Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2018/00002

 

 

 

 

 

     2017 оны 12 сарын 27 өдөр

  Дугаар 156/ШЗ2018/00002

            Хэнтий аймаг

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 156/2017/00394/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С-79 дугаар байрны 3 тоотод оршин суух, Цэдэндоржийн Төвшинтөгс (РД: ЦГ-67082914),  

Хариуцагч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-01-12 тоотод оршин суух, Бишчулууны Нарантуяа (РД: МЗ-7201010707) нарт холбогдох,

Нэхэмжлэгч: ХАС банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74 14481 ам доллар буюу 178 766 10270 төгрөгийг гаргуулахтухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүү,  хариуцагч Ц.Төвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уламбаяр нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Төвшинтөгс, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа нар нь 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ХАС банктай барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн 1080008158-01 дүгээр гэрээнүүдийг тус тус байгуулж, 71 540 долларын зээлийг жилйн 13.5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1. Ү-2203009741 улсын бүртгэлийн дугаартай, СБД-ийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10В дүгээр байрны 7 тоот, 162 м,кв талбайтай 5 өрөө орон сууц, зээлдэгч Ц.Төвшинтөгс, Б.Нарантуяа нар нь зээлийн 1080008158 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 600 доллар төлөөд, түүнээс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй байна.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ц.Төвшинтөгс, Б.Нарантуяа нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймээс 1080008158 дугаар барьцаат зээлийн гэрээний 2.2.2, 3.3.1-д заасныг үндэслэн банкны санаачлагаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг цуцалж байна.

2017 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар зээлдэгч Ц.Төвшинтөгс, Б.Нарантуяа нар нь 1080008158 дугаар гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд:

Үндсэн төлбөр-62 84381 доллар,

Хүүний төлбөр-11 236 доллар,

Нэмэгдүүлсэн хүүний төлбөр-65 доллар,

Нийт-74 14481 доллар

Иймд барьцаат зээлийн гэрээний 3.4, 3.5-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 74 14481  долларыг зээлдэгч Ц.Төвшинтөгс, Б.Нарантуяа нараас гаргуулах шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)

Хариуцагч Ц.Төвшинтөгс нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банк” ХХК-ийн Хэнтий салбар нь иргэн надад болон миний эхнэр Б.Нарантуяа нарт холбогдуулан гэрээний төлбөрт нийт 74 14481 ам доллар буюу 178 766 10270 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Харин миний бие “Хас банк” ХХК болон “Хас банк”-ны ХХК-ийн Сүхбаатар салбарт холбогдуулан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 71 540 ам долларыг үндэсний мөнгөн тэмдэгтээр гэрээ байгуулсан өдрийн ханшаар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах, зээлийн үндсэн төлбөр болон хүүнд илүү төлсөн 18 134 38998 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож, 108008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136 043 16251 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2017/01931 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул өмгөөлөгч маань Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зарлагдсан болно.

Учир нь талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүрэг хэзээ үүссэн эсэх, зээлийн буцаан төлөлтийг ам.доллар эсхүл төгрөгийн алинаар төлөх эсэх, зээлийн үлдэгдэл хэд байгаа зэргийг тогтоосны үндсэн дээр уг гэрээний төлбөрийг шаардсан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана гэж үзнэ гэжээ. (хх-ийн 36-37 тал)

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүү  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай салбарын зээл болхоор би сайн мэдэхгүй байна. Хэнтий аймагт хариуцагч Б.Төвшинтөгс ажиллаж амьдарч байна гээд хариуцагчийн харъяаллын дагуу салбараас хүсэлт ирээд хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарсан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эвлэрсэн тухай захирамж гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Төвшинтөгс нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. ХАс банкнаас долларын зээл авсан юм. Тухайн үед долларын ханш гайгүй байсан. Энэ асуудал явсаар байгаад долларын ханш унаж асуудал үүссэн. Би энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байсан. Тухайн асуудал нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2012 дугаартай магадлалын дагуу эвлэрсэн юм.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

ХАС банкны Хэнтий салбар нь, хариуцагч  Ц.Төвшинтөгс, Б.Нарантуяа нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74 14481 ам.долларыг буюу 178 766 10270 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2012 дугаартай магадлал:.... зохигчид нь давж заалдах шатны шүүх хуралдаан хэлэлцэх явцад эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан... гэжээ (хх-ийн 59-61 тал)

 2. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эвлэрийн гэрээнд:....зээлдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нийт 37 131 620 төгрөгийг төлөхөөр тохиров... гэжээ(хх-ийн 63 тал)   зэрэг болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ХАС банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч  Ц.Төвшинтөгс, Б.Нарантуяа нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74 14481 ам.долларыг буюу 178 766 10270 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ХАС банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч  Ц.Төвшинтөгс, Б.Нарантуяа нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74 14481 ам.долларыг буюу 178 766 10270 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 051 78052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ