Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Ц.Сайнхүү

         Хохирогч О.Батзориг /цахимаар/

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /цахимаар/

Шүүгдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Болдбаатар, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганбуян нарт холбогдох 201507000196 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1968 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, Хан Алтай Уул нөхөрлөлийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11-р хороо, 7-р дугаар хэсэг, Маршал тауны 112-1 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, УХ68120133 регистрийн дугаартай, Боржигон овогт Чойжамцын Болдбаатар гэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1976 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто ачигчийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Их хэт сумын 3 дугаар баг, 13-р байр, 2-1 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хувьдаа орон сууцтай, хэрэгт холбогдохдоо Говь-Алтай аймгийн Бигэр сумын Агуйт гэх газар “Хан Алтай уул” нөхөрлөлд ковшны жолоочийн ажил эрхэлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн,  ЕТ76082519 регистрийн дугаартай, Боржигон овогт Банзрагчийн Ганбуян гэв.

 

         Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Агуйт гэх газар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гар аргаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан газарт нөхөн

2

 

сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан “Хан-Алтайн Уул” нөхөрлөлийн захирал Чойжамц овогтой Болдбаатар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргийг биелүүлээгүйн улмаас, мөн ковшны жолооч ажилтай Банзрагч овогтой Ганбуян нь аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хохирогч О.Батхүлэг нь осолдож нас барсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Агуйт гэх газар гар аргаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан “Хан-Алтайн Уул” нөхөрлөлд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан О.Батхүлэг нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ковшны шанага, төхөөрөмж хоёрын дунд хавчуулагдаж нас барсан хэрэг гарсан байна.

 

   Уг гэмт хэрэг нь “Хан-Алтайн Уул” нөхөрлөлийн захирал, шүүгдэгч Ч.Болдбаатар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргийг биелүүлээгүйн улмаас, мөн ковшны жолооч ажилтай Б.Ганбуян нь аюулгүй ажиллагааны журам зөрчсөн буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Батхүлэгийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:

 

Шүүгдэгч Ч.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бигэр сумын төв дээр Бигэр сумын Цагдаагийн хэлтсийн халаалтын асуудал шийдэж өгөх ажилтай очоод паарны оролт дутуу, өөр хийсэн байна гэдэг асуудлаар орой 8 цагийн үед Агуйт дахь ажлын байрнаасаа аймгийн төв рүү явсан. Аймгийн төв дээр орой ирж хоноод өглөө 9 цагийн үед утсаа асаатал маш олон дуудлага ирсэн байсан. Тэгээд залгатал ийм осол болоод Бигэр сумын төв дээр эмнэлэг дээр ирсэн байна гээд эндээс арц, хүж, зул гэх мэт хэрэгцээтэй гэж бодсон зүйлээ аваад Бигэр сум руу явсан. Явах замдаа талийгаачийн аав Оргодол гуайтай утсаар ярьсан. Хотод байсан хүмүүстэйгээ ярилцаж байгаад хотоос ар гэрээс нь хүмүүс ирэх шаардлагатай гэж ярилцсаны үндсэн дээр нэг микро автобус, ланд 200 машин хөлслөөд орой нь нааш нь гаргасан. Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн зааварчилгаа, аюулгүй ажиллагааны бүх хийх ёстой ажлууд хийгдэж явж байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг би өөрөө байх үедээ өгч байсан. Намайг байхгүй үед талийгаач О.Батхүлэг зааварчилгааг танилцуулах байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Талийгаач нь хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг. Миний хүргэн гэдэг утгаараа миний хамгийн дотны хүн байсан. Намайг байхгүй үед захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хохирогч талд бэлнээр 10.500.000 төгрөг төлсөн. Хотоос осол болсон өдөр наашаа гарснаас эхлээд хохирогч талд бэлнээр өгөөгүй зардал бол 6.000.000 орчим төгрөг байгаа. Хүний амь нас эндэж осолдсон туйлын их харамсаж байгаа. Миний өөрийн ар гэрийн амьдрал эхнэр хөхний хорт хавдартай, хөхөө тайруулаад

3

 

эмчилгээгүй болсон асуудалтай гэртээ байдаг. Би өөрөө сахарын өвчтэй группд байдаг. Ослоос болж үйл ажиллагаа явагдаагүй байж байгаад хавар жоохон ажиллаад үерт хамаг зүйлээ урсгаад эдийн засгийн хувьд босох аргагүй уналтад орсон байгаа. Намартаа мөнгөний боломж бололцоо гаргаад асуудлыг шийднэ гэж гэр бүл маань ярилцсан байгаа. Миний энэ байдлыг харгалзан үзээд хорихоос өөр ял оногдуулж өгнө үү. Энэ ослоос болж эрдэнэт хүний амь нас үгүй болсонд туйлын харамсаж гэмшиж явж байгаа. Хохирогч талаас уучлалт хүсэж байна гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Ганбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2015 оны 10 дугаар сарын 27-ны өглөө талийгаач О.Батхүлэг, С.Мөнх-Оргил бид гурав 10 дугаар сарын 26-ны шөнө буудсан шороог өглөө авсан. Хамгийн сүүлд шороо авч дуусаад байж байтал төхөөрөмжийн нэг тал нь гацаад гарахгүй байсан. Тэр үед талийгаач О.Батхүлэг шанага дээр үсэрч гарсан. Тэр үед нь би сигнаалдаад кабин дотроосоо гараараа нэг удаа дохисон тэгж байтал ковш урагшаа тонголзох шиг болсон. Тэгээд би сандраад ухраад ковшоо гаргаж тавиад буугаад очиход талийгаач газар хэвтэж байсан. Машин дуудаад Бигэр сумын төв рүү Ч.Эрдэнэбилэг, Р.Баттулга, С.Мөнх-Оргил бид дөрөв аваад явсан. Замдаа нэг сүлжээ орсон газар Н.Батсайхан гэдэг хүнтэй утсаар яриад яаралтай эмч аваад гар гээд замынхаа талд таараад үзсэн чинь талийгаач нас барсан байсан. Төхөөрөмж дээр нэг шигшүүрэг төмөр байдаг. Тэр нь хазайчихаад янзлах гэж шанаган дээр гарсан. Би хөдөлгүүр асаалттай тоормоз дээр гишгээд байж байсан. Тухайн осол болох үед тоормоз хэвийн ажиллаж байсан. Би 2-16 насны 4 хүүхэдтэй эхнэр тодорхой ажилгүй. Би анх энд ажил хийх гэж зорьж ирсэн. Хохирогчийн ар гэрээс гэр бүлийнхээ нэрийн өмнөөс дахин дахин уучлалт гуйя. Банкны зээлээ төлж чадахгүй банкинд орон байраа алдсан. Хүний байранд түр амьдарч байгаа. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Ийм хэрэг явдал болсонд маш их харамсаж явдаг. Хохирогчийн ар гэрээс өөрийн ар гэрийн өмнөөс дахин дахин уучлалт хүсэж байна. Биднийг уучилж өршөөгөөрэй гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч О.Батзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Маш зөв асуулт асуусан улсын яллагчдаа баярлалаа. Энэ хэрэг дээр эргэлзээтэй маш олон зүйл байгаа. Мөрдөн байцаалт маш дутуу явагдсан. Тэр аюулгүй ажиллагааны сургалтад суусан хүмүүсдээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан гэдэг бүгд худлаа. Бүх бичиг баримтуудыг Ч.Болдбаатар хуурамчаар бүрдүүлсэн. Миний дүүгийн гарын үсгийг бүгдийг нь хуурамчаар зурсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг тэр гарын үсэг нь бүгд худлаа. Хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтуудыг мөрдөн байцаалтад өгсөн. Мөрдөн байцаалт нь тэр чигээрээ эргэлзээтэй байгаад би маш их гомдолтой байгаа. Би өөрөө Говь-Алтай аймаг руу 4, 5 удаа очсон. Энэ Ч.Болдбаатар өөрийгөө хадам гэж яриад байна. Манай гэр бүлийнхэнтэй тоож ч яриагүй. Хадам байж яахаараа хүний үр авчихаад энэ хугацаанд хоёр удаа ярьсан байхуу. Ийм хадам гэж юу байдаг юм. Хадам гэдэг үгээр өөрийгөө хаацайлж аргалах гэж үзэж байна. Анх дүү нас бараад манай аавын төрсөн дүү Баттөмөр, миний хүргэн Золзаяа гэж хоёр хүн, миний аав гурвуулаа уурхай дээр анх нас барсан газар дээр нь очиход энэ хүмүүсийн мэдүүлэг өөр байсан. Б.Ганбуян гэдэг хүн цай ууж байсан гэсэн. Одоо гурав удаа сигнал өгсөн гээд юу гээд худлаа яриад байгаа юм. Б.Ганбуян битгий ингэж худлаа

4

 

ярь. Ч.Болдбаатар яагаад Б.Ганбуянг юм ярих гэхээр өмнүүр нь орж яриад байгаа юм, юу нуугаад байгаа юм. Дүү нас барахынхаа урд өдөр бухын чинээ том алт олсон гэсэн. Тэрийгээ Монхор гэж хүнд үзүүлсэн гэсэн тэрийг уурхай даяар бүгд мэдэж байгаа. Тэр алтыг яагаад мөрдөөгүй юм. Миний 1000 захиа.com сайтаас авсан 600 долларын үнэтэй sudo цаг миний дүүгийн бугуйд явсан. Тэр яагаад гарч ирээгүй юм. Тэр ямар газар байсан. Энэ өөр өнцгөөс харахад санаатай ч байж болохоор хэрэг байгаа. Говь-Алтай аймгийн мөрдөнгийн дарга Жаргалсайхан гэдэг хүн яагаад намайг доромжилж байгаа юм. Намайг очиход та нар 10.000.000 төгрөг нэхээд байгаа гэлүү гэж асуусан. Бид нар та нараас нэг ч төгрөг авахгүй. Бид нар хүүгийнхээ алтан амийг мөнгөөр үнэлэхгүй. Яагаад бид нарыг доромжлоод байгаа юм. Цагдаа нь менежер хийдэг болчихсон юм уу.  Би үнэхээр гомдолтой байна. Улсын яллагчдаа баярлаж байна. Ямар гоё зөв цэгцтэй асуув. Б.Ганбуян юу болсон процедурыг ярьж чадахгүй гацаад байгаа биз дээ. Юу нуугаад байгаа юм гэдэг дээр үнэхээр гомдолтой байна. Тэр үед Ч.Болдбаатар ажил эхлээд хоёр хонож байхад ийм хэрэг болсон гээд улаан цайм Монгол Улсын шүүхийг доромжилж худлаа ярьж байна. Тэнд 30 хоног ажилласан Золзаяа гээд залуу энд байж байна. Яахаараа ингэж Монгол Улсын шүүх хуулийг доромжилж ичихгүй худлаа ярьдаг юм. Б.Ганбуян чи хонь алсан дайтай ярьж байна. Тэр ковш дээр болсон зүйлийг яагаад үнэн зөвөөр ярихгүй байгаа юм. Үнэнийг ярьж чадахгүй байна.  Чи миний ээж, аавыг яаж хүндэлсэн юм. Чиний ярьсан яриа бүгд компьютер дээр байж байна. Ч.Болдбаатарын сүүлийн мэдүүлэг дээр тэр 25, 26 хүрсэн нас биед хүрсэн хар хүн өөрөө болохгүй техникийн нөхцөл рүү ороод үхчихсэн тэрэнд би ямар хамаатай юм. Би маш их хохирч явж байна гээд хамаг зүйлээ мэдүүлэг дээрээ ярьсан байсан. Надад Ч.Болдбаатарын нэг бичлэг байна. Би Говь-Алтай аймагт зураг авалтаар очсон. Хамгийн сүүлд Ч.Болдбаатар, Б.Ганбуян хоёртой уулзсан. Тэгэхэд миний камер цонх руу хараад дүрс бичээд байж байсан. Та хоёрын ярьсан зүйл энд бичигдсэн байна. Ч.Болдбаатар чи юу гэж ярьсан гэхээр би О.Батхүлэгт итгэж тэр ковш руу оруулдаг байсан гэдэг үг ч байгаа. Б.Ганбуян би чиний дүүгийн үхэлд буруутай намайг уучлаарай гэдэг үг чинь бичээстэй байна. Би 25, 26 настай алтан сайн үрээ алдсан хүн Faking brek хамтлагийн гишүүн, миний дүү мундаг хэдэн мянган дэмжигчтэй артист байсан. Та нар яаж доромжлоод байгаа юм. Би өөрөө кино найруулагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хүн. Би Говь-Алтай аймгийн шүүхийг хүндэлж байна. Та нар битгий Говь-Алтай аймгийн шүүх, прокурорыг доромжлоод бай одоо наадахаа зогсоо. Мөрдөн байцаагч Мөнхнайрамдалд гомдолтой байна. Намайг тэгж тавладаг Жаргалсайханд ч гомдолтой байна. Миний аавын төрсөн дүү хамт явж авчирсан, хүргэн Золзаяа нар амьд гэрч нар нь байна. Шударга шүүх гэж байдаг юм бол энэ хүмүүсийн бас үгийг сонсъё. Ийм хүсэлтэй байна. Энэ хэрэг эхнээсээ дуусах хүртэл мөрдөн байцаалт явагдсан хавтаст хэрэгт байгаа Ч.Болдбаатарын гаргаж өгсөн бүх баримтууд худлаа шүү. Өмнөх шүүх хуралдаан дээр аюулгүй ажиллагааны сургалтад суусан гэсэн баримтыг энэ сүүлд орж ирсэн материал байна нотлох баримтад тэнцэхгүй гэсэн. Улсын яллагч бас хэлсэн яахаараа эхэндээ шаардлага хангаагүй газар техник ажиллаж байсан гэснээ одоо болохоор шаардлага хангасан гэсэн баримт гаргуулж авсан юм бэ . Энэ бүх зүйлүүд миний сэтгэлд хүрэхгүй байгаа учраас бүгдэд нь гомдолтой гэж хэлмээр байна. Хэргийг Улаанбаатар хот руу татуулах саналтай байна гэсэн мэдүүлэг,

5

 

Гэрч С.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаач Батхүлэг ковшны шанага, төхөөрөмж 2-ын завсар хөлөөрөө хавчуулагдаад шахагдсан. Би сандраад орилоод төхөөрөмжнөөс үсэрч буугаад ирэхэд талийгаач Батхүлэг газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

1.Талийгаачийн биед элэгний задрал урагдал, дотуур цус алдалт /1000 мл/, баруун шанаа, эрүүний баруун тал, баруун мөр, баруун ташаан толгой, нурууны зүүн хавирганы доод хэсэг, баруун өгзөгт зулгаралт, зүүн хөхний дээд хэсэгт буруун гуяны доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мөргөгдөх, дайрагдах үед үүснэ.

3.4. Талийгаач нь элэгний задрал урагдлын улмаас дотуур цус алдаж нас барсан гэх 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт /ХХ93-95/,

 

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Бадамгэрэлийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “...Хан-Алтайн Уул нөхөрлөлийн ажилтан О.Батхүлэг нь ковшинд дайруулж нас барсан үйлдэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байна... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн заалтуудыг зөрчсөнөөс тус осол гарсан байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт /ХХ-109, 115/,

 

“Иргэн О.Батхүлэг нь ковшинд дайруулж нас барсан гэх осол гарахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, байгууллагын өөрийн мөрдөж ажилладаг аюулгүй ажиллагааны журам, зааврууд зөрчигдсөн байна... Осолдогч ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гарсан осол тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн осол мөн байна...” гэсэн Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, С.Баяраа, П.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №05/078/06 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

Гэрч С.Пүрэвээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Говь-Алтай аймгийн Бигэр суманд хувиараа ковшийн ажил хийж байхад миний ажиллаж байсан газар өглөө ээлж солигдох гээд хоолонд орж байхад хүмүүс аваар гарчихлаа гээд шуугилдаад байсан. Тэгээд үйлдвэр ковш хоёрын завсар хүн хавчуулагдсан байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Р.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шөнийн ээлжинд гарч байсан Тулгаа гэх залуу  хүн ковшинд мөргүүлчихлээ гэхээр нь бид нар гараад харахад Оргил гэх залуу талийгаачийг тэвэрчихсэн газар суучихсан хажууд нь Ковш 7 метрийн зайтай зогсож байсан. Тэгээд Оргил, Билгээ бид 3 талийгаачийг өргөж жийпэнд суулгаж сумын төвийн эмнэлэгрүү авч явсан...” гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-3/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн

6

 

хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт танилцуулсныг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч 2015 оны эрүүгийн хуульд 2002 оны эрүүгийн хуулийн 138, 183 дугаар зүйлүүд байхгүй болсон тул шүүгдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт танилцуулсныг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч нар хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам зэргийг зөрчсөн  үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж   шүүхээс шүүгдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гурван хавтаст хэргээс тодорхой зүйлийг шинжлэн судлуулъя. 3 хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж нэлээдгүй баримт цуглуулсан байгаа. Шинэ хууль 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой нотлох баримтуудаа шинжлэн судлуулах саналтай байгаа гээд нэгдүгээр хавтаст хэргээс Авто ачигч буюу тухайн үед Б.Ганбуянгийн жолоодож байсан авто ачигчид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-рт/, Тухайн ковшийн тоормоз нь хэвийн ажиллагаатай байсныг тэмдэглэл дээр тусгасан байгаа. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-рт/, нас барсны гэрчилгээ /хх-16-рт/. Энэ үйлдлийн улмаас энэ хүн нас барсан гэдгийг нотлох зорилготой дээрх нотлох

7

 

баримтуудыг шинжлэн судлуулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-93-95-рт/. Энэ нь талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт байгаа. Хохирогч Оргодол, О.Батзориг нарын мэдүүлэг яллах дүгнэлтэд дурдагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Батзориг мэдүүлэг өгсөн байгаа.  Гэрч Н.Батсайханыг мэдүүлэг /хх-81-рт/, гэрч Р.Баттулгын мэдүүлэг /хх-82-рт/, гэрч С.Мөнх-Оргилын мэдүүлэг /хх-84-85-рт/,  шүүгдэгч Б.Ганбуянгийн мэдүүлэг тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлийн улмаас энэ осол гарсан би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн утга бүхий мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг, Хохиргочийн өмгөөлгч Ш.Мягмарцэрэн: Улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримтыг дэмжиж байна гэснийг,

 

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Яллах дүгнэлт дээр гэрч С.Мөнх-Оргилын мэдүүлэг дурдагдсан байгаа. Ял шалгах хуудас хувийн байдал дээр тодорхой гарсан байгаа. Хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт /хх-242-244-рт/ байгаа. Шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтийг хууль бус гаргасан Ч.Болдбаатарын хүсэлтээр Ч.Болдбаатар гэдэг хүн гаргуулсан байдлаар улсын яллагч асуулт асуугаад байх шиг байна. Энэ хэрэг мөрдөн байцаалтад буцсан байгаа. Энэ хэрэг мөрдөн байцаалтад буцсан анхны шүүх хуралдаан дээр мөн энэ шинжээчийн дүгнэлтийн талаар өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргуулах хүсэлт гаргасан байсан. Энэ хэрэг мөрдөн байцаалтад буцахад Ч.Болдбаатар гэдэг хүний хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гарсан биш өмгөөлөгч хүсэлт бичээд энэ дүгнэлт дахин гарсан байгаа. Шинжээч нар нь худал дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ гээд хуулийн заалттайгаа танилцаад мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч нарын мэдүүлэг, өмнөх шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж гарсан дүгнэлт байгаа гэснийг тус тус шинжлэн судлав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нар нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Болдбаатар, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганбуян нарт холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Ганбуян нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

8

 

Иймд шүүгдэгч нарыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу Б.Ганбуянгийн бага насны олон хүүхэдтэй, Ч.Болдбаатарын эхнэр хөхний хорт хавдартай болон Ч.Болдбаатарын группд байдаг зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол 10.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч О.Батзориг нь  Хөдөлмөрийн хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг “Хан-Алтайн Уул” нөхөрлөлөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг  дурдах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3,36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Болдбаатар, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганбуян нарт холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Чойжамцийн Болдбаатар, Боржигон овогт Банзрагчийн Ганбуян нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нарт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол 10.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч О.Батзориг нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг “Хан-Алтайн Уул” нөхөрлөлөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ТCL 24 инчийн нэг ширхэг телевизорыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9

7. Хэрэгт ирсэн хоёр ширхэг дискийг хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Болдбаатар, Б.Ганбуян нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА