| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00716/И |
| Дугаар | 156/ШШ2018/00094 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2018/00094
| 2018 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 156/ШШ2018/00094 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00252/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Дуйнхор овогт Цэндийн Цагаанбаяр /РД:СЗ84020316/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Б.Баярзул/, их эмч Б.Амарзаяа нарт холбогдох,
"хөдөлмөрийн чавдар алдалтын 3 484 332 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цагаанбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг, хариуцагч Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ц.Баярзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уламбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цагаанбаяр нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2015 оны 11 сарын 01 өдөр галчаар Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд ажилд орсон. 2017 оны 06 сарын 23 өдөр ажил дээрээ жорлон муу усны доторлогоо хийж байхдаа
2017 оны 10 сарын 04 өдөр сумын Эрүүл мэндийн ахуйн осол гэсэн акт гарсан энэ нь үйлдвэрлэлийн осол болохыг Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 11 сарын 08 өдөр үйлдэврлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоосон юм”гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ц.Цагаанбаярыг ажлаас чөлөөлсөн 2017 оны10 сарын 29 өдрийн А/29 тоот тушаал үндэслэлгүйг тогтоож, ажиллаж байсан хугацааны олговор гаргах, нөхөн төлбөр 3 484 332 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Ажлаас халахдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн боловч Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн барьсан, хэрэв энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх байсан бол 1 сарын өмнө мэдэх байтал мэдээгүй 2017 оны 11 сарын 13 өдөр хадам ээжид нь халсан тушаалыг өгсөн”гэв.
Хариуцагч Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ц.Баярзул нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 6, 7, 8, 9, 11/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА