| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/01586/И |
| Дугаар | 102/ШШ2018/02009 |
| Огноо | 2018-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2018/02009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: СШ ХХК
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Эыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С Банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Э, Л.О нар нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагатай ЗГ1500130034 тоот дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ, БДЗГ1500130034 тоот Батлан даалтын гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын сарын хугацаатай 3.6% хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 645.000 төгөрг, үндсэн хүүгийн төлбөрөөс 384.963 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2.871.417 төгрөг төлөөгүй байна. Уг мөнгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч үндсэн зээлдэгч Л.Э нь хаягтаа байдаггүй, нэхэмжлэлийг гардаж аваагүй учир нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Оээс татгалзаж, хариуцагч Л.Эыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Эыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С Банк бус санхүүгийн байгууллага нь Хариуцагч Л.Э, Л.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.871.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Оээс татгалзаж, хариуцагч Л.Эыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ.
Хэрэгт хүсэлт гаргагч С Банк бус санхүүгийн байгууллага болон Л.Э нарын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн цалин барьцаалсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгч Л.Э нь зээлдүүлэгч С Банк бус санхүүгийн байгууллагаас 1.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын сарын хугацаатай 3.6% хувийн хүүтэйгээр зээлж авсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн хэрэгт Л.Э нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 хороолол Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 49 байр 11 тоотод бүртгэлтэй болоьвч оршин суудаггүй тухай тус хорооны засаг дарга тодорхойлсон байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Эыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Эыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч С Банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөгч Ч.Мтай холбоо барих утас: .. болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч С Банк бус санхүүгийн байгууллагын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Лувсаншагдарын Э/РД:../-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч С Банк бус санхүүгийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч С Банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөгчтэй холбогдох утас: .. болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА