| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч *******, *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* холбогдох эрүүгийн 2436002890070 дугаартай, 319/2025/0085/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Даатгалын айлын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* Гансүх /РД: регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .4-т заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг суурын газрын гадна цагт 80км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
1.1. Улсын яллагчаас: Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх-ийн 10 дахь тал), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 11-17 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 18-21 дэх тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх-ийн 22-26 дахь тал), хохирогч *******ийн мэдүүлэг (1 хх-ийн 34-36 дахь тал), гэрч мэдүүлэг (1-р хх 38-39 хуудас), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 41 дэх тал), гэрч мэдүүлэг (1-р хх-ийн 43 дахь тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 45-46 дахь тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 48 дахь тал), иргэний нэхэмжлэгч мэдүүлэг (2 хх-ийн 11 дэх тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 2-4 дэх тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 540 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 9-132 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч , нарын дахин шинжилгээ хийсэн 2024 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 195-198 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *******ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 хх-ийн 135 дахь тал), Ховд аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч “Осол гарсан газрын бүдүүвч зураг тэмдэглэл” (1 хх-ийн 27-28 дахь тал), Ховд аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 228-229 дэх тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч 2024 оны дугаар сарын 089-ний өдрийн 3203 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 213-221 дэх тал), техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/43 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 237-239 дэх тал), “Дамно хөрөнгийн үнэлгээ” ХХК-нийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 246-250 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч , нарын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХОВ0825/030 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 хх-ийн 46-48 дахь тал), хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд (2 хх-ийн 54-60 дахь тал), иргэний нэхэмжлэгч өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 69 дэх тал),
1.2. Хохирогч өмгөөлөгч *******, ******* нараас: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 11-17 дахь тал), (2 хх-ийн 42-43 дахь тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 38-39 дэх тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 41 дэх тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 48 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч , нарын дахин шинжилгээ хийсэн 2024 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 195-198 дахь тал), иргэний нэхэмжлэгч өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 69 дэх тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 45-46 дахь тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 48 дахь тал), техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/43 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 237-239 дэх тал), өвчний түүх (1 хх-ийн 169-206,142-178 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч , нарын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХОВ0825/030 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт (2 хх-ийн 46-48 дахь тал), хохирлын баримтууд (2 хх-ийн 55-60 дахь тал),
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 11-17 дахь тал), гэрч мэдүүлэг (1 хх-ийн 38-39 дэх тал), Ховд аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн “Осол гарсан газрын бүдүүвч зураг тэмдэглэл” (1 хх-ийн 27-28 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 2-4 дэх тал), техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/43 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 237-239 дэх тал) зэрэг болно.
1.3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн орой 21 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .4-т заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг суурын газрын гадна цагт 80км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд:
2. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аймгаас Мөнххайрхан сум руу яваад Хар-Ус нуур луу салдаг уулзвар өнгөрөөд явж байтал гэнэт миний машины гэрэл бүдгэрээд хааз хастал машин унтарчихаар нь би буугаад каподоо онгойлгож аккумляторын утас салсан эсэхийг шалгахад зүгээр байхаар нь машины динам ажиллахгүй байгаа юм байх гэж бодоод хүүхэд рүүгээ залгаж динам захичхаад хажууд сууж явсан машиныхаа баруун талын хойд, урд хоёр дугуйндаа чулуу ивүүлчхээд өөрөө машин доороо дээшээ харж хэвтээд динамаа боож шалгаж байтал хажууд утасны гэрэл тусгаж өгч байсан араас машин ирж байна гэхээр нь машин доороосоо гарах гээд өндийх зуургүй араас ирж явсан машин миний машиныг ирээд мөргөсөн. Тухайн үед миний машин араагүй, чулуу ивсэн байсан учраас мөргөхөд урагшаа гүйгээд, би машиныхаа доор эвхрэлдэж чирэгдээд явж байтал миний машин нэг юман дээгүүр гарах шиг болоход нь би мултраад унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн хөл хугарсан бололтой босож болохгүй, зүүн талын шанаа толгой хэсгээс цус гоожиж байсан. ....ямар ч байсан миний машины баруун дугуй засмал замаас гарсан байсан.Машин унтарсан байсан ба гэрэл дохио асаагаагүй, ослын зогсолтын тэмдэг тавьж амжаагүй..” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 34-36 дахь тал),
2.1. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хар-Ус нуур луу салдаг зам өнгөрөөд явж байтал гэнэт машины гэрэл муудлаа, яагаад байна аа гээд жолооч машинаа зогсоож унтраагаад буухаар нь би араас нь буугаад очтол жолооч машиныхаа хамрыг сөхчихсөн аккумляторынхаа толгойг цэвэрлэж үзээд болохгүй байна. Динам болохгүй байх шиг байна гээд реминийг нь чангалахаар машин доогуураа орсон. Тэр үед би гар утасныхаа гэрэл тусгаад машины баруун урд дугуйны урд гэрэл тусгаж өгөөд зогсож байтал гэнэт машин нь пис гээд хүчтэй дуугарах шиг болохоор нь би цочоод ухартал *******ийн машин урагшаагаа өнхрөөд явсан. Тэгтэл жолооч машин доороо чирэгдэж 3-4 алхмын зайтай яваад машин доороосоо гарч ирсэн. ...Ослын гэрэл асаагүй байсан. ...зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй байсан.” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 38-39 дэх тал),
2.2. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед бууж жолоочид гэрэл тусгаж өгч байсан. Жолооч бид хэдийг машинаас бууж болохгүй шүү гэхээр нь машин дотроо сууцгааж байтал араас маш хүчтэй машин мөргөсөн. Ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй. Тийм зав ч болоогүй байх. Жолооч машиныхаа хамрыг сөхөөд юм янзлаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 41 дэх тал),
2.3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хар-Ус нуур луу салдаг зам өнгөрөөд явж байгаад машин доголдоод байна гээд жолооч машинаас буугаад хамрыг нь сөхөөд машиндаа юм хийсэн.Тэр үед бууж жолоочид гэрэл тусгаж өгч байсан. Жолооч бид хэдийг машинаас бууж болохгүй шүү гэхээр нь машин дотроо сууцгааж байтал араас маш хүчтэй машин мөргөсөн. Ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй. Тийм зав ч болоогүй байх. Жолооч машиныхаа хамрыг сөхөөд юм янзлаад байх шиг байсан....” гэсэн мэдүүлэг.(1 хх-ийн 43 дахь тал),
2.4. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хар-Ус нуур луу салдаг зам өнгөрөөд явж байтал бид нарын ард явсан машин их хурц гэрэлтэй, гэрлээ шилжүүлэхгүй яваад байсан. Тэгж байтал гэнэт улаан зам дээр цагаан саарал өнгийн 69 машин гараад ирсэн. Тэгээд Гансүх тоормосоо гишгэсэн боловч машин нь зогсоогүй. Гансүх тухайн машины хажуугаар эсрэг урсгалаар дараад гарах боломж байсан боловч тухайн үед өөдөөс нь машин ирж таараад яах ч аргагүй тухайн зогсож байсан УАЗ-469 машиныг мөргөчихсөн. Тэр үед би нэг ой 2 сартай хүүхдээ тэвэрчихсэн явсан учраас хүүхдээ тэврээд буугаад ирэхэд зам дээр нэг настай хүн нэг хөлөө доороо нугалчихсан сууж байсан. ******* утсаа аваад шууд эмнэлэг, цагдаа дуудсан юм. Жолооч машин мөргөх үед 85 км цагийн хурдтай явж байсан. Би бас урд суудалд нь хүүхдээ тэврээд сууж явсан учраас ойр ойрхон хэдэн км цагийн хурдтай явж байгааг нь хараад байсан юм...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 45-46 дахь тал),
2.5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хар-Ус нуур луу салдаг зам өнгөрөөд цаашаа явж байтал манай нөхөр, ******* хоёр ард талын машин гэрлээ шилжүүлдэггүй юм байхдаа. Гэрэл нь гялбаад байх юм гээд ярилцаад явж байгаад гэнэт жолооч ******* огцом тоормос гишгэнгүүт би нүдээ аньчихсан....” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 48 дахь тал),
2.6. Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 сарын эхээр Хөшөөтийн уурхай руу ажил руугаа явахдаа өөрийн өмчлөлийн улсын дугаартай, саарал өнгийн, Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ өөрийн ээжийн эгчийн хүүхэд болох ******* ахад унаж бай гээд үлдээчхээд явсан. Тэгтэл 2024 оны 05 сарын -ны өдөр ******* ах миний тээврийн хэрэгсэлтэй Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Ховд аймгаас Манхан сум явах чиглэлийн засмал зам дээр зам тээврийн осол гаргасан байсан. ******* ах надад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл авч өгсөн учраас надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна..." гэх мэдүүлэг (2 хх-ийн 11 дэх тал),
2.7. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай “******* ” гэж хаягласан дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт (1 хх-ийн 2-4 дэх тал),
Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *******ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 хх-ийн 135 дахь тал),
Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Мөнхбуяны “Осол гарсан газрын бүдүүвч зураг тэмдэглэл” (1 хх-ийн 27-28 дахь тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны дугаар сарын 09-ний 3203 дугаартай “Тоуоtа Рrius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын өмнө бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Ослын үед үүссэн их хэмжээний эвдрэл, гэмтэлтэй байна“Тоуоtа Рrius” маркийн улсын дугаартай автомашины тоормосны эд анги бүрэн, ажиллаж байна. /Тоормосны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй/. Шинжилж буй “Тоуоtа Рrius” маркийн улсын дугаартай автомашины тоормосны эд ангид ил харагдах эвдрэл гэмтэлгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 213-221 дэх тал),
Техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/43 дугаартай “Цагаан өнгийн улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашины жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн заалтыг зөрчсөн байна. улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашины жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 9.4 "6"-р заалт буюу "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ... б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд", 14.10-р заалт буюу "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай Приус-20 маркийн автомашины хурдыг тогтоов. Приус-20 маркийн автомашины тоормосны мөр 39 метр гарсан байх А цэгээс ослын дараах байрлал хүртэлх 1.4+4.45-5.85 метр зайнд өнхөрсөн, УАЗ-469 маркийн автомашиныг 4+3.6+6.9+5.3+4.3+5.3=29.4 метр зайнд өнхрүүлсэн гэж тооцлоо. V = 23.93 м/с = 86.14 км/цаг.” гэсэн дүгнэлт (1 хх-ийн 237-239 дэх тал) зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Улсын яллагчаас *******ийг 2024 оны 05 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .4-т заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг суурын газрын гадна цагт 80км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тал бүрээс нь хянан үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/43 дугаартай дүгнэлтэд:
1. “Цагаан өнгийн улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашины жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна.
2. ....жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 “б” дүгээр заалт буюу “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ... б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”,
14.10-р заалт буюу "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
3. Мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай Приус-20 маркийн автомашины хурдыг тогтоов. Хурд 86.14 км/цаг”
4. ...жолооч ******* МУ-ын ЗХД-ийн .4-р заалт буюу ...суурин газрын гадна 80км ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн.
5. ...жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 "б" болон 14.10 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалгаан болж, ...жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн .4 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг зохих хэмжээгээр ихэсгэсэн байна” гэх дүгнэлт (1 хх-ийн 237-239 дэх тал) авагдсан байна.
Жолооч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр: “....ямар ч байсан миний машины баруун дугуй засмал замаас гарсан байсан.Машин унтарсан байсан ба гэрэл дохио асаагаагүй, ослын зогсолтын тэмдэг тавьж амжаагүй..”, “...надад ослын тэмдэг байсан. тэмдгээ байрлуулаагүй юм” гэх мэдүүлэг,
Гэрч “...жолооч машинаа зогсоож унтраагаад буухаар нь би араас нь буугаад очтол жолооч машиныхаа хамрыг сөхчихсөн аккумляторынхаа толгойг цэвэрлэж үзээд болохгүй байна. Динам болохгүй байх шиг байна гээд реминийг нь чангалахаар машин доогуураа орсон.” гэм мэдүүлэг,
Гэрч , нарын “...Ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй. Тийм зав ч болоогүй байх. Жолооч машиныхаа хамрыг сөхөөд юм янзлаад байх шиг байсан...” гэх мэдүүлгүүд,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “... “А” цэгээс замын баруун хөвөө хүртэл 2м...” гэх мөрдөгчийн тэмдэглэлээр жолооч ******* нь машинаа унтрааж зогсохдоо замаа чөлөөлөөгүй /чөлөөлөх 2м зай байсан/, ослын дохионы гэрлээ асаагаагүй, ослын дохионы тэмдгийг нэн даруй байрлуулаагүйгээс зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-д заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ” ...
б-д/ “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”,
дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг,
мөн дүрмийн 14.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6. тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно...” гэж заасныг тус тус зөрчсөн нь хохирогч, гэрч нарын болон бусад бичгийн нотлох баримтаар жолооч *******ийн буруутай үйл ажиллагаанаас осол гарсан нь хэргийн үйл баримттай тогтоогдсон гэж шүүх үзэв.
Хэдийгээр тээврийн хэрэгслийн жолооч *******, ******* нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа боловч уг дүрмийн ямар заалтыг хэн, хэрхэн зөрчсөнөөс шалтгаалж зам тээврийн осол гарсан болохыг тогтоож түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм1.
Жолооч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн .4 -д заасныг зөрчсөн буюу хурд хэтрүүлснээс гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч ******* нь эгнээ байрлалаар хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон, бөгөөд түүний хурд хэтрүүлснээс үүдэн осол гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл /эс үйлдэхүй/ хохирол хоёрын хооронд шалтгаант холбоог заавал шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршигт учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийн “гэм буруутай” гэх үйлдлээс бус хохирогч техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй, захиргааны хэм хэмжээг буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүй, түүнийг дагаж мөрдөөгүйгээс хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Иймд шүүгдэгч *******ийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн .4-т заасныг зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнийг цагаатгасан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан гэх хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргах эрхтэй болохыг тайлбарлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2436002890070 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* ургийн овогт ******* Гансүхийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүйг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС