| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0033/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-04-10 |
| Зүйл хэсэг | 125.1., 126.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 36
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв
Хохирогч Д.Нарантуяа
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж хүчиндэх” гэмт хэрэг, 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овгийн Эрдэнэбатын Бат-Эрдэнэд холбогдох 201718000018 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1993 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Түшиг сумын арга нуга 2 дугаар баг 2-63 тоотод оршин суух, Эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Эрдэнэбатын Бат-Эрдэнэ РД:МА93032713
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, Хүүхдийн цэцэрлэгийн арын төв асфальтан замын эсрэг талын гудамжинд, мөн Түшиг сумын 2 дугаар баг, 2-63 тоотод иргэн Д.Нарантуяад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, Түшиг сумын 2 дугаар баг, 2-63 тоотод Д.Нарантуяаг тохуурхан доромжилж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2017оны 01 дүгээр сарын 18ны шөнө гэртээ байж багаад тал шил архи уусан. Шөнийн 00 цагийн үед хуурай ах н.Уланаагаас тамхи авахаар гарсан. Замдаа хохирогч Д.Нарантуяатай таараад мөргөлдсөн. Хохирогч надруу орилоод байхаар нь би алгадсан. Босож ирээд хэрэлдээд дайраад байхаар нь түлхэхэд улаан шонруу унасан. Унаад босож чадахгүй болохоор нь би очоод татаж босгосон. Тэгээд хохирогч гэрэл дагаад гэр рүүгээ, би захиргааны байрны урдуур тойроод гэр рүү гээ явсан. Өөр зүйл болоогүй гэв.
2.Хохирогч Д.Нарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Би 01 дүгээр сарын 11-ний 11цагийн үед орой найз н.Баяраагийнхаас гарч явсан. Гэрэлтэй газраас явж байсан урдаас согтуу 2 хүн ирж байсан. нэг нь мэлээн согтуу байсан. согтуу хүнээс холуур явъя гэж бодоод холуур тойрч явсан. Тэр 2 хүний нэг нь гудамж руу орсон. Тэгсэн чинь намайг ямар их зугтдаг юм бэ? гэж бариад авсан. Би гуйсан намайг үсдээд дагуулж яваад гудамж руу орсон. Хашааны хажууд очооод намайг цаашаа хар гэсэн курткээ тайл гэсэн. Би зөндөө гуйсан. Намайг ойлгоогүй. Би айгаад курткээ тайлсан, арагшаагаа хар гээд би арагшаагаа харсан өмд трусикээ тайл гэсэн. Би хэрэггүй юм биш үү, би танай н.Нандиа эгчтэй чинь нэг анги ш дээ гээд гуйсан ч тоогоогүй. Тэгээд намайг тонгойлгоод минйи араас бэлгийн харьцаанд орсон. Хэсэг хөдлөж байгаад намайг өмдөө тат гэж хэлэхээр нь би татсан. За хоёулаа ийшилнээ гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд гэрийнхээ гадаа очоод 2-лаа манайхруу орж байгаад тухтай үзнээ гэж хэлсэн тэгээд гэрт нь ороход нэг согтуу хүн буйдан дээр унтаж байсан. Энэ залуу гэртээ ороод утсаа хайсан. Миний утас алга пизданууд аваад явчихлаа гээд муухай хараагаад байсан. Газар нэг юм дэвсээд хэвт хэвтэхгүй бол ална шүү гэсэн би нэлээн ноцолдсон. 2 давхарт хүн байгаа шинжгүй байсан. Байсан бол би сэрэхээр чанга орилсон. Намайг хувцасаа тайл гэж зодсон тайлаад бэлгийн харьцаанд орсон. Гарахдаа намайг наад галдаа 2 мод хий гэсэн. Сайн чихиж хий гэж зандарсан. Би цамцаа өмсөөд сандрахдаа дотуураа өмсөж байсан хар подволкоо үлдээсэн байсан. Тэгээд манай гэрийн гадаа очоод үсдэж зодсон. Эхлээд боосон, дараа нь шонгийн мод мөргүүлсэн. Миний ухаан орж гараад сэргэхэд цасаар нүүр угаасан, амаа татаж яваарай миний ард хүн байгаа шүү олон юм яривал ална гэж айлгасан. Би жаахан гадаа сууж байгаад гэр рүүгээ ороход манай 2 хүүхэд унтаж байсан. Би гэртээ ороод юм ирж байсан болохоор хэрэглэлээ сольсон. Маргааш нь ирж уучлал гуйх болов уу? гэж хүлээсэн ирээгүй маргааш өдөр 2 цагийн үед би эмнэлэгт үзүүлж цагдаад хэлсэн. Манай захирал намайг яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ? гэхээр нь би хүнд зодуулсан гэртээ байна гэж хэлэхэд цагдаад хэлсэн үү гэж асуусан. Намайг хэлээгүй болохоор би цагдаа дуудъя гэж хэлээд салгасан гэв.
3.Хохирогч Д.Нарантуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2017 оны 01 сарын 11-ний оройны 23 цагийн орчимд байх найз Баяраагийнд юм ярьж сууж байгаад цаг орой болсон байсан учир харихаар гэрээс нь ганцаараа гарч явсан. Баяраагийн гэрээс манай гэр хүртэл ойролцоогоор 3 км зайтай. Гэр руугаа явахдаа Түшиг сумын төв шороон замыг дагаж гэрлээр явж байсан юм. Сумын клубын араар гараад явж байхад өөдөөс нилээн зайтай 2 хүн алхалсан явж харагдсан. Нэг нь салаад цаашаагаа яваад өгсөн. Ямар зүс царайтай хүн байсныг хараагүй. Гэтэл нэг хүн нь миний өөдөөс согтуу бололтой 2 тийш гуйваад ирж харагдахаар нь согтуу хүнтэй ойрхон яваад яахав гэж бодоод хүүхдийн тоглоомын араар төв замаас жаахан хажуу тийш гараад алхаж явахад миний араас тухайн алхаж явсан залуу хүрээд ирэхээр нь зогсолгүй чигээрээ алхаад явж байтал араас хүрч ирээд зүүн гарнаас барьж авахаар нь хүүе гэж орилоход үснээс хойш нь зулгаагаад чимээгүй байгаарай гэж хэлэхээр нь тавиулах гэж ноцолдоод эргээд харахад миний зүс таньдаг туяа гэх эмэгтэйн хүү болох Баагий гэх банди байсан ойролцоогоор 20 гаран насны залуу хүүхэд юм. Бт Баагийг таниад би чамайг таньж байна эгчийн дүү чи эгчийгээ таньж байна уу яагаад намайг бариад авав эгчийгээ явуулчих гэж хэлэхэд дуугай бай гичий минь олон юм яриад орилоод байх юм бол ална шүү чамайг алчихад хэн мэддэг юм гэж хэлээд үснээс улам хүчтэй зулгаагаад хойш нь татахаар нь айгаад чимээгүй болсон. Ойр орчинд ямар ч хүн явахгүй байсан. намайг орилоход үсдээд амыг маань гараараа дараад чимээгүй бай ална чамайг гээд өшиглөөд гараараа цохихоор нь бие маань өвдөөд чимээгүй болсон. Гэтэл намайг лагуулаад чирээд аваад явсан ба хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад дуугай бай чимээгүй чв би өөрөө мэдэж байна гэж хэлэхээр нь айсандаа ямар ч зүйл хэлэлэгүй чимээгүй явсан. Ингээд намайг дагуулаад эзэнгүй гудамж руу ороод хашааны гадна зогсож байгаад намайг куртикээ тайл гэхээр нь яах гэж байгаа юм гэтэл дуугай тайл гэхээр нь айгаад тайлсан гэтэл газар дэвс гэж хэлэхээр нь дэвссэн. Гэтэл арагшаа хар гэхээр нь арагшаа харахад доошоо донгой, өмд бандагаа тайл гэж хэлэхээр нь эгчийн дүү хэрэггүй шүү дээ эгчийгээ ингээд явуулчих би хэнд ч хэлэхгүй гэхэд намайг өшиглөөд толгой руу цохиод үсдээд тайл гээд зодоод байхаар нь айсандаа өмд дотоожоо хамтад нь өвдөгөө хүртэл тайлсан. Гэтэл өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү араас хийж бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед араас хийж хэсэг хөдөлж байгаад болиод өмдөө тат гэж хэлээд өөрийнхөө өмдийг татаад куртикээ өмс гэхээр нь өмстөл хоёулаа явнаа гэж хэлээд дандаа харанхуй газраар хашааны булан хэсгээр дагуулж явсаар байгаад өөрийн гэрийн гадна очоод манайх руу орж байгаад тухтай үзнээ гэж хэлээд гэр рүүгээ дагуулаад орсон. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан байх, гэр рүү нь ороход гэрийнх нь орон дээр нэг эрэгтэй хүн хурхираад тасарсан шинжтэй унтаж байсан. Ямар ч үйл явдал мэдэхээргүй нам унтаж байсан. гэртээ архи уусан шинжтэй гэрт нь архины шил байсан. Мөн архи үнэртэж байсан. Ингээд намайг газар хэвтүүлээд шалан дээр юм дэвсээд намайг хувцасаа тайл нүцгэл гэхээр нь “намайг явуулчих л даа гэж хэлээд зөндөө уйлсан” гэтэл ерөөсөө тоохгүй “чимээгүй бай пизда минь аманд чинь алчуур чихнэ шүү” гэж хэлээд намайг алгадаж үсдээд би айсандаа өөрийн өмдийг тайлах үед цамцаа хурдан тайл л даа гээд цамцнаас угзарч татаад цамцыг урсан мөн куртикийг маань зууралдах үедээ татаад урсан. Ингээд цамц ураад цамцаа тайлах үед левчикийг мөн татаад урсан ингээд левчикээ тайлаад чармай шалдан болох үед өөрийн хувцасаа мөн тайлаад шалан дээр хэвтүүлж байгаад миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед миний дээр гарч бэлгийн харьцаанд орж байгаад болиод бэлэг эрхтэнээ хөхүүлэх гэхээр нь би чадахгүй гэхэд хүчээр үсдэж байгаад миний ам руу бэлэг эрхтэнээ хийгээд хэсэг өөрөө хөдлөөд амнаас бэлэг эрхтэнээ аваад хоошоо хар гээд арагшаа харуулж хөллүүлж байгаад араас миний эрхтэн рүү бэлэ гэрхтэнээ хийж хөдөлж намайг бас хөдөл гэж бөгс рүү алгадсан ба хөдөлж чадахгүй уйлаад болъё гэж хэлэхэд чимээгүй бай гээд хүчээр хийгээд байсан ба араас хийж байгаад болиод өөрөө суугаад намайг өвөр дээрээ суулгаж бэлэг эрхтэн рүү маань өөрийн бэлэг эрхтэнээ хийгээд намайг хөдөл гэхээр нь би хөдлөхгүй байхад өөрөө дороос хэсэг хөдөлж байгаад болиод намайг хэвтүүлээд миний дээр гарч хөдөлж байгаад дур тавиад миний дээрээс боссон. Тухайн үед миний бэлэг эрхтнээс шингэн зүйл гоожоод байсан мөн цус гарсан шиг санаж байна. Учир нь миний сарын тэмдэг энэ өдөр яг дөнгөж ирж байсан юм. Ингэж бэлгийн харьцаанд хүчээр ороод хувцасаа өмс гэж хэлээд өөрийнхөө хувцасыг өмсөөд би хувцасаа өмсөж байх үед хурдлаач гэж уурлахаар нь сандрахдаа левчикээ өмсөж чадалгүй цамцаа дангаар нь өмсөөд дотуур өмссөн байсан подволкоо Баагийгийн гэрт үлдээгээд гарч явсан учир нь хайгаад олоогүй юм. Ингэж гэрээсээ гарч яваад намайг дагуулаад явсаар байгаад манай гэрийн хашааны гадна очоод олон юм ярих юм бол чамайг ална шүү энэнээс чинь илүү зүйл болно шүү амаа татаж яваарай гэж хэлээд намайг өшиглөөд газарт унагаагаад хоолойг боогоод алгадаад нүүрээр цасан дээр дараад үрээд босгож ирээд гэрийн хажуугийн шонгийн модонд толгойгоор мод хэсгийг нь мөргүүлээд зодож байгаад чи амаа татаж яваарай энэ удаад ингээд өнгөрье миний ард хүн байгаа шүү би хэрэгт орлоо гэхэд чамайг алах хүн байгаа шүү гэж хэлээд баахан дарамталж байгаад яваад өгсөн. Харин би хэсэг газарт хэвтэж байгаад хувцас хунараа янзлаад гэр рүүгээ орж, 2 хүү унтаж байхаар нь сэрээлгүй гар нүүрээ угааж хувцасаа солиод унтаж амарсан. Ингээд цагдаад мэдэгдэх үү яах уу гэж бодоод дотроо айгаад маргааш өдөр нь гэртээ бүтэн өдөр хэвтсэн бие маань өвдөөд босож чадахгүй 2 өдөр ажил дээрээ очоогүй юм. Гэтэл над уу захирал Нарантуяа залгаад яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм гэж асуухаар нь би харин хүнд зодуулаад босож чадахгүй гэртээ хэвтэж байна гэж хэлэхэд яагаад чамайг зодож байгаа юм хэн зодсон юм гэж асуухаар нь харин оррй явж байгаад хүнд зодуулчихлаа гэж хэлтэл цагдаад мэдэгдсэн юмуу гэж асуухаар нь мэдэгдээгүй гэтэл хурдан мэдэгд шалгуул гээд утасаа тасалсан. Ингээд удалгүй Гансүх цагдаа манайд хүрээд ирсэн. Юу болсон бэ хэнд зодуулав Нарантуяа гэдэн хүнээс гомдол ирүүллээ гэхээр нь болсон асуудлын талаар бүгдийг ярьсан. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Миний хамаг бие өвдөж байна. Зүүн хөх хавирга хэсгээр их хөндүүртэй байна. Хавирга хугарсан эсэхийг мэдэхгүй маргааш эмнэлэгт үзүүлнэ.....“ гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
4.Хохирогч Д.Нарантуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн ”...Төв шороон замын хажууд байдаг 2 палк модоор барьсан хуучин байшин байгаа. Уг байшингийн арын модон хаалгаар намайг дагуулж ороод байшин руу аваад орсон, машин урдаасаа ордог тамбартай хаалгатай байсан. Байшин руу ороход баруун гар талд ханан пийшин байсан ба пийшингийн залгаа гал тогооны өрөө болон нэг диваан тавьсан өрөө байсан. Шалан дээр хивс дэвссэн, пийшинтэй наалдуулж нэг модон ширээ тавьсан байсан Диваан орон дээр нь шал согтуу эрэгтэй хүн унтаж байсан. Орны урдуур юм дэвсээд намайг хэвтүүлээд хувцасыг маань тайлуулаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Мөн байшингийн 2 давхар руу гарах бүхий содон шат байсан харагдсан. 2 давхарт нь хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Би байшинг зааж өгч чадна мөн намайг хаана хэвтүүлж ямар байдлаар бэлгийн харьцаанд орсныг зааж өгч чадна. Байшин доторхыг би сайтар харсан, тухайн өрөөтэй залгаа өрөө байх шиг байсан өрөөг даавуугаар хаасан байсан байшингийн 1 давхарын гэрэл асаалттай байсан учир сайтар харсан юм. Одоо надад яг төсөөлөгдөж байна. хаалгаар оронгуут ханан пийшин байгаа пийшингийн цаана диваан ор байсан намайг үнэхээр айлган сүрдүүлсэн миний хувьд маш их гомдолтой байна. ...“ гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
5.Хохирогч Д.Нарантуяагийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн ”...Би Ч.Энх-Очирыг өнөөдөр сайтар харсан мөн шиг л харагдаад байна. Монхор том хамартай эрэгтэй хүн байсан юм гэтэл Ч.Энх-Очир монхор том хамартай юм байна лээ. Тухайн үед диваан орон дээр унтаж байсан, хөнжил нөмрөөгүй хувцастайгаа унтаж байсан толгойгоо хажуу тийш харуулсан царай л харагдаж байсан яг мөн байна гээд баттай хэлж мэдэхгүй байна унтаж байхдаа арай л өөр байх шиг байсан. Том хамартай л харагдаад байсан. Өнөөдөр харсан чинь хамар нь их төстэй харагдсан....“ гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
6.Хохирогч Д.Нарантуяагийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн ”....Надад нийт 400.000 төгрөг өгсөн. Энэ нь ажилдаа яваагүй гэртээ хэвтсэн ажлын мөнгө болон хувцас урсан, дахин хувцас авах мөнгө, эм авах мөнгө зэргийг бодож тооцож өгсөн юм. Бат-Эрдэнэ над дээр ирж уучлалт гуйхгүй байгаа ээж нь л ирээд уучлалт гуйгаад байгаа, ингэхээр өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй тоохгүй байна гэж ойлгож байна. Миний зүгээс нэхэмжлэх зүйл алга. Болсон зүйлийг бодохоор одоо хүртэл айдастай байна намайг доромжилж хүч хэрэглэж хүчиндсэн нь үнэн би юу гэж худлаа зүйл яриад явах билээ ....“ гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
7.Гэрч Т.Туяацэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2017 оны 01 сарын 11-ний оройны 23 цаг өнгөрч байх үед би өөрийн 95862007 дугаараас хүү Бат-Эрдэнийн 94893470 дугаарын утас руу залгаж юу хийж байна хүүхдүүдээ дааруулав галаа сайн түлээрээ гэж хэлсэн. Талийгаачийн талаар ярьсан 10 орчим минут ярьсан. Утсаар ярьж байгаад дуу нь нээх сонин болоод уйлж байгаа юм шиг болохоор нь чи уйлаад байгаа юм уу гэж асуухад би уйлаагүй маргааш ярья ээж гэж хэлээд гар утасаа тасалсан. Миний нөхрийн ахынх нь том хүү Багануурт нас барсан юм. Ингээд би 2017оны 01 сарын 09-ний өдөр Багануур руу явсан ба ажил явдалд нь оролцоод 2017 оны 01 сарын 13-ны орой гэртээ ирсэн. Дөнгөж гэртээ ирээд байж байхад гаднаас Мөнхзул төлөөлөгч орж ирээд хүүг асуугаад явсан. Хүү Бат-Эрдэнэ 2 хүүхдээ ээж рүү нь хүргэж өгнө гээд 01 сарын 12-ны өдөр Төв аймаг руу явсан. ..” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/
8.Гэрч Л.Мөнхзулын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 01 сарын 13-ны өдөр 14 цагийн үед тус сумын иргэн С.Нарантуяа гэх хүн 99265351 дугаараас залгаад манай “Баялаг” дэлгүүрт ажилтай Д.Нарантуяа хүнд зодуулсан юм шиг байна гэж хэлсний дагуу а/а П.Гансүхийг Д.Нарантуяаг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн ба манай цагдаа Д.Нарантуяаг эмнэлэгт үзүүлэхэд Нарантуяа нь намайг Бат-Эрдэнэ хүчиндсэн гэж хэлсэн байсан. Үүнийг цагдаа надад хэлж, миний бие тухайн хүнээс хойшлуулшгүйгээр тайлбар авч, 2017 оны 01 сарын 14-ний өдөр Э.Бат-Эрдэнийг гэртээ байгаа үгүйг шалгахад Төв аймгийн Баянжаргалан сум руу явсан гэж байсан. ..” гэх мэдүүлэг
/ хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
9.Гэрч С.Нарантуяагийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Манайд Д.Нарантуяа үйлчлэгчээр ажилладаг ба ажилдаа ирэхгүй 2 хоносон шиг санаж байна би утас руу нь залгахаар авахгүй байсан ба 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байсан шиг санагдаад байна утас руу нь залгахад гар утасаа авч ярьсан ба “яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар нь асуухад” би харин уржигдар орой хүнд зодуулаад өчигдөр босож чадахгүй хэвтээд өнөөдөр арай гайгүй болоод хэвтэж байна гэж хэлэхээр нь чамайг хэн зоддог юм гэж асуухад би харин уржигдар орой найзынхаасаа гараад харихаар явж байхад буюу хүүхдийн тоглоомын араар гэрэлтэй газраар явж байхад өөдөөс 2 хүн алхалсан ирж явах шиг харагдсан. Гэтэл нэг хүн нь алга болоод нэг залуу нь араас дагаад би зугатаахад намайг барьж аваад учиргүй зодсон яасан их зугатаадаг юм гэж хэлээд зодсон гэж хэлсэн. Ингээд би чамайг яг хэн зодсон юм таньсан уу гэж асуухад Туяа гэдэг эмэгтэйн банди Баагий гэдэг хүүхэд байсан гэж хэлэхээр нь чи цагдаад мэдэгдсэн юм уу гэж асуутал мэдэгдээгүй бие өвдөөд босож чадахгүй байна гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдчихье гэж хэлээд утасаа тасалсан. Ингээд сумын хэсгийн төлөөлөгч Мөнхзулд энэ талаар хэлж шалгуулсан юм. Д.Нарантуяа өчигдрөөс ажилдаа орж байсан хэсэг бие өвдөөд байна гээд ажилдаа ирээгүй нилээн удаан гэртээ хэвтсэн. Яг юунаас болоод өөрийг чинь Баагий гэж хүүхэд зодох болсон юм бэ гэж асуухад намайг учир зүггүй зодсон л гэж хэлсэн өөр нарийн зүйл ярьж хэлээгүй ....” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
10.Гэрч Ч.Сонинцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 01 сарын 13-ны өдөр миний бие Түшиг сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад өдрийн 14 цаг 16 минутанд сумын цагдаа Гансүх хүнд зодуулсан гэх Д.Нарантуяа гэдэг эмэгтэйг дагуулсан ирсэн. Ингээд миний бие нь Д.Нарантуяагийн биед үзлэг хийхэд “толгойн баруун талын дух хэсэгт шалбарсан, зүүн талын хөлний дээд хэсэг болон цээжинд хөхөрсөн, зүүн талын хөхний доод талд хавирга хоорондын хэсэгт дарахад эмзэглэл ихтэй, амьсгаа авах гаргахад хөндүүрлэж өвдөнө, зүүн гарын булчин хэсгээр хөхөрсөн, зүүн баруун талын хөлний өвдөгнөөс доош хөхөрсөн, шалбарсан, зүүн хөлний арын булчин хөхөрсөн, бэлэг эрхтэний зүүн талд буюу цавь хэсгээр хөхөрсөн хавдартай өвдөлт ихтэй, 2 талын гуя цавь хөхөрсөн өвдөлттэй байсан. Биеийн зовиур нь толгой өвдөнө, зүүн талын хавирганы нумаар, зүүн талын цээжээр хөндүүрлэж өвдөнө, даралт нь 130/80-тай байсан. Ингэж биед нь үзлэг хийгээд үзлэг хийсэн талаар тэмдэглэл бичиж өгөөд явуулсан....” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/
11.Гэрч С.Эрдэнэцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Д.Нарантуяа манай багт 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Өрхийн орлого муутай амжиргааны түвшин доогуур өрхөд ордог. Том хүү нь 11 дүгээр анги, бага нь 3-4 ангид сурдаг өрх толгойлсон эмэгтэй. Э.Бат-Эрдэнийн хувьд Түшиг суманд ээж аавынхаа хамтаар эхнэр 2 хүүхдийнхээ хамтаар цуг амьдардаг. Гаднаас нь харахад их томоотой нүдэнд дулаахан хүүхэд шиг харагддаг...” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
12.Насанд хүрээгүй гэрч Д.Ганболдын 2017 оны 02 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2017 оны 01 сарын 11-ний өдөр би хичээлдээ явчихаад 13 цаг өнгөрч байхад ирсэн. Миний дүү Ган-Эрдэнэ 14 цагт хичээлээсээ ирсэн юм. Ингээд дүү бид хоёр галын түлээгээ бэлдээд галаа түлж гэртээ байж байгаад ээж Д.Нарантуяа оройны 18 цагийн үед ажлаасаа ирээд хоол хийж өгчихөөд гэрт байж байгаад найзындаа оччихоод ирье намайг дуудаад байна гэж хэлээд гэрээс оройны 20 цагийн үед гарч явсан. Ингээд дүү бид хоёр гэртээ зурагт үзээд ээжийг ирэхийг хүлээсэн оройны 22 цагийн үед байх ээж залгаад миний хоёр хүү юу хийж байна гэж асуухаар нь зурагтаа үзээд галаа түлээд байж байна гэхэд заза ээж нь удахгүй очлоо гэж ярьсан. Ингээд ээжийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь 23 цагийн үед зурагтаа унтраагаад орондоо ороод дүүтэйгээ хамт унтсан. Ингээд өглөө 08 цагийн үед хичээлдээ явахаар дүү бид хоёр босоход ээж гэрт ирсэн орондоо унтаж байсан. Харахад нүүр нь хөхөрсөн хүнд зодуулсан байдалтай бие өвдөөд байна гэж хэлээд хэвтээд байсан. Ингээд би хичээлдээ явахаа больж ээжид шөл хийж өгөөд галаа түлээд ээжийг хараад гэртээ байсан ээж гэртээ 1 бүтэн өдөржингөө хэвтсэн маргааш өдөр нь цагдаа ирээд ээжийг дагуулаад эмнэлэг рүү явсан. Ингээд ээж хүнд зодуулсан асуудлаа шалгуулаад Сэлэнгэ аймаг руу явсан. Одоо биеийн байдал нь гайгүй байгаа. Би ээжийг шөнө хэдэн цагт ирээд амарсаныг мэдээгүй дүү бид хоёрыг унтаж байхад ирсэн орондоо хэвтэж байсан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
13.Насанд хүрээгүй гэрч Э.Намууны 2017 оны 02 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 01 сарын 11-ний өдөр манай хичээл ороогүй учир улирлын амралт эхлээд амарч байсан энэ өдөр Э.Бат-Эрдэнэ ах 2 охин нь би 4-лээ байсан ээж Багануур руу ажил явдалд оролцох гээд явсан байсан. Харин бэр эгч Төв аймаг руу гэр рүүгээ явсан байсан. Аав ажилтай Өмгөговь аймагт байсан одооч ажиллаж байгаа Энэ өдөр гэртээ л өнжсөн. Агаа галаа түлээд би хоол унд хийсэн гэр орноо цэвэрлэсэн орой 22 цаг өнгөрөөгөөд 23 цаг дөхүүлээд орондоо орж амарсан. Агаа 1 давхарт гал түлээд байж байсан. Харин би 2 давхарт 2 дүүтэй хамт унтсан юм. Өглөө босоход агаа 1 давхарт диваан дээр ганцаараа унтаж байсан. Хувцасаа тайлсан орондоо унтаж харагдсан ба хажуудаа шилэнд ус хийгээд тавьсан байсан. Шөнө би босож гарч бие засахад агаа унтаж харагдсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна шөнө дунд л босож бие зассан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/
14.Насанд хүрээгүй гэрч Э.Намууны 2017 оны 02 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 01 сарын 12-ны өдөр би 11 цагийн үед босоод байшингийнхаа 1 давхар руу ороод харахад манай ах Э.Бат-Эрдэнэ нь диваан дээрээ унтаж харагдсан. Ах Бат-Эрдэнийн унтаж байсан диваан орны дэргэд шилтэй ус байсан. Манай гэр цэгцтэй байсан. Тухайн үед манай ах босоод малаа тэжээгээд галаа түлсэн, гэр дулаахан байсан. Би галдаа мод хийчихээд буцаад 2 давхар руу гарч унтсан. Тэгээд 14 цагийн үед босоод 1 давхар руу орж ахын унтсан орыг хураасан. Тэгэхэд ямар нэгэн эмэгтэй хүний хувцас харагдаагүй.....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
15.Гэрч Ч.Энх-Очирын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би Б.Бат-Эрдэнэтэй уулзаагүй. Бид хоёр хамаатан хүмүүс гэдгээрээ хэн хэндээ тус нэмэр болоод явдаг хэн хэнийхээ ус, түлээг нийлээд бэлдчихдэг ажил төрөл гарвал тусалчихдаг юм. Түүнээс дотно найзалж нөхөрлөөд гадуур дотуур яваад байдаггүй....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 42 дугаар хуудас/
16.Гэрч Б.Гэрэлмаагийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 2017 оны 1 сарын 08-ны өдөр Төв аймаг руу явсан. Учир нь: Бие өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр ээж, аав дээрээ очихоор явсан. Би явахдаа 2 охиноо нөхөртөө үлдээгээд явсан. Ингээд би эмнэлгээр явж биеэ үзүүлээд 1 сарын 10-ны өдөр шинжилгээний хариугаа аваад эмчид үзүүлээд өвчин маань хүндэрсэн байсныг мэдээд эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэхээр болсон. Энэ өдрөө шууд улсын эмнэлэгт хэвтсэн. 2017 оны 1 сарын 11-ний оройны 20 цагийн үед нөхөр Э.Бат-Эрдэнэтэй утсаар ярихдаа “би энд удах юм шиг байна 10 хоног хэвтүүлнэ гэж байна 2 охиноо наашаа аваад ирээ, аав, ээж дээр маань байж байг” гэхэд “за, за” гэж хэлсэн. Ингээд энэ оройдоо 23 цаг өнгөрч байх үед би нөхөр Э.Бат-Эрдэнийн 94893470 дугаарын утас руу өөрийн 96948288 дугаараас залгаж ярьсан. Энэ өдөр уг Скайтелийн дугаараа барьж байсан юм. Ингэж нөхөртэй ярихад 2 охиноо унтуулчихлаа гэж хэлсэн ба эртхэн эндээс гарна гэж хэлээд хэсэг ярьж байгаад унтаж амарлаа гээд гар утасаа тасалсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2017 оны 1сарын 12-ны өдрийн 12 цагийн үед над руу нөхөр ярьсан. 2 охинтойгоо Түшиг сумаас Сэлэнгэ рүү хөдөлж байна. Сэлэнгэ ороод хот руу унаанд сууна гэж ярьж байсан. Э.Бат-Эрдэнэ 2 охиноо аваад 2017 оны 01 сарын 12-ны оройны 23 цаг өнгөрч байхад хот руу орж ирээд Төв аймгийн таксинд сууж ирсэн. Ингээд Төв аймагт 2 хоноод “харьлаа” гээд гэр рүүгээ явсан. Харин би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гараад наашаа ирсэн. Ирээд би 3 хонож байна. 2 охиноо аваад ирсэн....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/
17.Гэрч М.Баяржаргалын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... 2017 оны 01 сарын 11-ний өдөр манайд Д.Нарантуяа оройны 20 цагийн үед ирсэн. Би гэрийнхээ төмсийг ялгуулах гээд дуудаж ирүүлсэн юм. Ингэж манайд ирээд шуудаатай төмсийг ялгаж янзлаад оройны 23 цагийн үед байх гэрээсээ гаргаж явуулсан хоол хийж өгөөд хэсэг юм ярьж байгаад цаг орой болчихоор нь 23 цагийн үед явуулсан юм яг цаг хэд болж байсныг хараагүй барагцаалж хэлж байна. Ингэж гарч явснаас хойш юу болсныг мэдээгүй. Хэзээ хойно сумын цагдаа яриад танхайхаас Д.Нарантуяа гарч яваад хүнд зодуулсан байна. хэдэн цагт гарч явсан гэж асуусан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 45 дугаар хуудас/
18.Шүүх эмнэлэгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 28 тоот “...
1.Д.Нарантуяагийн биед, духанд зулгаралт, цээж, бугалга, умдаг, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Д.Нарантуяад бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй..... гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
19.Шүүх эмнэлэгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 49 тоот:
1.Э.Бат-Эрдэнэ нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөөгүй байна.... гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
20.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №700 тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрэмний урд 240мм, 47мм, 60мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд байна. Гадуур хүрэмний ард 25 мм, 7 мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдэлт гарсан байна.
2.Ноосон цамцанд 90мм, 60мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна.
3.Бор эрээн өмдний урд 60мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна. Өмдний ар талд 15мм хатуу гадаргуутай үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолт байна.
4.Гадуур хүрэм, ноосон цамцанд гарсан ханзралтууд нь хүн гараар татах үед үүсэх боломжтой.
5.Бусад хувцасанд урагдалтгүй байна ...гэх дүгнэлт
/хавтатс хэргийн 63-64 дүгээр хуудас/
21.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1276 тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Д.Нарантуяагийн гэх хатаасан цус нь АВО системийн О/I/ бүлгийн харьяалалтай байна.
2.Хар ногоон өнгийн куртик, бор саарал ноосон цамц, саарал өнгийн өмд, цайвар ягаан өнгийн дотоожин дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
3.Хар ногоон өнгийн куртик, бор саарал өнгийн ноосон цамцан дээрх цус нь АВО системийн О/I/бүлгийн харьяалалтай байна.
4.Саарал өнгийн өмд, цайвар ягаан өнгийн дотоожин дээр цусны бүлгийн харьяалал тогтоох боломжгүй байна.
5.Бор эрээн өнгийн ноосон өмд, ногоон өнгийн хөхний даруулга, ягаан өнгийн ноосон малгай, хар өнгийн хос бээлийн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй ...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/
22.Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Д.Нарантуяа гэх хүний биед шинжээч томилсон тогтоолын дагуу үзлэг хийж шинжээчийн дүгнэлтийг хуулийн хүрээнд тогтоосон. Д.Нарантуяагийн духанд зулгаралт, цээжний эгэмний доод хэсэг, зүүн бугалга, гуя, шилбэнд цус хуралттай зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд байсан. Эдгээр гэмтлүүд нь нэг дор олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм. Эдгээр зулгаралт цус хуралтууд нь шинж тэмдгийн хувьд нэг дор нэг цаг мөчид мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн нэг дор авсан гэмтлүүд байсан. Эдгээр гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэл буюу цохиж зодох зэрэгт үүснэ. Энэ гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонг алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 72 дугаар хуудас/
23.Хохирогч Д.Нарантуяагийн гэмт халдлагад өртөх үедээ өмсөж явсан хувцасанд “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээ тогтоосон баримт
/хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/
24. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн ”....
/хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/
25.Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд
26.Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 93-101 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад
үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, Хүүхдийн цэцэрлэгийн арын төв асфальтан замын эсрэг талын гудамжинд, Түшиг сумын 2 дугаар багийн 2-63 тоотод тус сумын иргэн Д.Нарантуяад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, Түшиг сумын 2 дугаар багийн 2-63 тоотод Д.Нарантуяаг тохуурхан доромжилж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргүүд үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, гэм бурууг нь тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж хэлэлцлээ.
Үүнд; хохирогч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Ч.Туяацэцэг /хх 30-31/, гэрч С.Нарантуяа /хх 33-34/, Ч.Соницэцэг /хх-ийн 35-36/, С.Эрдэнэцэцэг /хх-ийн 37/, Ч.Энх-Очир /хх-ийн 42/, Б.Гэрэлмаа /хх-ийн 43-44/, М.Баяржаргал /хх-ийн 45/, нарын мэдүүлгүүд насанд хүрээгүй гэрч Д.Ганболд /хх-ийн 39/, Э.Намуун /хх-ийн 40-41/ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №49 тоот дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №700 тоот дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1276 тоот дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, шинжээч эмч С.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн72 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, Хүүхдийн цэцэрлэгийн арын төв асфальтан замын эсрэг талын гудамжинд, Түшиг сумын 2 дугаар багийн 2-63 тоотод тус сумын иргэн Д.Нарантуяад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, Түшиг сумын 2 дугаар багийн 2-63 тоотод Д.Нарантуяаг тохуурхан доромжилж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Учир нь: Шинжээч эмч С.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон дүгнэлтэнд: “Хохирогч Д.Нарантуяагийн духанд зулгаралт, цээжний эгэмний доод хэсэг, зүүн бугалга, гуя, шилбэнд цус хуралттай зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд байсан. Эдгээр зулгаралт цус хуралтууд нь шинж тэмдгийн хувьд нэг дор нэг цаг мөчид үүсгэгдсэн, нэг дор авсан гэмтлүүд байсан. Эдгээр гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэл буюу цохиж зодох зэрэгт үүснэ” гэснээс харахад шүүгдэгч Бат-Эрдэнэ нь тухайн нөхцөлд хохирогчид хүч хэрэглэсэн, “чамайг эсэргүүцэл үзүүлбэл ална шүү, дуугай миний үгэнд ор, хувцсаа тайл, намайг матвал миний ард чамаас миний өшөө авах хүн бий шүү” гэх мэтээр үг хэлээр айлган сүрдүүлж заналхийлж хүчиндсэн, гаж байдлаар буюу араас нь бэлэг эрхтнээ хийсэн зэрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь “...би архи уусан явж байгаад энэ хүнтэй таарсан бэлгийн харьцаанд ороогүй” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгч байгаа боловч энэ нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байгаа ба харин эсрэг утгаараа хохирогч Д.Нарантуяагийн мэдүүлгүүд нь гэрч, шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтүүдтэй нийцэж байна.
Иймээс шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан “Хохирогчид хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж Шүүх дүгнэв.
Хохирогч Д.Нарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг төлсөн баримт, шүүхэд дуудагдаж ирж очсон зардалд 60.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч шүүх дээрхи нэхэмжлэлийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцов. Харин эрүүл мэндийн даатгалын хураамжид төлсөн 60.048 төгрөгийн нэхэмжлэлийг иргэд заавал төлөх хураамж болохыг үндэслэж шүүгдэгчээр төлүүлэх шаардлагагүй гэж үзээд байцаан шийтгэх ажиллагааны зардлаас хасч тооцлоо. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, гэмт хэрэг гарахад урагдаж бохирлогдсон хохирогчийн хувцасны үнэ 400.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс хүлээлгэн өгсөн талаар хохирогч, түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэв.
Иймд эрүүл мэндэд учирсан гэм хорыг зохих ёсоор арилгасан гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүхээс оногдуулсан ялыг энэ удаад биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүлжилсэн эд хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон өнгийн куртик, эрээн өнгийн ноосон дотуур өмд, тод ногоон өнгийн хөхөвч, бор саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, саарал өнгийн даавуун өмд, цайвар ягаан өнгийн дотоож, зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгалд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар Боржигон овгийн Эрдэнэбатын Бат-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж хүчиндэх” гэмт хэрэг, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрдэнэбатын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж хүчиндэх” гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар, 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг мөн 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Бат-Эрдэнэд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн бүгд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Эрдэнэбатын Бат-Эрдэнийн эдлэх 04 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
5.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон өнгийн куртик, эрээн өнгийн ноосон дотуур өмд, тод ногоон өнгийн хөхөвч, бор саарал өнгийн цахилгаантай ноосон цамц, саарал өнгийн даавуун өмд, цайвар ягаан өнгийн дотоож, зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалд оруулсугай.
6.Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, Сэлэнгэд дуудагдан ирж очсоны зардал 60.000 төгрөг нийт 560.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Нарантуяад олгож, эрүүл мэндийн даатгалын хураамжид төлсөн 60.048 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хорих ялыг тэнсэж, 03 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Э.Бат-Эрдэнийн ялын биелэлт, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
10.Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээрр зүйлийн 301.1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол эсэргүүцэл гараагүй бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ