Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

 

 

 

    2025         04            30                                      2025/ШЦТ/72

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.******* даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000000065 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Б.Саранзаяа

Улсын яллагч                                                             Б.Баттуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Д.Дэлгэрзаяа                     

Шүүгдэгч                                                                    ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин  мэргэжилтэй, Өмнөговь аймгийн “*******” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн *******,******* хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овгийн *******ын ******* (РД:*******)

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 19-ний орой Багануур дүүргийн 2 дугаар хороо, “”  цайны газрын гэрийн гадна эхнэр тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зүүн нүдэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, тархины доргилт, зүүн гарын сарвууны хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2025 оны 02 дугаар сарын 19-ний орой эмнэлэгээс гарч Улаанбаатар хотоос Багануур дүүргийн 2 дугаар хороо гэртээ ирсэн. Манай эхнэр дээл оёоод сууж байсан. Эхнэр надад цай хийж өгөхгүй, яах гэж ирсэн юм, хотод байж байхгүй гэж хэлэхээр нь миний уур хүрээд эхнэртээ хандаад “чи нөгөөдөхийнхөө аав ээжид дээл оёж байгаа юмуу” гэж хэлтэл битгий солиор гээд миний толгойны орой хэсэг рүү баруун гараараа хоёр удаа цохиод, куртикээ аваад гэрээс гараад явахаар нь араас нь гараад куртикнээс нь татаад баруун гараараа нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Би 2025 онд Улаанбаатар хотод явган хүний гарцаар гарч байгаад машинд мөргүүлээд толгой, хөл хэсэгтээ хагалгаанд орсон. Одоо би суга таягтай, асаргаанд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 2 дугаар хороо, гэх газар байх ба хохирогч Э.г нөхөр болох ******* нь зодсон гэх газар нь 9 болон 8 дугаартай гэрийн урд замын гол...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8-р хуудас)

              Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр ******* нь Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гараад хотод гэртээ 2 хоноод 2025 оны 2 дугаар сарын 19-ний орой нд ын гэртээ дээл оёод сууж байтал манай нөхөр гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би нөхөртөө хандаад “юу болов яагаад хүрээд ирэв, хотод дулаан гэртээ байж байхгүй” гэж хэлтэл “ирмээр санагдаад хүрээд ирлээ, ...хэндээ хоол цай хийж өгсөн юм бэ, хэнд дээл оёж байгаа юм бэ” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд арын өрөөнд орон дээр хэвтэж байгаад “намайг нойл руу оруулаад өг жингэр минь” гээд байхаар нь очоод түшээд нойл оруулах гэтэл хөл нүцгэн гарна гээд нэг бол гарахаа болилоо гээд янз бүрийн ааш зан гаргаад байсан. Тухайн үед хамт ажилладаг гэх хүнтэй гэрээс гараад гэр лүү орох гээд явж байтал манай нөхөр надад хандаад “гичий минь явах юм бол ална шүү” гээд араас орилоод хүрч ирээд куртикнээс татаад баруун гараараа миний зүүн нүд хэсэг рүү 1 удаа цохисон. ...Манай нөхөр сүүлийн 1 жил маш их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэрүүл маргаан хийж миний биед халдаж цохиж байсан. ...Би гомдолтой байна, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас)

              Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Нэгдүгээр эмнэлэгт нүдний ухархай яс, дотор хананы хагалгаанд орсон. Тэгээд 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нэгдүгээр эмнэлэгт нүдний эмчид үзүүлээд тал оёдлоо авхуулсан. 14 хоногийн дараа дахин ирж үзүүл гэж хэлсэн. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн чих хамар хоолойн эмч нүдэндээ эмчилгээ хийлгэчихээд хамрын салст хугарлаа янзлуул гэж хэлсэн. Цаашид эмчилгээ хийгдээд явна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас)

              Гэрч гийн “...2025 оны 2 дугаар сарын 19-ний орой над руу утсаар залгаад “хамт бууз хийлцээд өгөөч” гэж ярьсан. Тэгээд би тай хамт ний ын гэрт бууз хийсэн. Тэгтэл *******, нар хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би д хандаад “хоёулаа цуг гаръя” гэж хэлээд куртикээ аваад намайг дагаад гэрээсээ гартал ******* бид хоёрын араас гарч ирээд гийн куртикнээс татаад нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр манай ажлын гэр лүү ортол миний нүд рүү цохиод хөхрүүлсэн байна гээд гэрэлд харсан. ...гийн зүүн нүд хэсэг нь хөхөрсөн, хамар хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. гийн нүүр хэсэг рүү ******* гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас)

              Аюулын зэргийн үнэлгээгээр “...бага буюу холбогдогч архи уусан байдалтай, эд хөрөнгөд учирсан хохиролгүй, хэргийн газар хүүхэд байгаагүй...” гэжээ (хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас),

              Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “...гийн биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, тархины доргилт, зүүн гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх тархины доргилт, ухархайн хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 84 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас)           

              Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 64-р хуудас/

              *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-н 58-70/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.298.903 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд нөхөн төлөгдөөгүй. Иймд бусдад төлөх төлбөртэйд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна…” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас гарсан хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Эрүүл мэндийн хувьд өөрөө 2025 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт зам тээврийн осолд ороод хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо цайны газрын гэрийн гадна 2025 оны 2 дугаар сарын 19-ний орой гэр бүлийн хамаарал бүхий эхнэр тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зүүн нүд тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, тархины доргилт, зүүн гарын сарвууны хэсэгт зулгаралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн “…гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 84 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь хохирогч гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхитэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.

Шүүгдэгч хохирогч нар гэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн түргэн уур, бухимдал, согтууруулах ундааны зүй зохисгүй хэрэглээ зэрэг нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, эрүүл мэндэд учирсан хохирол баримтаар 140.000 төгрөгийн нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Шүүгдэгч *******аас хохирогчид хохирол хор уршигт 1.100.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан 1.100.000 төгрөг шилжүүлсэн тухай /хх-ийн 84/ баримтаар тогтоогдож байна.

Харин хавтаст хэрэгт сэтгэл санааны хохиролын баримт хангалтгүй байх тул хохирогч нь цаашид гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.298.903 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүгдэгчийн “...эмчилгээ үйлчилгээ авсан 2.298.903 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ”... Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас гарсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Иймд прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж оролцож байна...“ гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс ”...би тай амьдраад 26 жил болж байгаа, дундаасаа 4 хүүхэдтэй. 2 дугаар сарын эхээр машинд мөргүүлээд эмнэлгээр яваад, хотод гэртээ ганцаараа байж байгаад энд ирсэн. Тэгээд ийм асуудал болсон, хүлээн зөвшөөрч байна. Би оноос хойш ажил хийгээгүй. Шүүхээс гарсан мөнгөн төлбөрүүдийг төлнө. Тодорхой хугацаа өгөөд хувааж төлдөг бол хугацаа өгөөч ээ. Би хот руу явж шүүх хуралд орно...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэн тооцно.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, Өмнөговь аймгийн “*******” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн ************** хашаанд оршин суудаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******т нэг сая /1.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******т мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогч д 1.100.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2.298.903 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.БЯМБАЖАВ