Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

                                                                                                                      

 

 

 

 

 

  2025         02           27                                    2025/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бод холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Быг хххөдөр Ххххорооны нутаг дэвсгэрт байрлах 291 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Ж.Хххийн өмчлөлийн хххмаркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрлийг цохиж хагалан түүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.050.000 төгрөгийн хохирол учрлуулан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн   дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Б нь хххөдөр Ххххорооны нутаг дэвсгэрт байрлах 291 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Ж.Хххийн өмчлөлийн хххмаркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрлийг цохиж хагалан түүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Сүхбаатар дүүргийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын 240903204 дугаар тогтоол /хх-ийн 01/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/,

 

Хохирогч Ж.Хххийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би хххөдөр гэрээсээ хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөөр гарахад миний хххмаркийн тээврийн хэрэгслийн арын хоёр гэрлийг хагалсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.

... би Гантөмөр овогтой Б гэх хүнийг сэжиглэж байна. Тухайн хүнтэй урьд нь хамтран амьдарч байгаад тухайн залуу нь миний биед удаа дараа халдаад хамт амьдрахаа болиод харилцаагаа тасалсан. Тэгээд энэ үйлдэлдээ өш санаж байна гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 08, 14-15/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн хххөдрийн:

Хэрэг учрал болсон гэх газар нь Ххххорооны нутаг дэвсгэрт байрлах ххх гэсэн хаягтай шаргал өнгийн 16 дугаар барилга байх бөгөөд уг барилгаас ертөнцийн зүгээр зүүн талд байрлах тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулсан хххх маркийн хххх  улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх бөгөөд тус тээврийн хэрэгслийн гадна талд үзлэгийг эхлүүлэхэд урд талын гуперийн дээд талд байрлах хоёр ширхэг гэрэл угаагч шингэн цацагч байхгүй байх бөгөөд үзлэгийг цааш тус тээврийн хэрэгслийн ард талын гадна хэсэгт үргэлжлүүлэхэд ард талын тормозны хоёр улаан гэрэл хагарсан, тээшний хаалгыг нээж үзэхэд гажсан байх бөгөөд буцаж цоожлогдохгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11, 17-21/,

 

“хххх” засварын газрын засвар үйлчилгээний хуудас /хх-ийн 27/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1137 дугаар:

“Хххмаркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гэрэл 1.100.000 төгрөгөөр, зүүн хойд гэрэл 1.100.000 төгрөгөөр, 2 ширхэг багажны тагны нугас 300.000 төгрөгөөр, 2 ширхэг гэрлийн ус шүршигч, таг 800.000 төгрөгөөр, багажны тагны сордог түгжээ 450.000 төгрөгөөр, багажны тагны гажаа гаргах 180.000 төгрөгөөр, эд анги солих ажлын хөлс 120.000 төгрөгөөр тус

 

тус үнэлэв” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 32, 37-39/,

 

Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

хххөдөр Ххххороо хххх хотхоны гадна зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санамсаргүйгээр танидаг хүнийхээ машины арын гэрэл дохио болон багажны хаалгыг гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

Хохирогч Ж.Хххийн Прокурорын байгууллагад гаргасан:

“ххх овогтой Ххх миний бие нь хххөдөр гэрээсээ гарч машинаа хартал Ххх маркийн ххх дугаартай машины арын гэрэл, дохио болон багажны хаалга цоож эвдэрсэн байсан цагдаад хандсан. Одоогоор Гантөмөр овогтой Б нь машины хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч тусална уу.” гэх хүсэлт /хх-ийн 70/, 

Шүүгдэгч Г.Бын Прокурорын байгууллагад гаргасан:

“хххх овогтой Б миний бие нь хххорой Ж.Хххийн ххх маркийн авто машиныг гэрэл дохио болон арын багаажыг эвдэж хэмхэлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ж.Хххийн авто машиныг бүрэн засаж янзлуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гээд хохирогч болох Ж.Ххх нь мэдэгдсэн болно. Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 71/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Бын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, хувийн байдлын тодорхойлолт /хх-ийн 53-62/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Г.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, хохирлын үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг улсын яллагчаас танилцуулж Г.Б хүлээн зөвшөөрсөн байгаа нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болов.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Бын хохирогч Ж.Хххийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Хххт гэмт хэргийн улмаас 4.050.000 төгрөгийн хохирол учирсныг төлсөн ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульд заасан нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ххххх Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ