| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0174/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/813 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, СүхБ-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.БолдБ- даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч П.Болормаа /томилолтоор/,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан эрүүгийн 231102197**** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Х.Б
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ч дүүргийн 00-р хороо Б-00-000 тоот иргэн Е.Б-гийн гэрийн хаалгыг эвдэн орж нийт 800.533 /найман зуун мянга таван зуун гучин гурав/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ч дүүргийн 00-р хороо Н-00-00 тоот иргэн Д.Э-гийн гэрийн хаалгыг эвдэн орж LG брендийн 32 инчийн LCD хар өнгөтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Е.Б-, Д.Э- нарын мэдүүлэг, “Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Х.Б-ы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ч дүүргийн 00-р хороо Б-00-000 тоот иргэн Е.Б-гийн гэрийн хаалгыг эвдэн орж нийт 800.533 /найман зуун мянга таван зуун гучин гурав/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ч дүүргийн 00-р хороо Н-00-00 тоот иргэн Д.Э-гийн гэрийн хаалгыг эвдэн орж LG брендийн 32 инчийн LCD хар өнгөтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Х.Б- нь хохирогч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь:
Шүүгдэгч Х.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Ч дүүргийн 00-р хороо, Х худалдааны төвийн хашааны гадаа гудамжинд үл таних хүмүүстэй архи ууж байгаад 15 цагийн орчим урагшаа чиглэлтэй нэг гудамжаар ороод хажуудаа том сургуультай байсан нэг төмөр хашааны хаалга онгорхой доторх гэрийн хаалга нь цоожтой байхаар нь шууд хашаа руу нь орсон.Тэгээд би гэрийн хаалгыг хашаанд байсан төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь орж нэг хар өнгийн зурагт байхаар орны даавуунд ороогоод аваад буцаад ирсэн газраараа явсан.Тэгээд авсан зурагтаа шууд Х худалдааны төв орох гэж яваад нэг танихгүй хүнд 70.000 төгрөгөөр зарсан, мөнгөө тухайн өдрөө архи уугаад үрээд дуусгасан...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Ч дүүргийн шүүх дээр очиж үдээс хойш гэртээ харих замдаа манай хамтран амьдрагч У гэгчийн дүү Б-тай хамт 1 шил архи хувааж уусан, архиа ууж дуусаад бид хоёр салаад явсан.Тэгээд гэртээ очтол манай гэрт У-гийн дүү эхнэрийн хамт үл таних 2 залуутай архи уугаад сууж байсан, тэгээд би тэр хэдтэй архи уугаад сууж байтал хоорондоо муудалцаад орой нь гэрээсээ гарч яваад зам гүүрний авто бааз орж нэг танихгүй залуу сууж байхаар нь хамт архи уусан. ...Тухайн өдөр хэдэн цагийн үед хулгай хийснээ санахгүй байна. Ямар ч байсан тухай айл нь хужаа цоожтой байсан, цоожийг нь эвдэж ороод бэлэн бараа байхаар нь аваад гарсан. Барааг гудмаар уруудаж явахдаа нэг эрэгтэй хүн таарахаар нь 50.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /хх 34-35, 93-94/,
хохирогч Е.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрт байсан бараанууд маань алга болчихсон байсан. Тухайн бараанууд нь өмд, хүүхдийн ноосон бээлий, ноосон ороолт 5 ширхэг, 2 хайрцаг үсний боолт хавчаар зэрэг зүйлүүд байсан. Би өөрөө Нарантуул-1 дээр бараа зардаг юм...” гэх мэдүүлэг /хх 87-88/,
хохирогч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай Ч дүүргийн 00-р хороо Н-00-00 тоотод байх монгол гэрт 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14-15 цагийн хооронд эзэнгүй байх хооронд хаалганы цоожийг хөшиж эвдээд гэрт орж зурагт хулгайлсан байсан. ...манай гэрээс LG маркийн 32 инчийн LCD хар өнгийн зурагт алдагдсан. Тухайн зурагтыг 2023 онд 250.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх 29-30/,
Хөрөнгийн үнэлгээний “Д-” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан ЧД2-23-*** дугаартай “LG маркийн 32 инчийн LGD хар өнгийн зурагт 1ш 250.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 42-43/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ч дүүргийн 00-р хороо Б-00-000 тоот иргэн Е.Б-гийн гэрийн хаалгыг эвдэн орж нийт 800.533 /найман зуун мянга таван зуун гучин гурав/ төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ч дүүргийн 00-р хороо Н-00-00 тоот иргэн Д.Э-гийн гэрийн хаалгыг эвдэн орж LG брендийн 32 инчийн LCD хар өнгөтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б- өмнө нь Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор 04 жил 05 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 03 жил 11 сар 26 хоногийг эдлээгүй үлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 05 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр тогтов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ы энэ хэрэгт цагдан хоригдсон 112 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Х.Б-ы дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Э-д 250.000 төгрөгийн хохирол, хохирогч Е.Б-д 800.533 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Иймд шүүгдэгч Х.Б-аас 1.050.533 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-д 250.000 төгрөгийн хохирол, хохирогч Е.Б-д 800.533 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-ы өмнөх шийтгэх тогтоол буюу Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 05 /тав/ жил 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ы 112 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
6.Шүүгдэгч нь хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 1.050.533 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-д 250.000 төгрөгийн хохирол, хохирогч Е.Б-д 800.533 төгрөгийг тус тус олгосугай.
8.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБ-