| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Өлзийбаатар
Хохирогч *******
Шинжээч *******
Гэрч *******, *******, *******, *******, *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт холбогдох эрүүгийн 2421005010070 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18-19 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас иргэн *******ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... ах 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дааганы уралдаанд очсон. Намайг сайн уу гэж мэндлэхэд өөдөөс мэндлээгүй. Тухайн уралдаанд дандаа томчууд очсон байсан. Би түмпэн шанагаа буулгаад гэртээ харьсан. Үйл явдал миний өгсөн мэдүүлгийн дагуу болсон. ах өөрийнхөө үйлдлийг ярихгүй байж яагаад миний дайрсан гэх үйлдлийн талаар яриад байгаа юм бэ. Би итгэхгүй байна. Өөрөө над руу “гичийнүүдийг даврааж болохгүй” гэж дайрч орж ирсэн асуудлаа ганц ч цухуйлгаагүй байсан. Би ахыг хүнтэй муудаад байхаар нь гэрт нь хүргэж өгөх бодолтой авсан. Гэр рүү орохгүй машины хамар руу гарч ирээд гичийнүүдийг даврааж болохгүй гээд юу юугүй машин руу ороод ирсэн. Сүүлд бодоод байхад ахын машины түлхүүр жолооны рульдээ байдаг, миний машиных их биендээ байдаг. Надад энэ хүнийг дайрч, ална, хядна гэсэн зүйл байхгүй. Би тухайн үед тогооны антен тулж зогссон учраас урагш явах ямар ч боломжгүй, арагш ухрах боломжтой байсан. Би арагш ухарсан. ах над руу дайрсан нь үнэн. Миний хөл тормоз дээр байсан. Энэ хүнтэй ноцолдож байгаад хөл сулрах үед ах бас сулрахаар нь би түлхсэн. Би бууж очоод “та яагаад над руу дайрч байгаа юм бэ” гэхэд “чи ахыгаа түлхдэг нь яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгээд би хонь малаа харахаар явсан. Би дуудаад “чи надад туслаач, энд одоо ингээд, би яах вэ” гэсэн. Би “эмнэлэгт хүргээд өгчхөөрэй” гэж хэлсэн боловч эхнэрт нь хүргээд өгсөн байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ... ийг машин доороос гаргах боломж байгаагүй. Манай хүн биеэ удирдах чадваргүй байсан. Би замын хөдөлгөөний зохих журмыг зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би нөхрөө машинаас буулгачхаад ахыг гэрт нь хүргэж өгөх санаатай байсан. Тэгээд ухрах гээд ухрах араандаа хийж байтал гэнэт ах буусан. Би ахыг гэр рүү орох гэж байна гэж бодтол машины урдуур тойрч ирээд машины хамар дээр гараараа тулаад “гичийнүүдийг даврааж болохгүй” гээд юу гэхийн завдалгүй ороод ирсэн. Машины гэрэл, дохио бүх юмыг асаасан. Тухайн үед надтай юу булаацалдаад байгааг ойлгоогүй. Сүүлд бодоход түлхүүр хайгаад байсан юм байна лээ...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний 3 удаа өгсөн үнэн бодит мэдүүлгийг прокурор уншиж танилцуулсан. өмгөөлөгчийн хамт гэрийн даалгавраа сайн бэлдэж, асуултад яаж хариулах, юу гэж асуухаа сайн бэлдсэн байна. Хүн худал хэлж болно. Гэхдээ ингэж худал хэлж болохгүй. Би ын машины цонхоор цээжээ оруулаагүй. Түүний машинд цээжээ оруулж тэндээс юу авах юм бэ. Тухайн машин миний машин биш. Би 2 аяга айраг, 2 хундага архи уусан нь үнэн. Гэтэл намайг архи ууж тасарсан, юугаа ч мэдэхгүй болсон мэт ярьж байна. Надад хүнтэй маргасан асуудал байж болно. Хүн хүнийг дугтарч 3 хавиргыг нь хугалсан талаар би лав дуулж байгаагүй, та бүхэн ч гэсэн дуулаагүй байх. // бид 2 арын суудалд сууж, машинаа бариад гэрийнх нь гадаа ирсэн. ыг машинаас буусны дараа би араас нь бууж, гэртээ орж зуухандаа аргал хийж галаа ноцоосон. Би эднийх хүйтэн байна, мотоцикл руугаа очоод унаад харъя гэж бодоод гэрээс нь гарахад миний араас “чамайг дайрч ална” гэж хашхирсан шүү дээ. Тухайн үед та болон таны нөхөр бид 3 байсан. Намайг мөргөж, ухарч, гүйцээж ална гэж ухарсан шүү. ыг худал яриад байгаа болохоор тухайн үед болсон асуудлын талаар тодотгож хэлж байна. Түүнээс биш миний хэлж ярьсан зүйлийн талаар прокурор хэлж ойлгуулсан. Хүнд дугтарч татуулж уналаа гэхэд дух нь зулгарахаас биш 3 хавирга нь хугарч, хөл хугарч, шагайны дээд талд цус нөж хурахгүй. Намайг сэхээнд хэчнээн хоног яаж шаналсныг мэдэхгүй байна. Мах тасарсан бол өөр хэрэг, гэтэл яс хугарах хэлэлтгүй юм байна. Чи малчин хүн, яг ид хадлан тэжээл бэлтгэх үед асуудал үүссэн. Надад чамд хийсэн буруу зүйл, нэг ч төгрөгийн өр байхгүй. Би чамаас өнчин ишиг ч гуйж үзээгүй. Би ер нь чамайг танихгүй, чиний нөхрийг ч сайн танихгүй шүү дээ. Сая шүүх хуралдаанд нэг бол намайг мөргөснийхөө дараа дуудсан, нэг бол хониндоо явж ирээд дуудсан, прокурорыг асуухаар би дайрсныхаа дараа шууд дуудсан гэж ярилаа. Би сайн мэдэхгүй. постоор гарахдаа эхнэрт “танай нөхрийг дайрчихсан, би хүн алчихлаа гээд бахирч хашхираад уйлаад байна, би ядаад явж байна” гэж хэлсэн байна. Өөрөө машинтайгаа хүн мөргөчихөөд бүх зүйлийг булзааруулж тойруулж яриад байх юм. ...Би тухайн үед өөрийгөө авч явах боломжтой байсан. ...Би ын машины цонхоор орж, түлхүүр булаацалдсан үйлдэл хийгээгүй. Би машинд чирэгдэж байхдаа “амь авраарай, аллаа” гээд орь дуу гаргасан. тэрийг сонсоод гэрээсээ гарч ирсэн байх. ...Миний ард машины дугуйн чимээ гарахад “чамайг дайрч ална” гэж эмэгтэй хүн бахирсан. Ард машины дугуйн чимээ улам ойртсон. Эргээд хартал өвдөгний дээд талд мөргөсөн. Би хоёр хөлөө мөргүүлээд яахав гэж бодоод баруун хөлөө урдаа тавьсан. Намайг мөргөсөн, би үсэрч ойчсон. Гэтэл “чамайг гүйцээж дайрч ална” гээд ухрах араандаа хийгээд арагш ухарсан. Тэгээд намайг чиглээд ирэхээр нь босож зугтаах гэж оролдсон боловч босож чадаагүй. эргэж ирээд миний цээж хавиар мөргөсөн. Тэгээд би дугуйны дотор талаас нэг зүйлээс барьж авсан. Тэгээд 3-4 метр газар чирэгдсэн. тухайн үед аажуухан явж байсан. Хэрэв хурдтай явж байсан бол миний дээгүүр дайрах байсан...” гэв.
Шинжээч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Дүгнэлт гаргахад гэмтлийн тасаг байсан. Би дүгнэлт гаргахдаа эмнэлгийн стори, хүлээж авсан тухай тэмдэглэл, клиникийн үзлэг зэрэг холбогдох бүх баримтыг үндэслэн үзлэг хийсэн. Хавирганы хугарлын тухайд рентген зураг, дүрс оношилгооны зураг харах шаардлагагүйгээр дүрс оношилгооны эмчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргадаг. ийн 6,7,8-р хавирганы хугарал нь биеийн баруун талд суганы ар шугамаар үүссэн байсан. Хохирогчийн 6,7,8 дугаар хавирганы хугарлын талаар ерөнхий байдлаар гаргасан байна. Эмнэлгийн баримтаас харахад гялтан хальс татагдсан учраас ташуу хугарал үүссэн байх гэж үзэж байна. ...т учирсан хавирганы гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учруулсан гэмтэл гэж ерөнхий байдлаар хариулна. Цээж хэсэгт автомашинаар хүч үйлчлэхэд дүгнэлтэд заасан гэмтэл учрах боломжтой. нь тухайн үед ташуу хэвтэж байсан бол биеийн бусад хэсэг машинд дайрагдахгүй өнгөрөх боломжтой. Тухайн хүн босоо байрлалтай байх үед хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл дугуйн доогуур ороход энэхүү гэмтэл үүсэх боломжтой. ...Хохирогчид учирсан хавирганы гэмтэл нь хүнийг дугтарч унагах үед үүсэх боломжгүй. Хохирогч намайг анх очиж үзэхэд цээж хэсгээр нь маш хөндүүр хөдөлж чадахгүй байна гэж хэлж байсан...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай бэр эгч замын постон дээр байсан. Намайг очиход ах дөнгөж пост дээр ирчихсэн байсан. Ахыг ёолоод байхаар нь гэрт нь очиж хувцсыг нь солиулаад 103 дуудаж эмнэлэг авч явсан. Ах хөдөлж, гишгэж чадахгүй ёолоод байсан. Би өргөж сугадаж байгаад арын суудалд суулгаж байгаад гэрт нь авчирсан. Тухайн үед ах архи уусан байсан. ...Хөдөлж явж чадахгүй байсан. эгч надад ахыг машинд дайруулсан гэж хэлсэн. Би 2-3 хоногийн дараа эмнэлгийн дүгнэлт гарсны дараа тай ярьсан. гэх эмэгтэй ахыг эмнэлэгт хэвтсэнээс хойш биеийг нь асууж нэг ч яриагүй байсан...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... нь манайд мотоциклтой халаасандаа 1 шил вискитэй ирсэн. Бид хоёрыг гэрт байхад эхнэр ирээд удалгүй буцаад явсан. бид 2 ийн авчирсан юмнаас нь нэг нэг татаад баруун айл руу очсон. ... эхлээд гайгүй байсан, сүүлдээ хүн амьтантай муудаад байсан. Намайг нэг харахад энэ хоёр хоорондоо барьцалдаад ийг чирч байсан. Тэгээд бид нар очиж салгасан. тэр хавиар агсраад яваад байхаар нь авч явсан. Тэрнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна. ...Юу ч мэдэхгүй байгаа хүн яаж татаж чангаахав дээ...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... нь согтуу мотоциклоо унаж чадахгүй ойчоод байсан. Тухайн үед тал шил вискитэй байсан. Тэнд байсан хүн бүр рүү савчаад агсраад байхаар нь би “та боль” гэхэд над руу уурласан. Би ийг агсраад байхаар нь “яв” гэж хэлэхэд уурлаж барьцалдаж авсан. Надад ийг унагасан зүйл байхгүй, нэлээд согтуу байсан болохоор хүн, хүн рүү үсчээд байсан. ...Миний хувьд ийн биед гэмтэл учрах хэмжээгээр халдсан зүйл байхгүй...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манайх Дорнод аймагт байхгүй 1 номерын камертай. Орсон, гарсан бүх машин дугаартайгаар харагддаг. надад тэгж хэлээд урагшаа явсан. Би дүүг нь дуудаж 2 машинаас ийг солилцож аваад дүү нь аваад эмнэлэг явсан. 20-21 цагийн үед урдаас орж ирсэн. ...машинд мөргүүлж дайруулсан хүн ямар байх нь ойлгомжтой биз дээ. Ухаан балартаад байгаа нь ч мэдэгдэхгүй, хөл гэж бахираад байсан. Би тухайн өдөр 24 цагийн ээлжтэй байсан учраас ажил дээрээ үлдсэн. Дүү нь авч яваад хувцсыг нь солих хооронд бие нь өвдөж түргэн дуудаж, яаралтай эмнэлэг авч явсан. ...Манай нөхөр мотоциклоосоо унах ямар ч шалтгаан байгаагүй. Би маргааш өдөр ажлаасаа буухдаа мотоциклийг нь очиж авсан. Тухайн тавьсан газартаа, айлын урдаа хөдөлгөөгүй байсан. ын баруун талын айлын урд мотоциклоо тавьчихсан байсан. Тэнд байсан хүмүүс ах энд ирээд зогссон, мотоцикл нь наана чинь байна гэсэн. Мотоцикл унасан байдалтай харагдаагүй. Бүх зүйл нь бүрэн бүтэн байсан. ...Манайх Ялалт хорооллын 5 дугаар эгнээнд байдаг. Гэрт очоод хувцсыг нь солих хооронд бие нь муудсан. Тэгээд гутлыг нь тайлах гэхэд гутал нь тайлагдахгүй гутал, өмдийг нь ханзалж тайлсан байсан. Машинд дайруулж мөргүүлсэн учраас хувцасных нь нэг тал тэр чигтээ шороо болсон байсан. ...Согтуу байх, ухаан балартах хоёр ялгаатай. Үүрийн 4 цаг хүртэл ухаан ороогүй. Эмч яаралтай түргэн тусламж үзүүлсэн тулдаа ийн амийг аварсан гэж бодож байна. хойноос ирээд “...урд авто осол гарсан байна, бархирч чарлалдаад бөөн юм болж байна, чи мэдээ юу” гэж надаас асуусан. Юу болсон юм бэ гэхэд “ ахыг дайрчихсан байна” гэж хэлсэн...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Орой 19 цаг өнгөрч байхад над руу залгаад би гэрийнхээ гадаа хүн шүргэчихлээ ч гэсэн үү, мөргөчихлөө ч гэсэн үү үг нь сайн ойлгогдохгүй юм хэлсэн. Би тухайн үед сайн ойлгоогүй учраас “юу гэсэн гэнэ ээ” гэж лавлаж байгаад “хүн нь зүгээр юм уу” гэхэд зүгээр гэсэн. Би яах юм бэ гэсэн чинь “чи хүрээд ир, надад өөр дуудах хүн алга” гэсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа буюу 20 цагийн орчим яваад очсон. Тухайн үед манайх засвар хийж байсан. Засвар хийж байсан залуу надтай хамт явсан. Би тухайн үед тай утсаар ярихдаа “” гэх хүнийг дайрсан гэж ойлгосон. Тухайн өдөр тамганы баяр байсан учраас манай нөхөр жаахан уучихсан байсан. Би нөхрөө авах гээд 16 цагийн орчимд постоор гарахад “манай нөхөр урдуур ууж яваа сураг байна, чи анзаарч байгаарай” гэж хэлж байсан. Дахин постоор гарахаар явах үедээ над руу залгаад “нэг хүн шүргэсэн ч гэнэ үү, мөргөсөн ч гэнэ үү үг нь сайн ойлгогдохгүй нэг юм яриад байсан. Танай нөхөр байсан юм болов уу, чи надтай хамт явах уу” гэж асуухад “чи өөрөө явчихаад ир” гэсэн. Тэгээд би очиж хараад эвгүй байвал чам руу залгая гэж хэлээд явсан. Намайг зүүн талаас яваад очиход машин нь зүүн тийш харчихсан байдалтай, хүн нь ертөнцийн зүгээр зүүн урд талд доош хараад дөрвөн хөллөсөн байдалтай байж байсан. ...Би буугаад хүн зүгээр үү гэж асуусан. Ямар ч байсан гадуур цус нөж гараагүй байсан. аас яасан талаар асуухад “намайг хониндоо явах гэж байхад түлхүүр булаацалдаад намайг элдвээр загнаад байсан. Намайг хөлөө авахад оччихсон гэж хэлсэн. ...Замд явж байхад “та нар муусайн, чи муу намайг зодсон уу, ална шулна” гээд байхаар нь би “битгий олон долоон юм шалчигнаад бай, олон юм яриад байвал буулгаад хаячихна шүү” гэж хэлсэн. Тэгээд би т “аваад ирлээ, гар хуруу нь бүрэн бүтэн байна, чи эмнэлэг авч явах юм уу” гэхэд “би авч явахгүй яршиг, ах, дүү нарыг нь дуудъя” гэсэн. ...Би ийн дүүг иртэл машин руугаа очоогүй, ийн постны өрөөнд орж суусан. гэх залуу машинд энэ хүнтэй хамт байсан бөгөөд “энэ хүн зүв зүгээр байна” гэж хэлж байсан. машинаас буухдаа “миний гэдэс, дотор бяцарчихсан байна” гэж хэлэх шиг болсон. Тэгээд нөгөө хоёр хажуу талаас нь түшээд машиндаа суулгасан. ...Хэрэв машинд сууж байхдаа ёолсон бол би эрх зүйч хүн байна аль алинд нь тусламж үзүүлнэ. тухайн үед ёолсон бол би түүнийг аваад шууд эмнэлэг явах байсан. Гэтэл тухайн үед ёолохгүй харин ч агсан тавиад байсан...” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үдээс хойш үхрээ хайж “ ” гэх газраар явсан юм. Би тухайн үед мотоциклтой явах байсан бөгөөд дааганы уралдаан болж байхаар нь үзчихээд дахиад үхрээ хайхаар явсан. Ингээд явж байгаад айл таарахаар нь мотоциклоо зайтай тавьж үлдээгээд айл руу ороход нөхрийг нь гэж дууддаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ эхнэрийг нь гэдэг айл байсан. Намайг ороход гэрт нь , мөн бүдүүн халзан нөхөр байсан бөгөөд /нэрийг нь мэдэхгүй/ архи уусан байдалтай байж байсан. Тэгээд би гэр рүү нь орчхоод буцаад мотоцикл руугаа алхаж явахад араас чамайг дайрч алнаа гэж эмэгтэй хүний дуу сонсогдсон. Тэгэхээр нь хэнийг хэлж байгаа юм бол гэж бодоод эргээд хартал саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх хүүхэн шууд миний баруун хөлний гуя хэсэгт мөргөсөн. Тэгэхэд би нэлээн хол шидэгдээд газар унаад босох гэсэн босож чадахгүй байсан чинь алнаа, дайрч алнаа гээд машинаараа ухарсан. Тэгээд хөл ташаа мөргөөд би цээж хэсгээрээ жолоочийн эсрэг урд талын дугуй, карланы завсар ороод түрэгдээд 3 метр орчим явсан. Тэгсэн дугуй нь цээж хэсэг дээр дарж хавирга шаржигнах чимээ гарсан. Тэгэхэд нөхөр нь чи хүн алчихлаа шүү дээ гээд машинаа тойрч ирээд 2 гарнаас татаж машин дотроос гаргасан. Тэгтэл нь машинаасаа бууж ирээд би хүн алчихлаа гээд бахирч байсан. Тэгээд би ухаан алдсан тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Миний хавирга болон хөл хугарсан. Биеийн байдал хүнд хэвтрийн байдалтай өдөр болгон эмчилгээ хийлгэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33/
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө сум 3 дугаар баг “ ” гэх газар руу өөрийн мотоциклтойгоо үхрээ хайхаар явсан. Ингээд явж байхад машин тэрэг бөөгнөрөөд хүмүүс цуглаад байхаар нь очиход дааганы уралдаан болох гэж байсан. Тэгэхээр нь дааганы уралдаан үзээд тэнд бага зэрэг айраг уусан. Даага уралдаж ирсний дараа дахин майханд орж бага зэрэг айраг уугаад мөн 2,3 хундага архи уусан. Ингээд тэндээсээ мотоциклоо унаад хөдөлсөн бөгөөд үхрээ хайсан. Тэгсэн замын хажууд айл таарахаар нь ороход зүс таних гэх айл байсан бөгөөд эхнэр нь , мөн танихгүй хүний хамт 3-лаа байсан ба архины хоосон шил харагдаж байсан. Тухайн айлд би архи согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд тухайн айлаас гараад баруун тийш хөрш айл руу нь бид хоёр өөрсдийн мотоциклоо унаад явсан. ...Ингээд гийн баруун талын хөрш айлд нь очоод /нэрийг нь мэдэхгүй/ цаг хэд болж байсныг мэдэхгүй уг айлд хэсэг байж байгаад , гийн хамт гэр рүү нь машинд нь суугаад явсан бөгөөд өөрөө машинаа бариад явсан юм. Тухайн үед миний болон гийн согтолт гайгүй байсан. гийн гэрт бид гурав ирэхэд гадаа гэгээтэй байсан бөгөөд цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Ингээд гэрт нь ороод за, за би явлаа гээд гэрээс нь гараад урагш алхаж явахад гэнэт араас “чамайг дайрч алнаа” гээд бахирах чимээ сонсогдсон. Эргээд харахад машинаа барьсан ...миний баруун өвдөг хэсэгт мөргөхөд би арагшаа савж унасан. Тэгэхэд “чамайг дайрч алнаа” гээд ухраад буцаж урагшилж машиныхаа урд талын жолоочийн эсрэг дугуйгаар түрээд явсан бөгөөд би дугуй карланы завсар хавчуулагдаад 4-5 метр газар чирэгдэж явсан. Тэгэхэд дугуй нь курткэнд орооцолдоод баруун хавирга суган дээр гарч ирэхэд хавирга шаржигнах чимээ сонсогдохоор нь зүүн мөрөө урагшуулж дээшээ болгоход машин дугуйгаараа газар буусан. Тэгэхэд ирээд “чи хүн дайрч алчихлаа шүү дээ” гээд миний хоёр гарнаас татаж гаргасан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ...Би машинд явж байхдаа болон нартай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. ...Би , гийн гэр рүү нь очиж унтах санаатай яваад гэрт нь очоод ер нь харъя гэж бодоод мотоциклоо авахаар гарч явсан юм. Би гийн хөрш айлд очиход нэг танихгүй өндөр залуу байсан, би хальт л ам зөрсөн болохоос хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. ... машины дугуйн доороос намайг татаж гаргасан бөгөөд эхнэрийгээ “чи хүн алчихлаа” гэж хэлсэн. Энэ хүмүүс яагаад худлаа хэлээд байгааг мэдэхгүй байна. ... намайг яагаад машинаараа дайрсан эсэхийг мэдэхгүй байна, бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй. ... намайг машинаараа дайрч гэмтэл учруулсан, ын нөхөр мэдэж байгаагаа хэлэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Харин болсон асуудлын талаар илт худлаа ярьж намайг машинаараа дайрч биед минь гэмтэл учруулаагүй гэж худал яриад байна. Тухайн үед гаднаас машинтай ямар нэг хүн ирээгүй. Би бусад байдлаар биедээ гэмтэл авах ямар ч боломж байгаагүй. Ийм байтал нь худлаа яриад байгаад гомдолтой байна. Надад учирсан хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй. Би тухайн гэмтлээс болж 10 гаран хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад гэртээ хэвтэрт сар гаран болсон бөгөөд энэ хугацаанд хэрэглэсэн эм тан болон хоол хүнсний мөн шатахууны зардлуудын баримт гаргаж өгсөн. Нийт 3,650,822 төгрөгийн хохирол гарсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг нэхэмжилнэ. Шүүх хуралд оролцоно. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 351,449 төгрөгийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс хохирогч ******* гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 сарын 12-ны өдөр манайхаас хойшоо даага уралдсан бөгөөд би дааганы уралдаан үзээд эхнэр ын хамт гэр рүүгээ харьсан. Тэгээд тугалаа хашчихаад гэртээ байж байгаад гэх залуугийн гэр рүү эхнэр хоол унд хийнэ гээд 15 цагийн орчимд явсан байх. Намайг гэртээ байж байхад зүүн талаас мотоциклтой манай нутгийн баатар // гэх залуу архи уусан байдалтай тал шил виски барьсан ирсэн. Ингээд бид хоёр тухайн вискинээс татаад байж байхад эхнэр ирээд ах ирсэн юм уу гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгэхээр нь би эхнэрийн араас мотоциклтойгоо хөдлөхөд баатар дагаад хөдөлсөн. ... гэх хүний гэрт бид хэд очоод хоол унд идээд архи ууцгаасан бөгөөд гаднаас ирсэн хүмүүс яваад тухайн айлд манай эхнэр , нутгийн , түүний найз гээд залуу, баатар, мөн эхнэр нь гээд хүмүүс үлдээд байж байхад юунаас болсон юм баатар нь тай муудалцаад чирч байгаа харагдсан. Тэгэхээр нь би очиж салгахад баатар намайг санаандгүй хацар руу цохисон, гэхдээ надад гэмтэл учраагүй. Тэгээд орой болсон тул харих гээд эхнэр баатар бид 3 машиндаа суусан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Өглөө гэртээ сэрэхэд эхнэр надад “баатар ах миний машины түлхүүр булаах гээд цонхоор цээжээрээ орж ирээд ноцолдоод байсан. Тэгээд ухарч байхад баатар арагшаа унасан” гэж хэлсэн. ... нэлээн согтолттой байсан. Манай гэрт хүн байгаагүй, хүүхдүүд сургуульдаа явсан байсан. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний биед гэмтэл учраагүй. нь г цохисон эсэхийг мэдэхгүй байна, чирч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 сарын 12-ны орой гэртээ байхад 21 цаг өнгөрөөгөөд ах ийн эхнэр над руу яриад ах чинь машинд мөргүүлсэн байна хаана байгааг нь сураг гаргая, сая хүн ирж хэлээд явлаа, чи эгчийнхээ ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа ийн ажиллаж байгаа баруун гүүрний мөнгө хураадаг шалган нэвтрүүлэх пост дээр яваад очиход гэх эмэгтэй ахыг машиндаа суулгаад аваад ирсэн байсан. Тэгэхэд ах хөл дээрээ босож чадахгүй байсан ба архи үнэртэж байсан. Би ахыг өргөж өөрийнхөө машинд оруулж хэвтүүлэхэд буулгаж өгөөд явсан. Тэгээд эгч бид хоёр машинаар дайрсан гэх хүн рүү би өөрийнхөө утсаар залгаад та нар хүн дайрчхаад ар гэрт нь хэлэхгүй гэхэд тухайн гэх хүүхэн ах машины цонхоор цээжээ оруулж ирэх миний машинтай хөдлөх таарсан гэсэн. Тэгэхээр нь би ыг чи машиныхаа арааг салгаад зогсож болдоггүй юм уу гэхэд тодорхой юм хэлээгүй. Үүнээс хойш дахиж тай утсаар холбогдоод ахын хөл хугарсан, 3 хавирга хугарсан байна, чи ийм болгочхоод биеийг нь асууж ирдэггүй юм уу гэхэд өөдөөс хуулиараа шийдүүлье гэж хэлсэн. Мөн нь анх эгчид ахыг авчирч өгөхдөө машинд дайруулсан байна, би айлаас нь очиж авчирлаа гэж хэлсэн байсан. ... ах надад хэлэхдээ гэх хүүхэн согтуу машинтайгаа мөргөөд буцаж ухарсан, нөхөр нь зогсоосон гэж хэлсэн. Мөн би ыг чи өөрөө ар гэр рүү нь утсаар дуудаж хэлэхгүй аймгаас хүн дуудаж хүргүүлдэг нь ямар учиртай юм бэ гэхэд юм хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 сарын 12-ны өглөө нөхөр намайг Баянтүмэн сумын урд талын гүүрний постон дээр машинтайгаа хүргэж өгчхөөд гэр рүүгээ явж мотоциклоо аваад үхэртээ явлаа гэж хэлээд явсан. Тэрнээс хойш 16 цаг 30 минутын үед нөхөртэйгөө утсаар ярихад үхрээ олсон, урд айл дээр байна, тамганы найр болж байх шиг байна гэж хэлсэн бөгөөд тухайн үед эрүүл байсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад урдаас машинтай зүс таних залуу ирээд ах урд айлд байна лээ гэж хэлсэн. ...Тэгээд 20 цаг 19 минутад гэх хүн машинтай аймгаас ирээд надтай уулзаад “урд хүн дайрсан гэж байна” гэж хэлэхээр нь “хэнийг” гэхэд “г гэж байна ш дээ чи мэдсэн үү” гэсэн. Тэгээд би “хүн хэлээгүй, сая чамаас мэдлээ, чи очоод яриарай” гэж хэлсэн. Тэгээд дахиад хөрш ын утасны дугаар аваад нэлээн хэдэн удаа залгахад утсаа аваагүй. Тэгээд байж байхад 21 цаг 30 минутын үед нь өөрийнхөө машинтай нөхөр ийг суулгаад ирсэн бөгөөд мөн ийн дүү ирсэн байсан тул машинд нь хоёулаа өргөж байгаад суулгасан. Тэгээд аас ямар учраас чамайг аймгаас дууддаг юм эрүүл байсан юм уу, согтуу байсан юм уу гэхэд юм хэлээгүй. Тэгээд нөхрийг аймаг руу дүү нь аваад явсан. Мөн нөхөр ийг авчирсны дараа дүү руу залгаж утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Ингээд ыг чи хүнийг яагаад дайрдаг юм бэ гэхэд миний хааз гишгэх, ахын унах таарсан гэж хэлсэн. Тэгэхэд нь чи өдий болтол машин барьчхаад жолооч мөн юм уу хааз тоормосоо мэддэггүй юм уу, хүнд яагаад өгч явуулдаг юм гэхэд хонь малаа алдчихаад гэх утгатай зүйл ярьсан. ...Нөхөр ийн биеийн байдал хүнд, хавирга нь хугараад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хавирга уушгины завсраар нь ус орсон гээд байгаа юм, эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орох эсэхийг шийднэ, мөн хөл нь хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
“... өглөө намайг ажил дээр хүргэж өгөөд явахад биеийн байдал хэвийн алхаад явж байсан. Харин орой машинтай хүргэж ирэхэд архи уусан байдалтай согтуу мөн хөдөлж чадахгүй, алхаж чадахгүй бараг ухаангүй байдалтай юм асуухад хариулахгүй байдалтай ирсэн. Ингээд шууд нөхрийн дүү эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэгт 10 орчим хоног хэвтэж эмчлүүлээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 сарын 12-ны өдөр сумын 3 дугаар баг гэх газар дааганы уралдаан болсон. Би дааганы уралдаан дуусаад оройхон 16-17 цагийн орчимд гэртээ харихад эхнэр хүүхэд мөн , найз нь гээд залуу, нар байсан. Ингээд гэртээ байж байхад ын нөхөр нь мотоциклоо унасан, дахин нэг мотоциклтой танихгүй залуугийн хамт архи уусан байдалтай согтуу ирсэн. Тэгээд манай гэрт байж байхад ай хамт ирсэн танихгүй залуу // нь тэй юунаас болсон юм гэнэт л муудалцаад эхэлсэн бөгөөд хоорондоо заамдалцаж байгаа харагдсан. Тэгэхээр нь ыг аваад яв гэхэд нөхөр болон тухайн гэх залууг машиндаа суулгаад гэр рүүгээ авч явсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Маргааш өглөө нь тай уулзахад өчигдөр орой хүн машинаараа мөргөчихсөн гэж хэлсэн бөгөөд яг нарийн болсон асуудлын талаар хэлээгүй. ... нөхөр болон нарыг машиндаа суулгаад авч явахад цаг нэлээн орой болсон яг хэд болж байсныг анзаараагүй. архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, мөн манай гэрт архи уугаагүй. Тухайн үед болон нар нь машинд суухад нэлээн согтсон байдалтай хүнтэй харьцаж байсан. ын согтолт гайгүй өөрийгөө аваад алхаад явж байсан, хүнтэй харьцаж байсан. ... нь ийг цохиж зодсон зүйл байхгүй, хоорондоо хэрэлдээд заамдалцах гээд байхаар нь больцгоо гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сумын 3 дугаар баг гэх газарт дааганы уралдаан болсон юм. Би дааганы уралдаан дээр байж байгаад хотоос ирсэн хүнд унагатай гүү барьж өгөх гээд 15 цагийн орчимд явсан. Ингээд гүүгээ ачуулчхаад ахын гэр рүү хоол идэх гээд гээд найзынхаа хамт 16 цагийн орчимд очсон. Тухайн айлд намайг очиход эгч, ахын эхнэр эгч хоёр хоол хийж байсан бөгөөд уралдаан дуусаад олон хүн ирсэн. Тэгээд хүмүүс ирээд хоол унд идэх нь идээд явах нь явсан бөгөөд ингэж байхад эгчийн нөхөр // ах мотоциклтойгоо ирсэн бөгөөд араас нь морь тайлбарлагч гэх хүн мөн мотоциклтой ирсэн, хоёулаа согтуу байсан. Тэгээд хүмүүс байж байхад ах ирсэн хүмүүст агсам согтуу тавиад бахирч чарлаад яваад байсан ба тал шил хүрэн шилтэй виски бариад яваад байсан. Тэгэхээр нь би ахыг та одоо яваа гээд мотоцикл дээр нь суулгаад яв гэхэд явж чадахгүй дөнгөж хөдлөөд унахаар нь болиулаад орхичихсон. Тэгээд байж байхад орой болсон бөгөөд ойролцоогоор 20 цаг өнгөрсөн байх гадаа харанхуй болсон. Тэгсэн эгч нөхөр , болон ахыг аваад явъя гэсэн юм. Тэгээд хоол идэх гээд сууж байхад ах хажууд ирээд элдвээр хэлээд байхаар нь уурлаад яах гээд байгаа юм гэж хэлээд заамдаж босгоход эгч, ах боль боль наадах чинь бие муутай гэхээр нь болиод холдсон. Тэгээд эгч явлаа гэхээр нь би ахыг машинд нь суулгаж өгсөн бөгөөд ахыг мөн тэнд байсан хүмүүс суулгаж өгсөн. Тухайн үед болон нар нэлээн согтсон байсан. ... ахын гэрт сууж байхад эгч эгчтэй утсаар ярьсан юм. Ингээд ярьж дууссаныхаа дараа эгч “ чинь машинаараа хүн дайрчихлаа” гэж байна гэж хэлсэн. Би дахиж ахтай уулзаагүй. , , гурав машинтай хөдлөхөд эгч бариад хөдөлсөн бөгөөд ах машин барьдаггүй юм байна лээ. эгч архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна, намайг очиход хоол хийгээд байж байсан ба би архи уухыг нь хараагүй. ... Би ахыг цохиж зодсон зүйл байхгүй. ах өөр хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сум 3 дугаар баг гэх газарт манай гэрээс хойшоо дааганы уралдаан болсон юм. ...Тэгж байхад // гэх хүн манай гэрт ын нөхөр ыг дагаад мотоциклтой ирсэн бөгөөд хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу байсан. Би гэх хүнд “та танихгүй айлд ирчхээд хүн хүн рүү үсчээд” гээд хэлж байсан бөгөөд миний хэлж байгааг мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд ирсэн хүмүүс маань явсан бөгөөд нь нөхөр болон гэх хүнийг машиндаа суулгаад авч явсан бөгөөд тухайн үед цаг нэлээн орой болсон 22 цагийн үед байх... манай гэрт байхад архи уугаагүй. нь руу дайраад байхаар нь та яваа гээд болиулаад байсан бөгөөд хоорондоо зодолдсон, цохисон зүйл огт болоогүй. Би гэх хүнийг огт танихгүй. ... машиндаа суулгахад , нар нэлээн согтуу байсан. Явахдаа мотоциклуудаа барьж чадахгүй учир үлдээгээд явсан. гэртээ очоод над руу залгасан байсан бөгөөд охинтой маань ярьсан байсан. Өглөө нь охин надад “ эгч г дайрчихлаа” гэж ярьсан гэсэн бөгөөд маргааш өглөө нь манай гэрт ирээд ах цонхоор нь орж ирээд үсдээд түлхүүр булаах гээд байсан тэгэхээр нь түлхчихсэн гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 58/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сум 3 дугаар баг гэх газарт дааганы уралдаан болж манай нөхөр очсон бөгөөд би очоогүй байсан юм. Тэгээд 16 цагийн орчимд нөхрөө уралдаан болж байгаа газар руу очиж авсан. Ингээд орой 19 цаг өнгөрч байсан байх хөрш айлын гэх хүүхэн над руу залгаад “хүн мөргөчихлөө, шүргэчихлээ гэнэ үү надад туслах хүн байхгүй байна, би яах юм бэ” гээд ойлгогдохгүй, сандарсан байдалтай юм яриад байсан. Тэгэхээр нь би хэнийг вэ, наана чинь байгаа хүмүүс гайгүй юу гэхэд ч гэнэ үү, ч гэнэ үү хүнийг шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах юм бэ эндээс түргэн дуудах уу, хүн нь зүгээр юм уу гэхэд босоод явчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд “энд надад туслах хүн байхгүй байна, яах ухаанаа олохгүй байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20 цаг өнгөрөөгөөд гэх залуугийн хамт сум 3 дугаар баг ын хөдөө гэрт очиход приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэрийнх нь урд пингийн ойролцоо байсан. гүйгээд ирэхээр нь нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ гэхэд тэр байна гэхээр нь харахад машинаас зүүн хойш 7-8 метр орчим зайд 4 хөллөөд доошоо хараад байж байсан. ...Тэгээд намайг очиход нэлээн согтуу байх шиг байсан ба өөдөөс хариу үйлдэл үзүүлж байсан юм. Тэгэхээр нь би аас яасан бэ гэхэд надад агсам согтуу тавиад байсан юм гэж хэлсэн бөгөөд надтай хамт байсан залуу нэг талаас нь бариад машинд суулгасан. Тэгээд хүргэж өгөх гээд явж байхад машин дотор ална хядна, чи надтай зодолдсон уу, чи хэн бэ гээд гүүр хүртэл агсраад яваад байсан. ...Намайг очиход нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба гэрт нь ороход нөхөр нь орныхоо өмнө унтаж байсан юм яриагүй болохоор эрүүл согтууг нь мэдээгүй. ... надад “ гэх хүн намайг малдаа явах гэсэн чинь араас гарч ирээд машин хөдөлж байхад агсам тавиад хэл амаар доромжлоод, түлхүүр булаах гээд цонхоор орж ирээд үрүүл булаацалдаад тэгээд хөдөлсөн чинь уначихлаа” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжлүүлэгч ийн биед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тээврийн хэрэгслээр баруун өвдөг орчимд мөргөх, машины урд талын дугуйгаар цээжний баруун хэсэг дээр гарахад үүсгэгдсэн байх боломжтой. ...ийг түлхэж газарт унагах үед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, гэмтлүүд үүсгэгдэх боломжгүй юм. Мөн тэгш гадаргуутай газарт унахад үүсэхгүй. ...хохирогч ийн биед үүссэн гэмтлүүд нь дугтарч унагаах, түлхэх гараар цохих үед үүсэх боломжгүй. Тус гэмтлүүдийг авсан үед зовуурь илэрнэ... Хавирганы хугарал, хөлийн тавхай ясны хугарал гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтэл үүссэн хэсэг тус бүрд хүч үйлчилсний улмаас үүсгэгдэнэ. ... 2024 оны 09 сарын 19-ны өдрийн 529 тоот дүгнэлтэд гэмтэл тус бүрээр хохирлын зэргийг тогтоосон байгаа. Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд эмнэлгийн бичиг баримтыг судалж үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би хохирогч ийн хөлийг дайрсан асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Бусад гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй, хохирогч ийн ярьсан асуудалтай санал нийлэхгүй байна. Бүгд худлаа ярьсан байна, харин би тухайн үед хохирогч ийг түлхэх үед газар унасан. Тэгээд ухрах үед хөл дээгүүр нь гарсан гэж үзэж байгаа юм. Тухайн үед манай гэрийн гадаа ийм зүйл болсон өөр зүйл болоогүй. ...Тус гэмтлүүд нь хохирогч ийн биед хэрхэн учирсан талаар мэдэхгүй байна. ...Тухайн үед болон манай нөхөр нарыг байхад гаднаас машинтай хүн ирээгүй. ...Би ийг улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хөлөнд нь учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/
сэжигтнээр өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай тэнд дааганы уралдаан болсон. Ингээд дааганы уралдаан тараад гэртээ очоод байж байхад намайг дуудаад хүмүүс ирж байна, хоол унд хийгээд өгчих гээд 16 цаг өнгөрөөгөөд хэлсэн. Тэгээд нөхрийн хамт тэнд очиход // гэх залуу найзынхаа хамт, нар байсан бөгөөд архи уугаад сууж байсан. Тэгээд тэндээс нь манай нөхөр уусан бөгөөд би өөрөө уруул хүргээд өгсөн. Тэгсэн дахин нэг шил архи гаргаад тэрнийг нь энэ хэд уусан бөгөөд дуусахаар нь би нөхрийгөө аваад гэр рүүгээ харьсан. Ингээд хониндоо явчхаад эргээд гэртээ ирээд нөхөр тугалдаа яваад ирээгүй байхаар нь би ын гэр рүү яваад очиход архиа дууссан байсан. Тэр үед би манай гэрт нэг шил юм байгаа голохгүй бол авахгүй юу гэхэд авъя гэхээр нь гэр рүүгээ очиход ах ирсэн хүрэн шилтэй виски нөхөртэй хамт ууж байсан. Тэгэхээр нь архиа аваад буцаад ын гэрт очиход ...байж байхад хойноос болон гэх хүмүүс ирсэн. Удаагүй ах, нөхөр хоёр тус тусдаа мотоциклоо унаад ирсэн. Ингээд хэсэг байж байгаад хониндоо яваад 17-18 цагийн хооронд хонио дарчхаад буцах замдаа Бадамцэцэг эгчтэй яриад “ ах энд уусан явж байна, наадах чинь одоо хүнтэй муудна даа” гэхэд “наашаа битгий авчраарай” гэж хэлсэн. Тэгээд буцаад ын гэрт очиход ах чалчаад яваад байсан бөгөөд гаднаас морины уралдаалганы хүмүүс ирээд хоол идчихээд яваад өгсөн. Тэгээд бусад хүмүүс үлдээд байж байхад нь тэй муудалцаад байсан бөгөөд нэг харахад ахыг дугтраад унагааж, манай нөхөр голоор нь орж салгаж байгаа харагдсан. Тэгэхдээ өшиглөж байгааг нь хараагүй. Ингээд байж байхад ах “чам шиг бацаанд зодуулдаг хүн биш” гээд дахиад зодолдох гээд байхаар нь за энэ хэд бүтэхгүй юм байна гэж бодоод ах, нөхөр хоёрыгоо машиндаа суулгаад гэр рүүгээ авчирсан. Гэрт ирэхэд гэгээ тасарч байсан бөгөөд 19 цаг болж байсан байх. Тэгээд гэртээ очоод нөхрийгөө арай гэж газар буулгаад эргээд машиндаа суухад ард эсрэг тал руу буугаад машины урдуур хамар хэсэг дээр тулж зогсоод “өө яаж байнаа гичийнүүд чинь” гэж хэлээд над руу ирээд хаалга татахаар нь хаалгаа түгжсэн. Тэгээд цонх онгорхой байсан чинь цонхоор цээжээ оруулж ирээд жолоо руу хүрээд гэрэл дохиог оролдоод юм хайгаад байсан. Тэгэхээр нь би хэрэлдэж байгаад тоормос дээр гишгэсэн хөл сулрахад машин арагш ухас хийсэн. Тэгэхээр нь би буцаад тоормос гишгэхэд ах цаашаа зай гарахаар нь түлхчихсэн юм. Тэгээд машины гэрэлд харахад ах хөлөө жийсэн сууж байхаар нь машинаас буугаад “та яаж байгаа юм бэ” гэхэд “чи намайг түлхлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би таныг түлхэхээс өөр яах юм бэ” гэж хэлсэн. Тэгээд сууж байхаар нь “би хониндоо яваад ирье” гэж хэлээд 40-50 минут болоод буцаад ирэхэд ах анх хөлөө жийгээд сууж байсан газраа биеийнхээ зүүн талаар хажуу тийш хараад хэвтэж байсан. Очоод “гайгүй юу” гэсэн чинь “байж л байна” гэхээр нь “за за” гээд машин руугаа очоод гэх хүн рүү утсаар залгаж “би хүн дайрчих шиг боллоо, чи ирээд авч яваад гэр бүлд нь юм уу, эмнэлэгт хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгсэн нэг залуутай хамт орой 19 цаг 50 минутын орчимд ирээд ийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 529 тоот дүгнэлтэд:
1. *******ийн биед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Тогтоогдсон цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун гуяны доод хэсгийн зулгаралт нь хохирлын зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 65-67/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1435 тоот дүгнэлтэд:
1. Хохирогч ******* нь // тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэжээ. /хх-ийн 79-80/
Хөдөлгөөний соёл ТББ-ийн Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 27 тоот дүгнэлтэд:
1. Тоёота приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь зам тээврийн хэрэгт холбогдох үед Замын хөдөлгөөний хууль дүрмийн 1.3-д, Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн байна. Явган зорчигч ******* нь зөрчлийн болон бусад хууль тогтоомж зөрсөн байх боломжтой.
2. Тоёота приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь зам тээврийн хэрэгт холбогдох үед Замын хөдөлгөөний хууль дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөнөөс болж осол гарах гол шалтгаан болжээ гэжээ. /хх-ийн 72-73/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27/
- Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 28/
- Хохирогч, сэжигтэн нарын нүүрэлдүүлж байцаасан мэдүүлэг /хх-ийн 41-44/
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95-94/
- Toyota prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/
- ЭМДаатгалын хэлтсээс ирүүлсэн албан тоот, хавсралт /хх-ийн 98-99/
- Хохирогч *******ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 101-105/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18-19 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
хохирогч *******ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө сум 3 дугаар баг “ ” гэх газар руу өөрийн мотоциклтойгоо үхрээ хайхаар явсан юм. Явж байхад машин тэрэг бөөгнөрөөд хүмүүс цуглаад байхаар нь очиход дааганы уралдаан болох гэж байсан. Тэгэхээр нь дааганы уралдаан үзээд тэнд бага зэрэг айраг уусан. ...Ингээд гийн // баруун талын хөрш айлд нь очоод /нэрийг нь мэдэхгүй/ цаг хэд болж байсныг мэдэхгүй уг айлд хэсэг байж байгаад , нарын гэр рүү нь машинд нь суугаад явсан бөгөөд өөрөө машинаа бариад явсан юм. Тухайн үед миний болон гийн согтолт гайгүй байсан. гийн гэрт бид гурав ирэхэд гадаа гэгээтэй байсан бөгөөд цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Гэрт нь орчоод “за, за би явлаа” гээд гэрээс нь гараад урагш алхаж явахад гэнэт араас “чамайг дайрч алнаа” гээд бахирах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь эргээд харахад машинаа барьсан ...миний баруун өвдөг хэсэгт мөргөхөд би арагшаа савж унасан. Тэгэхэд “чамайг дайрч алнаа” гээд ухраад буцаж урагшилж машиныхаа жолоочийн эсрэг дугуйгаар намайг түрээд явсан бөгөөд би дугуй карланы завсар орж хавчуулагдаад 4-5 метр газар чирэгдэж явсан. Тэгэхэд дугуй нь курткэнд орооцолдоод баруун хавирга суган дээр гарч ирээд хавирга шаржигнах чимээ сонсогдохоор нь зүүн мөрөө урагшуулж дээшээ болгоход машин дугуйгаараа газар буусан. Тэгэхэд ирээд “чи хүн дайрч алчихлаа шүү дээ” гээд миний хоёр гарнаас татаж гаргасан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ... нь машины дугуйн доороос намайг татаж гаргасан бөгөөд эхнэрийгээ” чи хүн алчихлаа шүү дээ” гэж хэлсэн, яагаад энэ хүмүүс худлаа хэлээд байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
гэрч *******ын “... гэх хүний гэрт бид хэд очоод хоол унд идээд архи ууцгаасан бөгөөд гаднаас ирсэн хүмүүс яваад тухайн айлд манай эхнэр , нутгийн , түүний найз гээд залуу, , , мөн эхнэр нь гээд хүмүүс үлдээд байж байхад юунаас болсон юм нь тай муудалцаад чирч байгаа харагдсан. Тэгэхээр нь би очиж салгахад намайг санаандгүй хацар руу цохисон гэхдээ надад гэмтэл учраагүй. Тэгээд орой болсон тул харих гээд эхнэр, бид 3 машиндаа суусан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна...” гэх мэдүүлэг,
гэрч *******ын “...би машинтайгаа ийн ажиллаж байгаа баруун гүүрний мөнгө хураадаг шалган нэвтрүүлэх пост дээр яваад очиход гэх эмэгтэй машиндаа ахыг суулгаад аваад ирсэн байсан. Тэгэхэд ах хөл дээрээ босож чадахгүй байсан ба архи үнэртэж байсан. Тэгэхээр нь ахыг өргөж өөрийнхөө машинд оруулж хэвтүүлэхэд нь буулгаж өгчхөөд явсан. эгч бид хоёр машинаар дайрсан гэх хүн рүү би өөрийнхөө утсаар залгаад “та нар хүнийг машинаар дайрчхаад ар гэрт нь хэлэхгүй” гэхэд тухайн гэх хүүхэн “ ах машины цонхоор цээжээ оруулж ирэх миний машинтай хөдлөх таарсан” гэж хэлсэн. ... нь анх эгчид ахыг авчирч өгөхдөө “машинд дайруулсан байна. Би айлаас нь очиж авчирлаа” гэж хэлж өгсөн байсан. ... ах надад хэлэхдээ гэх хүүхэн согтуу машинтайгаа мөргөөд буцаж ухарсан, тэгэхэд нөхөр нь зогсоосон гэж хэлсэн. Мөн би ыг “чи өөрөө ар гэр рүү нь утсаар дуудаж хэлэхгүй, аймгаас хүн дуудаж хүргүүлдэг нь ямар учиртай юм бэ” гэхэд юм хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг,
гэрч *******ийн “...20 цаг 19 минутад гэх хүн машинтай аймгаас ирээд надтай уулзсан. Тэгснээ “урд хүн дайрсан гэж байна” гэж хэлэхээр нь “хэнийг гэж байна” гэхэд “г гэж байна ш дээ, чи мэдсэн үү” гэхэд “үгүй хүн хэлээгүй, сая чамаас мэдлээ, чи очоод яриарай” гэж хэлсэн. ...тэгээд байж байхад 21 цаг 30 минутын үед өөрийнхөө машинтай нөхөр ийг суулгаад ирсэн бөгөөд мөн ийн дүү ирсэн тул машинд нь хоёулаа өргөж суулгасан. Тэгээд аас “ ямар учраас чамайг аймгаас дууддаг юм. Эрүүл байсан юм уу, согтуу байсан юм уу” гэхэд юм хэлээгүй. Тэгээд нөхрийг аймаг руу дүү нь аваад явсан. ...Нөхөр ийг мөргөхөд газар унасан, тэгэхэд нь ухраад хөл дээгүүр нь гарсан гэж хэлсэн. ...Нөхөр нь өглөө намайг ажил дээр хүргэж өгөөд явахад биеийн байдал хэвийн, алхаад явж байсан. Харин орой машинтай хүргэж ирэхэд архи уусан байдалтай согтуу мөн хөдөлж чадахгүй, алхаж чадахгүй бараг ухаангүй байдалтай, юм асуухад хариулахгүй байдалтай ирсэн. Ингээд шууд нөхрийн дүү эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэгт 10 орчим хоног хэвтэж эмчлүүлээд гарсан...” гэх мэдүүлэг,
гэрч Л.ын “...гэртээ байж байхад ын нөхөр мотоциклоо унасан, дахин нэг мотоциклтой танихгүй залуугийн хамт архи уусан байдалтай согтуу ирсэн юм. Тэгээд манай гэрт байж байхад ай хамт ирсэн танихгүй залуу // нь тэй // юунаас болсон юм гэнэт л муудалцаад эхэлсэн бөгөөд хоорондоо заамдалцаж байгаа харагдсан. Тэгэхээр нь ыг аваад яв гэхэд нөхөр болон гэх залууг машиндаа суулгаад гэр рүүгээ авч явсан, тэрнээс хойш дахиж уулзаагүй. Тэгээд маргааш өглөө нь тай уулзахад “өчигдөр орой хүн машинаараа мөргөчихсөн” гэж хэлсэн бөгөөд яг нарийн болсон асуудлын талаар хэлээгүй. ... ийг цохиж зодсон зүйл байхгүй, хоорондоо хэрэлдээд заамдалцах гээд байхаар нь больцгоо гээд явуулсан...” гэх мэдүүлэг
гэрч *******ын “...ойролцоогоор 20 цаг өнгөрсөн байх гадаа харанхуй болсон. Тэгсэн эгч нөхөр болон ахыг аваад явъя гэсэн юм. Тэгээд хоол идэх гээд сууж байхад ах хажууд ирээд элдвээр хэлээд байхаар нь би уурлаад яах гээд байгаа юм гэж хэлээд заамдаж босгоход эгч, ах хоёр “боль, боль наадах чинь бие муутай” гэхээр нь болиод холдсон. Тэгээд эгч явлаа гэхээр нь би ахыг машинд нь суулгаж өгсөн бөгөөд ахыг мөн тэнд байсан хүмүүс суулгаж өгсөн. Тухайн үед болон нар нэлээн согтсон байсан. Тэгээд яваад өгсөн бөгөөд тэрнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг,
гэрч “... гэх хүн манай гэрт ын нөхөр ыг дагаад мотоциклтой ирсэн байсан бөгөөд хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу байсан. Би гэх хүнд “та танихгүй айлд ирчхээд хүн, хүн рүү үсчээд” гээд хэлж байсан бөгөөд миний хэлж байгааг мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд ирсэн хүмүүс маань явсан бөгөөд нөхөр болон гэх хүнийг машиндаа суулгаад авч явсан. ... манай гэрт байхад архи уугаагүй. нь руу дайраад байхаар нь “та яваа” гээд болиулаад байсан бөгөөд хоорондоо зодолдсон, цохисон зүйл огт болоогүй. Би гэх хүнийг огт танихгүй. ... машиндаа суулгахад , нар нэлээн согтуу байсан, явахдаа мотоциклуудаа барьж чадахгүй учир үлдээгээд явсан юм. гэртээ очоод над руу залгасан байсан бөгөөд охинтой маань ярьсан байсан. Тэгээд өглөө нь охин надад “ эгч г дайрчихлаа” гэж ярьсан гэсэн. маргааш өглөө нь манай гэрт ирээд “ ах цонхоор нь орж ирээд үсдээд түлхүүр булаах гээд байхаар нь түлхчихсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч *******ийн “...19 цаг өнгөрч байсан байх хөрш айлын гэх хүүхэн над руу залгаад “хүн мөргөчихлөө, шүргэчихлээ гэнэ үү, надад туслах хүн байхгүй байна, би яах юм бэ” гээд ойлгогдохгүй сандарсан байдалтай юм яриад байсан. Тэгэхээр нь би “хэнийг вэ, наана чинь байгаа хүмүүс гайгүй юу” гэхэд “ч гэнэ үү ч гэнэ үү хүнийг шүргэчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би яах юм бэ эндээс түргэн дуудах уу, хүн нь зүгээр юм уу” гэхэд “босоод явчихлаа” гэж хэлсэн юм. Тэгээд “энд надад туслах хүн байхгүй байна, яах ухаанаа олохгүй байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20 цаг өнгөрөөгөөд гэх залуугийн хамт сум 3 дугаар баг ын хөдөө гэрт очиход приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэрийнх нь урд пингийн ойролцоо байсан бөгөөд гүйгээд ирэхээр нь “нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ” гэхэд “тэр байна” гэхээр нь харахад машинаас зүүн хойш 7-8 метр орчим зайд 4 хөллөөд доошоо хараад байж байсан. ... надад “ гэх хүн намайг малдаа явах гэсэн чинь араас гарч ирээд машин хөдөлж байхад агсам тавиад хэл амаар доромжлоод түлхүүр булаах гээд цонхоор орж ирээд руль булаацалдаад, тэгээд хөдөлсөн чинь уначихлаа” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг,
шинжээч “...Шинжлүүлэгч ийн биед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тээврийн хэрэгслээр баруун өвдөг орчимд мөргөх, машины урд талын дугуйгаар цээжний баруун хэсэг дээр гарахад үүсгэгдсэн байх боломжтой. ...ийг түлхэж газарт унагах үед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, гэмтлүүд үүсгэгдэх боломжгүй юм. Мөн тэгш гадаргуутай газарт унахад үүсэхгүй. ...хохирогч ийн биед үүссэн гэмтлүүд нь дугтарч унагаах, түлхэх гараар цохих үед үүсэх боломжгүй. Тус гэмтлүүдийг авсан үед зовуурь илэрнэ. ...Хавирганы хугарал, хөлийн тавхай ясны хугарал гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтэл үүссэн хэсэг тус бүрд хүч үйлчилсний улмаас үүсгэгдэнэ. ...2024 оны 09 сарын 19-ны өдрийн №529 тоот дүгнэлтэд гэмтэл тус бүрээр хохирлын зэргийг тогтоосон байгаа. Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд эмнэлгийн бичиг баримтыг судалж үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх мэдүүлэг,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 529 тоот “... биед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тогтоогдсон цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун гуяны доод хэсгийн зулгаралт нь хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,
Хөдөлгөөний соёл ТББ-ийн Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 27 тоот “...Тоёота приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь зам тээврийн хэрэгт холбогдох үед Замын хөдөлгөөний хууль дүрмийн 1.3-д, Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн байна. Явган зорчигч ******* нь зөрчлийн болон бусад хууль тогтоомж зөрсөн байх боломжтой. Тоёота приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь зам тээврийн хэрэгт холбогдох үед Замын хөдөлгөөний хууль дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөнөөс болж осол гарах гол шалтгаан болжээ...” гэх дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1435 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...******* машины цонхоор толгой цээжин биеэ оруулаад руль булаацалдаж байгаад унахдаа хөл нь дайрагдсан байх боломжтой учир хөлний гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Бусад гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* худлаа мэдүүлээд байна...” гэж, түүний өмгөөлөгч Д.Урансувд “...Тухайн өдөр хохирогч ******* хүний мотоциклийг 2 удаа мөргөж унасан гэдгийг харсан гэрч байдаг. Энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тодруулаагүй. ...1.5 тонн жинтэй машин дор орсон хүн мөрөө ганц хөдөлгөөд машин доороос гарна гэдэг нь байж боломжгүй үйлдэл юм. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байна. Миний үйлчлүүлэгч хохирогчийн хөлд нь гэмтэл учруулсан гэдгээ хүлээж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү...” гэх хүсэлт гаргаж, маргаж мэтгэлцдэг.
Нотлох баримтуудыг судлан үзэхэд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч ******* өглөө нь эхнэрээ ажилд нь хүргэж өгөхдөө болон хамгийн сүүлд Л.ын гэрээс *******ын машинд суугаад явахдаа биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь Л.ынхаас нөхөр *******, хохирогч ******* нарыг машиндаа суулгаад гэртээ харьсан байх бөгөөд тухайн үед энэ 3 хүнээс өөр хүн хэргийн газарт байгаагүй, шүүгдэгчийн тухайд өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Хохирогч *******ийн биед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3,4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтэл учирсан бөгөөд учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь хүнийг газарт түлхэж унагах, дугтарч унагаах, гараар цохих үед үүсэх боломжгүй бөгөөд тус гэмтлүүдийг авсан үед зовуурь илэрдэг байна. Хохирогчид учирсан цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдсон учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг алхаад явж байхад ард эмэгтэй хүний “чамайг алнаа” гэх дуу гарсан. Тэгээд хэнийг хэлж байгаа юм бол гээд эргээд харахад ******* машинаа жолоодоод миний араас ирж, эхлээд баруун хөлийн өвдөг орчим мөргөсөн. Тэгээд буцаж ухраад дахин урагшилж намайг мөргөж жолоочийн эсрэг талын дугуйгаар түрж явсан бөгөөд куртик дугуйнд нь орооцолдоод дугуй нь миний хавирга хэсэгт гарч ирэхэд шажигнах чимээ гарсан. Тэгэхээр нь би хажуу тийшээгээ болоход машины дугуй газарт унасан...” гэх агуулга бүхий мэдүүлгийг удаа дараа тогтвортой өгсөн байна.
Шүүгдэгч *******ад холбогдох хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд ******* нь хохирогч *******ийг нутгийн хүн гэдгээр таньж мэдэх бөгөөд тэдний хооронд урьдын өш хонзон, таарамжгүй харилцаа байгаагүй, тухайн өдөр шүүгдэгч, хохирогч нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан, таарамжгүй харьцаа бий болоогүй талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нар харилцан зөрүүгүй мэдүүлж байхаас гадна Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй хохирогч ******* нь маргаагүй болно.
Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардал болон бусад хохиролд 3,650,822 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ гэж мэдүүлж байна.
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн эмчилгээний зардал болон бусад хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлаад эмийн сангаас авсан эмийн зардал 145,524 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтаас хоол хүнс, ахуйн хэрэгцээнд зарцуулсан зардлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1,736,008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, машины газ, түлш, бензинийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлтэй гэж Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлуудыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 16 дахин нэмэгдүүлсэн /660,000x16=10,560,000/ хэмжээгээр хохирлыг тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 10,560,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгох нь зүйтэй байна.
Үүнээс гадна хохирогч ******* нь уг гэмтлийн улмаас Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 351,449 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөр мэдээллийн баримт /хх-ийн 98-99/-аар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 351,449 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршигт 145,524 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 10,560,000 төгрөг нийт 10,705,524 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.
7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч *******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 351,449 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээнд зарцуулсан 1,736,008 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА