| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 197/2025/0321/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/272 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/272
2025 04 21 2024/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,
улсын яллагч С.Энхзул,
шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Батсэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”10 -р” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Хын Нд холбогдох эрүүгийн 2409 03764 0181 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.............................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны гадна хохирогч О.Жтай маргалдан толгой тус газарт 2 удаа мөргөн, газар унасан байх үед нь олон удаа өшиглөж, улмаар түүний эрүүл мэндэд баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, буйлны цус хуралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, ооч хүзүүнд зулгаралт, зүүн хөхөнд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны гадна хохирогч О.Жтай маргалдан толгой тус газарт 2 удаа мөргөн, газар унасан байх үед нь олон удаа өшиглөж, улмаар түүний эрүүл мэндэд баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, буйлны цус хуралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, ооч хүзүүнд зулгаралт, зүүн хөхөнд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Жын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хос жүрж хотхоны 19 дүгээр байранд манай ажил түр байсан. Гадуур найзуудтайгаа ууж явж байгаад өглөө эрт ажилтай байсан тул ажлын оффис дээрээ хонох гээд явж байгаад орцны кодыг тайлж чадалгүй орцондоо сууж байгаад түр унтсан байсан. Нэг үл таних хүн орж ирээд чи энэ байрных юм уу гээд өшиглөөд цохихоор нь би энд түрээсэлдэг, манай оффис байдаг юм гээд арай гэж сэргээд кодоо хийж үзүүлсэн. Тэгээд үзүүлж байхад намайг дагуулж гараад газар унагааж зодоод байсан. Тухайн үед хотхоны харуул юу ч хийгээгүй. Тэгээд болиод цаашаа явахад нь би босож ирээд байж байтал буцаж ирээд цохих гээд байхаар нь мөрнөөс нь барихад тавь гэж хэлсэн. Би тэр залууд хандан та намайг цохих гээд байна шүү дээ би тавихгүй гэж хэлсэн. Тэгсэн миний толгой руу 2 удаа мөргөөд газар унасны дараа нүүр лүү өшиглөсөн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад оффис руугаа ороод байж байхад манай ажлын хүмүүс орж ирээд юу болсон талаар асуугаад цагдаа дуудсан. Хүн миний бие махбод болон сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бийн өгсөн: “...Түмэн төвийн гадна зодоон болсон. Хүн нь манай байрны 4 давхарт амьдардаг гэж сонссон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Эийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01 болдог шөнө хоёр хүн хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг дуу гараад байхаар нь гараад хартал нэг хүн нэг хүний дээр дэвслээд, цохиж байсан. Тэр зодож байсан хүн маргааш өглөө нь би энд машинаа үлдээсэн гэж надаас асуусан... Тэр хүн 19а байранд байдаг санагдаж байна. Эсвэл 19 дүгээр байранд байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Болороогийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №14569 дугаартай: “...О.Жын биед баруун, зүүн үүдэн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, буйлны цус хуралт, доод уруулд зулгаралт, дотор салстад шарх, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Ны яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед юу болсноо сайн санахгүй байна. Гэхдээ тухайн үеийн үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна, үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
Яллагдагч Х.Ны прокурорын байгууллагад гаргаж өгсөн хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
Яллагдагч Х.Ны прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 87 дахь тал/,
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн зардалтай холбоотой нийт 12,646,000 төгрөг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 75-77 дахь тал/ байх тул шүүгдэгч Х.Ныг бусдад төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН