| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0056/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 0 оны дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа сийлбэр хийдэг ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхэд, зээгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймгийн дугаар хэсгийн ардын шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,
мөн шүүхийн 199 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн /90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 0******* оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96..1 дэх хэсэгт зааснаар ******* жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 00 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 00/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Олхонууд овогт Түдэвийн Энхцогт РД:/ЗЮ*******4**************10/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын 1-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг тоот гэрт хохирогч “одоо чи яв” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “ гуай дуудахад хутгаа ч барьж чадахгүй сууж байсан. Намайг доромжлоод байхаар нь та яв, яв гэхэд явахгүй доромжлоод суугаад байсан. Тэгэхээр нь хүчээр чирч гаргаад цохисон. Энэ үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрнө. Би урьд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан тул яллагдагчаар мэдүүлэг өгөхөд нэмж ярих зүйл алга..” гэх мэдүүлэг /хх-ийн 41/
Хохирогч “Би оны дүгээр сарын 1-ны орой Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажлаар Улаанбаатар хотоос ирчихсэн явж байсан чинь танил гэдэг ах таараад “мах аваад гэр рүүгээ явах гэсэн юм манай гэр рүү хамт явъя” гэхээр нь аймгийн төв захаас мах аваад такси бариад Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дугаар сургуулийн баруун талд байх хашаанд ахынд 16 цагийн орчимд очсон. Тэгээд ах бид хоёр гэрт нь мах эвдээд байж байтал гаднаас танихгүй өндөр шар залуу орж ирсэн. Тэр залуу ах бид хоёрыг “махыг ингэж эвддэг юм уу, хоёр өвгөн минь” гээд байхаар нь “чи настай хүмүүсийг юу гээд байгаа юм” гэсэн чинь мах эвдэж байсан хутгыг аваад бид хоёрын өмнөөс мах эвдэж өгсөн. Тэгээд махаа эвдэж дуусчхаад намайг “хоёулаа гаръя” гэхээр нь тамхилах гэж байгаа юм байх гэж бодоод тамхиа аваад тухайн залуугийн хамт гэрээс гартал ахын байшингийн үүдэнд миний хэвлий хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд би тонгойтол миний зүүн талын хавирга руу дахиад гараараа цохисон. Би тонгойгоод байж байтал ах гэрийн хаалгаар “яаж байгаа юм бэ боль” гээд тухайн залууг загнасан. Тэгээд би ахынхаас яваад эгч Баярцэцэг дээр очсон. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн 10 дугаар хавирга хугарсан гэж хэлсэн. Би тухайн залууг урд өмнө нь харж байгаагүй. Хүнээс сураглахад Энхцогт гэдэг хүн гэсэн. Энэ зураг дээр байгаа хүн намайг зодсон хүн мөн байна. Би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үйл явдлыг санаж байна. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, дүгнэлт гаргуулахгүй. Гомдолтой байна. Би Өмнөговь аймагт ажилтай сард .000.000 төгрөг олдог. Тэгсэн тэр залууд зодуулсны улмаас хавирга хугараад ажилдаа ч явж чадахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-/
Хохирогч дахин өгсөн: “ Тухайн үед би хүнд зодуулсан гэдгээ эмчид хэлээгүй нуусан юм. Тухайн үед гомдол гаргахгүй гэж бодож байсан юм. Тэгтэл Энхцогт над руу утсаар яриад хэл амаар доромжилоод байхаар нь оны сарын 1-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хуулийн дагуу шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 108/
Гэрч “... оны дүгээр сарын 1-ны өдөр би аймгийн төв зах ороод мах авчхаад гарч ирээд унаа байхгүй байж байтал танил Жаргалсайхан нилээн халамцуу таарсан. Би харих гэсэн юм гэтэл Жаргалсайхан нэг такси олоод миний махыг ачаад Жаргалсайхан манайх руу явахаар болсон. Тэгээд манай гэрт буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р баг тоотод очсон. Очих замдаа дэлгүүрээс 1 шил “Хараа” нэртэй архи авсан. Жаргалсайхан миний махыг өргөөд гэрт ороод махыг эвдээд өгье гэхээр нь “тэг,тэг” гэтэл Жаргалсайхан маш их согтуу байсан. Махаа ч эвдэж чадахгүй хутганы ир нь аль нь юм мөр нь аль нь юм мэдэхгүй өөрийгөө дүрчих гээд байхаар нь би урд талд ойрхон байдаг залуу Энхцогтыг дуудаж оруулж ирээд мах эвдүүлсэн. Тэгээд Энхцогт мах эвдэж байхдаа Жаргалсайхантай маргалдаад л байх шиг байсан. Тэгэхээр нь би “чи одоо яв яв” гэсэн чинь явахгүй байгаад байсан чинь Энхцогт хувцаснаас нь бариад зуураад түлхээд гэрээс гаргасан. Тэгэхээр нь би араас нь гэрийн хаалга нээгээд хартал гэрийн урд талд Энхцогт Жаргалсайхан хоёр гадаа хэрэлдээд байгаа бололтой зогсож байсан. Би “наадахаа яах гэсэн юм бэ? явуул, явуул” гэж хэлчхээд эргээд орсон. Тэгээд гэрт махаа эвдээд байж байтал 10 гаран минутын дараа Энхцогт манайд орж ирээд мах эвдчихээд гараад явсан.Намайг харж байхад цохиж зодоогүй. Энхцогт архи согтууруулах ундаа хэрэглээгүй зүгээр байсан. Мах эвдэж өгөөд гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /
Гэрч “... оны дүгээр сарын 1-ны орой 1******* цаг өнгөрч байх үед Дэлгэрэх зоог цайны газарт ажил дээрээ байхад манай төрсөн дүү Жаргалсайхан ороод ирсэн. Орж ирэхдээ ёолсон байдалтай хавирга хэсгээ гараараа дарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би “яасан юу болсон юм” гэтэл “би гэдэг айлд мах эвдээд байж байсан чинь танихгүй эрэгтэй хүн орж ирээд та нарын мах эвдэнэ гэж юу байдаг юм гээд намайг тухайн айлаас гаргаж байгаад хавирга хэсэг рүү гараараа цохисон” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу хэлсэн удахгүй цагдаа ирээд эмнэлэг рүү аваад явсан. Жаргалсайхан эмнэлэгт үзүүлж ирээд маргааш хот явж үзүүл гэж байна гэж хэлсэн. Маргааш нь Улаанбаатар хот руу ГССҮТ рүү явж үзүүлээд хавирга хугарсан байна гэж надад хэлсэн. Д.Жаргалсайхан тухайн үед архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны дүгээр сарын 8-ны өдрийн 01 дугаартай “... биед зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна. Хугацааг нарийн тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн -/
Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн оны дүгээр сарын 1-ны өдрийн 444 дугаартай яаралтай тусламжийн хуудас, Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 6-0/
Иргэн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 00 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 00/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******0-*******4/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0******* оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн **************-80/
Дундговь аймгийн шүүхийн 199 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн /90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 8-84/
Хохирлын баримтууд, хохирлын тооцоо /хх-ийн 91-96 ,9*******/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д.Жаргалсайхан нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг тоотод оны дүгээр сарын 1-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдлоо. Хохирогч Д.Жаргалсайхан нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “10 дугаар хавирганы хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч эрүүл мэндэд учирсан “10 дугаар хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* оны дүгээр сарын 1-ны өдөр “одоо чи яв” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний хэвлийн тус газар гараараа цохиж учруулсан болох нь:
хохирогч : “...гэрээс гартал намайг ахын байшингийн үүдэнд миний хэвлий хэсэг рүү нэг удаа гараараа цохисон, тэгээд би тонгойтол миний зүүн талын хавирга руу дахиад гараараа цохисон...” гэх,
гэрч : “...Жаргалсайхан орж ирэхдээ ёолсон хавирга хэсгээ гараараа дарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би “яасан юу болсон юм” гэтэл “би гэдэг айлд мах эвдээд байж байсан чинь танихгүй эрэгтэй хүн орж ирээд та нарын мах эвдэнэ гэж юу байдаг юм гээд намайг тухайн айлаас гаргаж байгаад хавирга хэсэг рүү гараараа цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны дүгээр сарын 8-ны өдрийн 01 дугаартай “... биед зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч хэрэгт 60.80 төгрөгийн хохирлын баримт ирүүлж, “...би Өмнөговь аймагт ажилтай сард .000.000 төгрөг олдог...” гэх мэдүүлэг өгсөн байна.
Шүүх хохирлын баримтуудыг судлаад хохирогчийн нэхэмжлэлээс 160.000 төгрөгийг баримт давхардсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс хохирогчийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардалд 4*******0.80 төгрөгийг гаргуулан хохирогч олгох нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн хохирогч Д.Жаргалсайхан нь “сард .000.000 төгрөг олдог” гэж мэдүүлсэн байх боловч түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод даатгуулагчийн цалин .00.000 төгрөг гэжээ. Энэ нь даатгуулагчийн цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд гарт хэдэн төгрөгийн цалин олгогдог болохыг тодорхойлох боломжгүй байна. Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Хохирогч Д.Жаргалсайхан нь эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж авахад эрүүл мэндийн даатгалын сангаас 84*******6 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох Дундговь аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 0 оны 0 сарын 19-ний өдрийн 16/ дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******оос 4.66 төгрөг гаргуулан 4*******0.80 төгрөгийг хохирогч , 84.*******6 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090000080 дугаартай дансанд тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.Жаргалсайхан нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон өөрийн эрүүл мэндтэй холбогдон цаашид гарах хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг заалаа.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, тогтмол орлого олдоггүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6. дугаар зүйлийн 1, , , 4 дэх хэсэг, 6.6, 6.*******, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Олхонууд овогт Түдэвийн Энхцогтыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Түдэвийн /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг /хоёр/ сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, ******* дугаар зүйлийн *******.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос 4.66 /таван зуун тавин дөрвөн мянга зургаан зуун тавин зругаан мянга/ төгрөг гаргуулан 4*******0.80 /дөрвөн зуун далан мянга гурван зуун ная/ төгрөгийг хохирогч , 84.*******6 /наян дөрвөн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090000080 дугаартай дансанд тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Жаргалсайхан хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон өөрийн эрүүл мэндтэй холбогдон цаашид гарах хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
*******. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР