Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 77

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

            Улсын яллагч                                   А.Энхтуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 149 дүгээр  зүйлийн 149.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн А******* овогт О******* Б******* холбогдох  *****дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын ***-ны өдөр Б аймгийн Ц******* суманд төрсөн. 30 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, У******* хот С******* х******* дүүргийн **дугаар хороо Х******* **дүгээр гудамж, ***тоотод оршин суух хаягтай, С***аймаг С сум **дугаар багийн ***тоотод түр оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул гэх, А******* овгийн О******* Б /РД:****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь С***аймгийн С*** сумын ***дүгээр багт түр оршин суух хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөртөө “Misheel mishka” нэртэй фэйсбүүк хаяг нээн У******* хотын харъяат иргэн О.М харилцаж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой өмнө харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулан нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар сүрдүүлж 100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “B*****” фэйсбүүк хаяг ашиглан улмаар дахин 100.000 төгрөгийг тус тус шаардаж Хаан банкны дансаар хүлээн авсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... Би М гэдэг хүнтэй Фэйсбүүкээр харилцаад удаагүй байсан чинь “мөнгө өгье, хүрээд ир” гээд байсан. Тэгээд би мөнгөөр эмэгтэй хүн худалдаж авдаг хүн байна гэж бодоод дургүй хүрээд “хашраая” гэж бодсон чинь “ах нь 100.000 төгрөг өгье, битгий зураг тавиарай” гэсэн болохоор нь мөнгө өгөхгүй байх гэж бодоод дансны дугаараа өгсөн чинь маргааш өглөө нь 100.000 төгрөг явуулсан байсан. Энхий удаа нэгжний мөнгө авах уу? гэж 5000 төгрөг явуулсан. Дараа нь таксины мөнгө гэж 5000 төгрөг явуулсан гэв.

2.Хохирогч О.Мгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ..Би О М хаягийг 2008 оноос өнөөдрийг хүртэл хэрэглэж ашиглаж байна. Энэ хаягийн нэрээ 2017 оны 04 сарын 05-ны өдрөөс хойш *** болгож өөрчилсөн. 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим миний фэйсбүүк хаягаар үл таних ****хаягнаас найзын хүсэлт явуулаад “..уучлаарай өөрт чинь моби нэгж байвал түр зээлээч яаралтай хэрэг гарчихаад гуйж байна, битгий буруугаар бодоорой туслаач” гэсэн утгатай мессеж ирсэн. Би түүнд “..миний утас нэгж явдаггүй нэгжийн мөнгө авах юм уу ..гэж хэлэхэд дансаа явуулахад нь 5000 төгрөг шилжүүлсэн. Ингээд **** хаягнаас “.. ажилд орох гэсэн юм ахаа туслаач ..” гэж гуйсан мессеж ирж харилцаатай болж танилцсан. Сүүлдээ таксины 5000 төгрөгний нэгж шилжүүлсэн. Энэ мэтчилэн харилцаж эхэлсэн. 2017 оны 04 сарын 03-ны өдөр урьдынх шигээ харилцаж байгаад надтай “уулзах уу” гэж мессежээр харилцаа үүсгэж ****“яг яах гэж байгаа юм, шударга ярьдаа та, манай найз асуучих гэнээ “ гэж хэлээд найзынхаа зургийг явуулсан. Би түүнд “санхүүгийн хэрэг байна уу, 40, 40 мянган төгрөг өгье” гэхэд ядаж “100,100 мягнан төгрөг” гэхэд нь “70,70 мянган төгрөг өгье” гэж хэлэхэд *** “хаана байгаа юм бэ яваад очъё “ гэж харилцаж байгаад нэг газар уулзахаар болж хүлээгээд ирээгүй.

Энэ өдрийн орой 22 цаг орчим өдрийн харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулаад “фэйсбүүк грүппд тавьлаа” найзууд, гэрийнхэн, ажлынхан чинь  хараг 100, 000 төгрөг өгчих эсвэл тавьлаа” гэж хэлэхэд нь би мөнгө байхгүй, “өгөх боломжгүй” гэдгээ хэлтэл “тавина шүү” гэж хэлэхээр нь *****дугаарт 100.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин 100.000 төгрөг нэхсэн мессеж ирүүлсэн байсныг уншаад би өгч чадахгүй гэдгээ хэлээд ****хаягийг хаасан /блоклосон/ Гэтэл 2 цагийн дараа ******хаягнаас та блоклоод нэмэргүй Зүгээр 100.000 төгрөг өгчих, тэгвэл асуудалгүй” гэж хэлэхээр нь ****дугаарт 100.000 төгрөг дахин шилжүүлсэн.

Миний хувьд эхэндээ *****хаягны нүүр зургийг үзээд эмэгтэй хүн байна гэж бодоод харилцсан. Гэтэл эрэгтэй хүн эмэгтэй хүн болоод харилцаж байгаад харилцсан мессежээ зурган хэлбэрт оруулаад “найз нөхөд, гэр бүлийнхэнд чинь үзүүлнэ шүү” гэж сүрдүүлээд 100.000 төгрөг 2 удаа нэхэж шаардаж авсан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

3.Гэрч Ч.Т 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг орчим О.Б ах “...ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж хэлэхээр нь би *****/ нэртэй хаяг нээж өгөөд  О.Б ах ашиглах болсон. Түүнээс цаашаа хаягаа ашигласан ашиглаагүй болохыг мэдэхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр намайг үсээ засуулахаар гэрээс гарахад О.Б ах надад виза картаа өгөөд ээжээс мөнгө явуулсан байгаа ахдаа авчраад өг гэж хэлсэн. Ингээд виза картанд бэлэн 200.000 төгрөг байсныг авч, О.Б ахын виза картанд үлдэгдэл мөнгө үлдээгүй...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

4.Гэрч А.Раднаабазарын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….У******* хотод нийтийн байр түрээслэж 3 жил хамт амьдарсан. О.Б ахын ээж нь Б аймгийн Ц******* суманд дүүтэй нь хамт амьдардаг. О.Б ахад эрхэлсэн тодорхой ажил байхгүй, барилгын хар ажил олдвол хийдэг. Эхнэр хүүхэдгүй. Сэлэнгэ аймгийн С суманд Өсөхжаргал гэж найз нь амьдардаг. Найзынхаа гэрт өвөл ирээд амардаг. 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Сэлэнгэд ирээд Өсөхжаргал ахын гэрт амьдарч байна. Одоогоор эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй .…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

5.Гэрч М.Санаа-Амарын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Би С***аймгийн С**** сумын ***-р баг ***-р хэсэг ***тоотод хүүхдүүдийн хамт 20 гаруй  жил амьдарч байна. миний төрсөн хүү Ө найз Б нь 2015 оны өвөл манайд анх ирээд амьдарч, зуны цагаараа хөдөө барилгын болон өөр бусад хар бор ажил хийхээр явдаг. 2016 оны өвөл бас манайд амьдарсан. О.Б аав нь нас барсан. Ээж нь Б аймагт амьдардаг гэж сонссон. Түүнээс ээж, гэр бүлийн хүмүүсийг нь танихгүй. Манай гэрт байхдаа тодорхой ажил хөдөлмөр байгаагүй. Ө хүүхдийг сургуульд хүргэж авдаг гэрийн ойр зуурын ажил хийгээд гэрт байдаг байсан. С***аймагт нийлдэг дотно байдаг найз нөхөд байхгүй.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

6.Гэрч Ч.Ө 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Би О.Бтой найзын харьцаа холбоотой найзалж нөхөрлөөд 5 жил болж байна.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/

7.Гэрч О.О 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…”.О.Бтой анх 2016 оны 07 сараас хамт амьдардаг болсон. Хамт дээврийн ажил хийсэн юм.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/

8.Гэрч С.Т 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Хаан банкны харилцагчийн дансны хуулганы цаг хугацаа гүйлгээ хийсэн цаг хугацаатай тохирдог. Харин 22 цагаас хойш цахим гүйлгээ / гар утас, АТМ, интернэт банк/ ашиглаж хийсэн тохиолдолд дараа өдрийн  он, сар, өдөр, цагаар бодогддог. Үүний тохируулсан программ байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг өнгөрч гүйлгээ хийсэн хүний дансны хуулганы мэдээлэл дараа өдрийн буюу 2017 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 07 цаг 21 минутанд гүйлгээний мэдээлэл бүртгэж болно. Нөгөө талаараа харилцагч мөнгөө хүлээн авсаны дараа гүйлгээний мэдээлэл дансны хуулга дээр дараа өдөр нь бүртгэгдэж болно. Ажлын цагаар хийсэн гүйлгээ, тооцоо бол тухайн гүйлгээ хийсэн хугацаагаар дансны хуулган дээр бүртгэгддэг.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/

9.“Төгс агар” орчуулгын товчоонд орчуулуулсан мессежүүд /хавтаст хэргийн 62-69 дүгээр хуудас/

     10.Шүүгдэгч О.Б 2017 оны 05 дугаар сарын 04-нд сэжигтнээр өгсөн”....2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ***сумын **-р баг ***-р хэсэг**тоотод буюу Ө гэрт Т бид хоёр өдөржингөө байсан. Энэ өдрийн 16 цаг орчим би Тийг “...ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж гуйхад миний ****нэрээр хаяг нээж өгсөнийг би ****болгож өөрчилж, фэйсбүүк хаягны нүүр хуудсан дээрээ улаан срочкин цамцтай, 20 гаруй насны эмэгтэй хүний зургийг тавьсан. Энэ эмэгтэйг би танихгүй, фэйсбүүк хаягнаас татаж авсан. Царайлаг эмэгтэй хүний зурагтай учраас найзын хүсэлт их  ирдэг байсан. Тэр болгон найзын хүсэлт ирүүлсэн хүмүүстэй найз болоод байдаггүй байсан. Энэ явдлын дараа 2 хоногийн дараа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ***хаягруу гар утсаар фэйсбүүк хаягруу орж ****гэж эрэгтэй хүн хүний хаягруу мессенжерээр чатаар оройн 21 цаг орчим “...Сайн уу? Ахаа...” гэж найзын хүсэлт явуулж танилцаж хаана сурдаг, ямар  хөдөлмөр эрхэлдэг, хаана амьдардаг талаар мессенжерээр харилцсан. Би мэдээж өөрийнхөө нэр хаягийг тодорхой хэлээгүй. Намайг ***нэртэй эмэгтэй хүн гэж бодож байгаа. Харилцаж байгаад байвал өгөөч...” гэж хэлэхэд намайг “... утасны дугаараа өгчих...” гэхээр нь дугаараа өгөөгүй, ****тоот дансны дугаар явуулахад нэгжний 5000 төгрөг явуулсан. Маргааш мөн хаягаар харилцаж “... ах та надаа ажил олоод өгөөч гэхэд “...би бодож байя...” гэж хариулсан. Энэ явдлаас хойш дахин ***дансаар нэгжний 5000 төгрөг хүлээн авсан. 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 22 цаг орчим шиг санаж абнйа. Гар утсаараа фэйсбүүк ****хаягруу танилцсан **** ****хаягруу мессенжэр чатаар “...Сайн уу? ахаа...” гэж явуулахад хариу ирж бид 2 харилцаж байхаар уулзахаар болж найз охинтойгоо байна гэж хэлэхэд “ та  хоёрт 70,000, 70,000 төгрөг өгье, та хоёр хүрээд ир...” гэж хэлэхэд нь би “...100.000, 100.000 төгрөг өгчих тэгвэл бид хоёр яваад очьё...” гэж хэлээд нүүр хуудасны зургийн эмэгтэйг орон дээр нь эмэгтэйтээ авхуулсан зургийг явуулсан. Ингээд мөнгө өгье, хүрээд ир гэсэн утгатай дээрх мессенжер чатууд зурган хэлбэрт оруулж явуулаад би ***** надад 100,000 төгрөг өгчих, хэрвээ мөнгө өгөхгүй бол би фэйсбүүкээр олоод нийтийн сүлжээнд тавьлаа, гэр бүл рүү чинь явуулна...” шүү гэхэд “ мөнгө байхгүй гэж хэлсэн. Би ****данс явуулахад маргааш өглөө нь 100,000 төгрөг дансруу орсон. Эргээд харилцах гэсэн блоклсон байхаар нь 2017 оны 4-ний өдөр би өөрөө * фэйсбүүк хаяг н****ээгээд “та блоклоод нэмэргүй одоо 100.000 төгрөг өгөөд чимээгүй сал гээд асуудалгүй ээ бүгдийг устгалаа“ гэж хэлээд өдөртөө дахин 100.000 төгрөг дансанд орж ирсэн. Энэ өдөр Т**** өв явахад нь ээжээс мөнгө орсон байгаа ахдаа авчраад өг гэж хэлээд данснаас 200.000 төгрөг авхуулж ойр зуурын хэрэглээнд үрсэн...гэх мэдүүлэг.         

/хавтаст хэргийн 85-86 дугаар  хуудас/.

11.Шүүгдэгч О.Б 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн.......гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/.

12.Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-60 дугаар хуудас/.

      13.Шүүгдэгч О.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/

14.Шүүгдэгч О.Б Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн104-108 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүх дээрхи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

дараахи дүгнэлтийг хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас О******* Быг  Сэлэнгэ аймгийн С сумын *дүгээр багт түр оршин суух хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөртөө *** нэртэй залуу эмэгтэй хүний зураг байрлуулсан, фэйсбүүк хаяг нээж, У******* хотын харъяат иргэн ***харилцаж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой өмнө харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулан нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар сүрдүүлж, 100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ****фэйсбүүк хаяг ашиглан, хуучин зургаа байрлуулж улмаар дахин 100.000 төгрөгийг тус тус шаардаж Хаан банкны дансаар хүлээн авсан “Бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлэх” замаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

 Шүүхийн хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б*** үл таних эмэгтэй хүний хуурамч  зураг байрлуулж, хуурамч нэрээр фейсбүүк нээн, У******* хотын харъяат иргэн О.М*** харилцаж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой өмнө харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулан нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар сүрдүүлж, 100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр **** фэйсбүүк хаяг ашиглан, хуучин зургаа байрлуулж улмаар дахин 100.000 төгрөгийг тус тус шаардаж Хаан банкны дансаар “Бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлэх” замаар хүлээн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв. Учир нь:

Хохирогч О.М****мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Миний хувьд эхэндээ***.хаягны нүүр зургийг үзээд эмэгтэй хүн байна гэж бодоод харилцсан. Гэтэл эрэгтэй хүн эмэгтэй хүн болоод харилцаж байгаад харилцсан мессежээ зурган хэлбэрт оруулаад “найз нөхөд, гэр бүлийнхэнд чинь үзүүлнэ шүү” гэж сүрдүүлээд 100.000 төгрөг 2 удаа нэхэж шаардаж авсан” мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, гэрч   Ч.Т**** “...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг орчим О.Б**** ах “...ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж хэлэхээр нь би **** нэртэй хаяг нээж өгөөд  О.Б ах ашиглах болсон. Түүнээс цаашаа хаягаа ашигласан ашиглаагүй болохыг мэдэхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр намайг үсээ засуулахаар гэрээс гарахад О.Б****ах надад виза картаа өгөөд ээжээс мөнгө явуулсан байгаа ахдаа авчраад өг гэж хэлсэн. Ингээд виза картанд бэлэн 200.000 төгрөг байсныг авч, О.Ба***ахын виза картанд үлдэгдэл мөнгө үлдээгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, нарын мэдүүлэг болон эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад баримт сэлтүүд зэрэг болно.

       Шүүгдэгч О.Б**** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С сумын **-р баг **-р хэсэг ***тоотод буюу*** гэрт ****бид хоёр өдөржингөө байсан. Энэ өдрийн 16 цаг орчим би ***“... ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж гуйхад миний ****нэрээр хаяг нээж өгсөнийг би **** болгож өөрчилж, фэйсбүүк хаягны нүүр хуудсан дээрээ улаан срочкин цамцтай, 20 гаруй насны эмэгтэй хүний зургийг тавьсан. Энэ эмэгтэйг би танихгүй, фэйсбүүк хаягнаас татаж авсан. Царайлаг эмэгтэй хүний зурагтай учраас найзын хүсэлт их  ирдэг байсан. Тэр болгон найзын хүсэлт ирүүлсэн хүмүүстэй найз болоод байдаггүй байсан. Энэ явдлын дараа 2 хоногийн дараа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ****хаягруу гар утсаар фэйсбүүк хаягруу орж*****  гэж эрэгтэй хүн хүний хаягруу мессенжерээр чатаар оройн 21 цаг орчим “...Сайн уу? Ахаа...” гэж найзын хүсэлт явуулж танилцаж хаана сурдаг, ямар  хөдөлмөр эрхэлдэг, хаана амьдардаг талаар мессенжерээр харилцсан. Би мэдээж өөрийнхөө нэр хаягийг тодорхой хэлээгүй. Намайг ***нэртэй эмэгтэй хүн гэж бодож байгаа. Харилцаж байгаад байвал өгөөч...” гэж хэлэхэд намайг “... утасны дугаараа өгчих...” гэхээр нь дугаараа өгөөгүй, ****тоот дансны дугаар явуулахад нэгжний 5000 төгрөг явуулсан. Маргааш мөн хаягаар харилцаж “... ах та надаа ажил олоод өгөөч гэхэд “...би бодож байя...” гэж хариулсан. Энэ явдлаас хойш дахин ***дансаар нэгжний 5000 төгрөг хүлээн авсан. 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 22 цаг орчим шиг санаж байна. Гар утсаараа фэйсбүүк ****хаягруу танилцсан **** хаягруу мессенжэр чатаар “...Сайн уу? ахаа...” гэж явуулхад хариу ирж бид 2 харилцаж байхаар уулзахаар болж найз охинтойгоо байна гэж хэлэхэд “ та  хоёрт 70,000, 70,000 төгрөг өгье, та хоёр хүрээд ир...” гэж хэлэхэд нь би “...100.000, 100.000 төгрөг өгчих тэгвэл бид хоёр яваад очьё...” гэж хэлээд нүүр хуудасны зургийн эмэгтэйг орон дээр нь эмэгтэйтээ авхуулсан зургийг явуулсан. Ингээд мөнгө өгье, хүрээд ир гэсэн утгатай дээрх мессенжер чатууд зурган хэлбэрт оруулж явуулаад би *** ****/ надад 100,000 төгрөг өгчих, хэрвээ мөнгө өгөхгүй бол би фэйсбүүкээр ороод нийтийн сүлжээнд тавьлаа, гэр бүл рүү чинь явуулна...” шүү гэхэд “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би ****данс явуулахад маргааш өглөө нь 100,000 төгрөг дансруу орсон. Эргээд харилцах гэсэн блоклсон байхаар нь 2017 оны 4-ний өдөр би өөрөө****фэйсбүүк хаяг нээгээд “ та блоклоод нэмэргүй одоо 100.000 төгрөг өгөөд чимээгүй сал, тэгээд асуудалгүй ээ бүгдийг устгалаа “ гэж хэлээд өдөртөө дахин 100.000 төгрөг дансанд орж ирсэн. Энэ өдөр ****төв явахад нь “ээжээс мөнгө орсон байгаа ахдаа авчраад өг” гэж хэлээд данснаас 200.000 төгрөг авхуулж ойр зуурын хэрэглээнд үрсэн” гэх мэдүүлэг.            

      Дээрхи мэдүүлгүүд хоорондоо тохирч, хавтаст хэрэгт авагдсан фейсбүүк рүү орж месенжэрээр харьцсаныг буулгаж зурган хэлбэрээр дүрсжүүлсэн баримтууд, Хаан банкны гүйлгээ хийсэн хуулга зэрэг баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдов. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, хууль сануулж авсан, хуулийн шаардлага хангасан байх тул үнэн зөв гэж үзэн шүүх нотолгооны эх сурвалжаа болгож байна.

Иймээс О.Б**** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд Шүүхээс эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 “...Хэрвээ мөнгө өгөхгүй бол би фэйсбүүкээр ороод нийтийн сүлжээнд тавьлаа, гэр бүл рүү чинь явуулна..., та блоклоод нэмэргүй одоо 100.000 төгрөг өгөөд чимээгүй сал, тэгээд асуудалгүй ээ, бүгдийг устгалаа...“ гэх зэргээр хохирогчийн эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн байдал тогтоогдсон тул Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д зааснаар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг хуулинд нийцсэн гэж үзнэ.

      Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь урьд эхнэр хүүхдээсээ салсан, ганц бие, ээж дүү нар нь Б аймгийн Ц******* суманд амьдардаг, өөрөө ажил төрөл эрхэлдэггүй, оршин суух тодорхой хаяггүй, Сэлэнгэ аймгийн С суманд найзынхаа ээжийнд түр оршин сууж байгаа гэх зэрэг шүүгдэгчийн хувийн байдлууд тогтоогдлоо.

        Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас “Баривчлах” ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.   

            Хохирогч О.Мд 210.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд  мэдэгдсэн зэргийг үндэслэн шүүгдэгч Быг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

            Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаяггүй үндэслэлээр **хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “баривчлах” ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн эд хөрөнгө хамгаалах, битүүмжлэх, эрх хязгаарлах арга хэмжээ аваагүйг болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар А******* овогт Окътябрийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д О** Б*д **/***/ сарын хугацаагаар баривлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 5.1-д зааснаар О.Б**** эдлэн ***/***/ сарын баривлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар О.Б**** цагдан хоригдсон ***хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилсэн буюу хамгаалсан хөрөнгө үгүй, эрх хязгаарласан арга хэмжээ аваагүй ба шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан О.Б**** урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай гэж таслан шийдвэрлэснийг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.