| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2022/0235/З |
| Дугаар | 128/ШШ2022/0698 |
| Огноо | 2022-09-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0698
2022 09 22 128/ШШ2022/0698
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, А******* э******* р******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П******* нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2019 оны А/164 тоот Үйлчилгээний хөлс шинэчлэн тогтоох тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүний хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, мөн хуулийн 106.3.7-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 199,528,022 төгрөг гаргуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б*******аас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ... 2019 оны А/164 тоот Үйлчилгээний хөлс шинэчлэн тогтоох тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгож, гэж заасныг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүний хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байна. Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тодруулгад дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээг үйлдсэн нь үнэн болно гэж тодруулсан шаардлагадаа дурдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг, эвлэрлийн гэрээний хамт бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд Б.Б*******аас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан ...2019 оны А/164 тоот Үйлчилгээний хөлс шинэчлэн тогтоох тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүний хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, мөн хуулийн 106.3.7-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 199,528,022 төгрөг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, эвлэрлийн гэрээгээр эвлэрсэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А******* э******* р******* ХХК-иас Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт холбогдуулан гаргасан ...2019 оны А/164 тоот Үйлчилгээний хөлс шинэчлэн тогтоох тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүний хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, мөн хуулийн 106.3.7-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 199,528,022 төгрөг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*******аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ГАНБАТ