Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0557

 

2022 07 07 128/ШШ2022/0557

 

Гомдол гаргагч гомдлын шаардлагаасаа

татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Спэйшл майнинг сервис ХХК-ийн гомдолтойСангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Спэйшл майнинг сервис ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/1226 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Спэйшл майнинг сервис ХХК-аас Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/1226 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг Сангийн яаманд холбогдуулан гаргажээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж заасны дагуу Сангийн яаманд холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/1226 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Шүүхээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... гэж заасан талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд Спэйшл майнинг сервис ХХК-ийн гомдолтойСангийн яаманд холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/1226 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан гомдол гаргагч Спэйшл майнинг сервис ХХК нь Сангийн яаманд холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/1226 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ