| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2025/0080/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 099.1., 153.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 81
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн А******* овогт Г******* Т******* холбогдох ***дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***оны ***дугаар сарын ***-ны өдөр У******* хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** аймаг Е******* сумын **-р баг *** ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А******* овогт Г******* Т******* /РД:***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т******* нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчимд Е******* сумын **-р баг *** тоотод З.Э******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний **** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, 2 толийг нь хугалж гэмтээн Сэлэнгэ аймгийн Е******* сумын иргэн З.Э******* 380.000 төгрөгийн хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Г.Т*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…..Эхлээд 2 хүнтэй 1 шил архи хувааж уугаад салсан. Өөр нэг хүн таараад З.Э гэр рүү орсон. Аав ээж нь байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Намраас хойш З.Э манай эхнэр руу утсаар ярьж мессеж бичиж уулздаг байсан. Би З.Э******* уулзая гэхээр надаас зутгаагаад уулздаггүй байсан. Намар 9 сарын 23-нд машинд манай эхнэртэй байхыг би харсан. Цагдаагийн газар Б шалгуулсан боловч танай эхнэр биш өөр хүн байна гэж хэлсэн. Тэгээд би байцаалт авсан зүйлээ харуулчих гэсэн чинь чамд үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед цагдаа нар үнэн зөв шийдсэн бол энэ хэрэг болохгүй байсан. З.Э миний машиныг харахаараа энэ тэнд орж зугтаадаг. Өөр хэлэх зүйлгүй гэв.
2.Хохирогч З.Э 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн”...2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад гэртээ хариад жижиг ө*******ндөө хүүхдүүдтэйгээ хамт гар утсаараа тоглоод сууж байхад манай гэрт нэг согтуу хүн орж ирээд намайг асууж байгаа бололтой манай ээжээс намайг асуухад ээж байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь миний нүүр рүү нэг хүн өшиглөхөөр нь хартал Г.Т******* зогсож байсан. Би босоод Т*******ыг “чи яаж байнаа“ гээд бариад авах гэхэд гэрт хамт байсан манай аав босч ирээд намайг “цаашаа бай согтуу хүнтэй битгий хэрүүл маргаан хийх гээд бай” гэж хэлээд Г.Т*******ыг гэрээс түлхээд гаргасан юм. Тэгтэл Т******* гэрээс гарахдаа хашаанд байсан машины толь, салхины шилийг хашаанд байсан блокоор хага цохиж хаяад явсан байсан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
3.Гэрч Я.А 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Өнгөрдөг намар З.Э******* хамт харанхуй шөнө машинтай явж байсан гээд хэн нэгэн манай нөхөрт хов зөөж хэлсэн байсан. Тэрнээс болоод л хэрүүл маргаан гардаг болсон. Манай нөхөр архи уух болгондоо Э******* хардаж хэрүүл хийдэг болсон. Бидний дунд гэр бүлээс гадуур харьцаа байхгүй. ...” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/
4.Гэрч Р.З 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад манайд Г******* хүү Т******* гаднаас согтуу орж ирээд манай хүү Эыг гэртээ байна уу уулзах гэсэн юм гэж асуусан юм. Тэгсэн чинь манай хөгшин Эыг гэртээ байхгүй байна гэж хэлсэн чинь Т******* шууд манай гэрийн арын жижиг ө******* рүү явж орсноо тэнд Э******* маргалдаад эхэлсэн юм. Тэгэхээр нь “чи согтуу байна айлд орж ирээд хэрүүл хийгээд байдаг маргааш эрүүлдээ та нар наад хэрүүл маргаанаа хий” гэж хэлээд Т*******ыг гэрээс түлхээд гаргасан юм. Тэгэхэд Т******* гэрээс гарахдаа үүдэнд байсан блок аваад Э машины салхины шил хагалсан тэгээд цаашаа яваад хашааны үүдэнд байсан цагаан өнгийн жижиг машинд суугаад яваад өгсөн. Тэр машины жолооч залуу манай гэрт орж ирээгүй гадаа машиндаа байсан...” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
5.Гэрч Д.Б 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 04 сарын 27-ны өдрийн орой 19 цаг орчим ажил тарсны дараа манай компанийн инженер Г.Т*******ын гэрт Д бид 3 очиж хашаанд нь 0.75 литрийн “С” нэртэй архи хувааж уугаад Д бид хоёр гэр рүүгээ харьж Г.Т*******аа гэртээ ганцаараа үлдсэн. Түүнээс хойш уулзаагүй ...” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 150 дугаар хуудас/
6.Гэрч Н.Дгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2017 оны 04 сарын 27-ны өдөр Е******* сумын төвд “Их шинэстэй” ХХК-ийн хашаанд техникийн засвартай өдөржингөө өнжсөн. Энэ өдрийн орой 19 цаг орчим ажил тарсны дараа манай компанийн инженер Г.Т*******ын гэрт Д бид 3 очиж хашаанд нь 0.75 литрийн “С” нэртэй архи хувааж уугаад Б бид хоёр гэр рүүгээ 20 цагийн үед харьж, Г.Т*******аа гэртээ ганцаараа үлдсэн. Түүнээс хойш уулзаагүй. Хэрэг асуудлын талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/
7.Гэрч О.Т 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 04 сарын 27-ны өдрийн 20 цаг орчим шиг санаж байна. Т******* Е******* сумын төв гудамжинд ганцаараа явж байсан. Миний машинд суугаад Э гэр рүү хүргүүлж гэрт ороод удаагүй гарч ирээд буцаад гэрийнхээ ойролцоо хүргүүлсэн. Э гэрт ямар шалтгаантай очсоныг мэдээгүй. Гэрт юу болж хашаан дотор юу болсныг мэдэхгүй. Гарч ирээд надтай юм яриагүй...” гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 153 дугаар хуудас/
8.Гэрч Б.А 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 04 сарын 27-ны өдөр Э өөрийнхөө марк **маркийн тээврийн хэрэгслээр С****аймаг руу албан ажлаар яваад орой 20 цагийн үед ирсэн. Тухайн үед манай гэрт манай нөхөр З***, хэлд ороогүй 4 настай хүү унтаж байсан. Орой 21 цаг орчим Т******* манай гэрт орж ирээд “Э байна уу “ гээд нилээн согтуу ширүүн ууртай орж ирэхээр нь би “Эрдэнбаяр гэрт байхгүй” гэж хэлэх зуур арын жижиг ө******* рүү ороод удаагүй Э******* маргалдаад би Т*******ыг гэрээс түлхэж гаргасан. Гэтэл удалгүй Зоригт цонхоор хараад “Т******* машиныг цонх толь хагалчихлаа” гэж хэлсэн....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/
9.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №127 тоот:
1З.Э биед тархи доргилт, доод уруулын дотор салстад зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохтжурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 132 дугаар хуудас/
10.Шинжээчийн ***оны ***дугаар сарын ***-ны өдрийн №***тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн ***** улсын дугаартай цагаан өнгийн “T****” маркын автомашины урд салхины шил, баруун, зүүн талын толины сууринд гэмтэл үүссэн.
2.Шинжилгээнд ирүүлсэн автомашины баруун , зүүн талын толинд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй, гадаргуу зөөлөн, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл, урд салхины шилэнд хатуу мохоо, өнцөг бүхий гадаргуутай зүйлээр гаднаас дотогш чиглэсэн байдалтай 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл үүссэн байна.
3.Уг салхины шилэнд үүссэн гэмтэл нь бетонон блокоор, баруун зүүн толины суурины гэмтэл нь гутлын улаар өшиглөхөд үүссэн байж болно.....гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт
/хавтас хэргийн 62-64 дүгээр хуудас/
11.Шинжээчийн ***оны **дугаар сарын ***-ны өдрийн №***тоот:
1.Хэргийн газрын үзлэгээр ирүүлсэн №***-д үзүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ, зураг № ***-д үзүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.
2.Нэг гутлын мө*******р үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.
3.Шинжилгээнд зураг №***-д үзүүлсэн гутлын мөр нь Г.Т****гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх пүүзэн гутлын зүүн өмсгөлийн гутлын улны хээтэй хоорондоо хээний ерөнхий онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна. ...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/
12.”****” ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/
13.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
14.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/
15.Шүүгдэгч Г.Т*******ын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр өгсөн”....Би 2017 оны 04 сарын 27-ны өдөр Д, Б нарын хамт гэрийнхээ хашаанд гражид 1 шил 0.75 литрийн “С” нэртэй архи хувааж уусан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд нөгөө хоёр харилаа гээд яваад өгсөн. Би тэгээд гэрээсээ гараар дэлгүүр орох гээд явж байхад дэлгүүрийн гадаа Т*** тааралдаад хоёулаа хамт айлд очоод ирье гэхээр нь машинд нь суугаад хороолол ороод Э гудамжаар явж байгаад гэнэт Э******* уулзаж гэр бүл үймүүлж байгаа талаар уулзаж ярилцая гээд гэрт нь ороход Э аав ээж хоёр нь байсан. Эыг асуухад алга гэж хэлсэн.Тэгсэн чинь цаад ө*******нд Э дуу гарах шиг болохоор нь очоод харсан чинь Э утсаар яриад сууж байхаар нь тухайн үед гэнэт уур хүрээд цээжин тус газар нь зүүн хөлөө******* нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь Э аав нь “та нар яаж байгаа юм бэ% эрүүл саруулдаа уулзаж хоорондоо эв зүйгээ олоход яадаг юм” гээд намайг гэрээсээ түлхээд гаргасан юм. Би тэгээд тэр уурандаа гадаа хашаанд байсан цагаан өнгийн машиныг байшингийн үүдэнд байсан блокоор салхины шилийг нь хагалаад хажуу хоёр толийг нь өшиглөж хугалаад хашаанаас гараад явсан юм. Тэгээд би тэндээс дэлгүүр ороод тэнд Дархан явах машинтай замын хүмүүс дээр байхаар нь тэр машинд суугаад Дархан явсан. ....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
15.Шүүгдэгч Г.Т*******ын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн *****дугаартай эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх“ гэмт хэрэг үйлдснээр зүйлчилж, тухайн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар А******* овгийн Г******* Т*******ыг гэм буруутайд тооцсугай.
2. Г******* Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг блокыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар устгалд оруулах, 1 хос шар өнгийн пүүзийг мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Т******* буцаан олгохоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Г.Т******* нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг удаа хуулиар тогтоосон хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Т******* мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болт шүүгдэгч Г.Т******* урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор бусад оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол, эсэргүүцэл гараагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.