Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0565

 

*******2 07 25 128/ШШ*******2/0565

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг *******2 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б*******аас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ...Баянзүрх дүүргийн 5-р хороо, *******-р байр, ******* хаягт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт Б.Г*******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болгуулах, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, *******-р байр, ******* хаягт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт Б.У*******т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б******* нь тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд Б.Б*******аас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн 5-р хороо, *******-р байр, ******* хаягт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт Б.Г*******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болгуулах, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, *******-р байр, ******* хаягт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт Б.У*******т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******аас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн 5-р хороо, *******-р байр, ******* хаягт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт Б.Г*******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болгуулах, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, *******-р байр, ******* хаягт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт Б.У*******т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*******аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ