Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бади констракшин бетон зуурмагийн үйлдвэрт туслах ажилтай, ам бүл *******, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруу 6-60******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын -ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн овогтой Адъяатөмөр /РД:ЗД0026*******1*******/.        

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

         Шүүгдэгч ******* нь 20******* оны дугаар сарын -ний өдөр Зөрчлийн тухай хуулийн .7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 202******* оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1.*******7%) үедээ эзэмшлийн улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. 

            ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

          Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “....Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 202******* оны дүгээр сарын 17-ны өдөр гэх найзтайгаа 21 цагийн үед уулзсан. Тэгээд бид хоёр гадуур жаахан явж байгаад таньдаг эгчийндээ очиж “Сэрүүн” нэртэй 2.4 литртэй 2 ширхэг пиво аваад Дундговь аймгийн төвөөс баруун хойш гарч машиндаа пивоо хувааж уусан. Тэгээд ууж дуусаад 202******* оны дүгээр сарын -ны 00 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 9-р багт байдаг эгчийндээ очиж унтах гээд пиво ууж байсан газраасаа гийн тээврийн хэрэгсэл болох 83-38 ДУН улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож хөдөлсөн. Тэгээд яваад Сайнцагаан сум 8-р баг Айраг хорооллын баруун хойд талын засмал зам руу ороод явж байтал цагдаа нар шалгаж байсан. Би 83-38 ДУН улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгслийг пиво уусан үедээ жолоодож явсан болохоор драгерь багаж үлээхэд 1.*******7%-ийн согтолттой гарсан. Тэгээд улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгслийг нэг цагдаа унаад цагдаагийн газрын журмын хашаанд очиж тээврийн хэрэгслийг байрлуулж бид хоёрыг явуулсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх огт байхгүй.  83-38 ДУН улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгсэл нь манай найз гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

          Гэрч “...202******* оны дүгээр сарын 17-ны 21 цаг өнгөрч байхад би уулзаж гадуур ажил амжуулсан. Тэгээд 23 цагийн үед хоёулаа пиво ууя гэж ярилцаад танил гэх хүнээс очиж 2 ширхэг 2.4 литртэй “Сэрүүн” гэх нэртэй пиво аваад Дундговь аймгийн Сайнцагаан сум 8 дугаар баг Айраг хорооллоос баруун хойш хөдөө гарч зогсож байгаад миний тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор Адъяатөмөр бид хоёр хувааж уусан. Ууж дуусахад 202******* оны дүгээр сарын -ны өдрийн 00 цаг болсон байсан. Тэгээд хоёулаа эгчийнд очиж унтах гээд пиво ууж байсан газраасаа миний тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг Адъяатөмөр жолоодоод хөдөлсөн. Тэгээд явж байтал Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад цагдаа нар шалгах гээд зогсоосон. Тэгээд цагдаа нар улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тандагч багажаар үлээлгэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд 83-38 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг цагдаа унаад цагдаагийн газрын журмын хашаанд тээврийн хэрэгслийг байрлуулсан. Тэгээд цагдаагийн газар орж ирсэн. Тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

                 Гэрч “...202******* оны дүгээр  сарын 17--нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгээд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байхад 83-38 ДУН улсын дугаартай “Тoyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг ******* гэх залуу жолоодсон явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй мөн тээврийн хэрэгслийн цонхыг нээхэд үнэртэж байсан. Тэгэхээр нь улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийг драгерь багажаар согтуурлын зэргийг шалгахад 1.*******7%-ийн согтолттой байсан. Тэгэхээр нь тээврийн хэрэгслийг нь унаж цагдаагийн газрын журмын хашаанд аваачиж байрлуулсан. Адъяатөмөр тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “******* 202******* оны дүгээр сарын -ны өдөр 1.*******7 хувь согтолттой” гэжээ. /хх-ийн 3-4/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1*******/

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 03 сарын -ны өдрийн 2021/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 17-21/

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны дугаар сарын -ний өдрийн *******12 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 23-2*******/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

        Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 202******* оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.*******7 хувийн согтолттойгоор 83-38 ДУН улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

        Шүүгдэгч ******* нь 20******* оны дугаар сарын -ний өдөр  Зөрчлийн тухай хуулийн .7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан болох нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр нотлогдож байна.

       Эрүүгийн хуулийн /2023 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27. дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******ийн “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 202******* оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.*******7 хувийн согтолттойгоор 83-38 ДУН улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч Ө.Адъятөмөрийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн “Бади констракшин” бетон зуурмагийн үйлдвэрт туслахаар ажиллаж байгаа гэх хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.*******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

          Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 9 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв. 

        Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдах нь зүйтэй байна.     

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36., 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3*******00 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.*******00.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 8 /найм/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

          7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас 9 /ес/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.УУГАНБАЯР