Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

***  аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,

Шүүгдэгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*** аймаг *** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***аймаг *** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, ** мэргэжилтэй, “***” ХХК-ийн *** ажилтай, *** аймгийн ***сумын ***баг *** тоотод оршин суух, урьд *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ***овогт ******/РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 цагийн орчим *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутагт байрлах “***” дэлгүүрт иргэн ***зодож биед нь баруун эгэмний хугарал, баруун шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын өгсөн: Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үүрээр 05 цагт *** худалдааны төвд *** цохиж гэмтээсэн үйл явдал болсон. Би буруугаа ойлгож байна. Тэр хүнд гаргасан гэмтлийн эмчилгээний зардал болон ажилд яваагүй цалин хөлсийг барагдуулсан байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын явцад:

1. *** аймгийн *** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн *** гаргасан гомдол мэдээллийг бүртгэлийн №08/1100-0186/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

2. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн... хохирогч ***, сэжигтэн ***ын хамтаар "***" худалдааны төвийн орох, гарах хаалгаар ноцолдож гадагш гарч байв. 2 минут 47 дахь секундэд сэжигтэн ***, хохирогч ***тай ноцолдож байгаад дээр нь дарж унаж хохирогчийн цээж, нүүр хэсэг рүү удаа дараа өшиглөж байхад бичлэгийн 03 минут 03 секундэд "***" худалдааны төвөөс нэг эрэгтэй хүн гарч ирээд сэжигтэн ***ыг салгаж цааш авч явав... гэх тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

3.2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" худалдааны төвийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгтэй хатуу хуурцгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай... мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р хуудас/,

4. Хохирогч ***ын ... Би 2025 оны 01 дүгээр сарын 13-ны үүрээр 05 цагийн орчим *** аймгийн *** сумын 2 дугаар багт байрлах *** худалдааны төвд ороод гоймон идээд сууж байхад, миний хажууд танихгүй нэг залуу бас гоймон идээд сууж байсан. Би гоймонгоо идээд дуусаж байхад гэнэт миний хажууд сууж байсан залуу руу гэнэт босож ирээд цохих гээд дайрахаар нь би салгаад дэлгүүрээс аваад гарсан. Гэтэл дэлгүүрээс гарах үед би хамт унасан чинь намайг босох гэж байхад миний эгэм рүү 2 удаа өшиглөсөн. Мөн босож ирсний дараа толгой руу гараараа цохичхоод яваад өгсөн. Энэ үед найз нь гэх хүн салгаад аваад явсан. Би яагаад гэдгийг мэдэхгүй байна. Би тэр хүнтэй ямар ч маргаан зодоон хийгээгүй. Харин зодоон хийх гэж байхад нь салгасан. Миний баруун мөрний эгэмний яс хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

5. ***аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №111 дугаартай ... ***ын биед баруун эгэмний хугарал, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Шинжээч эмч ***шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,

6. Яллагдагч ***ын “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би ***зоогийн газарт ганцаараа ороод 8 лааз пиво уугаад тэндээсээ гараад үүрээр 04 цагт гоймон идэхээр "***" орсон. Тэнд гоймон идэж байсан нэг залуу ***муу сайн писданууд угаасаа ийм байхгүй юу гээд үглээд байхаар нь би салфетканы сав аваад шидчихсэн юм. Тэгсэн чинь хажууд нь байсан нэг залуу намайг салгаад гадаа аваад гарсан. Гадаа гараад тэр залуутайгаа маргалдаж байгаад би цээж хэсэг рүү нь нэг удаа цохиод хавираад унагаачихсан юм. Тэгсэн чинь тэнд байсан ******гээд манай нөгөө ангийн залуу намайг болиулаад тэгээд тэрний машинд сууж байгаад би гэртээ харьсан. Би бусдад гэмтэл учруулсандаа эмчилгээний зардалд 1.0 сая төгрөг өгсөн. **уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/…” зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 цагийн орчим *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутагт байрлах “***” дэлгүүрт иргэн ***зодож биед нь баруун эгэмний хугарал, баруун шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:  

1. *** аймгийн *** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн *** гаргасан гомдол мэдээллийг бүртгэлийн №08/1100-0186/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

2. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

3.2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" худалдааны төвийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгтэй хатуу хуурцгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай... мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р хуудас/,

4. Хохирогч ***ын мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

5. ***аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,

6. Яллагдагч ***ын мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

*** аймгийн *** сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч ***ыг 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 цагийн орчим *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутагт байрлах “***” дэлгүүрт иргэн ***зодож биед нь баруун эгэмний хугарал, баруун шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, улсын яллагчтай маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч *** эмчилгээний зардалд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч ***ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгож уг  торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг ялын саналыг шүүхэд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1- д зааснаар шүүгдэгч ***т 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялын 2,000,000 төгрөгийн шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хохирогч *** нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***овогт ******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялын 2,000,000 төгрөгийн шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Энэ  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА