Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 156/ШШ2018/00109

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00109

 

 

   Хэнтий аймаг

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                               156/2018/00064/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр баг, Айрагийн 02-01 тоотод оршин суух, Л.Энхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдох “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, цалин 405 000 төгрөгийг гаруулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Энхбаяр, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Баярзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Энхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон юм. Намайг анх ажилд ороход Ж.Атартуяа эмч ажиллаж байсан. Анх ажилд орохдоо Ж.Атартуяа эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон юм. 2017 онд Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр Б.Амартуяа эмч ажилласан тул 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дахин байгуулсан юм.

2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албанд тушаалд Б.Баярзул эмч тохилогдон ажилласан бөгөөд миний бие Б.Баярзул эмчтэй дахин хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй юм. Би уг Эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр 4 жил 03 сар ажиллахдаа хууль болон гэрээнд заагдсан ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байсан удаагүй. Өөрийн оногдсон ажилдаа үнэнчээр зүтгэж ирсэн. Гэтэл эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Баярзул нь 2017 оны 12 дугаар сарын  15-ны өдрийн № А/35 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Миний бие уг тушаалуудын үндэслэлүүдийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.    Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт

заасанчлан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн.  Миний бие эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажилласнаас хойш нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл авч байсан удаагүй.

2.    Хөдөлмөрийн гэрээний 2.3.2 дахь заалт үүрэгт ажлаа чанартай гүйцэтгэх

хууль тогтоомжийн хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь шуурхай биелүүлж байсан гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

Би Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан ажилтны хүлээх үүргийн дагуу өөрийн хийж гүйцэтгэх үүрэгт ажлыг цаг тухай бүр хийж гүйцэтгэж байсан.

3.    Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалт ёс суртахууны зөрчил гаргаж, төрийн

ажилтны нэр хүндийг  гутаасан гэжээ. Миний бие ёс суртахууны зөрчил гаргасан зүйл байхгүй гэж уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд:

1. Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох,

2. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалин болох 405 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. (хх-ийн 1-2 тал)

Нэхэмжлэгч Л.Энхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажилладаг байсан юм. Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 16 цагт ээлжинд гарах ёстой байсан юм. Гэтэл Багануураас манай нөхрийн хамаатан ирээд хөдөө явахаар болж, үйлчлэгч Оюунбилэгийг миний оронд ээлжинд гараад өгөөч гэхэд тэгье гэсэн юм. Хөдөө очиход сүлжээгүй болчихоод хэл өгч чадаагүй. Оюунбилэг үйлчлэгч маань миний оронд үргэлжлүүлээд гарсан байсан. Ер нь манайхан хоорондоо тохироод нэг нэгнийхээ оронд ээлжинд гарч л байдаг. Би удирдах зөвлөл хуралдсан гэдгийг би мэдэхгүй, хуралд оролцоогүй шүү дээ. Би өмнөх даргадаа “би үнэхээр айгаад байна. 12 дугаар сар хүртэл амбулаторт ажиллаад гаръя, он гараад тэтгэвэрт орно” гэж гуйсан нь үнэн. Баярзул эмч бол удирдах зөвлөл хуралдсан хойно ажил орсон байж ингэж худал хэлж болохгүй. Би задланд Хоролмаа гэдэг ахлах сувилагчтай хамт гарч байхад, Амартуяа эмч рүү залгаж өгөөд яриулахад нь би Амартуяа эмчид “би үнэхээр айгаад байна. Энэ задланд ормооргүй байна. Миний таньдаг хүүхэд байна” гэж хэлэхэд надад Амартуяа эмч хариу өгөөгүй. Удирдах зөвлөлийн хүмүүс намайг та угаасаа халагдах нь тодорхой юм байна гэж хэлсэн. Би ганц гуйсан нь амбулаторид ганц сар ажиллъя гэж хэлсэн юм. Би тушаалаа авъя гэхэд одоохон гэж хэлчихээд 10 хоноод очиход та үндэслэлгүй ажил тасалсан гэж хэлсэн. Миний ажлыг 3 ээлж гаргаад зохицуулчихсан байсан. Та нар үнэн зөвөөр ярьж хэлэх хэрэгтэй. Одоохон тушаалыг чинь гаргаад өгье гэж хэлчихээд нэг өрөөнд ороод алга болсон. Надад тушаалыг маань өгчихсөн бол би ажлаа хүлээлцэж өгнө шүү дээ. Би задланд үнэхээр айгаад ороогүй явсан. Тэр нь үнэн. Би хувцастайгаа яваад охиныхоо гэрт оччихсон юм. Баярзулын өмнө Амартуяа гэж эмч дарга байсан. Даргад хэлэхэд дарга ямар ч шийд өгөөгүй утсаа тасалсан. Баярзул эмч өөрөө таны тушаал гараагүй байсан, таныг халагдсан гэж бодсон шүү дээ гэж хэлсэн. Үйлчлэгч нар маань хүртэл таныг халчихсан байх, 3 ээлж гаргачихсан гэж надад хэлсэн. Баярзул эмч юмыг үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Энхбаяр нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төвд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон байсан. Гэтэл миний үйлчлүүлэгч Энхбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Баярзулын №А/35 тоот тушаалаар ажлаас нь халсан. Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан юм. Уг тушаалын нэгдүгээрт: Энхбаярыг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд ажлын байрыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр ажлыг хаясан, хоёрдугаарт: Хэнтий аймгаас задлан шинжилгээний баг ирсэн байхад эмнэлгийн хувцастай айлуудаар хэссэн, ажлын байрыг орхисон, гуравдугаарт: 12 дугаар сарын 05-нд ажлын байрыг дур мэдэн орхин явсан гэсэн үндсэлэлээр ажлаас нь гаргасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт болон хөдөлмөрийн гэрээний зохих зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 405.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Баярзул нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл Л.Энхбаяр нь эрүүл мэндийн төвд үйлчлэгч байхдаа:

1.    2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1630 цагаас 2017 оны 11 дүгээр

сарын 28-ны өдрийн 830 цагийн хугацаанд ажил тасалсан. Тус жижүүрийн хугацаанд яаралтай мэс засал орсон бөгөөд үйлчлэгч Л.Энхбаяр утсаа аваагүй. Утас нь дуудаж байгаад тэжээлээс салсан. Түүний энэ үйлдэл нь 2.3.2, хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 дэх заалтыг тус тус зөрчсөн.

2.    2017 оны 12 дугаар сарын 01-ний 1630 цагт жижүүрт гараад 2320 цагийн үед

хэнд ч мэдэгдэлгүй ажлын байраа орхин явсан. Тухайн үед задлан шинжилгээтэй байсан бөгөөд үйчлэгч Л.Энхбаяр нь утсаа аваагүй. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 2.3.2, хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 дүгээр заалтыг тус тус дахин зөрчсөн бөгөөд задлангаас айсандаа зугтсан гэх шалтгаанаар ажлын хувцастай айлуудаар явсан нь эмнэлгийн мэргэжилтэн ажилчдын ажлын байранд мөрдөх нийтлэг журмын 3.2. дугаар заалтыг зөрчсөн болно.

3.    2017 оны 12 дугаар сарын 04-ний эрүүл мэндийн төвийн удирдах зөвлөл

дээрх хоёр тохиолдлыг хэлэлцэхэд үйлчлэгч Л.Энхбаяр 12 сар хүртэл ажлаад тэтгэвэрт гарна гэж бодож байна гэж тайлбарласан учир хурлаас түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Гэвч Л.Энхбаяр ажлаас гарах өргөдөл бичиж өгөөгүй түүнийг чөлөөлсөн болон халсан утгатай тушаал гардаж аваагүй. Албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй байхдаа үргэлжлүүлэн ажлын байрыг 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл орхин явсан учир Б.Баярзул миний бие 2017 оны 12 дугаар сарын 06-нд сумын засаг даргын Б/37 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдсон учир бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг эрүүл мэндийн байгууллагын ажилтанд байж болшгүй ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтойг 12 дугаар сарын 11-нд мэдэгдсэн болно.

            Мэдэгдлийг хүлээн аваад үйлчлэгч Л.Энхбаяр, Ц.Ариунтунгалаг эмч, Б.Амартуяа эмч хоёртой хувилдаж тэд нарын үгээр халах гэж байгааг чинь мэдэж байна. Ж.Атартуяа эмчийн хүн гэж ингэж байгаа юм байна, өөрөө буруутна даа хариуцлагаа хүлээгээрээ гэх зэргээр гүтгэж ёс зүйгүй аашилсан. Түүний энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний нэмэлтийн 11 дэх заалтыг дахин зөрчсөн учраас 2017 оны 12 дугаар сарын 15-нд А/35 дугаартай тушаалаар Л.Энхбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Яагаад сахилгын зөрчлийн давтан гаргасан гэж үзэж байна вэ гэвэл Энхбаяр нь 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө жижүүрийн 16 цагийн ажлыг тасалсан. Үүний дараа 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө яаралтай задлан шинжилгээ орж байхад сувилагч нарт хэлэхгүйгээр ажил хаяж явсан. Улсын Дээд шүүхийн тайлбарын 15.4-т зааснаар “ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасаныг ойлгоно” гэсэн байдаг. Эхний 2 удаагийн ажил тасалсан тохиолдлыг авч үзвэл энэ хүнийг халах үндэслэл хангалттай бүрэн байгаа юм. Тэр үед би ажлаа хүлээж авсан байсан учраас үйлчлэгч Энхбаярын хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн эрх надад байсан. Эдгээр 2 зөрчил гарсны дараа би ажлыг хүлээж авсан. Ажил хүлээж авснаас өмнө 12 сарын 04-ний өдөр байгууллагын удирдах зөвлөл хуралдсан байсан. Хурал дээр Энхбаярын саналыг асуухад 12 сар хүртэл ажлаа хийгээд би тэтгэвэртээ гарах гэж байсан гэж хэлсэн байдаг. Энэ үгийг нь үндэслээд түүнийг өөрийн хүсэлтээр нь ажлаас гарах хүсэлтээ өг гэж хэлсэн байдаг. Гэтэл өөрийн хүсэлтээр ажлаас гараагүй, хүсэлтээ өгөөгүй, ажил хүлээлцээгүй хэрнээ 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлээд ажилдаа огт ирээгүй. Би ажлаа авсныхаа дараа 12 дугаар сарын 11-ний өдөр “тушаалаа аваагүй байгаа юм чинь ажилдаа ирэх үндэслэлтэй юм байна шүү дээ” гэж хэлэхэд Энхбаяр нь “тушаал гарсан юм бол би тушаалаа авъя” гэж хэлсэн. Харин би “өмнөх 2 тохиолдол болон удирдах зөвлөлийн хурлыг үндэслээд би таныг халах бүрэн эрхтэй юм байна” гэж хэлсэн. Өмнөх дарга нарын асуудлыг хувийн байдлаар гаргаж харьцлаа” гэж надад хэлсэн. Би 12 дугаар сарын 15-нд тушаалаа гаргасан. Би хувийн зан чанараа гаргаагүй, би хуулийн дагуу тушаал гаргасан. Би харин нэмэгдэл мэдэгдэлд ёс зүйн зөрчил гаргасан гэж оруулсан. Яагаад гэвэл намайг бүлэг пракцид хамрагдлаа гэсэн үндэслэлгүй зүйлээр гүтгэсэн байгаа. Гэхдээ би түүнийг хоёулаа байсан учраас нотолж чадахгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Энхбаяр нь ажлаас үндэслэлгүй халсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин 405 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Баярзул нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Л.Энхбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалт, хөдөлмөрийн гэрээний 2.3.2, 3.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 дэх заалт, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэж ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь нэхэмжлэгч Л.Энхбаярыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 2.3.2, 3.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 дэх заалт, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэж, эмнэлгийн ноцтой зөрчил гаргасан гэж, үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна. (хх-ийн 1-2, 5, 18-19, 20-21 тал)

Ажилтан Л.Энхбаяр нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар: ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана... гэсний дагуу 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан болох нь шүүхийн гомдол хүлээн авсан дардас, (хх-ийн 2 тал) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаалын тушаах хэсгийн 1 дүгээр заалтад: үйлчлэгч Лувсандорж овогтой Энхбаяр нь эмнэлгийн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсүгэй.... зэрэг нотлох баримтуудаас харагдаж байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ тайлбарлахдаа:

1.    Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1630 цагаас 2017 оны

11 дүгээр сарын 28-ны өдрийн 830 цагийн хугацаанд ажил тасалсан. Тус жижүүрийн хугацаанд яаралтай мэс засал орсон бөгөөд үйлчлэгч Л.Энхбаяр утсаа яваагүй. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 2.3.2, хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 дэх заалтыг тус тус зөрчсөн.

2.    2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь 1630 цагт жижүүрт

гараад 2320 цагийн үед хэнд ч мэдэгдэлгүй ажлын байраа орхин явсан. Тухайн үед задлан шинжилгээтэй байсан. Нэхэмжлэгч нь утсаа аваагүй. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 2.3.2, хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 дэх заалтыг тус тус зөрчсөн... задлангаас айсандаа зугтсан гэх шалтгаанаар ажлын хувцастай айлуудаар явсан нь “Эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын ажлын байранд мөрдөх нийтлэг журмын 3.2 дахь заалтыг зөрчсөн болно.

3.    Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн төвийн

удирдах зөвлөл дээрх 2 тохиолдлыг шинжлэхэд 12 дугаар сар хүртэл ажиллаад тэтгэвэрт гарна.... тайлбарласан учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан.... Нэхэмжлэгч нь ажлаас гарах өргөдлөө бичиж өгөөгүй.... түүнийг эрүүл мэндийн байгууллагын ажилтанд байж болзошгүй ноцтой зөрчил удаа дарааллан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтойг мэдэгдсэн. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээг цуцалсан юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.  (хх-ийн 18-19 тал)

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд:

   Ажил олгогч (хариуцагч)-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаал, (хх-ийн 5 тал) хөдөлмөрийн гэрээний хуулбар, (хх-ийн 20-21 тал) ажлын байрны тодорхойлолт, (хх-ийн 22-24 тал) удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, (хх-ийн 32-34 тал) цалингийн тодорхойлолт, (хх-ийн 36 тал) нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, (хх-ийн 37 тал) хариуцагчийн өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлт, (хх-ийн 44 тал) хариуцагч талаас ирүүлсэн баримт (хх-ийн 25-26 тал )... зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээлэл байх тул нотлох баримтаар дүгнэв.

Дээрх баримтуудаас үзэхэд тухайлбал ажил олгогч байгууллагын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалын тушаах хэсгийн 1 дүгээр заалтад:....ажилтанг эмнэлгийн ноцтой зөрчил гаргасан тул гаргасан тул... ажлаас чөлөөлсүгэй гэж, мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 2.3.2, 3.2 хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 заалт, 2017 оны 12 дугаар сарын 04-ний удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ажилтанг ажлаас халсан, гэж тус тус тусгагдсан байх бөгөөд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төв, нэхэмжлэгч (ажилтан) хоёрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3.2-т: үүрэгт ажлаа чанартай гүйцэтгэх хууль тогтоомжийн хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь шуурхай биелүүлж байх, 3.2-т: ёс суртахууны зөрчил гаргаж төрийн ажилтны нэр хүндийг гутаасан гэжээ. (хх-ийн 20-21 тал)

Мөн ажил олгогч, ажилтан хоёрын ажлын байрны тодорхойлтод:... Эрүүл мэндийн төвийн өрөө тасалгаа, тасаг, коридор, гадна орчныг цэвэр цэмцгэр байлгах, хэрэглэсэн орны гудас, хөнжлийг салхинд гаргах, өвчтөнд асаргаа хийх гэх мэтчилэн.... хийх ажлуудыг бичсэн боловч задлан шинжилгээ болон яаралтай мэс засалд үйлчлэгчийг оролцуулах талаар дурьдаагүй байна. (хх-ийн 22-23 тал)

Иймд ажилтан (нэхэмжлэгч)-г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх  үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Мөн ажилтан (нэхэмжлэгч) нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралдаанд гаргасан тул ажил олгогч нь (хариуцагч) ажлаас чөлөөлсөн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч ажилтны өөрийн гараар бичсэн ажлаас халагдах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Ажил олгогч байгууллага нь ажилтанг.... эмнэлгийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2- зааснаар нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Мөн ажил олгогч нь (хариуцагч) хөдөлмөрийн гэрээний хавсралтын 11 дэх заалтыг үндэслэн ажилтанг ажлаас халах тушаалдаа баримтласан нь ойлгомжгүй байна. (хх-ийн 21 тал)

Хөдөлмөрийн гэрээний 2.3.2, 3.2-т заалтуудыг ажилтан зөрчсөн байвал ажлаас халах үндэсэлэл болно гэж талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байна. (хх-ийн 20-21 тал)

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-4 заасан: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

Энэ талаар ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байна.

Ажилтан (нэхэмжлэгч) нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1630 цагаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0830 цаг хүртэл хугацаанд ажилласан эмч нь асрагч нь үүрэгт ажлаа хийсэн гэж бичжээ. (хх-ийн 25 тал)

Ажилтан (нэхэмжлэгч) нь өөрийн оронд үйлчлэгч Оюунбилэгийг ажлуулсан болох хариуцагч талаас гаргасан бичгийн баримтуудаас харагддаг. (хх-ийн 26 тал)

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар цуцална гэжээ.

Ажилтан (нэхэмжлэгч) Л.Энхбаярыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаалаар ажилтан (нэхэмжлэгч)  Л.Энхбаярыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай эрх зүйн акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн байна.

Иймд Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтанг (нэхэмжлэгч) Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан 1 сарын цалин 405 000 төгрөгийг ажил олгогч байгууллагаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгахаар тогтов.

Хариуцагч (ажил олгогч) нь өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 44 тал)

 

  Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

   1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/35 дугаартай ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг  цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Энхбаярыг тус сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 405 000 төгрөгийг олгосугай.  

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх ажилгүй байсан хугацааны цалингаас Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн Нийгмийн даатгал,  Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 12 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Энхбаярт олгосугай.

 

4. Хариуцагч байгууллага нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 156/ШШ2018/00109

 

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Л.Энхбаяр-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Өмнөдэлгэр сумын Өрхийн эрүүл мэндийн төв-Төрийн байгууллага-д холбогдох

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Энхбаяр-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Хариуцагч Өмнөдэлгэр сумын Өрхийн эрүүл мэндийн төв-Төрийн байгууллага-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Л.ЦЭРЭНДУЛАМ