Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч, хохирогч ...., ...., тэдгээрийн өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... ...., .... овогт .... .... нарт холбогдох эрүүгийн 2517000000037 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд... аймгийн .. суманд төрсөн, ...настай, эрэгтэй, ... боловсролтой, ...мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ... хамт Г... аймгийн....сумын.... дугаар баг, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх .... овогт .... .... /РД: ..../,

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ..., Говьсүмбэр аймгийн ээлжийн инженер ажилтай, ам бүл ..., ..., х... хамт ...аймгийн ... сумын ... дугаар баг, .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх .... овогтой .... .... /РД: ..../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч .... овогтой .... .... нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г... аймгийн С... сумын .. дугаар баг, ...хотхон ..дүгээр байр, ..  тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр ....тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар цохих, түлхэх зэргээр түүнтэй зодолдон дарсны шилээр толгойн тус газар нь цохиж хохирогчийн биед духны үстэй хэсэгт няцарсан шарх, зүүн эрүү, зүүн чихний доод хэсэг, ар хэсэгт, хүзүүнд, зүүн тохойнд, баруун шуунд, цээжний зүүн хажуу талаар, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч .... овогтой .... .... нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г... аймгийн С... сумын ... дугаар баг, ....байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр ....тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар цохих, түлхэх зэргээр түүнтэй зодолдож улмаар биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .... нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... аймгийн ... сумын ... дугаар баг, .. тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр буюу хохирогч ....тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар цохих, түлхэх зэргээр түүнтэй зодолдон дарсны шилээр толгойн тус газар нь цохиж хохирогчийн биед духны үстэй хэсэгт няцарсан шарх, зүүн эрүү, зүүн чихний доод хэсэг, ар хэсэгт, хүзүүнд, зүүн тохойнд, баруун шуунд, цээжний зүүн хажуу талаар, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч .... нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ...аймгийн... сумын .. дугаар баг, ... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр буюу хохирогч ....тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар цохих, түлхэх зэргээр түүнтэй зодолдож хохирогчийн биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч ...., .... нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

2. Хохирогч ....гийн “2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай нөхрийн найзууд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 18 цагийн үед 2 найз нь эхнэртэйгээ ирсэн. Бид нар юм ярьж сууж байгаад... халуун тогоо орж бааранд орохоор болсон. Манай дүү 21 цаг өнгөрч байхад гэрт ирээд манай охин Тананг харж үлдээд бид нар гараад явсан. Нөхөр бид хоёр найзуудтайгаа халуун тогоо бааранд сууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Гэрт ороход манай дүү, охин 2 унтаагүй байж байсан. Манай охин бид хоёрыг хараад уйлтал манай дүү ....“дуугүй бай” гэж хэлтэл манай нөхөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор манай охиныг загнисан гэж ойлгоод манай дүү рүү уурласан. Тэгээд би “ямар нэгэн юм болоогүй байхад юундаа уурладаг юм” гэж хэлтэл манай нөхөр над руу уурлаад, өөдөөс агсам тавиад, өөдөөс орилж хашгираад байсан. Тэгтэл миний зүүн талын хацар хэсэг рүү алгадсан тэгтэл манай дүү ....босож ирээд салгах гэтэл манай нөхөр дийлдэхгүй өөдөөс дайраад байсан. Манай дүү ....гараад явсан. Тэгтэл манай гал тогоонд байсан бага зэрэг винотой шилийг аваад миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон толгойноос цус гараад эхэлсэн. Тэр үед виноны шил хагараад үлдэгдэл хэсгийг нь бариад байж байхаар нь би айсандаа болиулах гээд өөдөөс аргагүй эрхэнд нүүр хэсэг рүү санаандгүй цохисон тэгээд удалгүй байж байтал манай дүү цагдаа нарыг дуудаад ороод ирсэн... .... бид хоёр ....санаатайгаа цохиж зодсон зүйл байхгүй. Харин бид хоёрыг болиулах гээд дундуур орох үед түлхэгдэж зууралдсан зүйл байгаа тэрнээс өөрөөр ямар нэгэн цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

3. Хохирогч ....гийн ”...Би 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ орж ирээд эхнэр ....тай дүү хүүхэд хоёроос болж хоорондоо маргалдаж зодолдсон. Тухайн үед би эхнэрийнхээ толгой руу виноны шилээр цохилж хагалсан, тэр үед хуруугаа виноны шилэнд зүссэн байсан. Баруун нүдний зовхинд, зүүн нүдний зовхинд, хүзүүнд, баруун мөрөнд, баруун бугалганд цус хуралт гэсэн гэмтлүүдийг манай эхнэр .... учруулж бид хоёр хоорондоо харилцан зодолдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

4. Насанд хүрээгүй гэрч ....“...2025 оны 03 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед манай эгч .... ээж рүү залгаад “.... манайд хонуулчих” гэж хэлсэн. Тэгээд би эгчийндээ 21 цаг өнгөрч байхад очсон. Бид хоёр гэрт унтах гээд байж байтал ах эгч хоёр 00 цагийн үед гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд хоорондоо маргалдах гээд байсан. Манай дүү айгаад уйлагнаад байсан, би дүүгээ “дуугүй бай” гэж хэлээд өргөөд байж байтал тэр хоёр хоорондоо маргалдсан. Би дүүг том өрөөнд үлдээгээд тэр хоёрыг болиулах гээд очтол би .... ахыг дийлэхгүй байсан. Би дундуур нь ороод болиулах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь би гэрээс гараад цагдаа дуудсан юм. Удалгүй цагдаа нар хүрч ирсэн. Цагдаа нартай гэрт орох үед манай эгчийн толгой хэсэг хагарсан гэрийн үүд цус болсон байд.... байсан. ...., .... нар миний биед санаатайгаар халдаж зодсон асуудал байхгүй. Харин би тэр хоёрын дундуур орж салгах гэж орсон. Тэр үед миний хүзүү болон чих, толгой хэсэг рүү түлхээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- ....гийн биед баруун гарын 2-р хуруунд урагдсан шарх, баруун нүдий зовхинд, зүүн нүдний зовхинд, хүзүүнд, баруун мөрөнд, баруун бугалганд цус хуралт, толгойд баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун гарын 2-р хуруунд урагдсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Хүзүүнд, баруун мөрөнд, баруун бугалганд цус хуралт, толгойд баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- ....гийн биед духны үстэй хэсэгт няцарсан шарх, зүүн эрүү, зүүн чихний доод хэсэг, ар хэсэгт, хүзүүнд, зүүн тохойнд, баруун шуунд, цээжний зүүн хажуу талаар, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Духны үстэй хэсгийн няцарсан шарх, зүүн эрүү, зүүн чихний доод хэсэг, ар хэсэгт цус хуралт, цээжний зүүн хажуу талаарх цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Хүзүүнд, зүүн тохойнд, баруун шуунд, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 2-3, 5-11 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55, 56, 59-67 дугаар хуудас/, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлсөн баримт /хх-ийн 152 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч ...., .... нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч ....мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 84, 87 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлсөн баримт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаар...., хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ...., ...., тэдгээрийн өмгөөлөгч Э.Сайханаа нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч ...., .... нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч ...., .... нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ...., .... нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Сайханаатай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ...., .... нар нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд хэн, хэнээсээ хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 404 838 төгрөгийн зардлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч ...., .... нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ...., .... нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Шүүгдэгч ....д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоолоо.

Шүүгдэгч ...., .... нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ...., .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч .... овогт .... ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч ....д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...., .... нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.                 

5. Шүүгдэгч ...., .... нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...., .... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ