Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0353

     2022             05             09                                           128/ШШ2022/ 0353                    

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, П******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: "П****" ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдууландаатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай" гэрээг байгуулж, манай компанийн “П*********”,  "П*****************", "П**************", П************" эмийн сангуудаар дамжуулан даатгуулагч иргэдэд эмийг хөнгөлөлттэй үнээр худалдах үйлчилгээг үзүүлэхээр болсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий асуудлаар маргах шаардлагагүй болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно" гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлээс татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно. Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай гэрээг хавсаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “П**********” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П********” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар

зүйлийн 50.5-д заасныг  баримтлан  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА