Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2018/00104

 

                                                   

 

 

 

 

 

 

 

        2018 оны 02 сарын 21 өдөр

   

 

 

 

 

 

 

 

    Дугаар 156/ШШ2018/00104

 

 

 

 

 

 

 

 

  Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

                     156/2017/00738/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 02 дугаар багт оршин суух, Дугарсүрэнгийн Одончимэгт (РД: СО-82101408) холбогдох,

 

 Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын 04 дүгээр баг, Жаргалант Дэнжийн 04-04 тоотод оршин суух Цэдэн-Ишийн Норжмаагийн нэхэмжлэлтэй, 

 

ажилласан хугацааны урамшуулал 360 000 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярцогт, хариуцагч Д.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Ц.Норжмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  Ц.Норжмаа миний бие Норовлин сумын төвд байрлах “Баттус” ХХК-ийн “Өнөмөнх” хүнс, барааны дэлгүүрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд худалдагчаар ажиллаж байсан.  Худалдагчаар анх ажилд орохдоо нийт орсон орлогынхоо 5 хувиар урамшуулал авахаар харилцан тохиролцож ажилдаа орсон. Дээрх хугацаанд ажиллахдаа ямар ч цалин, урамшуулал аваагүй. Өглөөний 08 цагаас оройны 23 цаг хүртэл өдөр бүр ажиллаж байгаад ажлаа өгсөн. Гэтэл “Баттус” ХХК-ийн захирал Д.Одончимэг нь ажил хүлээлцэхэд юу ч яриагүй атлаа 04 сарын дараа 1 000 000 (нэг сая) төгрөгийн бараа дутагдуулсан гэж Хэнтий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 354 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд би ажиллах хугацаандаа тэр үеийн тооцоогоор 7 200 000 төгрөгийн орлого оруулсан. Түүний 5 хувь болох 360 000 төгрөгийг “Баттус” ХХК-ийн захирал Д.Одончимэгийн гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)  

 

Хариуцагч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Норжмаа нь Норовлин сумын төвд байрлах “Баттус” ХХК-ийн “Өнө мөнх” хүнс барааны дэлгүүрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл худалдагчаар ажилласан. Анх Норжмаа нь 16 358 700 төгрөгийн барааг хүлээн авсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа орлого, зарлагаа тооцож байгаад ажлаа хүлээлгэж өгөхдөө тооцоо хийхэд 4 443 380 төгрөгийн дутагдалтай гарсан. Түүнээс хойш бага багаар тооцоо хийсэн боловч одоо 1 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учир энэхүү мөнгөө нэхэмжилж шүүхэд хандахад Норжмаа хэдэн төгрөгийн бараа хүлээн авсан, буцаан өгсөн, хэдэн төгрөгийн орлоготой байсныг, бас хэдэн хувиар яаж урамшуулал авах талаар ямар нэгэн санхүүгийн баримт акт байхгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг талаар  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэвээр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. (хх-ийн 22  тал)

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Норжмаа нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Баттус” ХХК-ийн захирал Д.Одончимэгийн “Өнө мөнх” дэлгүүрт 2015 оны 10 сарын 28-ний өдрөөс 2015 оны 12 сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан юм. Норжмаа нь анх ажилд орохдоо тус дэлгүүрийн захирал Д.Одончимэгтэй дэлгүүрт орсон орлогоосоо 5 хувийн цалин урамшуулал авч байхаар харилцан тохиролцсон. Норжмаа нь ажлаа өгөхдөө 4 000 000 гаруй төгрөгийн өр төлбөртөй гарсан юм байсан. Түүнийгээ бүгдийг нь цуглуулж өгсөн тул 7 200 000 төгрөгийн орлого гарч ирсэн гэж үзээд түүнээс ноогдох хувиа нэхэмжилж байгаа юм. Би Норжмаад 222 600 төгрөгийн цалин өгсөн гэдгийг мэдээгүй. Өнөөдөр шүүх хуралдаанд мэдсэн. Энэ 222 600 төгрөгийн цалин нь багцаагаар 4 500 000 төгрөгийн 5 хувь байна гэж тооцож үзэж байна. 7 600 000 төгрөгийн орлогоос 4 500 000 төгрөгийг хасаад 3 100 000 төгрөгийн орлогын 5 хувьд ноогдох урамшуулал өгөөгүй байна гэж үзээд 155 000 төгрөгийг Одончимэгээс нэхэмжилж байна гэв.

 

 Хариуцагч Д.Одончимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3 100 000 төгрөгийн орлогын 5 хувийг нэхэмжилж байна. Норжмаа нь хүмүүст зээлсэн дутагдуулсан мөнгө нь 3 100 000 гэж би тооцож байгаа. Уг мөнгийг Норжмаа бүрдүүлж аваагүй. Би өөрөө хүмүүсээс нэхэж бүрдүүлж авсан учраас Норжмаад ноогдол хувь өгөх ёстой гэж би бодохгүй байна. Тэгээд ч Норжмаа өнөөдөр энэ шүүх хуралдаанд ирсэн бол надаас мөнгө нэхээд сууж байхгүй байх. Өчнөөн мөнгө төгрөгийн өртэй, надад мөнгө өгөх ёстой байтал ийм зүйл яриж байгаад нь гомдолтой байгаа. Ямар ч мөнгө өгөхгүй.

Мөн Ц.Норжмаагийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1 440 000 төгрөгийн орлогын тухайд хүнээс авах мөнгөө түүнд өгч орлогоор тушаасан. Манай дэлгүүр нэг өдөрт 1 000 000 гаруй төгрөгийн орлого орох боломжгүй. Бусад орлого нь тохирч байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Норжмаа нь хариуцагч “Баттус” ХХК-ийн захирал Д.Одончимэгээс хүнс барааны дэлгүүрт нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар анх ажилд орохдоо нийт орсон орлогынхоо 5 хувиар урамшуулал авахаар харилцан тохиролцсон юм. Тэр үеийн тооцоогоор 7 200 000 төгрөгийн орлого оруулсан тул түүний таван хувь болох 360 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Одончимэг нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.   

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Норжмаа, хариуцагч “Баттус” ХХК-ийн захирал Д.Одончимэг нар нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллахаар амаар харилцан тохиролцсон байна.

 Нэхэмжлэгч Ц.Норжмаа нь хариуцагч “Баттус” ХХК-ийн “Өнө мөнх” хүнсний дэлгүүрт худалдагчаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, (хх-ийн 1-2 тал) хариуцагч Д.Одончимэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 22 тал) Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 354 дугаартай шийдвэрийн хуулбар, (хх-ийн 6-7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Нэхэмжлэгч нь “Баттус” ХХК-ийн захирал Д.Одончимэгээс хүнс барааны дэлгүүрт нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар анх ажилд орохдоо нийт орлогынхоо 5 хувиар урамшуулал авахаар тохиролцсон гэж тайлбар өгчээ.

Талууд нь энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярцогт нар нь тэр үеийн тооцоогоор 7 200 000  төгрөгийн орлогыг хариуцагч Д.Одончимэгт ХААН банкны хадгаламжийн данс болон Төрийн банкны дансаар шилжүүлсэн гэжээ.

 

 Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад 5 270 150 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Норжмаа нь хариуцагч Д.Одончимэгийн дансанд шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Төрийн банкны харилцагч Д.Одончимэгийн 92514001916 дугаартай дансны хуулга, (хх-ийн 64 тал)

2. ХААН банкны харилцагч Д.Одончимэгийн хадгаламжийн 5950012349 дугаартай дансны хуулга, (хх-ийн 65-68 тал)

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1-2 тал)

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, (хх-ийн 32 тал)

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах тухай шүүчгийн захирамж (хх-ийн 52-53 тал)... зэрэг болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 440 000 төгрөгийг орлого хийх ёсгүй. Миний өөрийн орлого гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэв.

Мөн хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж шүүхэд тайлбар гаргажээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 354 дугаартай шийдвэртэй танилцахад нэхэмжлэгч Д.Одончимэг нь хариуцагч Ц.Норжмаагаас дутагдуулсан барааны үнэ 1 000 000 төгрөгийг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр байв. (хх-ийн 6-7 тал)

Шүүх талуудыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж амаар тохиролсон байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар түр худалдагчаар ажиллаж байсан тул... архи, тамхи худалд гэснээс болж гэрээгээ дуусгавар болгожээ. (хх-ийн 6 тал)

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж ажиллуулагч нь ажиллагчид нэмэгдэл хөлс олгохоор тохиролцсон байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ажиллуулагч нь үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж заасны дагуу ажиллагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Норжмаагийн худалдагчаар ажиллаж байхдаа хариуцагч Д.Одончимэгт шилжүүлсэн орлого буюу 5 270 150 төгрөгийн 5 хувь 26 351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 333 649 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.  

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д  заасныг баримтлан хариуцагч Д.Одончимэгээс 26 351 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Норжмаад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.   

 

 

 

 

  

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ