2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч М.Сэлэнгэ,

Хохирогч Л.*******,

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507000650040 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* үйлдвэрт ажилтай, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт ******* аймгийн баг тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.******* нь Налайх дүүргийн нд байрлах “” гэх нэртэй зоогийн газарт согтуурсан үедээ 2025 оны 01 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ахаа гэж дуудлаа гэх тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас хохирогч Л. биед толгойгоороо мөргөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тэр орой тооцоогоо хийх гээд зөөгч дуудсан. Тэгээд тооцоогоо хийсэн чинь баярлалаа ахаа гэхээр нь жоохон уучихсан байсандаа уур хүрээд хэл ам хийсэн. Тогооч залууг цохиогүй. Тэр залуу намайг эхлээд нойлын үүдэнд унагасан. Тэгэхээр нь би босож ирээд зөөгч хүүхэнд чамаас болоо биз дээ гэж хэлээд мөргөсөн.” гэв.

 

Хохирогч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ хүмүүсийн урд байсан үйлчлүүлэгч нараас эхлээд тооцоогоо авчхаад энэ эгч тооцоогоо хийе гэхээр нь баярлалаа ахаа гээд хэлчихсэн чинь чи яахаараа намайг ахаа гэдэг юм гэхээр нь би олон хүнтэй харьцдаг болохоор урд талын хүмүүстэй андуураад хэлчихлээ гэсэн. Тэгсэн чинь чи тэр ах нартайгаа л харьцдаг юм байгаа биз гэж хэлээд утсаа аваад шидсэн. Тэгэхээр нь уучлаарай андуураад л хэлчихлээ гэсэн чинь тэр ах нараасаа тооцоогоо ав гэж хэлэхэд нь цуг явж байсан нэг эгч би тооцоо хийчихье гэсэн. Тэгээд хаалгаар гарч ирэхэд нь уучлалт гуйгаад байсан чинь тэр ах нараасаа тооцоогоо ав гээд байхаар нь ямар сонин авгай нар вэ гээд хэлчихсэн. Манай цагдаа дуудахгүй юу гэсэн чинь манай ийн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Гэхдээ тэр үйлдлээ энэ эгч санахгүй байгаа юм. Тэгээд зүгээр гараад явахын хооронд модон хана цохиод байхаар нь ах амтлагч юмнууд унагаад байна гээд энэ эгч нартай барилцаж аваад энэ эгч унаад босож ирэхдээ чамаас боллоо гээд намайг нэг удаа мөргөсөн.” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Л. мэдүүлэг /хх 20-21/, гэрч Г.ын мэдүүлэг /хх 24-26, 29/, Н.ийн мэдүүлэг /хх 32-33/, Б.гийн мэдүүлэг /хх 40-41/, хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52-53/, яаралтай тусламжийн хуудас /хх 48/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх  дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Налайх дүүргийн нд байрлах “” гэх нэртэй зоогийн газарт тооцоогоо хийхдээ хохирогч Л. “ахаа гэж дуудлаа” гэх шалтгааны улмаас  хамар хэсэгт нь толгойгоороо мөргөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.*******ын өгсөн: “...тооцоогоо хийе гээд зөөгчийг дуудаад зөөгч хүүхэн намайг баярлалаа ахаа гэхэд би чи юу гээд байна чиний тооцоог хийхгүй шүү писда минь гарлаа гээд хувцсаа өмсөөд гарч байхдаа миний уур хүрээд модон ханыг гараараа нэг цохиод, нэг удаа өшиглөөд гарах гэж явж байхад нэг залуу гарч ирээд яагаад шуугиан хийгээд байна наана чинь өвчтэй хүнийг гуйж ажиллуулж байхад хүн дарамтлаад байгаа юм гээд намайг түлхэж унагаасан. Тэгээд би босож ирээд уурсандаа тэр зөөгч хүүхэн хажууд ирээд зогсож байхад нь би чамаас болоо биз дээ гээд толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөчхөөд гараад явсан...” гэх мэдүүлэг,

/хх 67 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л. өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед Налайх дүүргийн нд байрлах “” гэх нэртэй зоогийн газар дээрээ ажлаа хийж байхад манайхаар үйлчлүүлж байсан 3 эмэгтэй хүн дээр очоод тооцоогоо хийх үү ахаа гээд санаандгүй хэлэхэд нэг махлаг шар эгч, ногоон эрээн алаг цамцтай эгч чи намайг яахаараа ахаа гэж хэлдгийн гээд утсаа аваад ширээ рүү шидсэн. Тэгээд босоод ирэхэд нь би уучлаарай эгчээ би урд талын ширээний хүнтэй андуураад хэлчихлээ гэхэд тэр эгч чи тэр ах нартайгаа харьцдаг юм байгаа биз гээд уурлаад байхаар нь би дахин уучлаарай гээд гуйсан. Тэгээд би гуйж байгаад тус өрөөний хаалгаа хаагаад явахдаа  яасан сонин авгай нар вэ гээд явсан. Тэгтэл тэр 3 эмэгтэй гарч ирээд намайг текны хажууд зогсож байхад манай ийг тэр махлаг шар эмэгтэй “та нар яахаараа хүнийг хэл амаараа доромжилдог юм бэ” гээд орилоод байхаар нь манай гал тогооноосоо гараад ирэхэд тэр махлаг шар эмэгтэй манай ийг хөлөөрөө өшиглөөд авахаар нь манай цагдаа дууд гээд хэлэхэд манай гардаг модон ханыг тэр махлаг шар эгч гараараа цохиод байхаар нь манай болиулах гээд татахад тэр эмэгтэй манай ийн цамцнаас татаад унасан. Унахдаа манай ийн цамцыг урсан. Тэгээд босоод ирэхэд нь тэр махлаг шар хүнтэй цуг явж байсан 2 эмэгтэй салгаад аваад гарах үедээ миний хамар луу тэр махлаг шар ногоон эрээн цамцтай байсан хүн чамаас болоо биз дээ гээд толгойгоороо мөргөчхөөд гараад яваад өгсөн юм. Намайг тэр махлаг шар П.******* гэх эмэгтэйг ахаа гэснээс болж маргаан болсон...Миний хамар хэсэгт тэр Махлаг шар П.******* гэх эмэгтэй толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан. Дахиж бол халдаагүй хамар хэсэгт нэг мөргөчхөөд гараад явсан...” гэх мэдүүлэг,

/хх 20-21 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ын өгсөн: “...араас тэр махлаг шар эмэгтэй гарч ирээд тек нь дээр намайг барьж авч өвдөглөөд писда минь эндээ хэлээч гээд орилоод байсан. Тэгтэл араас нь тэр махлаг шар эмэгтэйтэй цуг байсан хоёр эмэгтэй гарч ирээд бид хоёр тооцоог чинь хийе гээд тооцоогоо хийгээд гарах үед нь тэр махлаг шар эмэгтэй манай гол тогооны модон ханыг гараараа 2 удаа цохиход манай гал тогооны тавиур дээр байсан амтлагч нар унахаар нь би цаад хаалгаараа гараад яаж байна та гэхэд намайг тэр махлаг шар эмэгтэй заамдаж аваад өмсөж байсан подволкноос татаад байхаар нөгөө цуг явж байсан эмэгтэй нар нь салгах үедээ подволк ураад хойшоо өөрөө унаад босож ирэхдээ манай зөөгчийг шууд толгойгоороо мөргөөд авахаар нь би цагдаа дуудлаа шүү гэхэд дууд дууд гээд байсан. Тэгээд тэр хэд цагдаа ирээгүй байхад гараад яваад өгсөн юм. Харсан манай зөөгчийн хамар хэсэгт П.******* толгойгоороо мөргөж байсан...” гэх мэдүүлэг,

/хх 24-26 дугаар тал/,

 

        4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ийн өгсөн: “… эгч намайг *******ын цүнх байхгүй байна чи суусан өрөөнд ороод үзээд ирээч гэхэд би өрөөнд ороод үзтэл байхгүй болохоор гараад иртэл тухайн зоогийн газрын нойл хэсэгт *******, тэр зөөгчийг заамдаад бариад авсан байсан. Тэгээд би очоод салгах үед ******* тэр зөөгчийн дух хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд би салгаад авах гэтэл тэр зөөгч хүүхэн П.*******ыг толгой хэсэг рүү гараараа хэд хэд цохиод авсан. Тэр зөөгчийг чи болиоч гээд *******, эгч хоёрыг аваад гарсан юм. *******д учруулсан гэмтлүүдийг ******* толгойгоороо мөргөж учруулсан. Тиймээс өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй. *******ын толгой хэсэгт *******а 1 удаа алгадаад 2 удаа гараараа цохиж байсан юм...” гэх мэдүүлэг,

              /хх 32-33 дугаар тал/

 

         5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “…П.******* зөөгчийг дуудаад зөөгч ирэхэд тооцоогоо хийе гэхэд тэр зөөгч эмэгтэй манай *******ыг баярлалаа ахаа гэхэд манай П.******* энэ юу гэнэ үү намайг ахаа гэсэн үү гээд байсныг санаж байна. Тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна.” гэх мэдүүлэг,

              /хх 40-41 дүгээр тал/

 

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн  2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 73 дугаар: “ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хх 27 дугаар тал/

 

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх 48 дугаар тал/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх 78 дугаар тал/

 

9. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 80-83 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.******* нь хохирогч Л. биед гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 73 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч П.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Л. биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч эмчилгээний зардалд баримтаар 250,450 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 96,650 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч П.******* нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******аас нийт 347,100 төгрөг гаргуулж, 96,650 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, 250,450 төгрөгийг хохирогч Л.*******д тус тус олгосугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 6. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ