| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Н.Энхтулга
Хохирогч нарын өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 25 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Хэнхэлдэг” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн ******* оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан овогт (РД:ЗБ89*******15).
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу оны дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эзэмшлийн улсын дугааргүй “Dauyn” маркийн мотоциклыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1******* “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас жолоодон явсан улсын дугааргүй “Dauyn” маркийн мотоциклыг мөргөж онхолдсоны улмаас зорчигч З.ийн эрүүл мэндэд “бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух, чамархайн зулгаралт” бүхий хүнд хохирол, жолооч эрүүл мэндэд “ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал” бүхий хүндэвтэр хохирол, эзэмшлийн улсын дугааргүй “Dauyn” маркийн мотоциклд 166.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. оны сарын -нд Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Угаадай” гэдэг газар ынхаас сундлаад хөдлөх гэсэн чинь намайг мотоцикл уначих гээд би мотоцикл унасан. Тухайн үед зүүн урагш 12 километрт байдаг Хавьсагад гэх нуур руу хамт тэр айлд байсан , хоёр явахаар болсон. Эрдэнэбаатар, хоёр түрүүлээд хөдлөөд явсан. Араас нь бид хоёр явсан. Тэгээд явж байгаад Зоогийн усны баруун дээр аваар болсон. Эргэлтэн дээр эргэж амжилгүй унаж явсан мотоциклын зүүн хэсгээс шүргэсэн. Шүргээд хоёр тийшээ ойчсон байсан. Эрдэнэбаатар босч ирээд загнасан, эхнэр нь өөрөөс нь урд зүгт нь ойчсон байсан. Би мотоциклынхоо зүүн гар талд нь шидэгдэж ойчсон байсан. миний ард ойчсон байсан. /ын хөл нь хөндүүр болсон байсан/ Тэгээд би мотоциклоо босгож унаад түргэн дуудахаар ынх руу явсан. ын эхнэр /нэрийг нь санахгүй байна/ дуудлага өгсөн. Тэрнээс өөр зүйл болоогүй. ын мотоциклыг унаж явсан. Би Дундговь аймгийн Баянжаргалан суманд ******* оны ******* сарын -нд төрсөн. Дундговь аймгийн ******* суманд сургуулийн өмнөх боловсрол болон бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. Одоогоор Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багт эхнэр Б.Хундмаа болон 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-191/.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “ оны дугаар сарын 03-ны шөнө манай охин залгаад ******* дээр байна. Энд осол гарсан нь ухаангүй эмнэлэгт байна гэж хэлсэн. Уул нь өдөр 15 цагийн үед осолд орсон юм шиг байсан. Тэгээд надад хэлж чадахгүй байсан юм шиг байсан. Намайг та заавал ирэх ёстой байна гээд дуудсан. Намайг яваад очиход манай охин ийн нөхөр Эрдэнэбаатарыг *******ийн төлөөлөгч хамт явж хүнтэй уулзана гээд аваад явсан байсан. Манай охин эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлгээс Сайншанд сум руу авч явах гэтэл амьсгалын аппарат нь байхгүй байхаар нь Мандах сумын эмнэлгээс ирж аппарат аваад тэгээд манай охиныг Сайншанд сум руу аваад явсан. Тэгээд би буцаад сум руугаа ирсэн. Хойно нь давхиж явсан мотоцикл ирээд шүргээд унагаасан гэж ярьцгаадаг. Тэр шүргэж унагасан мотоцикл нь 2 хүн сундлаастай явж байсан гэж би сонссон өөр зүйл мэдэхгүй. Охин нь анх ухаангүй байсан. Одоо бол хааяа ярьдаг мөртлөө ухаан санаа нь орж гараад байдаг. Хааяа дуугарахаа больчихдог, тэгээд цөөхөн хэдэн юм ярьж байгаад, их юм асуухаар гэнэт уурлаад байдаг. Одоогоор тал харвалттай 80 хувийн группэд байгаа. Биеийн байдлын хувьд зүүн нүд нь харахгүй, зүүн гар нь хугархай /үүрэлттэй/ байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дахин өгсөн: “Миний охин Ч. нь оны дугаар сард осолд ороод түүнээс хойш Дорноговь аймагт эмнэлэгт ухаангүй 23 хоног болсон. Түүнээс хойш 3 сарын хугацаанд хэвтрийн байсан. Одоо Дорноговь аймгийн Мандах суманд надтай хамт амьдарч байгаа. Биеийн байдал нь муу талдаа, ой санамж муу, хүний ярьсан зүйлийг ойлгох чадвар нь удааширсан, нилээн удаж байж яриаг ойлгодог, зүүн гар тал нь мэдээ байхгүй, зүүн гар огт мэдээ байхгүй хугархай, зүүн нүд татанги, зүүн завжаар шүлс гардаг, юм идэж уухдаа хахаж цацдаг, бараг ярьж чадахгүй, хааяа ганц нэг үг өгүүлбэр хэлнэ ийм л байдалтай байгаа. Охин Дундговь аймагт ирж мэдүүлэг өгөх, хавтаст хэргийн материалтай танилцах ямар ч боломжгүй байгаа тул миний бие хууль ёсны төлөөлөгч тул ирж мэдүүлэг өгч байна. Би гомдолтой байна. ******* гэх хүнээс ямар ч хохирол төлөөгүй байгаа, охин биед хоёрын хувьд маш хэцүү байгаа, би тэтгэврийн зээл авч охиноо эмчилж байгаа, бүх хохирлоо гаргуулж авмаар байна. Хуульд зааснаар охиндоо сэтгэцийн хохирол тогтоолгоно. Манай охин Ч. 5-17 насны 3 охинтой, Ч. ийм байдалтай болсноор би тухайн 3 хүүхдийг тэжээн тэтгэж байгаа, нөхөр Эрдэнэбаатар айлын мал маллаж амьдарч байгаа, өөрөө бичиг үсэг мэдэхгүй хүн байгаа юм. Мөн би гэдэг хүнд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193/
Хохирогч Ч.ийн: “Би тухайн өдрийн үйл явдлыг огт санахгүй байгаа юм. Тэр осолд орсон гэдгээ ч мэдэхгүй байгаа. Сүүлд ухаан ороод нөхрөөсөө асуухад мотоциклтой явж байгаад аваарт орсон гэдгээ мэдсэн. Би тэр өдөр ямар өдөр байсан, юу хийсэн, хаагуур явсан тухайгаа огт санахгүй байна. Би энэ ослоос болоод ухаангүй удаан байсан болохоороо өмнөх юмнуудаа огт санахгүй байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******1-*******2/
Хохирогч : “Би оны сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг Зоог гэх газарт 15, 16 цагийн үед байх өөрийн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклтой эхнэр ийг сундлаад явж байхад араас мотоцикл ирээд маш хүчтэй мөргөсөн тул би ойчоод босоод ирсэн. Эхнэр мотоциклоос зүүн тийш ойчсон байсан. Миний араас мөргөсөн мотоциклтой унасан хүний нэг болох миний хажууд унасан байсан. Хамт явсан мотоциклынхоо хойд талд хэвтэж байсан. Тэр өдөр гэдэг айлын гаднаас намайг хөдлөхөд хөдөлнө гээд мотоциклын урд талд нь сууж байсан. Тэгэхээр намайг мотоциклтой мөргөх үед мотоциклыг унаж явсан байх гэнэт араас ирж мөргөсөн болохоор хэн унаж явааг нь хараагүй. Тухайн ослын улмаас миний баруун хөл гэмтсэн, нуруу бас өвдөөд байгаа. Би оны сарын -ны өдөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тухайн өдөр унаж явсан мотоцикл миний өөрийн “Даюун” маркийн мотоцикл байсан. Тэр өдөр мотоцикл араас ирж мөргөснөөс болоод мотоциклын буруу талын кропны таг хагарсан байсан өөр ил харагдах эвдрэл гэмтэл байгаагүй. , нар тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг мэдэхгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Одоо миний баруун талын хөлийн ар хэсгээр хатгуулж өвддөг болсон мөн нуруугаар өвддөг болсон. Осолд орсноос хойш мотоцикл тэрэг унаад хол явахаар хөл гар, ууц нуруугаар өвддөг болсон. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Ослын улмаас эхнэр сар гаран эмнэлэгт хэвтсэн, миний бие өөрийгөө үл хайхран өвчтэй эхнэрээ сахиж байсан болохоор маш их хүнд хэцүү байсан, сэтгэл санаагаар маш их хямарч байсан, зардал мөнгө ч их гарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******8/
Иргэний хариуцагч : “Миний эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн тээврийн хэрэгслийг ******* нь жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан. Би уг иргэний хариуцагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай гэрт ******* ирээд өөрийнхөө унаж ирсэн мотоциклыг манай гэрийн гадаа үлдээгээд, надад хандан хоёулаа ийшээ оччихоод ирье гэхээр нь би за тэгье миний мотоциклоор хамт явъя гэж хэлсэн. Би т хандан чи миний мотоциклыг барьчих уу гэтэл тэгье гээд миний мотоциклыг унаад, би ын ард суугаад манай гэрийн гаднаас хөдөлсөн. Тэгээд ******* миний мотоциклыг барьж яваад унаж явсан мотоциклтой мөргөлдсөн. Би тухайн мотоциклыг 2018 онд Дундговь аймгийн ******* сумын төвөөс мотоцикл зардаг хүнээс 2.900.000 төгрөгөөр авч байсан юм. Уг мотоцикл миний өөрийн мотоцикл байгаа юм. Миний мотоцикл урд талын гар нь мурийсан мөн ар талын ачмаг нь буруу тал руугаа мурийсан. Ацан гол нь хугарсан, баруун талын толь нь хугарсан буруу талын дохио хагарсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51,53/
Гэрч : “ оны сарын -ны өдөр аав , ээж , манай найз бид хэд гэрт байхад Эрдэнэбаатар, хоёр манайд мотоциклтой сундлаад ирсэн. Юм ярьж тараг ууж сууцгааж байгаад Эрдэнэбаатар, нар Гэрэл ахынд очиж үсээ засуулна гээд манайхаас хөдлөөд явсан. Тэгээд бид хоёр Эрдэнэбаатар, хөдлөөд нилээн явсны дараа араас нь мотоцикл унаад би ард нь сундлаад бид 2 нуур орж адуу үзэх гээд хөдлөөд явсан. Тэгээд араас нь гүйцээд очиход тэр хоёр нилээн ширүүн явж байсан. Бид 2 араас нь замын тойрог дээр гүйцэж түрүүлэх гээд дарж чадаагүй хажуу талаас нь мөргөсөн. Тэгээд Эрдэнэбаатар, хоёр мотоциклоосоо нилээн хол зайтай шидэгдээд ойчсон байсан. Би бас мотоциклоосоо шидэгдсэн байсан. Тэгээд босоод ирсэн чинь босчихсон ийг гайгүй юу? гээд толгой доогуур нь гараа хийчихсэн сууж байсан. дээшээ харчихсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Эрдэнэбаатар бид 2 ыг яваад түргэн дуудаад ир гэсэн. Удалгүй миний мотоциклыг гэрт үлдээгээд өөрийнхөө мотоциклыг сольж унаад түргэн дуудчихлаа гэж ирээд миний бие жаахан эвгүй байна. Би явлаа гээд явчихсан. Миний мотоциклыг манай дүү унаж ирээд байж байхад удалгүй сумын түргэн, цагдаа ирээд бид хэдийг сумын эмнэлэг рүү аваад явсан. бид хоёр найзууд. Би Эрдэнэбаатар, нарыг танина. Найзууд ойр дотно нэг, нэгийнхээрээ орж гараад явдаг хүмүүс байгаа юм. Би өглөө адуунд явж байгаад тай хөдөө таараад адууны аранга буюу шүд авна гэж хэлж байсан. Тэгээд найз нь туслаад хамт авч өгье гээд манай гэрт ирсэн. Цагийг нь мэдэхгүй байна. Эрдэнэбаатар, хоёр манайд ямааны тараг авч ирж өгсөн. ын унаж явсан мотоцикл минийх, улсын дугаар авч чадаагүй байгаа. Эрдэнэбаатар, , нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Миний баруун талын хөлийн түнх хэсэг жаахан хөндүүр, баруун хөлийн шагай хэсгээр хавдаж чинэрээд гишгэж болохгүй байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
Гэрч Б.ын: “ оны сарын -ны өдөр 1******* цагийн үед Эрдэнэбаатар, нар манайд ирж байж байгаад манайхаас 16 цагийн үед хоёулаа мотоциклтой сундлаад Гэрэл ахынд очиж үсээ засуулна гээд явсан. Тэгээд удалгүй *******-20 минутын дараа араас нь манай хүү нар мотоциклтой сундлаад адуу харна гээд явсан. Тэгээд удалгүй гэрт байж байсан чинь ирээд түргэн дуудаад өгөөч гээд байсан яасан юу болсон гэж асуусан чинь мотоциклоос очоод гараа эвгүй болгочихлоо гэж байсан. Тэгээд манайхаас мотоциклоо унаад гэр рүүгээ явчихсан. Би Гэрэлийнд ирж утсаар ярж түргэн дуудчихаад Гэрэл бид хоёр хамт хэрэг болсон газар очоод байж байсан чинь
удалгүй түргэн ирж сумын төв рүү авч явсан. Би Эрдэнэбаатар, нарыг танина нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Нэг нэгнийхээрээ орж гарч байдаг юм хамаатан садан найз нөхдийн холбоотой хүмүүс биш. Манай гаднаас хөдлөөд явахад мотоциклоо бариад манай хүү ард нь судалчихсан байсан. Эрдэнэбаатар, хоёр манайд 15 цагийн үед ирээд байж байгаад 16 цагийн үед байх ахындаа очлоо гээд манайхаас явсан. Эрдэнэбаатар, 2 манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл угаагүй эрүүл байсан. Эрдэнэбаатар, хоёр манайд ирээд архи согтууруулах ундааны зүйл уугаагүй ирээд удаагүй явсан. , хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм бол байгаагүй, юм яриад сууцгааж байсан. намайг малд яваад ирэхэд ирчихсэн байсан. Айлаас хонь авна гээд ярьж байсан ямар ажилтай ирснийг нь сайн мэдэхгүй байна. Манай гаднаас хөдлөөд явахдаа нөхөр Эрдэнэбаатар нь мотоциклоо унаад эхнэр нь араар нь сундлаад хөдлөөд явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6*******-65/
Гэрч : “ оны сарын -ны өдөр гэдэг хүн 16 цагийн орчимд сумаас хойш 26 километрт Тамир гэдэг айлын бууцны хойно Эрдэнээ эхнэртэйгээ явж байгаад мотоциклоос унаж ухаангүй байна гэж байсан. Тэгээд би дуудлага хүлээж аваад гарах гэж байхад дахиж яриад наадуул чинь мотоциклтой явж байгаад мөргөлдсөн юм шиг байна та зургийг нь сайн аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумынхаа хэсгийн төлөөлөгч рүү яриад хамт дуудлаганд явсан. Тэгээд дуудлаганд очиход ухаангүй байдалтай байсан, өвчтөнд бүх биеийн үзлэг хийж өвчин намдаах цус тогтоох эмчилгээ хийж зүүн гарын бугуйгаар хугарсан байсан чиг тавьж боож эмнэлэгт зөөвөрлөн сумын төвийн эрүүл мэндийн төвд зөөвөрлөн авч ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчээс зөвлөгөө авч эмчилгээ хийж байгаад Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт дугаар сарын 03-ны
өдөр зөөвөрлөн хүргэж өгсөн. Дуудлагаар очиход ухаангүй дээшээ харсан байдалтай байсан. Очоод бүх биеийн үзлэг хийж ажилласан. Хэргийн газар очиход Эрдэнэбаатар, , Гэрэлчулуун, нар байсан. Осол болсон газар очиход осол болсон газар байхгүй байсан. Очиход Эрдэнэбаатар зүгээр байсан. ын хөл нь доголчихсон байсан. Осол болсон газар очиход Эрдэнэбаатар, нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ийн биед үзлэг хийхэд зүүн гар бугуйгаар хугарсан байсан, нүүрний зүүн тал хавдартай байсан. Өөр ил харагдах шарх байхгүй байсан. Би д өвдөлт намдаах тархины хаван хөөх цус тогтоох эмчилгээнүүд хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67/
Гэрч : “Би оны сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байх үедээ 2 мотоцикл мөргөлдсөн гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авч хэргийн газрын үзлэг хийсний дараа драгерь багаж байхгүй байсан тул согтолт тогтоох зорилгоор хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд оны сарын -ны өдөр 21 цаг 00 минутад оролцогч З.Эрдэнэбаатар, ******* нарын биеэс биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан. Тэгээд оны сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах саналыг тухайн үед байсан хяналтын прокурор О.Эрхэмбаярт өгсөн. Тэгээд тухайн прокурорын тогтоолыг прокуророос авч хэргийн материалд хийгээгүй байгаа. Дуудлагаар очиж хэргийн газрын үзлэг хйихэд хадтай товгор хэсэг, саад тотгор байгаагүй. Шулуун толгодын энгэрээр бага зэрэг эргэлттэй шороон зам байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай: “Ирүүлсэн материалаар *******ын биед баруун шууны зөөлөн эдийн гэмтэл, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96-97/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны 03 дугаар сарын11-ний өдрийн 22******* дугаартай: “ биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн *******5-*******6/
Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны ******* дугаар сарын *******-ны өдрийн /**************5 дугаартай: “Ч.ийн биед бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух, чамархайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан зүүн шуу ясны ил хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан дух, чамархайн зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 112-115/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай: “3. биед ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь үүсэх үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-123/
Техникийн шинжээчийн 2******* оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн /81 дугаартай: “Улаан өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Ногоон өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Эрдэнэбаатар нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна.
Жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.*******. в/ "мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;" 3.7.а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;-ыг хориглоно.", 11.1*******. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Жолооч 3.Эрдэнэбаатар нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.*******. в/ "мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;", 3.7. в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; -ыг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Техникийн шинжээчид ирүүлсэн материалд үндэслэн улаан өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл, ногоон өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг замын осол хэрэг гарахад замын нөхцөл байдал болон бусад байдал нөлөөлөөгүй. Жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1*******. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол хэрэг гарах болсон шалтгаан болсон гэж үзэж байна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинээр илрээгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 135-136/
Мөрдөгчийн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1******* дугаартай: “******* жолоочтой “Даюун” маркийн улаан өнгийн мотоцикл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна.
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);
Монгол Улсын Замын хөдөлгөөний 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул ******* нь Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг Зоог гэх газарт оны дугаар сарын -ны өдөр “Даюун” маркийн улсын дугааргүй улаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан дүрмийг тус тус зөрчиж Ч.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх шалтгаант холбоотой байна. Дээрх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн үндсэн шалтгаан болсон нь материалд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж магадлалаа” гэжээ. /1-р хх-ийн 1*******1-1*******3/
2******* оны 06 сарын 25-ны өдрийн ТХҮ-92*******/*******306 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайланд: Улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклын урд талын гар /руль/ 1*******.250, ачмаг /ачаа/ 11*******.000, ард талын дугуйг боодог ацан гол 28.500, толь 6.650, зүүн хойд талын дохио 2.850, мотоциклын сэлбэг эд ангийн зах зээлийн үнэ цэнийг 2******* оны 06 дугаар сарын байдлаар 166.250 төгрөгөөр үнэлэв” гэжээ. /1-р хх-ийн 165-166/
“Peace of mind” сэтгэцийн клиникийн: “ овогтой нь Танин мэдэхүйн үйл ажиллагаанд нилээд бууралт илэрнэ. Сэтгэхүйн хүрээнд одоогийн байдлаар органик шалтгааны улмаас үүссэн танин мэдэхүйн гүнзгий бууралт тод илэрнэ. Унших, бичих, бодох зэрэг чадварууд эрс буурсан, нэрлэхгүйн хэлгүйдлийн шинж тод илэрч байна. Сэтгэл хөдлөлөө хянах, удирдах чадвар суларсан, хөдлөцгүй тогтонги болсон шинж ажиглагдана. Өөрийн сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар буурсан. Зан төрхийн өөрчлөлтийн элемент илэрнэ. Ярих хурд эрс удааширсан.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 2*******6/
Хохирогч Ч.ийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1-р хх-ийн 2*******8-2*******9/
Хохирлын баримтууд /2-р хх-ийн 15-86/
Хохирлын тооцоо /2-р хх-ийн *******9-111/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол газар газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 1*******-20/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-32/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1-р хх-ийн 195/
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн ******* оны 0******* сарын16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 199-201/
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн ******* оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 2-20*******/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 2-209/
Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 211/
Хохирогч Ч.ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-ийн 215-2*******5/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар ******* нь оны дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Dauyn” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг жолоодон явахдаа жолоодон явсан улсын дугааргүй “Dauyn” маркийн ногоон өнгийн мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна.
Уг ослын улмаас хохирогч З.ийн эрүүл мэндэд “бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух, чамархайн зулгаралт” бүхий хүнд хохирол, хохирогч эрүүл мэндэд “ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал” бүхий хүндэвтэр хохирол,
Иргэний хариуцагч эзэмшлийн улсын дугааргүй “Dauyn” маркийн улаан өнгийн мотоциклд 166.250 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч З., З.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны ******* дугаар сарын *******-ны өдрийн /**************5 дугаартай, Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тус тус нотлогдож байна.
Зам тээврийн осол гарахад “Dauyn” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг жолоодон явсан *******ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1*******. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл шалтгаалсан болох нь Техникийн шинжээчийн 2******* оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн /81 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхгүй үедээ эзэмшлийн улсын дугааргүй “Dauyn” маркийн улаан өнгийн мотоциклыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1*******-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ч.ийн эрүүл мэндэд хүнд хохирол, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Ч.ийн эрүүл мэндэд “бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух, чамархайн зулгаралт” бүхий хүнд хохирол, хохирогч эрүүл мэндэд “ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал” бүхий хүндэвтэр хохирол,
Иргэний хариуцагч эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Dauyn” маркийн мотоциклд 166.250 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Ч.ийн хууль ёсны төлөөлөгч Ш.гаас 17.*******89.*******93 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ******* 25.000.000 төгрөг хохирогч нарт төлсөн болох нь хохирогч нарын өмгөөлөгч Ч.Сайнжаргалын тайлбар, хохирол төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор хохирогч З.Эрдэнэбаатар, Ч. нарт төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Харин Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна. Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас иргэний хариуцагч эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Dauyn” маркийн мотоциклд 166.250 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч *******аас гаргуулан иргэний хариуцагч Г.т олгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзээд шүүгдэгчээс 166.250 төгрөг гаргуулан иргэний хариуцагч Г.т олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч нарын өмгөөлөгч Ч.Сайнжаргал шүүх хуралдаанд: “...хохирогч хувьд ахар сүүлний 1 дүгээр үеийн хугарал гэмтэл авсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Ч.ийн хувьд бага тархины зүүн бөмбөлөгт цус хуралт, тархины няцрал зүүн шууны хугарал гэмтэлтэй байсан. Одоо зүүн гар нь мөрнөөсөө дээш явахгүй болсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай... ” гэх тайлбар гаргаж байх тул хохирогч Ч. өөрийн эрүүл мэндтэй холбогдон цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заав.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол 25.000.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаашид хохирогч эмчилгээтэй холбоотой хохирол нэхэмжилбэл төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор хохирогч З.Эрдэнэбаатар, Ч. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоосугай.
2. Шүүгдэгч овогт т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1-т зааснаар шүүгдэгч *******аас 166.250 /нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан иргэний хариуцагч Г.т олгосугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор хохирогч З.Эрдэнэбаатар, Ч. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч. цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР