| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0048/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга П.Янжмаа
Улсын яллагч О.Билгүүндаш
Шүүгдэгч Г.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.*******д холбогдох 300000004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, ******* настай, *******, боловсролтой, гүй, ******* аймгийн сумын дүгээр сургуулийн ын анд аар ажилладаг, ам бүл-, үүдийн хамт амьдардаг. ******* аймгийн сумын багийн -ын доод хэсэг - тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /РД: ИМ77**************7/
Шүүгдэгч Г.******* нь Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 0 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 9 цаг 00 минутын орчимд ******* аймгийн сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт маркийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтсан үедээ дахин жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Г.******* нь 04 оны дүгээр сарын -ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь 04 оны дүгээр сарын -ны өдрийн 4 дугаартай шийтгэврээр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 0 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтуулах ундааны зүйл хэрэглэж ******* аймгийн сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт маркийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаар мэдүүлсэн гэрч Т.ны “...Тухайн өдөр намайг гэртээ байж байх үед манай найз Г.******* над руу залгаад гараашны нуруу өргөлцөөд өгөөч гэж хэлсэн. би 8 цагийн үед Г.*******ын гэрт очсон. ...бид Г.*******ын гараашны нурууг өргөлцөж тавьсан. Тэгээд бид 4 нэг ширхэг . литрийн нэртэй пиво болон 0.7 литрийн Хараа нэртэй нэг шил архи хувааж ууцгаасан. ...архийг ууж дуусчхаад Г.******* өөрийнхөө маркийн машинаар бид нарыг хүргэж өгөхөөр -н ар талаас хөдлөөд захиргааны хойд талын Богдын гол байрны тэнд бид нарыг буулгаад хөдөлж байх үед замын цагдаа ирээд Г.*******ыг шалгасан тэгээд аваад явсан. ...Тухайн үед Г.******* өөрийнхөө цагаан өнгийн машинаа жолоодож явсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Э.ийн “...тухайн өдөр 4 цагийн орчмын үед манай найз Г.******* над руу залгаад юм өргөлцөөд өгөөч гэж хэлсэн. ...бид нар Г.*******ын гэрт очоод гараашны нуруу өргөлцөж дуусаад би болон Г.*******, ь, н бид дөрөв . литрийн нэртэй ширхэг пиво 0.7 литрийн Хараа нэртэй нэг шил архи зэргийг хувааж уусан. ...архийг хувааж уучхаад Г.******* бид нарыг хүргэж өгөхөөр өөрийнхөө цагаан өнгийн маркийн машинаар -н ар талаас хөдлөөд захиргааны хойд талын Богдын гол байрны тэнд бид нарыг буулгаад хөдөлж байх үед замын цагдаа ирээд Г.*******ыг шалгасан тэгээд аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч М.ийн “...Г.******* ахын гэрт ирээд Г.*******, н, бид 4 хамт гаршийн нуруу өргөлцөж дуусаад . литрийн нэртэй пиво ширхэг, 0.7 литрийн хараа нэртэй архи ширхгийг хувааж ууцгаасан. Тухайн архийг ууж дууссаны дараагаар Г.******* ах бид нарыг хүргэж өгөхөөр өөрийнхөө цагаан өнгийн портер машинаар бид 3-г суулгаад ногоон хашааны арын замаар захиргааны ард байх Богдын гол байрны үүдэнд хүргэж өгсөн. Тэр үед цагдаа ирээд Г.******* ахыг шалгаад аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Н.ын “...0 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Богдын гол гэх байрны урд талын асфальтан зам дээр цагдаа зохицуулагч, дэд ахлагч ийн хамт хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхдаа 9 цагийн үед байхдаа -******* ЗАА улсын дугаартай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл тэвшин дээрээ хүн суулгаад хөдөлгөөнд оролцоод явж байхаар нь зогсоож шалгахад 4-0 орчим насны ******* гэх хүн согтуулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгслээ жолоодсон байсан. Тухайн иргэний тээврийн хэрэгслийг саатуулж, цагдаагийн газарт аваачиж драгер жаар үлээлгэж, шалгахад .9% согтолттой байсан. Тухайн иргэний согтал шалгасан тэмдэглэл үйлдэж мэдээнд оруулсан. Ийм зүйл болсон. Тухайн иргэн кабин дотроо өөрөөсөө гадна 3 хүн суулгаад тэвш нь дээрээ хүн суулгаад замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч хамт явж байгаа хүмүүсээрээ юм хийлгээд хүргэж өгөх гээд явж байна. Бид нар шил архи уусан гэж л хэлж байсан. Тухайн жолоочийн регистрийн дугаарыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаар орж шалгахад өмнө нь согтуулах ундааны зүйл хэрэглээд жолоодох эрхээ хасуулсан хүн байсан...”
гэсэн мэдүүлгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Г.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн 04 оны дүгээр сарын -ны өдрийн 4 дугаартай шийтгэвэр нь хүчин төгөлдөр байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтуулах ундаа, мансуулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заажээ.
Согтсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Шүүгдэгч Г.******* нь 0 оны дүгээр сарын -ны өдөр эрхээ хасуулсан үедээ согтуулах ундааны зүйл хэрэглэн ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт маркийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтсан, манссан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Г.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтсан, манссан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Г.*******д прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 40 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн дэх хэсгийн ., ., ., 3.8 дугаар зүйлийн 4, дахь хэсэг, 3.0 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтсан, манссан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 40 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан 40 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
.Шүүгдэгч Г.*******д 04 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА