Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2018/00086

 

 

 

 

2018 оны 02 сарын 08 өдөр          Дугаар156/ШШ2018/00086                          Хэрлэн сум

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00730/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 хороолол, Нарны зам 87 НСКБ барилга 2, 4 дүгээр давхарт байрлах, “Мандал даатгал” ХХК /РД:5473489/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн 12 дугаар гудамж 22 тоотод оршин суух, Ашбагад овогт Цогтгэрлийн Батсолонго /РД:СЮ93032508/-д холбогдох,

"гэрээнэд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 703 600 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярсайхан №108Э /хх 64/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов. 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюусайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“”Мандал Даатгал” ХХК нь №1000103318 тоот гэрээт даатгуулагч 84-70 УБП улсын дугаартай тоёото приус маркийн авто машиныг 2015 оны 11 сарын 12 өдөр Баянгол дүүрэгт Г.Уламсайхан нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед явган зорчигч Ц.Батсолонго нь Монгол улсын замын хөдөлгөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.9, 3.1-д заасныг зөрчиж Г.Уламсайханы тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна.

Ц.Батсолонготой холбогдох гээд холбогдож чадаагүй. Ц.Батсолонгын эгч нь гээд хүн утсыг нь аваад бидэнтэй яриагүй. Тухайн үед болсон зүйлийн талаар бидэнд хэлсэн бол бид шүүхэд нэхэмжлэл өгөхгүй байх боломжтой байсан. Манай байгууллагад хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан гээд хэрэгсэхгүй болсон тогтоол, мөн 2015 оны 11 сарын 26 өдрийн 768 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Г.Уламсайхан нь өгсөн.

 Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулж, 703 600 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Манай байгууллага нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу шаардах эрхийг Г.Уламсайханаас бичгээр шилжүүлэн авсан юм.

Иймд Г.Уламсайханд манай даатгалын компаниас олгосон 703 600 төгрөгийн нөхөн төлбөрийг буруутай этгээд болох Ц.Батсолонгоос гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 11 сарын 12 өдөр 84-70УБП улсын дугаартай тоёото приус маркийн авто машинаар Г.Уламсайхан нь хариуцагч Ц.Батсолонгыг дайрч биед нь гэмтэл учруулсан. Энэ гэмт хэргийн улмаас машинд учирсан хохирлын мөнгийг “Мандал даатгал” ХХК нь нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй. “ Мандал даатгал” ХХК-ийн үндэслэл болгож байгаа 2015 оны 11 сарын 26 өдрийн 768 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн 2015 оны 12 сарын 30 өдрийн 844 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2015 оны 12 сарын 20 өдрийн 827 дугаартай дүгнэлт зэрэг нь хоорондоо зөрүүтэй.

Аль нь үнэн зөв болох нь тодорхойгүй байна. Мөн Тээврийн прокурорын газрын  2016 оны 01 сарын 29 өдрийн 09 дугаартай тогтоол байгаа энэ тогтоолоор Г.Уламсайханыг гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байна гэсэн. Г.Уламсайхан Монгол улсын замын хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар жолооч нь зайлшгүй аюул аваар болох тохиолдоход тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэж заасан байдаг. Гэтэл хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийн үзүүлтэд нэг ч тормосны мөр байдаггүй. Г.Уламсайханыг гэмт хэрэг хийгээгүй байна гээд энэ хэрэг хэрэгсэхгүй болсон юм биш. Хохирогч Ц.Батсолонготой эвлэрсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Ц.Батсолонгын буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарсан юм биш. Ц.Батсолонгыг өөрийгөө жолоодож хянах чадваргүй үедээ зорчих хэсгээр явган явсан гэж дүгнэлтэнд бичсэн байдаг. Үүнийг юугаар нотлоод байгаа юм бэ? Ц.Батсолонгыг согтуу байсан гэж хаана ч байхгүй. Цусыг нь авсан гэдэг боловч дүгнэлтэнд энэ талаар огт дурдаагүй.

Иймд Ц.Батсолонгын буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарч хохирол учирсан гэдэг нь нотлогдохгүй байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.  Ц.Батсолонгын бие дээрдээгүй 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группэд байна. Хоёр суга таягтай хөл дээрээ ч бүрэн явж чаддаггүй,  хөлийг нь хадаасаар хадаж хоёр удаа хагалгаанд орсон. Одоо болтол хадаасаа авахуулаагүй. Толгойндоо 14 оёдол тавиулсан. Г.Уламсайханы буруутай үйлдлээс энэ хүн ингэж хохирч биеийн байдал нь ийм байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 5-6, 9-13, 14, 17, 26, 27/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК нь хариуцагч Ц.Батсолонгоос “эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 703 600 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь “Заг капитал” ХХК нь хариуцагч Н.Өсөхбаяраас “гэрээний үүргийн биелэлт буюу зээлийн үлдэгдэл 1 120 000 төгрөг, хүү 78 400 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн хүү 156 800 төгрөг, алданги 201 600 төгрөг, бүгд 1 556 800 төгрөг, мөн нотариатын зардал 6 700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 39 880 төгрөг, нийт 1 603 380 төгрөг” шаардаж байна.

Хариуцагч нь 2015 оны 12 сарын 02 өдөр 2 800 000 төгрөгийг 8 сарын хугацаатай сард 7 хувийн хүүтэй зээлсэн талаар маргаагүй боловч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгчийн өмнө зээл, хүү, алданги төлөх үүрэггүй гэж маргаж байна.

 

2015 оны 12 сарын 02 өдөр зохигчид ХУ-004 дугаартай, барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагчийн 2128ХЭҮ улсын дугаартай Ssangyoung Istana маркийн автомашиныг барьцаалан, сарын 07 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлүүлсэн нь /хх 8/ хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Зээлдүүлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй /хх 11/ байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Зээлийн гэрээнд гэрээний хугацааг 30 хоног гэж бичсэн хэдий ч гэрээг 8 сарын хугацаатай байгуулсан талаар зохигчид маргаагүй тул гэрээний хугацааг 2017 оны 07 сарын 02 өдөр буюу 8 сарын дараа дууссан гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч нь “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгээ төлөхгүй сар бүрийн гэрээнийхээ хугацааг удаа дараа хэтрүүлж байсан” гэж тайлбарлаж, зээлийн үлдэгдэл 1 120 000 төгрөг, хүү 78 400 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн хүү 156 800 төгрөг, алданги 201 600 төгрөг нэхэмжилдэг боловч үндэслэлээ тодорхойлж, шаардлагаа нотлож чадаагүй, энэ тухай шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1.1.4-т заасны дагуу зээлийг эргэн төлөх хуваарь, графикийг хавсралтаар батлаагүй байна.

Иймд зээлдэгч үүргээ биелүүлээгүй хугацааг 2017 оны 07 сарын 02 өдрөөс буюу гэрээний хугацаа дууссан өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н.Өсөхбаяр гэрээний хугацаа дууссан 2016 оны 07 сарын 02 өдрийн байдлаар 1 951 000 төгрөгийг, дээрх хугацаанаас хойш 1 790 000 төгрөгийг зээлдүүлэгчид тус тус төлж, нийт 3 841 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлж барагдуулсан нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14-26/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 27-28/ хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээл төлсөн тухай тооцоолол /хх 61/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл /2 500 000–1 951 000/ 549 000 төгрөг, алданги /549 000*50%/ 274 500 төгрөг болон зээлийн хүүг хууль, гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй боловч хариуцагч нь  2016 оны 07 сарын 22 өдрөөс 2017 оны 08 сарын 25 өдөр хүртэл нийт 1 790 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь нотлогдсон тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч нь зээлийн гэрээний дээрх үүргээ биелүүлсэн байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй ба хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7-т заасныг баримтлан Ц.Батсолонгоос “эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 703 600 төгрөг гаргуулах” тухай “Мандал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.АРИУНАА

 

                                       ШҮҮГЧИД                    Ж.БОЛДБААТАР

 

    Л.ЦЭРЭНДУЛАМ