2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогч П.*******, Н.*******,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******,

иргэний нэхэмжлэгч Г.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2407004680011 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг суманд төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, , , , , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн үед дүүргийн , засмал зам дээр улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчиж, эсрэг урсгалаас Б.ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай “Тоёота Харриэр” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.ын амь насыг хохироосон, улсын дугаартай “Тоёота Харриэр” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “шүүгдэгч Т.*******ийн гэм буруу дээрээ маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ярих зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөвгэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улирал болгон эмчилгээ хийлгэж байгаа. Нүд, хөлөнд улирал тутамд физик эмчилгээ хийлгэдэг. Гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон тул мэдээж гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд гарсан мөнгө 6 сая төгрөгийг 12 цаг өнгөрч байхад шилжүүлсэн. Миний нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрт хүрэхгүй, эд хөрөнгөд 33 сая төгрөг нэхэмжилсэн байгаа. Уг хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хохирогч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохиролд мөнгө төгрөг нэхэмжлээгүй, 3, 4 сар ажилгүй байсан, эмчилгээний зардал маш их гарсан. Зөвхөн баримттай 500 гаруй мянган төгрөг болсон, тэрийг мөрдөгчид өгсөн. Бусдыг нь энэ хүний амьдралыг бодоод гаргаагүй. Миний хүүхдүүдийн машины хохирлын мөнгийг гаргачихвал би яах вэ гэж бодоод гаргаагүй. Миний бие гүйцэд эдгэсэн гэж хэлж мэдэхгүй байна, миний цээжээр хөндүүрлэдэг. 4 сар ажилгүй байж байгаад саяхнаас хүлээлгэж өгөх гээд түр зуур ажилдаа орчихсон байгаад байгаа” гэв.

 

Амь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 27 хоног манай нөхөр ухаангүй байсан. Тэр хугацаанд 10 гаруй сая төгрөгийн зардал гарсан нэхэмжилнэ. Харин сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, Т.******* ирж уучлал гуйсан, хамаатан садны холбоотой хүмүүс бөгөөд Т.*******ийн ээжийнх нь бие муу байгаа зэргийг харгалзаад тохиролцсон. Манайх 6 хүүхэдтэй, 19-5 насных бөгөөд хоёр хүүхдэдээ 18 нас хүртэл мөнгөн тэтгэмж авъя гэж тохиролцсон” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ машин Т.******* бид хоёрын дундын эд хөрөнгө” гэв.

 

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн үед дүүргийн , засмал зам дээр улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчиж, эсрэг урсгалаас Б.ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай “Тоёота Харриэр” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.ын амь насыг хохироосон, улсын дугаартай “Тоёота Харриэр” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 244, 247 дугаар хуудас)

 

-Зам тээврийн ослын газарт 2024.11.02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас)

 

 

  • м тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2024.12.02-ны өдрийн 46/89-24/391 дугаартай дүгнэлт: “1.    Хэргийн материалтай танилцахад "Toyota Prius” маркийн улсын дугаартай автомашины жолооч Т.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.’’Toyota Harrier” маркийн улсын дугаартай автомашины жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох эрх дуусгавар болсон/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. З.Уг зам тээврийн осол нь “Toyota Prius” маркийн улсын дугаартай автомашины жолооч Т.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 214-216 дугаар хуудас),

 

 

 

  • Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2025.01.08-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт: 1.Талийгаач Г.ын биед тархины суурь хэсгийн тархмал няцрал, баруун, зүүн бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх их хэмжээний цусан хураа, цусан хураа авч тархи чөлөөлөх мэс заслын дараах байдал /2024.11.19/ Баруун хажуугийн ховдлын арын эврийн цусан хураа. Дэлүүний няцрал, хэвлийн хөндийг нээж шалгах мэс заслын дараах байдал /2024.11.09/. Хоёр хавирга, аарцаг, баруун шилбэ тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 2.Талийгаач нь тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. З.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач Г. нь олон хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн учир цуснаас этилийн спирт илрүүлэх шаардлагагүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 119-127 дугаар хуудас),

 

 

  • Хохирогч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид 2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө гэртээ байж байхад 23 цагийн үед миний гар утас дуугараад ******* залгаад ээж вагонд явж байгаад ын эмнэлэгт ухаангүй байна гэнэ ахаа яаралтай яваад ирье гээд аваад явсан. Би нөхөртэйгөө 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гар утсаар ярьсан эгч ухаан ороогүй байна хот руу эм тариа захисан томографикт орсон байна эм тариагаа хүлээгээд байж байна эм тариа нь ирвэл оройхондоо гарна аятайхан хоол хийгээд байж байгаарай гэж хэлсэн. Тэгсэн 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 04 цагийн үед хадам ах ирээд *******, хоёр зам тээврийн осолд орсон байна яаралтай гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хүрээд ир гэж хэлүүлсэн байсан тэгээд яваад очсон чинь зам тээврийн осолд орсон бие нь муу байсан. Эхлээд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яаралтайгаар хэвлийн хөндийн хагалгаанд орсон дэлүү урагдсан, нарийн гэдэс няцралтай байна гээд байсан. Би эмнэлэгт олон хоног сахиур хийсэн манай нөхөр ухаантай юм шиг ухаангүй ч юм шиг ямар ч идэвхтэй хөдөлгөөн байхгүй байсан. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гавал тархины хагалгаанд орсон тэгээд бүүр ухаангүй болсон. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бурхан болсон. Би 4-18 насны нийт 6 хүүхэдтэй, манай нөхөр Хүчит шонхор зах дээр жижиг тэрэг түрж амьдралаа залгуулдаг байсан. Өдөртөө 200.000 төгрөгний орлого олдог байсан... Би хүнээ алдсан хүн гомдолтой байна. Миний 6 хүүхэд өнчин боллоо. Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Хохирлын тооцоог тусад нь гаргаж тооцож өгнө...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

 

  • Хохирогч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: Би бурхан болооч нөхрөө гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байх үедээ гарсан 1.359.786 төгрөг, оршуулгын зардал гарсан 3.980.000 төгрөг нийт 5.339.786 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна... Манай нөхөр амьд ахуйдаа суудлын тэрэг 34.000.000 төгрөгийн зээлээр авч сарын 1.300.000 төгрөг төлдөг байсан. Хашаа байшингийн 8.000.000 төгрөний зээл сард 580.000 төгрөг төлдөг, Апп-ын 11.500.000 төгрөгийн зээлтэй сард 600.000 төгрөг төлдөг байсан. Би гэм буруутай хүнээс насны хүүхдээ 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлж тэтгэмж гаргуулмаар байна. Одоо надад бодитоор нийт 5.339.786 төгрөг, нөхрийнхөө сард олдог байсан орлогоос гэмтэл согог судлалын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхдаа 27 хоног хэвтсэн нийт 5.400.000 төгрөг, нөхрөө сахиж cap ажил хийгээгүй 1.200.000 төгрөг нийт 11.939.786 төгрөг нэхэмжилж байна. Би машины болон бусад зээлийг дараа нь иргэний шүүхээр нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас),

 

 

 

  • Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би төрсөн хүү , бэр ******* нарын хамт 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос хүү Б.ын улсын дугаартай “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн сум руу явсан. Би арын суудлын дээр зүүн хойд хэсэгт сууж явсан. Миний урд зорчигчийн суудал дээр ******* сууж явсан, хүү машинаа жолоодож явж байсан. Бид 3 хоорондоо юм яриад 01 цагийн цагийн орчим явж байснаа санаад байгаа юм тэгээд гэнэт гэмтлийн эмнэлэгт сэрсэн юу болсон яагаад осол болсон талаар санахгүй байна. Миний биед олон хавирга хугарсан. Толгойдоо гэмтэл авсан. Одоо хүртэл эмчилгээгээ хийлгэж байгаа. Гэмтлийн эмнэлэгт 12 хоног эмчилгээ хийлгэсэн. Одоо цээжээр өвдөж байна. Тухайн үед жолооч эрүүл байсан. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүү бэр хоёр хамгаалах бүс зүүсэн эсэх талаар анзаараагүй. Манай машин их хурдан бол яваагүй. Дундаж хурдтай явж байсан санагдаж байна. Би эрүүл мэндийн асуудал дээрээ гомдолтой байна. Эмчилгээнд гарсан холбогдох баримт тооцоог тусад нь тооцож гаргаж өгнө одоо ч бас эмчилгээ хийлгэж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

 

  • ШШҮХ-ийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2024.11,19-ний өдрийн 557 дугаартай дүгнэлт: “1. Н.*******ийн биед зүүн талын найман хавирга, баруун талын зургаан хавирга, сээрний гурван нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн уушгины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн зулайд шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Хатуу мохоо зүйлийн цохих, дарах, шахах, нидрэх үйлдлээр үүснэ. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. 4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),

 

 

 

  • Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим өөрийн нөхөр Б., хадам ээж Н.******* нарын хамт Улаанбаатар хотоос аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Харриар” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Манай нөхөр Б. жолоо барьж байсан, урд талын зорчигчийн суудал дээр би сууж явсан. Хадам ээж Н.******* арын суудал дээр миний ард сууж явсан. Замдаа 01 цаг өнгөрч байсан байх н замын цагдаагийн пост өнгөрөөд төмөр замын гарам гараад явж байсан. Замд би гар утсаараа оролдоод сүлжээ орж уу үгүй юу гээд хараад явж байхад гэнэт урдаас буюу манай урсгалд нэг жижиг улаан өнгийн машин яваад байсан манай нөхөр замын баруун тал руу буюу гүвээ хэсэг рүү дарсан ч тэр машинтай мөргөлдсөн. Тэр машин нь манай эгц урдаас буюу манай эгнээнд урсгал сөрөөд орж ирсэн. Маш хурдан хугацаанд болсон гэнэт л манай урсгалд орж ирээд мөргөлдсөн. Би ухаан алдсан нэг сэрсэн суудал дээрээ сэрсэн. Удалгүй дахиад ухаан алдсан нэг мэдсэн Эмнэлэг, цагдаа ирсэн байсан. Тухайн үед манай машин 70 орчим км цагийн хурдтай явж байсан санагдаж байна. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Унтаагүй сэрүүн утсаа оролдоод сууж байсан. Би гэмтсэн бэртсэн асуудал дээрээ гомдолтой байна... Эмчилгээнд гарсан холбогдох баримт тооцоог тусад нь тооцож гаргаж өгнө одоо ч бас эмчилгээ хийлгэж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дүгээр хуудас),

 

 

 

  • ШШҮХ-ийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2024.11.19-ний өдрийн 559 дугаартай дүгнэлт “1.Г.*******гийн биед зүүн дээд, доод зовхинд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Хатуу мохоо зүйлийн цохих, нидрэх, хөших үйлдлээр үүснэ. З.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас),

 

  • ШШҮХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 2025.01.14-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт: “1.Г.*******гийн биед хоёр хавирганы зөрүүгүй, дөрвөн хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн захын урагдал, шаантын гадна булууны арын төвгөрийн няцарсан хугарал, тахилзуур ясны толгойн хугарал, гуяны булчингийн үзүүр хэсгийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Хатуу мохоо зүйлийн үйлдлээр үүснэ. З.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. 4,Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим Улаанбаатар хотоос өөрийн эхнэр Г.*******, төрсөн ээж Н.******* нарын хамт эхнэр Г.*******гийн нэр дээр байдаг гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа улсын дугаартай Тоёота харриар маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн сум орж орж гэртээ тавилга авах зорилгоор явж байсан. Замдаа 01 цаг 40 минутын орчим дүүргийн цагдаагийн постоор урагшаа гарсан. Тухайн үед би жолоо барьж байсан, эхнэр миний хажуу зорчигчийн суудал дээр, ээж арын суудал дээр эхнэрийн харалдаа ард нь сууж явсан. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Эхнэр Г.******* мөн хамгаалах бүсээ зүүсэн, ээж зүүсэн эсэх талаар мэдэхгүй байна. Би гурав хоорондоо юм яриад явж байсан. Гэтэл төмөр замын гарам гараад хэсэг явж байтал гэнэт эсрэг урсгалаас жижиг машин яг зөрж өнгөрөх гэж байхад урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн би замын баруун тал руу дарсан түс тас гээд буусан нэг мэдсэн арын машины хүмүүс анхны тусламж үзүүлж байсан. Буугаад ослын газрын харсан чинь улаан өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. Манай эхнэрийн толгойноос цус гарсан ухаан санаа орж гарсан байдалтай, ээж бас хөдөлж чадахгүй гэмтсэн байсан. Удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн бид гэмтэл явсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

  • ШШҮХ-ийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2024.11,19-ний өдрийн 558 дугаартай дүгнэлт “1.Б.ын биед баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Хатуу мохоо зүйлийн үрэх, нидрэх үйлдлээр үүснэ. З.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас),

 

  • Иргэний нэхэмжлэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Уг улсын дугаартай “Тоёота Харриер" маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод хувь хүнээс 52.000.000 төгрөгөөр худалдан авсан. Миний гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиглаж байсан. Одоо миний машины хохиролд 33,213,000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний төлбөрт 2.225.000 төгрөг нийт 35,438,000 төгрөгийн хохирол учраад байна. Миний машиныг Б. жолоодож болно энэ хүн нь миний гэр бүл, эр нөхөр минь байгаа юм. Би үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гаргах санал хүсэлт байхгүй. Би учирсан хохирлоо хуулийн дагуу барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

 

 

  • ШШҮХ-ийн автотехникийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2025.01,03-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм ослын өмнө ажиллаж байсан үндэслэлтэй байна. З.Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй тул стандарт шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 4.Мөргөлдөхийн өмнө 69км/цаг хурдтай явж байсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 158-182 дугаар хуудас),

 

  • Иргэний нэхэмжлэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой нөхөр Т.*******ийн төрсөн эх Г.ын бие аймгийн сум явж байхдаа галт тэргэнд гэнэт муудлаа гэсэн мэдээ ирээд ээжийнхээ төрсөн дүү Г.ын хамт аймаг руу яваад ирж байхдаа зам тээврийн осол гарсныг мэдсэн. Манай ээж одоо болтол ухаан ороогүй байгаа. Уг улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 9,515,000 төгрөгийн хохирол учирсан байна надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид машинаа 2023 оны 10 дугаар сард хувь хүнээс 13.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний машиныг манай нөхөр Т.******* жолоодож болно бид нэг гэр бүл байгаа юм. Би үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гаргах санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

 

 

  • ШШҮХ-ийн автотехникийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2025.01.03-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт: ”1 .Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius 20” , “Toyota Harrier” улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь өөр хоорондоо мөргөлдсөн байна. Хоёр тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг үзлэг шинжилгээний хэсгээс үзнэ. Тээврийн хэрэгслүүд өөр хоорондоо нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 4.Мөргөлдөх үеийн байрлалыг гэрэл зургийн үзүүлэлтээс үзнэ үү...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 146-151 дүгээр хуудас),

 

  • ШШҮХ-ийн автотехникийн шинжилгээний газрын шинжээчийн 2025.01.03- ны өдрийн 20 дугаартай дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын тоормосны эд анги ажиллаж байна. Автомашинд үүссэн эвдрэл гэмтлээс зүүн урд, хойд тэнхлэгийн тоормосны эд ангийн ажиллагаа, жолооны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. 3. Зүүн урд талын гэрлийн суурь дотогш шахагдаж гэрэл хагарсан, баруун урд талын гэрлийн байхгүй, цахилгааны утаснууд тасарсан тул гэрлийн ажиллагааг шалгах боломжгүй байна...” гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 189-205 дугаар хуудас),

 

  • Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Т.ын “Тоёота альфард” маркийн тээврийн хэрэгсэлтэй төрсөн эх Л., төрсөн Т. нарын хамт аймгийн чиглэлд орох зорилготой явж байсан. Замдаа би машиныхаа урд суудал дээр жолоочийн хажууд сууж явсан. Шөнө 02 цагийн орчим дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад бид нарын урд талд цагаан “Тоёота харриер” маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Бид нар дунджаар 70-80 км хурдтай бид тэр машины ард 100 орчим метрийн зайтай явж байсан. Тэгсэн бид нарын урд улаан тоос босоод цагаан өнгийн “Тоёота харриер” маркийн машин нэг улаан өнгийн приус машинтай мөргөлдөөд хоёр тийшээ бутраад явсан. Энэ үед манай дүү зогсох арга хэмжээ аваад цаад талд гараад зогссон би тухайн үед дүүгийнхээ нойрыг хүргэхгүй гээд сэрүүн явж байсан юм. Тухайн орчим замын зорчих хэсэг их нарийн замтай том машин их явж байсан учир бид ар араасаа явж байсан тэгсэн эсрэг урсгалаас улаан өнгийн приус маркийн машин гэнэт манай эгнээнд орж ирж зам тээврийн гаргасан. Бид зайтай явж байсан учир самбаачлан зам тээврийн ослоос бултсан. Түүнээс ойрхон явж байвал бид бас зам тээврийн осолд орох байсан. Буугаад харсан чинь цагаан өнгийн харриер нь замын баруун хэсэг рүү гарсан улаан өнгийн приус замын голд зогсож байсан. замын үзэгдэх орчин харанхуй байсан. Дахин нэмж осол гарч магадгүй гээд rap утсаа бариад зам дээр гүйсэн. 2 машины жолооч нар буугаад ирсэн. Улаан приусны жолооч зам дээр бууж ирээд амьсгалж чадахгүй хахаж цацаад байсан. Би буугаад 103, 102 дуудсан яаралтай ирээрэй гэж хэлсэн. Цагаан харриерт жолооч эрэгтэй, хажуу суудал дээр эхнэр нь бололтой нэг залуу эмэгтэй урд цонхоо мөргөсөн байдалтай толгойноос нь цус гарсан байсан, арын суудал дээр настай бололтой нэг эмэгтэй дуугай сууж байсан нийт 3- лаа байсан. Улаан приуст жолооч эрэгтэй бууж ирсэн хажуу суудал дээр нь суудлыг нь хэвтүүлсэн нэг эрэгтэй хэвтэж байсан. Жолооч нь тэр залууг үзээд амьсгаатай байна гэж хэлж байсан бид нар эмнэлэг иртэл битгий хөдлөөрэй гэж хэлээд байж байсан. Цагдаа нар ирсэн тэгээд бид нар явсан. Миний харснаар улаан өнгийн приусны жолооч их ядарсан, шаналсан царайтай байсан би энэ залуу унтсан байх гэж бодсон. Энэ улаан өнгийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж цагаан өнгийн Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

 

  • Гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ээж Л., төрсөн эгч Т., Т. нарын хамт 2024 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос аймгийн чиглэлд орох зорилготой 5758 УБО улсын дугаартай “Тоёота альфад” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан. Би жолоо бариад хажуу суудал дээр том эгч Т. сууж явсан. Бид 02 цагийн орчим дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад бид нарын урд талд цагаан өнгийн “Тоёота харриер” маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Би дунджаар 70-80 км цагийн хурдтай явж байсан. Миний урд явж байсан цагаан өнгийн цагаан өнгийн Тоёота харриер машин тэр орчим хурдтай явж байсан. Би тэр цагаан өнгийн “Тоёота харриер” машиныг бараадан яг ард нь 50 орчим метрийн зайтай явж байсан. Тэгсэн гэнэт л тоос босоод нэг улаан өнгийн приус машинтай мөргөлдсөн. Тэгээд цагаан өнгийн “Тоёота харриер” машин замын баруун талын хэсэг рүү гарсан би торомз гишгээд амжихгүй байсан учир самбаачлан уг 2 машиныг голоор мөргөлгүй дундуур нь гарч цаана нь зогссон. Тэгээд манай эгч нар уг 2 тээврийн хэрэгслийн жолооч зорчигч хүмүүсийг биеийн байдлыг асууж цагдаа, эмнэлэг дуудсан. Эсрэг урсгалаар явж байсан улаан өнгийн приусны жолооч манай эгнээнд гэнэт орж цагаан өнгийн “Тоёота харриер" машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Цагаан өнгийн “Тоёота харриер” маркийн машины жолооны араас нэг залуу хамарнаас нь цус гарсан байтал бууж ирсэн. Жолоочийн хажуу талын суудал дээр толгой нь хагарч гэмтсэн байдалтай залуу эмэгтэй, арын суудал нэг настай эмэгтэй байсан бүгд шоконд орсон ямар ч хөдөлгөөнгүй сууж байсан. цагаан өнгийн “Тоёота харриер" 3-лаа явж байсан. Улаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд толгойгоо барьсан байдалтай байсан би сууж байгаарай тайван байж байгаарай гэж хэлсэн. Хажуу талын суудал дээр нэг залуу хэвтэж байсан би амьд үгүйг бол мэдээгүй. Улаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл 2-лаа байсан. Миний харснаар цагаан өнгийн “Тоёота харриер” машин ямар нэгэн эсрэг урсгалд ороогүй дүрмээрээ явж байсан. Хэрэв цагаан өнгийн “Тоёота харриер” гэнэт хөдөлгөөн хийвэл би ард явж байсан учир дагаж хөдөлгөөн хийх байсан. Гэнэт л түс гээд тоос босоод зам тээврийн осол болсон. Би улаан өнгийн приус машин нь замын голын зураас давж эсрэг урсгалд орж осол гаргасан гэж бодож байна манай эгч Т. сайн харсан байх магадлалтай учир нь “Тоёота альфард” маркийн тээврийн хэрэгсэл буруу талдаа жолооны хүрдтэй учир тэр чиглэл харах өнцөг ондоо байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

 

  • Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний үүрээр 04-н цагийн үед над руу төрсөн дүү Г.гийн хүү нь надад ирж *******, ах нар осолд орсон байна гэхээр нь мэдсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очсон. Миний дүү Г. намайг очих үед ухаангүй байсан ******* нь эрүүл саруул байсан. Миний дүү Г. нь хэвлийн хагалгаанд орж удалгүй хэд хоногийн дараа тархины хагалгаанд орсон ухаангүй байж байгаад 20 гаран хоноод бурхан болсон... Миний төрсөн дүү Г. нь Г. эгчийн төрсөн хүү Т.*******ийн машинтай явж очиж эгчийг сахиж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө буцаад хот руу явж байсан тэгээд зам тээврийн осолд орсон байна. Г. болон Т.******* нарын хооронд ямар нэгэн өш хонзон байхгүй эвтэй найртай хүмүүс байсан...”, Т.******* нь хөдөлмөрч ажилсаг зах дээр тэрэг түрдэг хэдэн дүүгээ чирээд ээжийгээ авч яваа хүүхэд хүн чанартай сайн хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52, 55 дугаар хуудас),

 

  • Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хоёулаа миний дүү нар байгаа юм. Г. миний төрсөн дүү, Т.******* нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

 

  • Шүүгдэгч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Манай ээж Г.ын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой галт тэргээр аймгийн сум орж цааш БНХАУ-ын Эрээн орж өвлийн хувцас авах зорилготой явж байсан. Замдаа галт тэргэн дотор зорчиж яваад гэнэт бие нь муудаад тархины харвалт өгсөн байсан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 00 цагийн орчим манай ээж Г.ын бие гэнэт муудаж Говь-сүмбэр аймгийн эмнэлэг рүү эхнэр Г.*******ийн эзэмшлийн гэхдээ гэр бүлийн дундын хэрэгцээний улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй яаралтай явсан. Энэ үед ээжийнхээ төрсөн дүү Г. ахыг хань болгоод хамт явсан юм. Би Говь-сүмбэр аймагт ээжийнхээ эмчилгээг хийлгэж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны оройдоо биеийн байдал арай гайгүй болоод Улаанбаатар хот руу эм тариаг нь олоод явуулъя гэж бодоод ахын хамт буцаад Улаанбаатар хот чиглэлд машинтайгаа явсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний 02 цагийн орчим зам дээр бууж ах бид хоёр биеэ засаад үргэлжлүүлэн цааш явсан тухай үед 50-60 км/цагийн хурдтай жолоо бариад явж байсан. Биеэ засаад 5,6 км орчим зайтай явж байсан. Энэ үед ах миний хажуугийн суудал дээр сууж бид хоёр хоорондоо юм яриад явж байсан би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би өөрийнхөө урсгалд явж байхад миний урдаас буюу эсрэг урсгалаас мэлс гээд тод цагаан өнгийн гэрэл нүд гялбасан би ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй гэнэт тас гээд мөргөлдсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа ухаан орсон би амьсгаа авч чадахгүй байсан. Би ахыг та яасан бэ зүгээр үү гэж хэд хэд дуудсан хариу хэлэхгүй байсан тэгээд хэсэг хугацааны дараа ёо ёо гэсэн дуу гарсан та яаж байна гэж асуусан чинь энэ суудлыг хойш хэвтүүлээд өг гээд сууж байсан суудлаа хойш хэвтүүлсэн энэ үед миний машины гадаа хүмүүс шуугилдаад байсан. Удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Тухайн ослоос хойш ахын маань биеийн байдал маш муу байж байгаад нас барсан. Манай ээж маань бас улсын гуравдугаар эмнэлэгт ухаан ороогүй хүнд байгаа. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр хуудас),

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирол, хор уршиг, үр дагавар учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан. 

 

            Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасан.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг зөрчиж эсрэг урсгал руу орж өөдөөс нь эсрэг урсгалаар Б.ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 46/89-24/391  дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

            Шүүгдэгч Т.******* нь нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асаахгүй, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж зогсоох арга хэмжээ авахгүй бол бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой атал ослын дохионы гэрлээ асаалгүй, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүй хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас бусдын жолоодон явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч Т.******* нь жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийг мөргөж, Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Г.ын амь нас хохирсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, учирсан шууд хохирлыг төлж барагдуулсан, ар гэрийн байдал маш хүнд байгаа, ээжийнх нь бие муу байгаа, сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа” гэсэн тайлбарыг гаргасан болохыг дурдав.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын амь нас хохирч, хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.*******, иргэний нэхэмжлэгч Г.*******ийн тээврийн хэрэгсэлд хохирол тус тус учирсан байна.

 

  1. Хохирогч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт баримтаар 560,330 төгрөгийн нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Н.*******эд 560,330 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч Н.*******эд төлөх төлбөргүйд тооцов.

 

  1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал, машин техниктэй холбогдон гарсан зардал, хохирол төлбөрт баримтаар 6,040,400 төгрөгийг, улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 33,213,000 төгрөг, нийт 39,253,400 төгрөгийг нэхэмжилсэн.

............. Шүүгдэгч Т.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.*******д 6,040,400 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг эмчилгээний зардал, машин техниктэй холбогдон гарсан зардал 6,040,400 төгрөгийг төлсөнд тооцож, харин улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 33,213,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д олгохоор шийдвэрлэсэн.

 

  1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.******* нь эмчилгээ болон оршуулгын зардалд баримтаар 5,340,380 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс орлогод 6,600,000 төгрөг, нийт 11,940,380 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд баримтаар нэхэмжилсэн эм тариа, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ, оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алтанхүүгээс 5,340,380 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******д олгохоор шийдвэрлэсэн.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогод 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ээс нийт 38,553,380 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******д 5,340,380 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.*******д 33,213,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авч шүүгдэгч Т.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг П.*******гийн Хаан банкны 5005147454 тоот дансанд, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг Г.*******гийн Голомт банкны 2015112900 тоот дансанд тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөгийг тус тус хасаж тооцон шүүгдэгч Т.*******ээс 3,340,380 (гурван сая гурван зуун дөчин мянга гурван зуун ная) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******д, 31,213,000 (гучин нэгэн сая хоёр зуун арван гурван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******д тус тус олгохоор шийдвэрлэв.

             

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* “шүүгдэгч Т.*******эд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, учирсан шууд хохирлыг бүх нөхцөл байдлаар төлж барагдуулахаар хичээсэн, үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, 06-13 насны 3 хүүхэдтэй, харвалт өгсөн биеийн байдал маш тааруу ээжийгээ асарч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, тайлбар тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг заримыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Т.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг зөрчиж эсрэг урсгал руу орж өөдөөс нь ирж байсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (1 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд, 2 хүний эд хөрөнгөд тус тус хохирол учирсан, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан байдал), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, харвасан ээжийгээ асарч байгаа, 3 хүүхэдтэй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 2 (хоёр) жилийн хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5 (тав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ээс 3,340,380 (гурван сая гурван зуун дөчин мянга гурван зуун ная) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******д, 31,213,000 (гучин нэгэн сая хоёр зуун арван гурван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******д тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлоготой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ