Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2018/01132

 

 

 

 

 

2018 6 18 1132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн суманд 1986 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тус сумын 3 дугаар багийн 22 дугаар гудамжны 13 тоотод оршин суух Хариад овогт Санжаахүүгийн Отгонбаяр /РГ-86030861/н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 27-17 тоотод оршин суух Цовдог овогт Жанчивын Баттөр /РГ-84052415/-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч С.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр *******тэй 2004 онд танилцан үерхэж байгаад, Улаанбаатар хотод оюутан байхдаа хамт амьдарч байсан. 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин******* төрүүлсэн ба 2012 онд хурим найраа хийж нэг гэрт орж хамт амьдрах болсон ба охин******* нь одоо 9 настай ба Мөрөн 2 дугаар 10-н жилийн 3 дугаар ангид сурдаг юм. 2013 онд нөхөр ******* нь Солонгос руу ажил хийхээр яваад ирээгүй ба охинтойгоо болон надтай холбоо барихаа байсан учраас би хойноос нь Солонгосруу явсан боловч надтай уулзаагүй юм. Ингээд Баттөрийг сая 2018 онд Солонгосоос ирэхээр нь уулзаж, нэхэмжлэлээ шүүхэд өгсөн юм гэв.

Иймд 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин******* эцгээр *******ийг тогтоолгож хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  С.Отгонбаяр нь хариуцагч *******ийг охин эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Отгонбаяр нь хариуцагч ******* нарыг хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас охин төрсөн болох нь Тухайлбал:

2009 оны 9 дүгээр сарын 15ы өдөр охин Хариад овогт Отгонбаярын******* /РЮ-09291527/ төрсөн болох нь түүнд олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 Нэхэмжлэгч С.Отгонбаярын: ....би *******тэй 2004 онд танилцан үерхэж байгаад, Улаанбаатар хотод оюутан байхдаа хамт амьдарч байсан. 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин******* төрүүлсэн.... гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүх хариуцагч *******д нэхэмжлэлийн 1 хувийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гардуулан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирүүлэх үүрэгтэй-г тайлбарлан өгч баримтад гарын үсэг зуруулжээ.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаан дотор үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй байх тул хариуцагч *******ийг нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Иймд 2009 оны 9 дүгээр сарын 15ы өдөр төрсөн охин Хариад овогт Отгонбаярын******* /РЮ-09291527/-ийн эцгээр ******* мөн болохыг тогтоож, эцэг *******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охинийг тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээ 70.200 төгрөг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөг байгаагаас 2009 оны 5 дугаар сарын 07-ний өдөр төрсөн буюу 9 настай хүү 11 хүртэлх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.095.600 төгрөг болох ба 1 жилийн тэтгэлэг ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 101.044 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******т буцаан олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ....Баттөр нь Солонгосруу буцаад явсан сурагтай байсан тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.... гэх тайлбар хүсэлт, мөн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 21ы өдөр төрсөн охин Хариад овогт Отгонбаярын******* /РЮ-09291527/-ийн эцгээр Цовдог овогт Жанчивын Баттөр /РГ-84052415/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч  *******өөс 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охинийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Отгонбаярт олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг Ерөнхий шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ