Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Б.С  нарын 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130.3-д зааснаар хариуцагч Б.Соёл-Эрдэнийн эзэмшилд байгаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч *******ад гүү эм 4, нэг бүрийн үнэ 500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг, морь 2, нэг бүрийн үнэ 600.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг, эр шүдлэн адуу 3, нэг бүрийн үнэ 350.000 нийт 1.050.000 төгрөг, эм шүдлэн адуу 4, нэг бүрийн үнэ 350.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг, даага эр 2, нэг бүрийн үнэ 200.000 нийт 400.000 төгрөг, даага эм 2, нэг бүрийн үнэ 200.000 төгрөг нийт 400.000 төгрөг, унага эр 2, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 200.000 төгрөг, унага эм 2, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 200.000 төгрөг нийт 6.850.000 төгрөгийн адуу, эм үнээ 2, нэг бүрийн үнэ 600.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг, эр шүдлэн үхэр 1, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, шүдлэн эм үхэр 2 нэг бүрийн үнэ 400.000 төгрөг нийт 800.000 төгрөг, бяруу эр 1, нэг бүрийн үнэ 300.000 төгрөг, эм бяруу 1, нэг бүрийн 300.000 төгрөг, тугал эм 1, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 3.100.000 төгрөгийн үхэр, Хуц эр 1, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, эм хонь 65, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөг, эр хонь 19, нэг бүрийн үнэ 120.000 төгрөг нийт 2.280.000, төлөг 20 нэг бүрийн 70.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг, хурга 30, нэг бүрийн үнэ 30.000 төгрөг нийт 900.000 төгрөг, нийт 11.180.000 төгрөгийн хонь, ямаа ухна эр 1, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, эм ямаа 7, нэг бүрийн үнэ 50.000 төгрөг нийт 350.000 төгрөг, эр ямаа 1, нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, борлон 4, нэг бүрийн үнэ 30.000 төгрөг нийт 120.000 төгрөг, ишиг 6, нэг бүрийн үнэ 20.000 төгрөг нийт 120.000 төгрөг нийт 770.000 төгрөгийн ямаа, бүгд 21.900.000 төгрөгийн мал, таван ханатай жижиг гэр 1.000.000 төгрөг, Хангал хивс 50.000 төгрөг, Хөргөгч ком /нарны самбар, аккумляторын хамт/ 300.000 төгрөг, Жижиг хивс 5 ш, нэг бүрийн үнэ 20.000 нийт 100.000 төгрөг, Цагаан төмөр ор 2 ш, нэг бүрийн үнэ 25.000 нийт 50.000 төгрөг, Диваан ор 1 ш, 100.000 төгрөг, Өргөн ор 50.000 төгрөг, .Авдар том 1 ш 30.000 төгрөг, авдар жижиг 1 ш 20.000 төгрөг, Оёдлын машин 1 ш 20.000 төгрөг, хувцасны шкаф, гал тогооны шүүгээ, эмээл хазаар, аяга, таваг, бидон, түмпэн, хутга заазуур, хувцас нийт 1.720.000 төгрөгийн эд хөрөнгө бүгд 23.620.000 төгрөгийн мал, эд хөрөнгө олгож,

Хариуцагч *******д Азарга эр 1, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, Гүү эм 4, нэг бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 2.000.000, морь эр 2, нэг бүрийн үнэ 600.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг, эр шүдлэн адуу 3, нэг бүрийн үнэ 350.000 нийт 1.050.000 төгрөг, эм шүдлэн адуу 4, нэг бүрийн үнэ 350.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг, эр даага 2, нэг бүрийн үнэ 200.000 нийт 400.000 төгрөг, эм даага 1 нэг бүрийн үнэ 200.000 төгрөг, унага эр 2, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 200.000 төгрөг, унага эм 2, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 200.000 төгрөг нийт 7.450.000 төгрөгийн адуу, эм үнээ 1, нэг бүрийн үнэ 600.000 төгрөг, шар 1 нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, эр шүдлэн үхэр 1, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, шүдлэн эм үхэр 1, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, бяруу эр 1, нэг бүрийн үнэ 300.000 төгрөг, эм бяруу 1, нэг бүрийн 300.000 төгрөг нийт 2.800.000 төгрөгийн үхэр, хуц эр 1, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, эм хонь 65, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөг, эр хонь 20, нэг бүрийн үнэ 120.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг, төлөг 20, нэг бүрийн 70.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг, хурга 30, нэг бүрийн үнэ 30.000 төгрөг нийт 900.000 төгрөг, нийт 11.300.000 төгрөгийн хонь, эм ямаа 6, нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 300.000 төгрөг, эр ямаа 1, нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, борлон 40 /4/ нэг бүрийн үнэ 30.000 төгрөг нийт 120.000 төгрөг, ишиг 7, нэг бүрийн үнэ 20.000 төгрөг нийт 140.000 төгрөг нийт 640.000 төгрөгийн ямаа, нийт 22.190.000 төгрөгийн мал, Таван ханатай том гэр 2.000.000 төгрөг, портер машин 3.000.000 төгрөг, Мотоцикл 600.000 төгрөг, Дунд гарын 12 завхаа эмээл 5.000.000 төгрөг, Өргөө гэрийн иж бүрэн хивс 200.000 төгрөг, ДДЭШ ком/зурагт, нарны самбар, хүлээн авагч, аккумлятор /500.000/ төгрөг нийт 11.300.000 төгрөгийн гэр, машин, мотоцикл, эмээл, гэрийн эд хөгшил, нийт 33.490.000 төгрөгийн мал, эд хөрөнгийг тус тус үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.235.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 312.225 төгрөг гаргуулж улсын төсөвт, хариуцагч *******эс 346.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 
 

                     

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА