Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0370

 

 

 

                                                                                 

 

     2022             05             16                                          128/ШШ2022/0370                   

                     

      

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Т.Г******* нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдох нэхэмжлэлийн “2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын их насны хурдан морины уралдаанд дөрөвдүгээр байранд орсон Т.Г******* Бор морийг хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй Т.Г*********** нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Э*********** би оролцож байна. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгааг ийнхүү бичгээр илэрхийлж байна.

Тодруулбал нэхэмжлэлийн "Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны 2020 оны 07 сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрийн Үндэсний их баяр наадмын их насны хурдан морины уралдаанд дөрөвдүгээр байранд орсон Т.Г************* 18 дугаартай бор морийг хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгуулах тухай, Үндэсний их баяр наадмын хурдан "Их нас"-ны морины уралдаанаас үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр хасагдсан "Их нас"-ны морьдын жагсаалтын 9 дугаарт байгаа Т.Г************** 18 дугаартай бор морийг хассан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай" шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г*********** нь итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э************ олгосноор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдох нэхэмжлэлийн “2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын их насны хурдан морины уралдаанд дөрөвдүгээр байранд орсон Т.Г********** бор морийг хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгуулах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г***********Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын их насны хурдан морины уралдаанд дөрөвдүгээр байранд орсон Т.Г******* бор морийг хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар

зүйлийн 50.5-д заасныг  баримтлан  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                       

ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА