Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

                                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2517000270041 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл ... ... хамт .. аймгийн .. сумын ...дугаар баг, .. гэх газар оршин суух хаягтай, “..” шагналтай, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх ... овогт ... ... /РД: .../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ... нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед ..аймгийн .. сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай хатуу хучилттай замын 220/441 дугаартай тэмдэгтийн орчимд ...улсын дугаартай “Toyota Corrolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн ...жолоодож явсан ...улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргаж бага насны 3 сартай нярай ...биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, аалзан хальс доорх цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ... нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед .. аймгийн .. сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай хатуу хучилттай замын 220/441 дугаартай тэмдэгтийн орчимд Toyota Corrolla Fielder маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн ...жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч болох бага насны 3 сартай нярай ...биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, аалзан хальс доорх цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 5 дугаар хуудас/,

2. Насанд хүрээгүй хохирогч ...хууль ёсны төлөөлөгч ...“Би эхнэр ...2022 онд танилцаад түүнээс хойш хамтран амьдарч байгаа юм. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр манай эхнэр ... амаржиж охин ... төрүүлсэн. Тэгээд бид Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд манай гэрт амьдарч байгаад, манай эхнэр ... охин ... аваад Архангай аймгийн Хашаат суманд байдаг өөрийнхөө гэрч очоод ирэхээр болсон юм. Тэгээд тухайн өдрийн 17 цаг 30 минутын орчим манай эмээ ..., манай эхнэр ..., охин ... нарыг хот хооронд явдаг мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машинд суулгасан байсан. Манай эмээ тухайн машины жолоочийг танихгүй, мөн машины улсын дугаарыг анзаарч хараагүй гэж байсан. Тэднийг авах үед нь би ажилтай байсан болохоор суулгаж өгч чадаагүй юм. Тэгээд гэртээ байж байтал оройн 20-21 цагийн орчим манай эхнэр ... миний гар утас руу залгаад “Говьсүмбэр аймаг дээр осолд орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас унаа хайж нэлээд удсан бөгөөд шөнийн 01 цагийн орчим Говьсүмбэр аймагт ирсэн. Намайг ирэхэд манай эхнэр, хүүхэд тус аймгийн эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд манай эхнэрийн толгой нүүр нь хавдчихсан байсан. Харин манай охин уйлсан байдалтай байсан, эмч нар оношийг нь тогтоогоогүй, гаднаас нь ил харагдах шарх соривгүй харагдаж байсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим эхнэр ..., охин ... нарыг аваад Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар яваад шууд Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэндээ эхнэр, охин хоёрын томографикийн зураг авхуулсан чинь манай охин ...ы баруун хөлний дунд чөмөг хугарсан, тархинд цус хуралттай гэсэн онош гарсан. Харин эхнэр ... гайгүй гэж гарсан. Тэгээд тухайн эмнэлэгтээ манай эхнэр, охин хоёр 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоогоор охины биеийн байдао ерөнхийдөө сайжирсан боловч эмчийн хяналтад байгаа, одоогоос 2 сарын дараа дахин үзүүлээрэй гэж эмч хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/,

3. Хохирогч Ч....ийн “...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд байдаг өөрийнхөө гэр рүү харихаар болоод тухайн өдөр хот хооронд явдаг таксинд суусан, би тухайн машины жолоочийг танихгүй, ямар ч гэсэн мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн өдрийн оройн 17 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас гарсан, би тухайн машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр охин ... тэврээд суусан, харин арын суудалд үл таних 3 эрэгтэй хүн сууж явсан. Тэгээд 19 цагийн орчим Говьсүмбэр аймаг өнгөрч байсан бөгөөд би хүүхдээ тэврээд унтчихсан байсан юм. Нэг сэрээд харсан чинь манай машины урд талд явж байсан машин гэнэт зүүн гар тал руугаа зайлсан чинь түүний өөдөөс хурц гэрэлтэй машин урсгал сөрж манай машины явж байсан эгнээ рүү орж ирээд манай машиныг мөргөх шиг болсон. Би тухайн үед ухаан балартаад юу болсныг мэдэхгүй жолооч тал руу хараад уначихсан байсан. Би тухайн үед жолоочийн дээрээс дараад уначихсан байсан. Гэтэл машины арын суудалд сууж явсан хүмүүс машинаас гараад машины цонхыг хагалаад манай хүүхэд болон жолооч бид нарыг гаргасан. Тэгээд цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн, удаагүй эмнэлгийн машин хүрч ирээд бид нарыг аваад Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-65 дугаар хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн “...Т-ын ... нь эмчилгээний зардалд 2,047,752 төгрөг, ... ... эмчилгээний зардалд 124,762 төгрөг, Б-ын О эмчилгээний зардалд 141,480 төгрөг, ... ... эмчилгээний зардалд 199,762 төгрөг, нийт 2,513,756 төгрөг...тус тус гарсан байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,

5. Иргэний нэхэмжлэгч ...“Манай байгууллагын нэр дээр ...улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ... овогтой ...гэдэг хүн манай байгууллагаас 2,500,000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж ирсний дагуу тухайн иргэнд ...ын эзэмшлийн ...улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Corolla Fielder маркийн тээврийн хэрэгслийг нь барьцаалан зээл олгосон... ...Манай байгууллагын тухайд ямар нэгэн номдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, зээлийн гэрээ дуусаагүй байгаа болохоор гэрээний үүргээ биелүүлээд явж байгаа гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68 дугаар хуудас/,

6. Иргэний нэхэмжлэгч ...“2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр ... өөрийнхөө машинтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явна гэж байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай байсан болохоор хэзээ, хэнтэй явсан эсэхийг нь мэдээгүй юм, тэгээд орой ажлаасаа тараад гэртээ ирээд байж байтал оройны 20 цагийн орчим манай нөхөр миний гар утас руу залгаад “Говьсүмбэр аймаг дээр осолд орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос гараад Говьсүмбэр аймагт шөнийн 01 цагийн орчим ирэхэд манай нөхөр ... болон түүний машинд сууж явсан хүмүүс бүгдээрээ эмнэлгийн тусламж авсан гээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байсан. Тухайн үед манай нөхрийн машинд сууж явсан гэх өлгийтэй хүүхэдтэй эмэгтэйгийн хүүхэд нь уйлагнаад байсан. Тэгээд магааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нярай хүүхдийг ээжтэй нь хамт эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу аваад явсан, харин би ар гэрийн хүмүүстэй нь хамт араас нь явсан... Тухайн ослоос болж миний тээврийн хэрэгсэл дахин ашиглах боломжгүй болсон байсан. Гэвч миний машиныг мөргөсөн жолооч ... гэдэг хүн машины хохиролыг барагдуулсан байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/,

7. Гэрч ...“...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би 17 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орох гээд өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын 3 залуу, 1 хүүхэдтэй эмэгтэйг аваад зургуулаа гараад 19 цаг орчимд Говьсүмбэр аймгаар дамжин өнгөрч байх үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин пост өнгөрөөд урд нэг улаан өнгийн машин явж байсан би хойноос нь 50-60 км цагийн хурдтай зайгаа бариад явж байтал урд байсан тээврийн хэрэгсэл гэнэт эсрэг урсгал руу ороход урдаас гэнэт тод гэрэл тусаад нэг машин манай урсгалаар чигээрээ орж ирсэн. Тэгээд би жолооны хүрдээ замаас гарах гээд баруун дартал урдаас зогсохгүй миний машины зүүн урд талаас мөргөөд замаас гараад хажуулдаж унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

8. Гэрч ...“...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орох гээд ...улсын дугаартай Приус-20 маркийн таксинд суугаад таксины жолооч, танихгүй 2 залуу, нэг эмэгтэй хүүхэдтэйгээ 6 уулаа явж байгаад 19 цаг 20 минут орчимд Говьсүмбэр аймгаар дамжин өнгөрч байх үед намайг хальт сэрэх үед урдаас гэнэт нэг машин гараад ирсэн. Ямар ч байсан замын хажуу тал руу манай машин унасан, тэгээд бүгд машинаас гараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/,

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0725/2710 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- ...биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, аалзан хальс доорх цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Э.Хүрэлсүх гэжээ. /1 дүгээр хх-ийн 132-134 дүгээр хуудас/,

10. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 6-11 дүгээр хуудас/,

11. Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2431 дүгээр дүгнэлт /1 дүгээр хх-ийн 148-150 дугаар хуудас/,

12. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1 дүгээр хх-ийн 5-13 дугаар хуудас/,

13. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 011/2025 дугаартай мөрдөгчийн магадлагааны дүгнэлт хэсэгт:

- ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

- Замын хөдөлгөөний дүрмийн 11.3: эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн,

- ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.... нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна.

- ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ... нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь заалтад заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Харин ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.... нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.

Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнх-Эрдэнэ гэжээ. /1 дүгээр хх-ийн 166 дугаар хуудас/,

14. Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 95-96, 102-103, 106 дугаар хуудас/,

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 193, 203-208 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч ...хууль ёсны төлөөлөгч ..., хохирогч Ч...., иргэний нэхэмжлэгч ..., ..., ..., гэрч, О...., .. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0725/2710 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 011/2025 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. жолоочийн лавлагаа болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч ...ад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч ...ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ...эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүгдэгч ...ын зүгээс насанд хүрээгүй хохирогч ...хууль ёсны төлөөлөгч Г.Т-т 6 861 000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ч.... нь хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч ...тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг нөхөн төлсөн байна.

            Эрүүл мэндийн даатгалын сангаас насанд хүрээгүй хохирогч ...эмчилгээний зардалд 2 047 752 төгрөг, хохирогч Ч....ийн эмчилгээний зардалд 124 762 төгрөг, ...эмчилгээний зардалд 141 480 төгрөг, ...эмчилгээний зардалд 199 762 төгрөг, нийт 2 513 756 төгрөгийн зардал гарсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...аас 2 513 756 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

            Харин насанд хүрээгүй хохирогч ...хууль ёсны төлөөлөгч ... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ...аас жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч ...ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ...ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ...ад оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасанТээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ...ад оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч ...хууль ёсны төлөөлөгч Г.Т-т 6 861 000 /зургаан сая найман зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ч.... нь хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч ...тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...аас 2 513 756 /хоёр сая таван зуун арван гурван мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

            8. Насанд хүрээгүй хохирогч ...хууль ёсны төлөөлөгч ... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ...аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ