Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,

Иргэдийн төлөөлөгч Н.Б,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Б.Б, Д.Ц (цахимаар),

Хохирогч Б.Б(цахимаар),

Хохирогч Б.Бийн өмгөөлөгч Т.******** (цахимаар),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тын Эт холбогдох эрүүгийн 2038001340278 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Тын Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь Хөвсгөл аймгийн ********** сумын ********** нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө унтаж байсан хохирогч Б.Бийн нүүр рүү цохиж, биед нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Мөн Хөвсгөл аймгийн ************ сумын  нутаг **************** гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй **************** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас **************** улсын дугаартай **************** загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Н.****************ын эрүүл мэндэд баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, Б.Бгийн эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Д.Цын эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таспавч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Г.Ггийн эрүүл мэндэд гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, О.Бийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд дээд хана хамарсан нийлмэл хугарал, дух„ баруун хөмсөг хамарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Э нь Хөвсгөл аймгийн ********** сумын ********** нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө унтаж байсан хохирогч Б.Бийн нүүр рүү цохиж, биед нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Хөвсгөл аймгийн ************ сумын  нутаг **************** гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй **************** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас **************** улсын дугаартай **************** загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Н.****************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Цын эрүүл мэндэд хүнд хохирол, Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, О.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Үүнд: 1. Шүүгдэгч Т.Э нь Хөвсгөл аймгийн ********** сумын ********** нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө унтаж байсан хохирогч Б.Бийн нүүр рүү цохиж, биед нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдлийн тухайд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 28-р хуудас),

Google gmail хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 183-184-р хуудас),

Хохирогч Б.Бийн  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....олон хоног машин барьж явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нотлох баримтаа өгсөн. Гараар цохисон уу юмаар цохисон уу гэдгийг би мэдэх боломжгүй. Дээрээс унь уначихав уу яав гэж тэрхэн зуур бодсон. Улаанбаатар хотод ирээд 3 удаагийн хагалгаанд орсон. Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаад группын хүн болсон. Цаашлаад нөгөө нүдний хараа муудаад эхэлвэл улам хүндэрнэ. Энэ шилэн нүдийг 2 жил тутам шинэчилж хийлгэдэг....Удаан хугацаанд тээврийн хэрэгсэл бариад ядралттай байсан. Дээрээс нь согтууруулах ундааны зүйл хангалттай уугаад согтуу унтаж байсан... Хэрвээ унтаагүй байсан бол дээр нь хүн суугаад цохиж байхад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх байсан шүү дээ... 9.202.988 төгрөг нэхэмжилсэн үүнээс 5.320.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн үлдэгдэл 3.882.998 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн найз Мийг таньдаг хүнийх нь гэр болох Хөвсгөл аймгийн ********** сум руу хүргэж өгөхөөр машиныг нь бариад эхнэртэй нь хамт яваад 29-ний өдөр ****** суманд хоноод 30-нд ********* хоноод 31-нд найзын танилынд буюу **********д хоноод 2020 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөө яваад Т гэгч нэгэн настантай айлд бид гурав 18-19 цагийн хооронд очиж хоол цай архи дарс хэрэглээд 22-23 цагийн хооронд би түрүүлээд унтаж байх үед тэр гэрт 5-6 хүн ууцгааж байсан. Тэгээд намайг унтаж байтал үүрийн 03-04 цагийн үед Х гэх хүн миний нүүр рүү хүчтэй 2 удаа дараалж цохиод авсан. Би тухайн үед нүдээ нээж чадахгүй нүдээ хөдөлгөж чадахгүй өвдөөд цус болон нүднээс шингэн зүйл гоожиж байхад манай Мэ гаднаас орж ирж харахад Х гэх хүн миний дээр гарчихсан гараа зангидаад сууж байсан гэж сонссон. Ингээд Мийн эхнэр Ш миний нүдийг арчиж өгсөн. Маргааш нь Х гэх хүн ямар үйлдэл хийснээ мэдэхгүй гайхширч балмагдан сумын төв рүү явж нэг сайн гавьяат эмч гэх настай эрэгтэй эмч дагуулж ирээд үзүүлтэл “Энэ ямар ч арга хэмжээ авах боломжгүй, яаралтай Улаанбаатар хот очиж хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлсэн...Би хэрэг болсон үед согтоод явдалдаа ядраад унтчихсан байсан. Тэгээд унтаж байтал л гэнэт дээрээс юу болсон нь мэдэгдэхгүй нэг хүн цохиод эхэлсэн. Би тухайн үед бол Эийг цохиж байна ч гэж мэдээгүй. Би 2 удаа цохиулаад нүдээ нээж юм харж чадахгүй орчны чимээг л сонсож байсан. Тэгэхэд бол орчны чимээгээр Эийг миний дээрээс Мэ татаад салгаж байгаа бололтой яриа өгүүлэл, чимээ сонсогдож байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 31,32, 46-49, 56-57, 62, 4-р хх-ийн 191-192-р хуудас),

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз Б.Бийг Хөвсгөл аймгийн ********** сум руу эхнэр Ш бид хоёрыг хүргэж өгөхийг гуйгаад хамт явсан юм...2020 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөө яваад Т ахын хөдөө гэрт нь 18-19 цагийн хооронд очиж хоол цай архи дарс хэрэглэж шинэ оноо тэмдэглэсэн...тухайн үед бид 1 литрийн хэмжээтэй шар “Чингис” архи 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа” архи 4 ширхгийг ууцгааж 22 цагийн үед эхнэр болон Б бид гурав бусдаасаа түрүүлээд унтаж амарсан санагдаж байна. Ингээд 23 цагийн үед Т ах юм ярих гээд шалаад унтуулахгүй согтуурхаад байж байтал унтаж байсан том хүү Х буюу Э нь босож ирээд аавтайгаа муудалцаж хэрэлдээд байхаар нь би босоод больцгоо гээд Т ахаас яагаад та ингээд байгаа юм бэ гэсэн чинь гар хараад байхаар нь 1 үнээ буюу 5 литрийн “Сэнгүр” пиво өгтөл түүнийгээ аваад ууж байх үед нь миний шээс хүрээд бие засахаар гадаа гараад 3 минут орчим болоод гараад иртэл Х Бийг дээшээ хараад хэвтэж байхад нь хөлөн дээр гараад суучихсан хоёр гараараа ташаагаа тулчихсан “чи муу яаж байгаа юм бэ, чи муу хүний эхнэр оролдож яах гээд байгаа юм” гээд бид хоёр Хг байдаг чадлаараа түлхэж татаж босгоод Бийг хартал баруун нүднээс нулимс урссан мэт нарийн цус урсаж байсныг тогтоогоод шууд Хг дагуулаад сумын эмнэлэг заалгаж эмч авчирсан. Эмч үзээд яаралтай хот руу явж үзүүлэх хэрэгтэй яагаад гэвэл хүнд гэмтсэн байж магадгүй гэсэн. Босохоор л нүднээс нь цус гоожоод байсан. ...Б гэрийн голд хөндлөн хөлөө хаалга руу харуулсан байдалтай харин эхнэр бид хоёр Бийн зүүн талд нь харин Х Э хүүхэдтэйгээ баруун хойморт нь хэвтэж байсан болохоор гар нь яаж ч байсан тийшээ хүрэх боломжгүй миний найз Б хүний хүн оролдох бүдүүлэг хүн биш...Тухайн үед Э-ийн аав Т Э-ийн эхнэр Э, би, эхнэр Ш, Б бид тав байсан. Тухайн үед Бэ, Э, Ш гурав унтаж байсан. Тэгээд намайг унтах гэж байхад Т нь пиво ууя гээд байхаар нь босоод Э бид гурав пиво тойруулж ууж байгаад би хэсэг байж байгаад гараад бие засаад ороод ирхээд зодоон болсон байсан...Намайг бие засах гээд гарахад Б унтаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 123-124, 4-р хх-ийн 205-206-р хуудас),

Гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөө яваад Т ахын хөдөө гэрт нь 18-19 цагийн хооронд очиж хоол цай архи дарс хэрэглэж шинэ оноо тэмдэглэсэн. Тэр үед монгол гэрт Т болон түүний хоёр хүү болох Э, М болон Эийн эхнэр Э тэдний хүү Х, нөхрийн найз Бэ, манай нөхөр Б.Мэ болон нутгийн 3-4 хөгшчүүд байсан. Тухайн үед бид 1 литрийн хэмжээтэй шар “Чингис” архи 1 ширхэг, 0.75 литрийн “Хараа” архи 4 ширхэг, 3 ширхэг үнээ буюу 2,5 литрийн пиво 3 савыг ууцгааж 22 цагийн үед нөхөр болон Б бид гурав бусдаасаа түрүүлээд унтаж амарсан санагдаж байна. Ингээд 23 цагийн үед Т ах юм ярих гээд манай нөхөр “та одоо унтаж амар би хол замд ядраад амармаар байна, маргааш ярилцъя гээд бие засахаар гараад 10 минут орчим болоод байж байтал гэнэт ямар нэгэн зүйл чанга цохих чимээ сонсогдоод байхаар нь эргээд хартал Бийн дээр Х буюу Э нь гарчихсан нэг гараа чанга атгасан байдалтай байж байсан бөгөөд төд удалгүй нөхөр орж ирээд Хд “чи одоо яаж байгаа юм миний найзыг яасан гэж ингэж зодож байгаа юм, яг юу болоод байгаа юм бэ” гээд надтай хамт Хг Бийн дээрээс түлхэлцэж буулгасны дараа Х “уучлаарай би юу болсныг мэдсэнгүй яав аа гээд сандраад шокын байдалтай хачин царай гаргаад байсан. Тэгээд Бийн нүүрийг хартал баруун нүднээс нөжирхөг цус гараад би “яаж байна” гэж асуутал Б“сууж болон босохоор нүд унжиж унах гэж байгаа мэт өвдөөд харин хэвтэхээр арай дээр байна” гэж хэлж байхаар нь машинд байсан анхан шатны түргэн тусламжийн хайрцгаасаа бинт өвчин намдаах эм уулгаж арчиж цэвэрлээд манай нөхөр Хг дагуулаад сумын эмнэлэг заалгаж эмч авчирсан. Эмч үзээд яаралтай хот руу явж үзүүлэх хэрэгтэй яагаад гэвэл хүнд гэмтсэн байна гэсэн. ...их орой болсон байсан учир хүүхэд нь аль хэдийн унтсан байсан. Б гэрийн голд хөндлөн хөлөө хаалга руу харуулсан байдалтай харин нөхөр бид хоёр Бат-Эрдэнийн зүүн талд нь харин Х Э хүүхэдтэйгээ баруун хойморт нь хэвтэж байсан. Бхүний эхнэр оролдохоор тийм зантай хүмүүжилтэй хүн лав биш гэдгийг би мэднэ...Б.Б гэрийн хоймор хэсэгт газар унтаж байсан. Б.Б биеэ хамгаалах гэж ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Унтаж байсан хүн яаж хариу үйлдэл үзүүлхэв дээ...Б.Бэ, Р.Э хоёр бие биедээ ойртоочгүй...Б.Бийг Т.Э яагаад зодсоныг мэдэхгүй байна...Би өөрийнхөө утсаар бичлэг хийсэн. Тухайн үед Б унтаж байсан...Тухайн үед Бэ, Э нар маргалдах хэрэлдэх зүйл болоогүй... Хэсэг унтаж байгаад босоод ирсэн зодоон болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 126-127, 4-р хх-ийн 170, 4-р хх-ийн 208-р хуудас),

Гэрч Б.Батсүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 сарын сүүлээр ахтайгаа уулзсан чинь ах “би хөдөө ****** рүү хоёр хүнийг хүргэж өгөөд 2-3 хоног болоод ирнэ” гэж хэлээд яваад сайн очсон гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа ах “хотод ирсэн нүд гэмтсэн яаралтай хагалгаанд ор гэсэн ар гэрээс нь хүн ирэх шаардлагатай байгаа болохоор чи хүрээд ир” гэж хэлэхээр нь би яараад 3 дугаар эмнэлэг дээр яваад очсон. Очоод хартал баруун нүднийх нь цагаан нь харагдахгүй дан улаан болчихсон юу ч харагдахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 128-129-р хуудас),

Гэрч Р.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б унтлаа гэхээр нь би ор засаж өгөхөд хэвтсэн. Үлдсэн гурав нь пиво уугаад суусан. Би Бийн хажуугаар ороо зассан байсан болохоор орондоо орж хэвтсэн...Гэрийн хойморт Ббиеийнхээ баруун тал хэсгээр баруун тийшээгээ харж хэвтсэн...Намайг унтаж байхад эхлээд гар нь хөнжил рүү ороод байхаар нь гарын аваад шидсэн. Хэсэг зүйрмэглэж байсан чинь бие дээгүүр гар яваад байхаар нь хүү минь юм болуу гэж бодоод сэрээд хүү гэрийн хаалганы тэнд тоглосон явж байсан. Би Бийг гараа аваачээ гэх дуугаар Х хойшоо эргэж харсан. Тэгээд чи яахаараа миний авгайгаар оролдийн гээд зүүн талын хацар руу цохисон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 130-133-р хуудас),

Гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би архи уухыг эхэлснийг харсан зодоон цохион болсныг мэдээгүй. Бм гадаа майханд унтсан. Маргааш өглөө нь ах л цохисон нэртэй байсан...Яг ах Бийг цохисон үгүйг мэдээгүй...Т.Э  Б.Бнар гэрт архи ууж байсан. Удалгүй хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь гэр рүү ортол тэр хоёр маргалдсан сууж байсан. Намайг гэрт ороход тэр хоёр зодолдсон асуудал байхгүй байсан учир би буцаад майхан руугаа ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш би юу болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 138, 5-р хх-ийн 7-р хуудас),

Гэрч О.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ********** сумын төвд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад ойролцоогоор 18-19 цагийн хооронд манайд Т овогтой Э орж ирээд “хүний нүд рүү цохисон чинь нүд нь юм харахгүй байна үзэж өгөөч” гэж гуйхаар нь за гэж хэлээд машин суугаад сумын төвөөс хойд зүгт ********** нутаг хөдөө хээр ******** гэдэг газарт гэрт нь очиход нүд нь гэмтсэн гэх залуугийн баруун нүдийг гэрэл тусгаж зовхийг нээж үзэхэд алимд цус хурж, хүүхэн хараа өргөссөн, зовхи хавантай байсан. Би үзээд маш хурдан Улаанбаатар хот руу явж нүдний эмчид 72 цагийн дотор үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гээд нүдэн дээр нь боолт хийж, өвчин намдаах тариа хийгээд сумын төвд шууд авч ирсэн. ...нүдний битүү гэмтэлтэй, энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үйлчлэлээр үүссэн байх боломжтой юм. Битүү гэмтэл юунаас үүдэх вэ гэхээр доргилт, цохих, гадны хүчтэй цохилтоос үүдэж битүү гэмтэл үүсэх боломжтой. ...Бийн баруун нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 139-140-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээч эмч Ц.********ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай:

1. Б.Бийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.Бийн биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт (1-р хх-ийн 171-174хуудас),

Шинжээч Ц.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бирж үзүүлэхдээ эмчийн тусламж авч мэс засал хийлгэж ирсний дараа гэмтлээ тогтоолгосон байдаг. Анх ямар байдалтай, ямар багаж зэвсгээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байсан. Иймд 6 хатгагдсанаас үүссэн мөн цохилтоос үүссэн эсэхийг одоогоор ялгах боломжгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 126-127-р хуудас),

Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (4-р хх-ийн  195-196-р хуудас),

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (4-р хх-ийн 199-200-р хуудас),

Гэрч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э гэдэг хүнийг танина. Манай 6 дугаар багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 11 дүгээр сард Мөрөн сумын 9 дүгээр баг руу гэр бүлийн хамт шилжсэн...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 20-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд оргон зайлж, эрэн сурвалжилж, олж тогтоон Улаанбаатар хотоос хуяглан хүргэж ирэх ажилд 347,060 төгрөгийн шатахууны мөнгө зарцуулсан тул уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлчих юм бол өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 109-р хуудас),

Шүүгдэгч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн үед Бийн зүүн талын шанаа руу баруун гараа атгаж байгаад нэг удаа л цохисон...манай эхнэр уурлаад “чи энийгээ ав л даа” гэхээр нь би уур хүрээд нэг цохисон...5.300.000 орчим төгрөг өгсөн…Миний бие Б.Бий нүдэнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэмтэл учруулж байх үед босоод ирсэн надад оросоор үг хэлээд байсан. Миний эхнэрийг хол унтаж байсан гэж яриад байна. Орон дээр байсан гэж хэлж байна. Орон дээр байх нөхцөл байхгүй. Тэр гэрийг миний гэр гэж хавтаст хэрэгт авагдсан байна. Тэр гэр миний гэр биш. Тухайн үед хотоос 17 залууг модны ажил хийлгэхээр авчирсан байсан. Модны ажил хийлгэж байх хугацаандаа тэр хүмүүст цалин хөлсийг нь өгч байрлаж байсан. Тэр үед энэ хүмүүс хотоос ирээд гэрт хүн багтахгүй болсон учир 7 хүн гэрт унтаад, 10 хүн гадаа майханд унтсан. Тэр гэрт ямар ч ор байх нөхцөлгүй байсан. Б миний эхнэрийг янз бүрээр оролдоогүй байсан бол гэмгүй унтаж байгаа хүнийг би цохиж гэмтээхгүй байсан. Би өөрийгөө хянана, мэднэ шүү дээ. Өнөөдөр би өөрийгөө хэрэг хүлээх чадвартай учир энд зогсож байна гэж бодож байна….Би үнэхээр харамсаж байна. Бийн нүдийг тийм болно гэж тухайн үед бодож санаагүй…” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь Хөвсгөл аймгийн ********** сумын ********** нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө унтаж байсан Б.Бийн нүүр рүү цохиж, биед нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

2. Шүүгдэгч Т.Э нь Хөвсгөл аймгийн ************ сумын  нутаг **************** гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй **************** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас **************** улсын дугаартай “**********” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Н.****************ын эрүүл мэндэд баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, Б.Бгийн эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Д.Цын эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таспавч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Г.Ггийн эрүүл мэндэд гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, О.Бийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд дээд хана хамарсан нийлмэл хугарал, дух„ баруун хөмсөг хамарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан үйлдлийн тухайд:

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 232-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 235-238-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 239-р хуудас),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 240-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 241-244-р хуудас),

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн *********** сум орохоор Хөвсгөл аймгийн ************ сумын  ****************д Хатгал тосгон орох замд 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд явж байтал асфальтан зам дээр хажуугаар машинууд зөрөөд явж байтал гэнэт л урд талаас “****************” маркийн автомашин урсгал зөрж орж ирээд мөргөсөн. Тэр үед нөхөр Н жолоогоо барьчихсан, би жолоочийн хажуу талын сандал дээр, хойд талын сандал дээр манай хоёр охин, Ц, Г, Б нар суугаад явж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг дотор 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сэрсэн юм. ...би ослын дараа нийтдээ 4 удаа хагалгаанд орсон. Уг хагалгаа болон эмчилгээний явцад гарсан зардлыг тооцоолоход 7 сая орчим төгрөг 9 болсон. ...Үүнээс гадна баримтад ороогүй эм тариа, эмчилгээний явцад гарсан урсгал зардалд 3.500.000 төгрөгийг зарцуулсан. Би цаашид 7 шүд хийлгэнэ. Үүнийг хийлгэхэд 1 шүд 3.500.000 төгрөг нийт 24.500.000 төгрөг болно....Одоогийн байдлаар эмчилгээнд 10.500.000 төгрөгийн зардал, онгоцны 10 сая төгрөг нийт манай гэр бүлээс 20.500.000 төгрөгийн зардал гарсан байна. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг нийт 82,336,520 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх саналтай байна...Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгосноос Хөвсгөл аймгийн төв рүү Нын эзэмшлийн Порэстор маркийн тээврийн хэрэгслээр Н, эхнэр Б, охин ****************, охин Б, манай үеэл дүү Г, найз Б нарын хамтаар явж байсан. Тухайн үед үдээс хойш байсан шиг санагдаж байна. Бороо ороод зам харагдахгүй байсан учир асфалтан замын баруун талд буюу хөвөө хэсэгт хэсэг зогсоод хүлээж байгаад бороо намдах шинжтэй болонгуут хөдөлгөөнд оролцсон. Тэгээд хөдөлгөөнд оролцоод их удаагүй байхад осол болсон байсан. Би тухайн үеийн талаар огт санахгүй байна. Жолоог Н барьж байсан...Манай гэр бүлээс онгоц хөлсөлсөн зардалд  8 сая гаруй төгрөгийг гаргасан... эмчилгээ замын зардал нийт 90,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Н.****************ын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг тээврийн хэрэгсэл жолоодоод 16-17 километр орчим явж байхад хүчтэй бороо орж тэндээ 5-10 минут зогсоод хөдөлсөн. Ингээд явж байтал өөдөөс том ачааны машины ирж яваа харагдсан бөгөөд нэлээн ойрхон дөхөж ирээд эсрэг урсгалаас миний явсан урсгал руу дараад ороод ирсэн. Тэгээд яах ийхийн зуургүй мөргөчихсөн. Үүнээс хойш ухаан санаа орж гараад байсан Би 65-70 орчим километр цагийн хурдтай явж байгаад өөдөөс ирж байгаа машиныг хараад хурдаа багасгаад замын хөвөө рүү шахаж зогсох гэж байхад мөргөсөн. Зам тээврийн осол миний өөдөөс явж байсан ачааны машины жолооч тээврийн хэрэгслээ эсрэг урсгалд оруулснаас болсон. Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй...би Н.****************, Н.Б нарын төрсөн эцгийн хувьд уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. H.****************, Н.Б нарын тухайд ээж нь өөрөө гэмтсэн эмчилгээтэй байсан учир эмээтэйгээ хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг тусад нь тооцоолоогүй. Эхнэр Бгийн зардалтай хамт тооцоолж гаргасан байгаа. Нийт 7 сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Үүн дээр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу яаралтай явахад гарсан онгоцны зардлын 10 сая төгрөгийг манайх төлсөн. Миний тухайд энэ зардлыг нэхэмжилнэ” ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 1, 29-31, 3-р хх-ийн 76-р хуудас),

Насанд хүрээгүй хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Осол болсон газарт хамгийн анх очиход цагдаа болон шинжээч эмч нар өөр гэмт хэргийн дуудлагад явж байгаад таарч анхны тусламж үзүүлж байсан. Тэгээд осолд орсон Ц, Г нарыг машинаас гаргаж газар хэвтүүлсэн бусад хүмүүс нь ойр хавьд машинаас гараад мөн адил хэвтүүлсэн байдалтай байсан. Тэгээд их удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирсэн. Тухайн үед осолд орсон хүмүүсээс цус ихээр гарсан байсан. ...Эсрэг урсгалаас ирж байсан “****************” маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн илт согтуу харагдаж байсан. Мөн тухайн жолооч нь урсгал сөрөөд манай охины сууж явсан машины урд хэсгээс нь мөргөсөн байсан....би Ггийн төрсөн эхийн хувьд уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Г гэмтэл согог судлалын төвд нэг тархины мэс заслын хагалгаанд орсон. Тэр хагалгааны дараа аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...Одоогоор эмчилгээ хийлгэсэн зардал болоод цаашид гарах 9 жилийн хугацааны эмчилгээний зардлыг би тооцоолж үзэхэд 90 сая төгрөг болж байсан....90 сая төгрөг нэхэмжилнэ...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 19-21, 23-р хуудас),

Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ...18 цагийн үед ********* хот руу орох гэж явж байгаад нэг мэдэхэд гадна газар дээр хэвтэж байсан. Хүмүүс орилолдож байсан бөгөөд би зам руу харахад нэг бор ногоон өнгийн автомашины толгойн хэсэг нь миний сууж явсан хар өнгийн суудлын автомашиныг мөргөөд зогссон байсан. Тэгээд би ухаан алдчихсан. Би нэг сэрэхэд миний толгой хэсгийн духны хэсгийг толгойн хажууд хоёр эмч зогсоод оёж байсан. Цустай хэсгийг нь сайн оёорой гэж ярьж байсан. Түүнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байна....Миний духны хэсэг задарч гэмтсэн, тархины ясны зөөлөн эд яс гэмтсэн учраас төмөр орлуулж хийсэн. Хамар, нүдний дээд, доод ухархайн яснууд хугараад нүдний ухархайд төмөр имплант тавьсан. Хамар гэмтэлтэй, одоо ямар нэгэн зүйл үнэрлэж чадахгүй байгаа. Хацар яс доошоо шүд хүртлээ цуурсан, тэр хэсэгт 6 бэхэлгээ хийсэн. Шүднүүд бүгд хөдөлчихсөн, ямар нэгэн зүйл зажилж чадахгүй байгаа. Нүүрний хэсгийн ясанд цууралт, бяцралт гэмтлүүд учирсан. Миний гар, хөлийн хэсэгт няцралт, хөхрөлтүүд үүссэн бөгөөд эмнэлэгт байх хугацаанд эдгэсэн. ...Би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн тархи, гавал гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн....Одоогоор 8 сая төгрөгний орчим зардал гарсан…” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 26-27-р хуудас),

Гэрч Р.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*************  ****************ын чиглэлийн засмал замаар явсаар байгаад засмал замаас ******* сум руу салдаг руу салах гээд нөхөр маань дохиогоо өгөөд урагшаа харахад урдаас ирж яваа машин хол яваа харагдсан. Тэгээд араасаа машин хараад байхгүй болохоор нь зүүн гар тал руугаа эргээд шороон зам руу орох гэтэл урдаас яах ийхийн завдалгүй машин орж ирээд мөргөлдсөн. Тэгээд нөхөр бид хоёр машинаасаа үсэрч буугаад тэр хүмүүсийг аль болох чадлаараа аврахыг хичээсэн. Тэр үед нөгөө машин жолооч машинаа жаахан ухраа гэж орилохоор нь 30-40 см хэрээтэй ухраагаад зогссон. Үзэгдэх орчин хэвийн байсан. Урдаас ирж явсан тээврийн хэрэгсэл нэлээн хол харагдаж байсан учраас амжина гэж бодсон. Манай нөхөр нэрийг нь мэдэхгүй айлын хуримд очиж айраг уусан. Мөн ганц хоёр хундага архи уусан байсан....урдаас ирж яваа тээврийн хэрэгслээс амжаад гарчихна гэж бодож хөдөлгөөнд оролцсоноосоо болсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг (2-р хх- 11 ийн 37-39-р хуудас),

Гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүдийнхээ хамт Хөвсгөл аймгийн **************** орчихоод буцаад ************ сум руу явж байх замдаа ...30 орчим минутын дараа бид нарын өмнө явж байсан Нын араас очиход замдаа осолдсон байдалтай байсан бөгөөд Нын машинд сууж явсан хүүхдүүдийг маань машинаас гаргаад замын хажуу талд хучаад хэвтүүлсэн байсан. Нын машин нэлээд эвдрэл гэмтэлтэй мөн нэг “****************” маркийн автомашин байсан. Тэр “****************” маркийн автомашинтай мөргөлдсөн юм шиг байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 50-51-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Хгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8395 дугаартай:

1. Б.Нын биед тархи доргилт, цээжинд шарх, нүүр, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 53-54хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Хгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8396 дугаартай:

1. Н.Бийн биед тархи доргилт, нүүр, баруун шуу, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 57-58-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Хийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8390 дугаартай:

1. Н.****************ын биед баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 61-62-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай:

1. Т.Э гэх цуснаас 1,4% промилли спиртийн агууламж илэрсэн.

 2. Цусанд илэрсэн 1,41% промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 69 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Хийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8393 дугаартай:

1. Г.Ггийн биед гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 82-84-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Хийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8392 дугаартай:

1. Б.Бгийн биед гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3- р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4. Дээд үүдэн 6 шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 15%-р алдагдуулна гэх дүгнэлт (2-р хх-ийн 88-90 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Хийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8394 дугаартай:

1. Д.Цын биед гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна 13 ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрап гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 94-96-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Хийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8391 дугаартай:

1. О.Бийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, баруүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд хана хамарсан нийлмэл хугарал, дух, баруун хөмсөг хамарсан нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4. Тархины эдийн няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 100- 102 хуудас),

Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн: “...Уг асуудлыг магадлахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учирсан, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуулийн 31.6-д “Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно/ зааснаар зам тээврийн осол үйлдэгдсэн байна. Осол болох үед бор ногоон өнгийн улсын дугааргүй “****************” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Т овогтой Э нь осол болох үед 1.41% промилли буюу хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн байна гэж үзэхээр байна...” гэх магадлагаа (2-р хх-ийн 107-108-р хуудас),

“**********” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №2145617200420 дугаартай: “...Иргэн Б.Нын ********** дугаартай “**********” маркийн автомашины бодит үнийг 8.500.000 төгрөгөөр тогтоов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хх-ийн 115-116-р хуудас),

Шүүгдэгч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би ********* найранд оролцоод архи уусан байдалтай согтуу ирсэн. Би эгчийнд унтаж байгаад өдрийн 15 цаг болж байхад сэрсэн. Сэрээд ам цангаад байхаар нь том мөнгөн аягатай айраг уусан. Тэгээд машиндаа ачаагаа ачаад гарсан. Би ********** сум орохоор Хатгал тосгоны засмал замаар явж байгаад ******* сум руу зам салдаг хэсэгт осол болсон....авто ослын тухайд надад маргах зүйл байхгүй. Би энэ хүүхдүүдийг ийм болгосондоо маш их харамсаж байна....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Хөвсгөл аймгийн ************ сумын  нутаг **************** гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй **************** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас **************** улсын дугаартай “**********” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Н.****************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Цын эрүүл мэндэд хүнд хохирол, Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, О.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2038001340278 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч Э.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дах хэсгийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “.....Шүүгдэгч Т.Эийн тухайд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтаа маргаангүй хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж хүндрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүгээр унтаж байгаа хүнийг цохих шалтаг шалтгаан надад байхгүй гэдгийг шүүгдэгч мэдүүлж байна. Хохирогч мөн адил бидний хооронд маргах зүйл байхгүй гэдгээ мэдүүлж байна. Гэрчүүд бас энэ хоёрын хооронд маргаан гараагүй. Өш хонзонгийн шинжтэй зүйл болоогүй гэх зэргээр мэдүүлж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх шаардлагатай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй...”  гэв.

Хохирогч Б.Бийн өмгөөлөгч Т.******** шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Гэм буруугийн хувьд Т.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна...” гэв.

Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би авто ослын хувьд маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа болно...Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Харин унтаж байхад цохиогүй учир хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бхийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байх тул Бийг зосдсон нь үнэн байна. Машин барьж явахдаа осол гаргасанаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Бийн биед учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй

байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогч Б.Бийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.Бэтэй хамт байсан ба түүний нүд рүү нь цохисон буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Б.Бийн биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Эийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Бийг унтаж байхад нь нүд рүү нь цохиж баруун нүдний хараагүйдэлт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгчийн хохирогчийг унтаж байхад нь цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Хохирогч  Н.****************ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Б, Д.Ц, Г.Г, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Т.Э нь улсын дугааргүй **************** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь мөрдөгчийг магадлагаагаар, шүүгдэгч нь  тогтоогдож байна.

Тодруулбал шүүгдэгч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч улмаар хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Дээрх хуулийн тайлбараас үзвэл шүүгдэгч Т.Э нь жолооч гэх ойлголтод, түүний жолоодож байсан улсын дугааргүй **************** маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэл гэх ойлголтод тус тус хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж заасан ба жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 239-р хуудас)-ээр шүүгдэгч Т.Эийн амьсгал дахь спиртийн агууламж 1,10% гарсан байгаа нь түүнийг согтуурсан гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүдэгч Т.Э хохиорогч Б.Бийг унтаж байхад нь цохиж гэмтэл учруулсан гэж хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгэн болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хэрэг учрал гарсан цаг хугацаанд хохирогч Б.Бнь унтаж байсан болох нь:

Хохирогч Б.Бийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Тэгээд унтаж байтал л гэнэт дээрээс юу болсон нь мэдэгдэхгүй нэг хүн цохиод эхэлсэн. Би тухайн үед бол Эийг цохиж байна ч гэж мэдээгүй. Би 2 удаа цохиулаад нүдээ нээж юм харж чадахгүй орчны чимээг л сонсож байсан. Тэгэхэд бол орчны чимээгээр Эийг миний дээрээс Мэ татаад салгаж байгаа бололтой яриа өгүүлэл, чимээ сонсогдож байсан...удаан хугацаанд тээврийн хэрэгсэл бариад ядралттай байсан. Дээрээс нь согтууруулах ундааны зүйл хангалттай уугаад согтуу унтаж байсан...Хэрвээ унтаагүй байсан бол дээр нь хүн суугаад цохиж байхад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх байсан шүү дээ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Б гэрийн голд хөндлөн хөлөө хаалга руу харуулсан байдалтай харин эхнэр бид хоёр Бийн зүүн талд нь харин Х Э хүүхэдтэйгээ баруун хойморт нь хэвтэж байсан болохоор гар нь яаж ч байсан тийшээ хүрэх боломжгүй... Тухайн үед Бэ, Э, Ш гурав унтаж байсан. Тэгээд намайг унтах гэж байхад Т нь пиво ууя гээд байхаар нь босоод Э бид гурав пиво тойруулж ууж байгаад би хэсэг байж байгаад гараад бие засаад ороод ирхээд зодоон болсон байсан...Намайг бие засах гээд гарахад Бунтаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 123-124, 4-р хх-ийн 205-206-р хуудас),

Гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б гэрийн хоймор хэсэгт газар унтаж байсан. Б.Ббиеэ хамгаалах гэж ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Унтаж байсан хүн яаж хариу үйлдэл үзүүлхэв дээ...Б.Бэ, Р.Э хоёр бие биедээ ойртоочгүй....Би өөрийнхөө утсаар бичлэг хийсэн. Тухайн үед Б унтаж байсан...Тухайн үед Бэ, Э нар маргалдах хэрэлдэх зүйл болоогүй....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 126-127, 4-р хх-ийн 170, 4-р хх-ийн 208-р хуудас) гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Б тухайн үед унтаж байсан болох нь тогтоогдож байна.

Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг хамааруулан ойлгодог.

Хохирогч Б.Б тухайн үед унтаж байсан нь өөрийнхөө үйлдлийг хянах, ямар нэгэн үйлдэлд хариу үзүүлэх, бодитойгоор биеэ хамгаалах ямарч чадваргүй нөхцөл байдалд байсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Т.Э хохирогч Б.Бийг унтаж байхад нь нүд рүү нь цохиж баруун нүдний хараагүйдэлт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх шинжийг хангаж байгаа болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Т.Э нь хохирогч Н.****************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Бэ, Б.Б, Д.Ц, Г.Г, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.

Хохирогч Б.Бгэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9,202,988 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эмчилгээний зардалд: Клинкийн 3 дугаар эмнэлэгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 76,200 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 65-р хуудас), Чинван-Импексийн 2020 оны 1 дүгээр сарны 15-ны өдрийн 7,800 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 66-р хуудас), Шил гавар эмийн сангийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 4,700 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 68-р хуудас), 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 40,000 төгрөгийн үзлэг гэх баримт (1-р хх-ийн 69-р хуудас), Шил гавар эмийн сангийн 4,500 төгрөгийн баримт (1-р хх-ийн 70-р хуудас), Билгүүн тун фармын 38,200 төгрөгийн баримт (1-р хх-ийн 71-р хуудас), Чигатуссин ХХК-ийн 1,863 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 72-р хуудас), Маго ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1,700 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 73-р хуудас), Маго ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 5,150 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 74-р хуудас), Маго ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийнг 10,500 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 75-р хуудас), Сондра нүдний эмнэлгийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 3,500,000 төгрөгийн кассын орлогын ордер (1-р хх-ийн 77-р хуудас), Ази фрам 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3,070 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 78-р хуудас), Лабораторын шинжилгээнд илгээх хуудас гэх 28,000 төгрөгийн баримт (1-р хх-ийн 79-р хуудас),  Маго ХХК-ийн 3,350 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 80-р хуудас), Маго ХХК-ийн 20,200 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 81-р хуудас), Билгүүн тун фарм эмийн сангийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 8,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 82-р хуудас), Шил гавар эмийн сангийн 7,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 83-р хуудас), Шил гавар эмийн сангийн 3,700 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 85-р хуудас), Евро фармын 3,213 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 87-р хуудас), Евро фармын 2,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 88-р хуудас), Буман сан 33,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 89-р хуудас), Фарм 15 гэсэн 14,650 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 90-р хуудас), Глауком ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 40,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт (1-р хх-ийн 91-р хуудас), Жавхлант эмийн сангийн 2020 оны 02 дугар сарын 21-ний өдрийн 9,500 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 92-р хуудас), Шил гавар 5,502 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 94-р хуудас), Шил гавар 1,200 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 95-р хуудас), Глауком ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт (1-р хх-ийн 96-р хуудас), Жавхлант эмийн сангийн 14,200 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 97-р хуудас), Энто ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 98-р хуудас), Шил гавар эмийн сангийн 24,800 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 99-р хуудас), Шил гавар эмийн сангийн 17,400 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 100-р хуудас), Хүрмэн ХХК-ийн 2,390 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 101-р хуудас), Ази фармын 7,470 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 102-р хуудас), Глауком ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 40,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 103-р хуудас), Гэви эмийн сангийн 9,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 104-р хуудас), Шил гавар эмийн сангийн 1,200 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 105-р хуудас), Билгүүн тун фарм 21,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 106-р хуудас), Мовио эмнэлгийн 38,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 107-р хуудас), Ази фарм эмийн сангийн 1,600 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 108-р хуудас), Шил гавар 4,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 109-р хуудас), Ази фармын 1,800 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 110-р хуудас), Шил гавар 5,725 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 110-р хуудас), Монос эмийн сангийн 37,600 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 102-р хуудас), Монтүрүү ХХК-ийн 20,000 төгрөгийн баримт (1-р хх-ийн 113-р хуудас), Энх үйлс эмийн сангийн 18,540 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 114-р хуудас), Энх үйлс эмийн сангийн 15,900 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 115-р хуудас), Нинжнаваг ХХК-ийн 19,850 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 116-р хуудас), Хүрэн амгалан ХХК-ийн 8,000 төгрөгийн баримт (1-р хх-ийн 117-р хуудас), Дүүрэн амгалангийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 850,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (1-р хх-ийн 118-р хуудас), Дүүрэн амгалангийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8,000 төгрөгийн баримт (1-р хх-ийн 120-р хуудас), Дүүрэн амгалан ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 965,000 төгрөгийн нэхэмжлэх (1-р хх-ийн 121-р хуудас),Тавин ус эмийн сангийн 163,042 төгрөгийн НӨАТ-ын баримт, Окулопластик клиникийн 150,000 төгрөгийн кассын орлогын ордер (3-р хх-ийн 152-р хуудас), Монос эмийн сангийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16,500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Агар эмийн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 42,350 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 230-р хуудас), 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн нүдний шилний үнэ 145,000 төгрөгийн баримт, Төрт занги ХХК-ийн 10,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Агар эмийн сангийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 231-р хуудас), 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 860,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хараа зүйн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 50,000 төгрөгийн зарлагын баримт (4-р хх-ийн 232-р хуудас), Агарын 3,900 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мандал фрамын 12,800 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 233-р хуудас), замын зардалд: Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 121,600 төгрөгийн зорчигчийн тасалбар (4-р хх-ийн 229-р хуудас) нийт 7,683,665 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Бэд 5.320.000 төгрөгийг хохирол нөхөн төлсөн болох нь Р.Э, С.Б нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 193-205, 3-р хх-ийн 157-162 хуудас), хохирогч Б.Бэ, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Эийн хохирогч Б.Бэд төлсөн 5,320,000 төгрөгийг баримтаар тогтоогдсон 7,683,665 төгрөгийн хохирлоос хасч тооцон шүүгдэгч Т.Эаас 2,363,665 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бэд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Бнь үлдсэн 1,519,323 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, эмчилгээний зардал 32,336,520 төгрөг нийт 82,336,520 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эмчилгээний зардалд: “Сод Топаз” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1.060.000 төгрөгийн тооцооны хуудас (3-р хх-ийн 51-р хуудас), Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б Б нэрээр бичигдсэн “гавлын ба нүүрний ясны хугарал” үйлчилгээний төлбөрийн 761.480 төгрөгийн баримт (3-р хх-ийн 52-р хуудас), Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б Б нэрээр бичигдсэн 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б.Б нэрээр бичигдсэн 487.400 төгрөгийн орлогын баримт (3-р хх-ийн 53-р хуудас), “Төгс ялгуун” гэх 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б.Б нэрээр бичигдсэн “үзлэг, үйлчилгээ” 30.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Төгс ялгуун” гэх 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б.Б нэрээр бичигдсэн “үзлэг, үйлчилгээ” 65.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Түмийбулаг” ХХК-ийн эмийн сангийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 24 Б.Б нэрээр бичигдсэн 12.600 төгрөгийн ПОС системийн баримт (3-р хх-ийн 54-р хуудас), “Халиун” нэгдсэн эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б Б нэрээр бичигдсэн 17.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Халиун” нэгдсэн эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б Б нэрээр бичигдсэн 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б Б нэрээр бичигдсэн 15.000 төгрөгийн ПОС системийн баримт (3-р хх-ийн 65-р хуудас), “Хийлс-Эйд” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Б нэрээр бичигдсэн “толгой бүтэн” гэх 100.000 төгрөгийн баримт, “Эн Ар Би” ХХК-ийн IT лабораторийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б.Б “OPG-30.000” гэх тооцооны хуудас (3-р хх-ийн 66-р хуудас), Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б Б нэрээр бичигдсэн толгойн компьютер томографийн 60.000 төгрөгийн баримт (3-р хх-ийн 68-р хуудас) нийт 2,663,480 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тэнгэрийн улаач шинэ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18,744,000 төгрөгийн НӨАТ-ын барим (4-р хх-ийн 56-р хуудас) авагдсан ба хохирогч Б.Бгийн гэр бүлээс Хөвсгөл аймгаас Улаанбаатаар хот ороход хөлсөлсөн онгоцны зардалд 8,744,000 төгрөгийг, Д.Цын гэр бүлээс 10,000,000 төгрөгийг гаргаж онгоц хөлсөлсөн өөрсдийн гаргасан хэмжээгээр хохирлоо хуваан авах талаар хохирогч Д.Ц, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул Тэнгэрийн улаач шинэ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18,744,000 төгрөгийн зардлаас 10,000,000 төгрөгийг хохирогч Б.Бгийн хохиролд оруулан тооцлоо.

Баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 2,663,480 төгрөг, онгоц хөлсөлсөн зардал 10,000,000 төгрөг нийт 12,663,480 төгрөгийг шүүгдэгч Т.Эаас гаргуулж хохирогч Б.Бд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б нь сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, үлдсэн эмчилгээний зардал 19,673,040 төгрөг нийт 69,673,040 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Д.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал 11,443,899 төгрөг,  замын зардалд 19,027,700 төгрөг, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацааны цалин 8,163,163 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг нийт 90,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орлогын  №9439 дугаартай 466,664 баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн орлогын №6598 дугаартай 1,589,760 төгрөгийн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн орлогын №6195 дугаартай 6,932,900 төгрөгийн баримт, Огод ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1,600 төгрөгийн НӨАТ-ын баримт, (4-р хх-ийн 16-р хуудас), Агар шим ХХК-ийн 5,300 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос эмийн сангийн 80 төгрөгийн НӨАТ-ын баримт, Дулаан хайрхан трейдын 3,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Энхжин эмийн сангийн 7,600 төгрөгийн НӨАТ-ын баримт, Ган аньст эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7,500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мөнхийн тун ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4,900 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 17-р хуудас), Мөнхийн тун ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мөнхийн тун ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1,020 төгрөгийн НӨАТ-ын баримт, 4 хх-ийн 18 дугаар хуудас Хур супер маркетын 5,500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тавин усын 10,000 төгрөгийн баримт, Огод эмийн сангийн 37,500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тавин усын 120,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 18-р хуудас), Интерфарм импорт ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2,950 төгрөгийн НӨАТ-ийн баримт, Интерфарм импорт ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1,850 төгрөгийн НӨАТ-ийн баримт, Огод ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4,600 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Энхжин эмийн сангийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Энхжин эмийн сангийн 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 35,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 19-р хуудас), Монос Энхжин эмийн сангийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 30,050 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос Энхжин эмийн сангийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1,300 төгрөгийн НӨАТ-ын баримт, Монос эмийн сангийн 1625 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 20-р хуудас), МВВЖ-ийн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3,200 төгрөгийн НӨАТ-ын баримт, Долоон Отог ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 60,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тавин Ус ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 120,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 21-р хуудас), Долоон Отгон ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 370,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 22-р хуудас), Монгол Эм Импекс Концери ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 117,000 төгрөгийн баримт, Цэгц алтайгийн Шүдний эмчийн үйлчилгээ гэх 90,000 төгрөгийн НӨАТ-ын  баримт (4-р хх-ийн 23-р хуудас), Х смайл эмийн сангийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 31,300 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мангут эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 54-р хуудас), Мангут эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 30,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мангут эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 30,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (4-р хх-ийн 55-р хуудас), Тэу ХХК-ийн 1,000,000 төгрөгийн баримт нийт 11,561,199 төгрөгийн хохирол нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тэнгэрийн улаач шинэ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18,744,000 төгрөгийн НӨАТ-ын барим (4-р хх-ийн 56-р хуудас) авагдсан ба хохирогч Б.Бгийн гэр бүлээс Хөвсгөл аймгаас Улаанбаатаар хот ороход хөлсөлсөн онгоцны зардалд 8,744,000 төгрөгийг, Д.Цын гэр бүлээс 10,000,000 төгрөгийг гаргаж онгоц хөлсөлсөн өөрсдийн гаргасан хэмжээгээр хохирлоо хуваан авах талаар хохирогч Д.Ц, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул Тэнгэрийн улаач шинэ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18,744,000 төгрөгийн зардлаас 8,744,000 төгрөгийг хохирогч Д.Цын хохиролд оруулан тооцлоо.

Баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 11,561,199 төгрөг, онгоц хөлсөлсөн зардал 8,744,000 төгрөг нийт 20,305,199 төгрөгийг шүүгдэгч Т.Эаас гаргуулж хохирогч Д.Цод олгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Ц хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацааны цалин 8,163,163 төгрөгийг нэхэмжилж байх ба цалингийн тооцооны баримт (4-р хх-ийн 26-р хуудас)-аар 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сард ажиллаж цалингаа бүтэн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацаанд цалингаа дутуу авсан, нийгмийн даатгалын шимтгэл тасарсан буюу дутуу бодогдсон талаарх зэрэг баримт хэрэгт авагдаагүй тул уг хохирлын тооцоог шүүх тооцон гаргах боломжгүй байна.

Иймд хохирогч Д.Ц хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацааны цалин 8,163,163 төгрөг болон нийт 69,694,801 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.****************ын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н 18,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан “**********” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №2145617200420 дугаартай хөрөнгийн үнэлгээ (2-р хх-ийн 115-116-р хуудас)-ээр **************** улсын дугаартай “Subaru outbаск” тээврийн хэрэгсэлийн хохирол болох 8,500,000 төгрөг гэж үнэлэгдсэн байх тул шүүгдэгч Т.Эаас тээврийн хэрэгсэлийн хохирол 8,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Над олгох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Н.****************ын хууль ёсны төлөөлөгч Б.Н 10,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь эмчилгээнд гарсан зардал 27,800,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал нийт 90,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч Д.Г хохиролтой холбоотой баримтууд (3-р хх-ийн 13-31-р хуудас) гаргаж өгсөн боловч хуулбар хувь байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 Иймд насанд хүрээгүй хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь 90,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч О.Б нь 8,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын талаарх баримт авагдаагүй байх тул уг 8,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.М нь шүүгдэгч Т.Эийг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт хуяглан хүргэж ирэхэд гарсан зардал 347,060 төгрөгийг нэхэмжилж байх боловч уг зардал нь Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас гарсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчээр Хөвсгөл аймгийн цагдаагийн газрыг тогтоогоогүй Ч.Мыг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр бус шууд иргэний нэхэмжлэгчээр шууд тогтоосон байна. Шүүгдэгчийг хуяглан хүргэж ирэхэд гарсан зардал 347,060 төгрөгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Мт олгох боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул уг хохирлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт хуяглан хүргэж ирэхэд гарсан зардал 347,060 төгрөгийн хохирлоо нэхэмжилвэл зохих этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Э.Гэрэлтуяа шүүх хуралдаан гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:  “...шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

Хохирогч Б.Бийн өмгөөлөгч Т.********ийн шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх  мөн гэмт хэргээс урьчилан сэргийлэх зорилготой. Энэ хүний хувьд хохирол нөхөн төлөх талар санаачилга гаргахгүй, оргон зайлсан байгаа. Шүүх энэ хувийн байдлыг харгалзан ял оногдуулах байх...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаан гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1- д зааснаар 5 жилийн хорих ял, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар 1 жилийн хугацаанд хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан:  Хөвсгөл аймгийн ********** сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (1-р хх-ийн 190-191, 2-р хх-ийн 157-158, 2-р хх-ийн 161, 3-р хх-ийн 98-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Т.Э нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 161-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Эийн үйлдсэн гэмт хэргүүд нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т  “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш зөвхөн санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд уг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна. Харин болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг өршөөлд хамуурлахаар хуульчлагдсан байна.

Иймд шүүгдэгч Т.Э нь 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдсөн байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуульд хамрагдах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэж шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь  түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн цагдан хоригдсон 462 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЦХШЗ/116 дугаартай шүүгчийн захирамж (4-р хх-ийн 158-159-р хуудас)-аар 5,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх авагдаж байсан ба уг барьцааны мөнгө одоог хүртэл Хөвсгөл аймгийн прокурорын газрын Төрийн сангийн 100170006350 тоот дансанд байршиж байх тул хохирогч нарт учирсан хохирол төлбөр нөхөн төлүүлэх зорилгоор уг барьцааны 5,000,000 төгрөгийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын Төрийн сангийн 100170006350 тоот данснаас гаргуулж шүүгдэгч Т.Эт буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038001340278 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Эт 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоогүй байх тул Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийг 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Ш овогт Тын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Тын Эийг Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Тын Эийг 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн цагдан хоригдсон 462 (дөрвөн зуун жаран хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Эаас 8.500.000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Н.****************ын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Над, 20,305,199 (хорин сая гурван зуун таван мянга нэг зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цод, 12,663,480 (арван хоёр сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуун ная) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 2,363,665 (хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бэд тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн санд байршуулсан 5,000,000 (таван сая) төгрөгийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн сангийн данснаас гаргуулж шүүгдэгч Т.Эт буцаан олгосугай.

8. Эрүүгийн 2038001340278 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт хуяглан хүргэж ирэхэд гарсан зардал 347,060 төгрөгийн хохирлоо нэхэмжилвэл зохих этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар, хохирогч Б.Бнь үлдсэн 1,519,323 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Б нь сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, үлдсэн эмчилгээний зардал 19,673,040 төгрөг нийт 69,673,040 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Д.Ц хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацааны цалин 8,163,163 төгрөг нийт 69,694,801 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, насанд хүрээгүй хохирогч Н.****************ын хууль ёсны төлөөлөгч Б.Н 10,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, насанд хүрээгүй хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч Д.Г 90,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа,  хохирогч О.Б 8,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УУГАНБАЯР

 

 

                ШҮҮГЧИД                                       М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

 

 

                                                                      Г.ДАВААХҮҮ