Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0508

 

2022 06 22 128/ШШ2022/0508

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Батсайханы дүгнэлттэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ш.Анхбаярт холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Батсайхан шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ш.Анхбаярын 2022 оны 03 дугаар срын 28-ны өдрийн 0002010 дугаартай шийтгэлийн хуудасны арал үүсэлгүй 11ш тарвага хадгалсан, тээвэрлэсэн" гэснийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах дорхойлолтгүйгээр 11 ширхэг тарваганы махыг худалдан авсан гэж, Зөрчлийн тухай хуулийн "7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" гэснийг "7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт" гэж, 1 дэх хэсэгт заасан".. ...албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэгт эд зүйлийг хураах, нөхөн төлбөр гаргуулах" гэж, 6 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд" 11 ширхэг тарваганы махыг" гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар" гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ш.Анхбаярын нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Батсайханы улсын ахлах байцаагч Ш.Анхбаярын 2022 оны 03 дугаар срын 28-ны өдрийн 0002010 дугаартай шийтгэлийн хуудасны арал үүсэлгүй 11ш тарвага хадгалсан, тээвэрлэсэн" гэснийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах дорхойлолтгүйгээр 11 ширхэг тарваганы махыг худалдан авсан гэж, Зөрчлийн тухай хуулийн "7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" гэснийг "7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт" гэж, 1 дэх хэсэгт заасан" ... албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэгт эд зүйлийг хураах, нөхөн төлбөр гаргуулах" гэж, 6 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд" 11 ширхэг тарваганы махыг" гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар" гэж тус тус өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж, прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Батсайхан дүгнэлттэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ш.Анхбаярт холбогдох улсын ахлах байцаагч Ш.Анхбаярын 2022 оны 03 дугаар срын 28-ны өдрийн 0002010 дугаартай шийтгэлийн хуудасны арал үүсэлгүй 11ш тарвага хадгалсан, тээвэрлэсэн" гэснийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах дорхойлолтгүйгээр 11 ширхэг тарваганы махыг худалдан авсан гэж, Зөрчлийн тухай хуулийн "7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" гэснийг "7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт" гэж, 1 дэх хэсэгт заасан".. ...албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэгт эд зүйлийг хураах, нөхөн төлбөр гаргуулах" гэж, 6 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд" 11 ширхэг тарваганы махыг" гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар" гэж тус тус өөрчлөлт оруулах шаардлага бүхий 2022 оны 37 дугаартай дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ш.Анхбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ