Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2018/00252

 

 

2018 оны 04 сарын 03 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00252

         Хэнтий аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2018/00173/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Л-32-08 тоотод оршин суух, Пүрэвжав овогт Цэцгээгийн Алтаншагай /РД:ЛК-89053105/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн С-79-23 тоотод оршин суух, Бор овогт Ганболдын Баянзул /РД:СЭ-82111460/-д холбогдох

“зээл, зээлийн хүүгийн 3 525 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2017 оны 01 сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлж авсан. Г.Баянзул нь зээлсэн мөнгөө 2017 оны 02 сарын 13-ны өдөр өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байгаа юм. Иймд миний бие зээлийн гэрээнд заасны дагуу 2017 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар 2018 оны 1 сарын алдангийг 0.5 хувиар тооцож  2 025 000 төгрөг, үндсэн мөнгө болох 1 500 00 төгрөг, нийт 3 525 000 төгрөгийг хариуцагч Г.Баянзулаас нэхэмжилж байна. Г.Баянзул нь 300 000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгийг 2017 оны 3, 4 сарын хүүнд өгсөн гэж тооцож нэхэмжилсэн. Иймд Г.Баянзулээс зээл, зээлийн хүүгийн 3 525 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Хариуцагч Г.Баянзул нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлж авсан  минь үнэн. Миний бие 2017 оны 2, 3, 4 сард тус тус 300 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг Ц.Алтаншагайд төлсөн. Анх уг зээлийг G-time сүлжээнд элсэх зорилгоор авсан бөгөөд 2017 оны 02 сараас цагдаагийн байгууллагад шалгагдаж, үйл ажиллагаа нь түр зогссон байгаа. Би уг мөнгийг эргэлдүүлье гэсэн боловч хохироод байна. Иймд миний бие Алтаншагайд үндсэн мөнгө 1 500 000 төгрөгөөс 900 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 15х/

Зохигчид нь нэхэмжлэлийн талаар харилцан эвлэрэх санаачлага гаргаж Эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь хариуцагч Г.Баянзулаас “зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 3 525 000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид нь шүүх хуралдаан дээр:  Нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь нэхэмжилсэн 3 525 000 төгрөгийн 2 000 000 төгрөгөөс татгалзаж, 1 600 000 төгрөгийг хариуцагч Г.Баянзулаас нэхэмжилж, хариуцагч Г.Баянзул нь дээрх 1 600 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэж Эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:  

     

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.Алтаншагайгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Баянзулд холбогдох зээл зээлийн хүүгийн 3 525 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид нь 1 600 000  /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2018 оны 05 сарын 31-ний өдрийн дотор өгч авахаар харилцан тохиролцсон зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Алтаншагайгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71 350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Баянзулаас 35 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР