Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/01036

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/01036

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НФ

Хариуцагч: Д_М

Хариуцагч: Д.Б

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3 13- 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.М , Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НФ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.М , Д.Б нар нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр № тоот зээлийн гэрээг байгуулж 1 800 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг Ш - гудамжны 1 тоот хаягт байршилтай 24 мкв талбайтай амины орон сууц зориулалтын Ү-№ улсын бүртгэлийн дугаар, № тоот гэрчилгээтэй байшин мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг Ш - гудамжны 1 тоот хаягт байршилтай 1100 мкв талбайтай № нэгж талбарын дугаартай Г-№ улсын бүртгэлийн дугаар, № тоот гэрчилгээний дугаартай газрыг тус тус барьцаалан зээл авсан. Зээлийг эхний сарын төлөлтөөсөө эхлээд хугацаа хоцорч төлдөг байсан ба хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эргэн төлөлт хийгээд түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй болно. Тус компаний зүгээс удаа дараа сануулж, утсаар ярьж, гэрт нь очиж мэдэгдэх хуудас болон зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг болтол төлөөгүй, иймд үндсэн зээл 1 363 780 төгрөг, зээлийн хүү 1 445 650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320 760 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал - 500 төгрөг нийт 3 13- 690 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн гэрээнд зааснаар эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.М миний бие 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1 800 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Би барилгын ажил хийдэг. Ажил хийж байх хугацаандаа төлбөрөө төлдөг байсан. Улирлын чанартай ажил болохоор дунд нь тасалдсан. 2018 оны 05 дугаар сараас эхэлж барилгын ажил эхэлсэн. Иймд 2018 оны 06 дугаар сараас эхэлж төлөлтөө хийнэ гэж төлөвлөсөн байсан боловч унаж бэртэж /2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр/ 2018 оны 0- дугаар сарын 10-ны өдөр ГССҮТ-д хагалгаанд орсон. Иймээс хөдөлмөр эрхлэх чадвараа түр алдсан. Нэткапиталаас нэхэмжилж буй 3 13- 690 төгрөгийг хүлээн зөвшөөрч заавал төлнө. 2018 оны 0- дугаар сарын 10-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд ажил хийх боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан учир 2019 оны 01 дүгээр сараас эхлэн төлөтөө хийх хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 140 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Ажил эрхлэх боломжгүй, барилга дээр ажиллаад төлнө гээд надаар батлан даалгуулсан. Барилга мөнгө өгөөгүйгээс зээлээ төлж чадаагүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НФ ББСБ ХХК нь хариуцагч Д.М , Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3 13- 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.М , Д.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байх боловч 200 000-250 000 төгрөгийн хэмжээгээр 2019 оны 01 дүгээр сараас эхлэн төлж байхаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй нотариатын үйлчилгээний зардлын төлбөрийг хэрэгсэхгүй болгож зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1 800 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3.9 хувийн хүүтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ш баг 7-1 тоотод байрлах 1100 мкв газар, 24 мкв амины сууцыг барьцаанд бариулж № тоот зээлийн гэрээ байгуулсан болох нь шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар маргаагүй. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах талаар хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч НФ ББСБ ХХК нь шаардах эрхтэй.

Хариуцагч Д.М ...барилгын салбар уналтанд орж, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийгээгүйгээс зээлээ төлөөгүй гэсэн тайлбар нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Д.М , Д.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1 363 780 төгрөг, зээлийн хүү 1 445 650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320 760 төгрөг, нийт 3 130 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нотлох баримтаар нотлогдоогүй шаардлага болох нотариатын зардал - 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ш баг 7-1 тоотод байрлах Ү-№ улсын бүртгэлийн дугаартай 24 м2 хувийн сууц, Г-№ улсын бүртгэлийн дугаартай 1100 м2 газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 65 160 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М , Д.Б нараас 65 033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НФ ББСБ ХХК олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М , Д.Б нараас үндсэн зээл 1 363 780 төгрөг, зээлийн хүү 1 445 650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320 760 төгрөг, нийт 3 130 190 төгрөг гаргуулан НФ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал - 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М , Д.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ш баг 7-1 тоотод байрлах Ү-№ улсын бүртгэлийн дугаартай 24 м2 хувийн сууц, Г-№ улсын бүртгэлийн дугаартай 1100 м2 газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5- дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн - дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 160 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М , Д.Б нараас 65 033 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч НФ ББСБ ХХК-д олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, - хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ