Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/190

 

 

 

 

 

 

 

  2025       04          15                                           2025/ШЦТ/190

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т , М.Б

Шүүгдэгч Б.Т , Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Т , Б.М нарт холбогдох эрүүгийн 2525000000164 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Д овгийн Б-ийн М,

2. Д овгийн Б-ийн Т

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 03 дугаар сарын 22-аас 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод ээжийнхээ цагаан сарын махыг чанаж бэлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Б.Т той маргалдан, харилцан зодолдож, Б.Т ын эрүүл мэндэд “нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, дух, дагзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Т  нь 2025 оны 03 дугаар сарын 22-аас 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод ээжийнхээ цагаан сарын махыг чанаж бэлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Б.МөнхТ-той   маргалдаж, харилцан зодолдож, Б.М-н эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т , Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т  мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 03-06-р тал/

2. Хохирогч Б.М-н “Т  миний төрсөн дүү, би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна харин гомдол санал байхгүй, гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Надад гомдол санал байхгүй. Миний зүгээс сэтгэл санааны хохирол болон өөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/

3. Хохирогч Б.Т ын “Би энэ өдөр гэтээ амарч байгаад гадуур гарч баярын жоохон юм цуглуулж байгаад нэг ширээ аваад дамжлах хүнгүй болчихоод төрсөн ах болох М  руу залгаад та хаана байгаа юм зах дээр хүрээд ирээч гээд утсаар хэлсэн ах удалгүй ирж бид хоёр ширээ болон жоохон хүнсний зүйлээ аваад 1-3-5 тоот гэрт аваачиж орхиод би тэгээд та хэзээ ажилтай вэ танайд очих уу гээд хэлсэн чинь ах за гээд бид хоёр гэрээс гараад ахын гэрт очих доо дэлгүүр орж хоёр шил 0.5 грамм Соёрхол нэртэй архи аваад ахын гэрт нь орж бид хоёр уугаад юм ярьж сууж байгаад бид хоёр маргалдаж эхэлсэн юм шиг байгаа юм, би их согтсон болохоор сайн санахгүй байна ах намайг цохиж авах шиг л болсон би тэгээд за ахаа би явлаа гэрлүүгээ гээд хэлснээ бол санаж байна нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Манай ах сар шинийн гэр бүлийн хүмүүсийн баярын бүх махыг чанаж өгдөг би тэгээд ахаа мах жоохон шүүрхий болоод байгаа юм бишүү гээд хэлсэн болохоор ах жоохон гомдсон юм шиг байна гэж би бодсон. Бид хоёр төрсөн ах дүү хоёр болохоор тийм зүйл байхгүй ахтайгаа муудалцаж цагдаагийн байгуулаагаар шалгагдаж байгаадаа их харамсаж байна бас ахаасаа уучлалт гуймаар байна. Хоорондоо цохилцож аваад байсан сайн санахгүй байна. Би их согтсон болохоор юу болсноо сайн санахгүй байсан, ах эмнэлэг дээр ирээд надад хоёулаа муудалцаад цохилцож байхдаа ах нь мах янзлаж байсан хутгаар чамайг санаандгүй зүсцэн юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р тал/

4. Гэрч Б.Х-н “Би Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг баг ** тоотод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 22-ний өдөр би нөхөр М-н  хамт хадам ээжийн гэрт очсон бөгөөд манай хадам ээж манай нөхрийн дүү Т-той   хамт амьдардаг юм. Тухайн үед сар шинийн баяр болох гэж байсан тул Манай нөхөр М  дүү Т-н  хамт ээжийн сар шинээр тавих махыг гэсгээж янзлахаар болж ээжийнхээс М , Т  бид гурав манай гэрт буюу Орхон аймаг Баян- Өндөр сумын Булаг баг ** тоотод ирсэн тэгээд би юм угаах хэрэгтэй байсан тул М оор усаа авахуулж гэртээ юм угааж үлдсэн харин М , Т  нар манай урд гэр буюу Орхон аймаг Эрдэнэ баг **** тоот руу ээжийн махыг бэлтгэхээр явсан тухайн үед цаг 18 цаг болж байсан байх. Намайг гэртээ юмаа угааж байх үед манай нөхөр М  миний гар утас руу орой 20 цагийн үед залгаад ирэх болж байна уу гэж асуусан тэр үед М  архи уусан байх шиг байсан тэр үед би юмаа угааж дуусаагүй байсан тул арай болоогүй байна гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгээд юмаа хийгээд дуусаж байтал 22 цагийн үед манай хүн над руу дахин залгаад ирж байна уу гэж асуухаар нь би одоо дөхөж байна гэж хэлээд Т  байгаа юм уу гэж асуутал М  над руу цаадах чинь гэрлүүгээ явсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал Т  над руу залгаад би яаралтай дээр ирсэн байна надад ус аваад ирээч гэж хэлсэн тэгээд би за гэж хэлээд нөхөр лүүгээ залгаад Т  яаралтай дээр байна гэж байна чи хувцасаа өмсөөд байж бай би одоо очлоо гэж хэлээд такси бариад гэртээ очтол манай нөхөр М-н  зүүн шанаа нь хөхөрч хадвсан байдалтай байсан. Тэгээд би тэр хооронд нөхөрөөсөө хальт яасан юм бэ гээд асуутал Т  бид хоёр жоохон маргалдсан гэж хэлээд өөр юм яриагүй тэгээд нөхөрийгөө аваад шууд яаралтай тусламжийн газарт очсон тэгтэл Т  боолт хийлгээд хэвтэж байсан. Тэгээд Т-той   уулзах гэтэл цагдаа нар ирчихсэн гараад байж бай гэж хэлээд уулзуулаагүй удалгүй манай нөхөр бид хоёрыг цагдаа нар гэрт авч очиж үзлэг хийгээд явцгаасан. Би тухайн үед тэр хоёрын хажууд байгаагүй тул юунаас болж маргалдсан тадаар мэдээгүй сүүлд нөхрөөсөө асууж тодруултал ээжийн махнаас болсон гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тухайн үед намайг гэрт очих үед гэр маань эмх цэцгүй болсон байсан. бөгөөд ширээн дээр 0.5 литрийн 1 архины шил мөн дахин нэг 0.5 литрийн архины шил газарт хэвтэж байсан. Тэдгээрийг би аваад хог руу хаясан. Манай нөхөр М-н  зүүн шанаа нь хавдсан байсан. М , Т  нар урьд өмнө нь огт маргалдаж муудалцаж байгаагүй харин ч ах дүү нар дундаа эвтэй найртай байдаг хүмүүс байгаа юмаа. Харин энэ үед юу болоод маргалдсан талаар би их гайхаж байна. Т  орон дээр боолт хийлгэсэн байдалтай байсан бөгөөд би эмчээс асуух гэсэн боловч эмч нь байхгүй байсан. Харин сувилагч нь боолт хийсэн байгаа гэж хэлж байсан. Би энэ хэрийг талаар огт мэдээгүй байж байтал хэд хоногийн дараа Манай хүн М  надад тухайн үед Т  бид хоёр маргалдаад намайг зодоод болихгүй болохоор нь би айлгах санаатай хажууд байсан хутга аваад Т-н  нуруу хэсэгт хатгасан гэж хэлсэн энэ үед би болсон асуудлын талаар мэдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26-р тал/

5. Гэрч Б.М-н “Би Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг баг Зээлийн *** тоотод хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд ажлынхаа хажуугаар өөрийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр халтуур хийдэг юм. 2025 оны 02 дугаар сарын 23-ний шөнө 02 цагийн үед Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрага дэлгүүрийн арын гудманд нэг хүн хүргэж өгөөд буцаад явж байтал Пинк дэлгүүрийн буудал дээр нэг үл таних эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан. Тэгээд би тэр хүнийг машиндаа суулгатал 45 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд тэр хүн миний машинд суугаад ах нь ар нуруундаа хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгээд би өөрөө эмнэлэгийн байгууллагад ажилдаг тул тухайн хүнийг цус алдаж байж магадгүй гэж бодоод тэр хүнд хандан та яаралтай дээр очиж үзүүлсэн нь дээр гэж хэлээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагийн гадаа хүргэж өгсөн тэгээд би тэр ахыг машинаас буугаад явах үед нь араас нь хартал тэр ахын куртик нь зүүн далныхаа хэсэгт 5-6см орчим урагдсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би шууд бууж гэртээ харьж амарсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48-р тал/

6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 370 дугаартай “Б.Т ын биед нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, дух, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 37-38-р тал/

7. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай “Б.М-н биед зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М , Б.Т  нар нь 2025 оны 03 дугаар сарын 22-аас 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод ээжийнхээ цагаан сарын махыг чанаж бэлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар яллагдагч Б.Т  нь төрсөн ах Б.М од хандаж “нодлин жил ээжийн цагаан сарын махыг шүүрхий чанасан байсан сайн чанаарай” гэж хэлж маргаан үүсч, харилцан зодолдож хохирогч Б.Т ын эрүүл мэндэд “нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, дух, дагзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.М-н эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Б.М нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б  дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т  дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.М-н гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Надад гомдол санал байхгүй. Миний зүгээс сэтгэл санааны хохирол болон өөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.Т ын “юм ярьж сууж байгаад бид хоёр маргалдаж эхэлсэн юм шиг байгаа юм, би их согтсон болохоор сайн санахгүй байна ах намайг цохиж авах шиг л болсон би тэгээд за ахаа би явлаа гэрлүүгээ гээд хэлснээ бол санаж байна нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ах эмнэлэг дээр ирээд надад хоёулаа муудалцаад цохилцож байхдаа ах нь мах янзлаж байсан хутгаар чамайг санаандгүй зүсчихсэн юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-н “би тэр хооронд нөхөрөөсөө хальт яасан юм бэ гээд асуутал Т  бид хоёр жоохон маргалдсан гэж хэлээд өөр юм яриагүй. Манай нөхөр М-н  зүүн шанаа нь хавдсан байсан. Манай хүн М  надад тухайн үед Т  бид хоёр маргалдаад намайг зодоод болихгүй болохоор нь би айлгах санаатай хажууд байсан хутга аваад Т-н  нуруу хэсэгт хатгасан гэж хэлсэн энэ үед би болсон асуудлын талаар мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.М-н “ах нь ар нуруундаа хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгээд би өөрөө эмнэлэгийн байгууллагад ажилдаг тул тухайн хүнийг цус алдаж байж магадгүй гэж бодоод тэр хүнд хандан та яаралтай дээр очиж үзүүлсэн нь дээр гэж хэлээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагийн гадаа хүргэж өгсөн тэгээд би тэр ахыг машинаас буугаад явах үед нь араас нь хартал тэр ахын куртик нь зүүн далныхаа хэсэгт 5-6см орчим урагдсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М , Б.Т  нар нь 2025 оны 03 дугаар сарын 22-аас 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод ээжийнхээ цагаан сарын махыг чанаж бэлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, маргалдан, харилцан зодолдож, Б.Т ын эрүүл мэндэд “нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, дух, дагзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.М-н эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Т , Б.М нар нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т ын эрүүл мэндэд “нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, дух, дагзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.М-н эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч нарт санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч нар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Б-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овгийн Б-ийн Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.М ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Б.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ногоон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС