Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 103

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн О.Шад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн ....... дугаартай хэргийн шүүгдэгч:

 

О.Ш

Шүүгдэгч О.Ш нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Нтай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч О.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Н ахыг гэрлүүгээ орох гээд явж байхад таарсан юм. Би таньдаг болохоороо Н ах дээр очсон чинь дуугарахгүй болохоор нь гомдсондоо гэрийн чиь бүх цонхийг хагална гэж хэлсэн. Үүнээс болж Н ах намайг эхэлж цохьсон, би 2 удаа нүүр лүү нь цохьсон. Гэм буруугаа ойлгож байна....гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Б.Нын хэрэг бүртгэлтэд: “...2017.05.08-ны өдрийн 12 цагийн орчимд  ...би эхлээд гэртээ орох гэж байхад Ш гэр лүү дагаж орох гээд байхаар нь яах гээд байгаа муу бацаан бэ гэсэн чинь гэрийн чинь бүх цонхыг хагалнаа гэхээр нь юу гээд байгаа юм гээд Шын нүүрлүү гараараа нэг удаа цохиод би гэрлүүгээ орсон. Тэгээд гарч яваад буцаад ирээд дахиад Штай, муудалцаад Ш миний нүүрлүү цохьсон” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Э.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2017.05.08-ны өдөр ...байшингийн хойно хүн зодолдоод байх шиг болохоор нь очоод харсан чинь Н, Ш 2 зууралдсан Ш Нын нүүр лүү цохиж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.05.15-ны өдрийн 196 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.19-ны өдрийн 240 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/

 

Эд мөрийн баримтаар хураан авах тогтоол /хх-ийн 11/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоо /хх-ийн 18, 25/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч О.Ш нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  иргэн Б.Нын гэрт орох гэснээс маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж бие махбодид  нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Нын хэрэг бүртгэлтэд өгсөн: “....Шын нүүрлүү гараараа нэг удаа цохиод би гэрлүүгээ орсон. Тэгээд гарч яваад буцаад ирээд дахиад Штай, муудалцаад Ш миний нүүрлүү цохисон” гэсэн мэдүүлэг,  гэрч Э.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2017.05.08-ны өдөр Н, Ш 2 зууралдсан Ш Нын нүүр лүү цохиж байсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.05.15-ны өдрийн 196 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн баримт байх тул энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  үнэн зөв баримт гэж үзэв.

 

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт оногдуулах хариуцлагаас хөнгөрсөн хэдий боловч ялаас чөлөөлөх арга хэмжээ нь байхгүй болсон байна.

 

Ял шийтгэлийг хүндрүүлж байгаа болон хүний эрх зүйн байдлыг ямар нэг байдлаар дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй талаарх эрх зүйн нийтлэг зарчмын дагуу, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг О.Шын үйлдсэн гэмт хэрэг, түүний үйлдэлд буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Шыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Ш нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Нт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 200 000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч  О.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон бичгийн нотлох баримт шинжлэн судлах үеэр тогтоогдсон тул аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Нын рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Шыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Шыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч О.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Нын рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан онсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН