Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0413

 

2022         05            31                                  128/ШЗ2022/0413   

                                    Нэхэмжлэгч, хариуцагч нар, бие даасан

                      шаардлага гаргасан гуравдагч этгээд эвлэрснийг

                            баталж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*****, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө*****, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***********, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө************, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.З************ итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А***********, гуравдагч этгээд С.О*********** нарыг оролцуулан Б.Б************* нэхэмжлэлтэй, А.З************* бие даасан шаардлагатай Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох “орц гарц гаргуулах” –тай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Нэхэмжлэгч Б.Б************* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Б.Б*********** миний бие Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Булагийн *****дугаар гудамж ********* г тоотод байх 665 мкв газар бүхий *************** нэгж талбарын дугаар бүхий газрыг 2006 оноос хойш эзэмшиж байгаад уг газраа өмчлөн авч улсын бүртгэлд бүртгүүлж Г-************* дугаартай гэрчилгээ авсан. Манай хөрш зэргэлдээ айл болох Чингэлтэй дүүргийн ****-р хороо, Булагийн *****-р гудамжны ********* А тоот амьдрах А.З*********** нь манай орц гарцыг хааж, бидний амьдрах эрхэнд ноцтой халдаж байх тул аргагүйн эрхэнд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Газрын алба нь иргэн А.З*********** газар эзэмшүүлэхдээ бусад этгээдийн гэр, орон сууцандаа саадгүй нэвтрэх боломжтой орц гарц байгаа эсэх, эмнэлэг, галын аюулгүй байдлын улмаас үүсэх үйлчилгээ авах боломжийг хангаж байгаа эсэхийг нарийн шалгаж газрыг ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хариуцлагагүй хандсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж А.З************ өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж 2019 онд А/929 тоот захирамж гаргахдаа ч мөн бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчиж буй эсэхийг нарийн нягтлан шалгах учиртай байсан гэж үзэж байна.

Бид 2010 онд газраа өмчлөн авснаас хойш 2013 онд бусад этгээдэд газар өмчлүүлэхдээ бидний эрхийг зөрчсөн байгааг анхаарна гэдэгт итгэж байна. Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн ******* хэлэхдээ "Орц гарц хаасан нь танай эрхийг зөрчсөн байна, гэвч одоо ямар ч арга байхгүй" гэсэн болно. Бид захиргааны хэргийн шүүхэд хандсан шалтгаан нь манай үүд хаалгыг хааж, илт хууль бусаар газар өмчилж авсан А.З************ өмчлүүлсэн газраас манай орц гарцыг хасуулах хүсэл зоригтой байгаа болно.

Б.Б********* нь тухайн амьдарч буй 665 м.кв газартаа 2003.10.15-ны өдөр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулж, кадастрын зураг хийлгэж, эргэлтийн цэгээ тогтоолгож байсан байх бөгөөд эргэлтийн 1, 5-р цэгээр бэхэлсэн хэсэг нь орц гарц байсан болох нь тодорхой харагдаж байна. Б.Б************ нь өмчлөх шийдвэр гарсан 665 м.кв газраа 2010.08.06-ны өдөр Улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж Г-********* тоот гэрчилгээ авсан байна. Б.Б*********** өмчлөх эрхийн гэрчилгээ авснаас хойш 3 жилийн дараа А.З*********** газар эзэмшүүлэх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013.08.29-ний өдрийн А/252 тоот захирамж гарсан байх бөгөөд тус захирамжийг гаргахдаа холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Б.Б********* өмчлөлийн газрын орц гарцыг хааж А.З********** эзэмшүүлснийг ашиглаж A.З********** Нийслэлийн Засаг даргад газар өмчлөх хүсэлт гаргаж улмаар 2013.10.08-ны өдөр А/929 тоот захирамж, газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан. 2013.10.16-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж Г-******** дугаартай гэрчилгээ авсан, өөрөөр хэлбэл 1 сар хагасын дотор А.З********** газраа эзэмшээд, өмчлөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б*********** Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж даргатай уулзахад өрөөндөө газрын мэргэжилтэн холбогдох хүмүүсийг дуудаж, кадастрын зураг болон бусад материалыг судлаад "Таны орц гарц үнэхээр хаагдсан байнаа, манай байгууллагын буруу байна, А.З**********газар олгох үед ажиллаж байсан газрын мэргэжилтэн, дарга цэрэг, бүгд солигдсон гэж хэлсэн байгаа нь Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба буруутай гэдэг нь харагдаж байна.

Б.Б************ нь өмчилсөн газраа эзэмших, ашиглахад 2013.08.29-ны өдрийн A252 тоот захирамж саад учруулж байгаа тул орц гарц гаргуулахыг шаардах эрхтэй гэж үзэж байгаа байгаа, анхнаасаа бусдад газар олгохдоо орц гарц бусад зүйлийг төлөвлөх нь засаг дарга, газрын албаны үндсэн үүрэг гэж үзэж байна.

Бусдын эрхийг зөрчсөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013.08.29-ний өдрийн А/252 захирамжийн үндэслэж Нийслэлийн засаг дарга газар өмчлүүлэх 2013 оны А/929 тоот шийдвэр гаргасан, уг шийдвэрийг үндэслэж Улсын бүртгэл А.З************ гэрчилгээ олгосон учир дээрхи холбогдох актууд хүчингүй болох учиртай. Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь орц гарцыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд орц гарц хааж А.З********** газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 тоот захирамжийн холбогдох хэсэг нь хууль бус учир хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013.08.29-ний өдрийн А/252 тоот захирамжийн А.З*********** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, А.З*********** **** тоот Г-********* тоот газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг даалгуулах.” гэжээ.

2. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 929 дүгээр захирамж гаргасан. Тус захиргааны акт нь иргэн А.З********* газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус болох үндэслэл байхгүй болно.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн  амьдарч байх ****** г тоот хашааны нэг тал нь чөлөөтэй нэвтрэх боломжтой байна. Харин нэхэмжлэгч болон ****** тоот айлууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ашиглаж байна, олгосон хэмжээгээр хашаабал  нэхэмжлэгчийн орц, гарцны асуудал шийдэгдэх боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “орц, гарц гарган өөрчлөлт оруулж өмчлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус эс үйлдэхүй, татгалзсан үйлдэл байж даалгах шаардлагыг гаргадаг бөгөөд А.З*********** төрийн захиргааны байгууллагын зүгээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй, иргэн Б.Б*********** газар өмчлүүлсэн захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамж нь иргэн А.З*********** эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, 54.1.8-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээд А.З********* бие даасан шаардлагадаа: “Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо булгийн ********** а тоотод оршин суугч А.З*********** миний бие уг газарт 2000 оноос хойш амьдарч байгаад 2013 онд өмчлөж авсан болно. Манай хөрш айл болох **** г тоотод оршин суугч Б.Б*********** нь зүүн хойд талд уг амьдарч байгаа газраа М**********гэдэг  хүнээс 150 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Б********** төрсөн аав талийгч Б**** нь хүнтэй эвсэг нийтэч байсан бөгөөд уг газрыг авахдаа өөрийн хашааны зүүн хаалганы гадна замыг шороо асгаж янзалж машин явдаг болтол танай хашаагаар түр явж байя хэмээн гуйсаны дагуу өөрийн газар дээгүүрээ явуулж байсан болно. Гэтэл түүний хүү хэмээх Б************ нь удаа дараа миний өмчийн газар, миний гэрт дайран орж ирж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд заналхийлж, гэрийн чинь машинаараа дайрч гарна хэмээн сүрдүүлж байнгийн дарамтанд байлгах санаархал буй тул би өөрийн өмчийн газар дээгүүрээ явуулмааргүй байна. 2020 оны намар би хашаа дотор машин явуулахгүй гэхэд сая төгрөг өгье гэхэд  нь би аваагүй.  Гэтэл тэд уг газрын эзэн надад мэдэгдэхгүйгээр ар хударгаар шүүхэд хандаж яваа нь  хууль ёсны гэхээсээ илүүтэйгээр  хүний ёсыг гажуудуулсан явдал мэт санагдаж  байна. Энэхүү асуудлыг шударгаар шийдэж өгөхийг иргэн би хүлээж байна.

Чингэлтэй дүүрэг, ***** хороо Булаг гудамж, **** тоотын Б.Б******** өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр 30-ны өдрийн тоот захирамжийн холбогдох хэсэгт Чингэлтэй дүүрэг, ** хороо булаг гудамж, ***** тоотын гарцыг ***** болон ***** ***** тоотын хойд талын зүгээс орж ирдэг машин болон явган хүний замнаас гаргаж олгохоор өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлага гаргаж байна.

А.З******** миний бие нь нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Миний бие нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн,*** хороо, Булагийн ****** тоот газраа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд заасны дагуу хууль ёсны бичиг баримтыг бүрдүүлэн, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 929 тоот захирамжаар хуулийн дагуу өмчлөн авсан. Гэтэл манай хөрш айл болох хариуцагч Б.Б******** нь өөрийн өмчлөлийн хашааруугаа орж ирдэг орц гарцыг *** айлын адил ******* болон ****** тоотын хойд замаар орж ирдэг машин болон явган хүний зам, гарцнаас бага зэргийн техник хэрэгслийн тусламжтайгаар хөдөлмөр гарган орц гарцаа шийдэж, өөрт тулгарсан асуудлаа шийдэх боломжтой байхад нэхэмжлэгч миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж өмчлөх эрхийг минь үндэслэлгүйгээр хүчингүй болгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган арга ядсан үйлдэл гаргаж олон хүнд төвөг удаж байгаа тул аргагүй эрхэнд энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна.

Иймд Б.Б************* олгосон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр өдрийн 466 тоот захирамжийн холбогдох хэсэгт Чингэлтэй дүүрэг, ***** хороо Булаг гудамж********** тоот хашааны орц гарцыг ******* тоот айлын адил *****, **** тоотын хойд талын зүгээс орж ирдэг машин болон явган хүний зам, гарцнаас гаргахыг даалгахаар өөрчлөлт оруулж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү. гэжээ.

6. Гуравдагч этгээд С.О***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүрэг **** дугаар хороо Булгийн *** гудамж *** тоот хаягт оршин суугч С.О****** миний бие 1995 онд тус газарт гэр бүрийн хамт нүүж ирснээс хойш нийт 27 жил уг газарт амьдарсан байна. Нэхэмжлэгчийн аав Б**** гуай нүүж ирсэн цагаас айл саахалттайгаа эвсэг харилцаатай байсан. Б**** гуай гуравдагч этгээд  надаас хоёр ч удаа газар гуйхад нь ямар ч хариу тус харалгүйгээр хоёр ч удаа газраа татаж, дөрвөөс таван метр газар өгч байсан. Тухайн үед заншлын хэм хэмжээгээ баримтлан хожуу нүүж ирсэн айл саахалтдаа туслах Монгол ёс заншлаа баримталсан болно. Тухайн цаг үед Б**** гуайн гуйсан хүссэн болгонд хөрш бид уриалгахан зөвшөөрч хэлсэн ярилцсан тохиролцсондоо (Нэхэмжлэгчийн аав Б**** гуай З******* хашаагаар хэсэгтээ орц, гарц хийж байгаад өөрийн хашааны жинхэнэ орц гарц болох зүүн талын замаа шороо асган янзлана) хүрэх бүрэн боломжоор хангасан ч өнөөдрийг хүртэл залуу хүмүүс огт хөдлөхгүй болохыг мэдлээ. Нэхэмжлэгч Б. Б******* болон сөрөг нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээд А.З**** нарын нэхэмжлэл болон хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1/ Газар өмчлөхөөс өмнөх цаг үеийн байдлыг шүүх хэлэлцэхдээ  давхар бодолцох шаардлагатай. Учир нь ихэнх айл тухайн үеийн ханшаар 50.000-300.000 (Тавин мянгаас гурван зуун мянга) бичиг баримтгүй айлын буурь худалдан авч, бууцгаадаг байсан 2003 оноос хойш нөхцөл байдал дээрдэж газрын бичиг баримт албажуулдаг болсон.

2/ Нэхэмжлэгч Б.Б******** нь шүүх зөвхөн нотлох баримт үндэслэн хэрэг хэлэлцдэг гэснийг өөрт ашигтайгаар буюу овжиноор ашигласан байна. Нэхэмжлэгч Б.Б******** нь 2010 онд би түрүүлж бичиг баримттай болсон, харин гуравдагч этгээд А.З******* нь 2013 онд бичиг баримттай болсон тиймээс хэн түрүүлж бичиг баримттай болсон давуу эрхтэй гэх утгыг илэрхийлсэн байна.

3/ Үнэн болсон явдал нь А.З******** нь 2000 онд буюу нэхэмжлэгч Б.Б********** өмнө уг газарт нүүж ирсэн болно. Миний бие энэхүү тайлбараа бусад гэрч нараар батлуулж мэдүүлэг гаргуулах боломжтой болно.

4/ Нэхэмжлэгч Б.Б********* орц гарц нь зүүн талд бөгөөд тэрхүү орц гарцаа өөрийн биеэр эсвэл нийслэл дүүргийн тусламжтайгаар гаргах нь зүйтэй. Нэхэмжлэгч Б.Б********** анхнаасаа зүүн талдаа орц гарц, хаалгатай байсан талаар газрын үзлэг дээр тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч нь зүүн талын орц гарц хаалгаа буулган хашаагаар сольж уг үйлдлээ нууцлахын тулд хашаандаа гэр барьсан нь хэргийн оролцогч нар орц гарц хаасан буруутай үйлдэлтэй мэт харагдуулахаар зориуд зохион байгуулсан сэтгэгдэл төрж байна.

5/ Шүүх газрын үзлэг хийхдээ хариуцагч талаас хуулийн төлөөлөгч болон газрын мэргэжилтэн байлцуулсан эсэх нь гуравдагч этгээд надад ойлгомжгүй байсныг дурдах нь зүйтэй болов уу.

6/ Шүүх гуравдагч этгээд намайг шүүхэд дуудан ирүүлж, хавтаст хэрэгтэй танилцуулахдаа гуравдагч этгээд болон манай хашааг татуулах тухай ярьсан нь шүүх аль хэдийн шийдвэрээ гаргасан мэт шүүхэд үл итгэх нөхцөл байдал үүсгэсэн болно. Шүүх миний өмчлөл эзэмшлийн талаар үүссэн буюу хавтаст хэрэгт авагдаагүй асуудлыг мэдэж байгаа нь гуравдагч этгээд миний гайхшралыг төрүүлсэн болно. Уг асуудлын талаар миний бие хөөцөлдөж явтал бие минь хүндээр өвдөж, түүнээс хойш ковид цар тахал, хөл хорио гэх мэт давагдашгүй хүчин зүйл тулгарсан болно. Гэхдээ миний бие уг асуудлаа нэхэмжлэгч нартай биш дүүргийн газрын албатай тусдаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газарт хэмжилт хийж, орц гарц гаргаж эргэлтийн цэгийг тогтоож, тус бүрт нь кадастрын зургийг хийлгэсэн. Бүх айлууд нь орц гарцаа чөлөөлөн гудамж гаргасан байдлаар кадастрын зургаа гаргуулсан. Энэ кадастрын зургаар талуудтай эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй. Маргаан бүхий газрын хойд талын айлууд машинтай явахад хэцүү замтай байсан, одоо явган хүмүүс ч чөлөөтэй зорчдог болно. Нэхэмжлэгч илүү хашаалсан хэсгээ татаж байгаа. Б.Б********эргэлтийн цэг 6 болж өөрчлөгдсөн. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулснаар эвлэрлээ батлуулах боломжтой гэж үзэж байна. Бид гэрээ хийгээгүй кадастрын зургаа л хийлгэж ирсэн.

Тэгэхээр орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ кадастрын зургаар орц гарцыг шийдвэрлэсэнээр мэдээллийн санд хариуцагч нь кадастрын зургийг оруулна гэсэн тул нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд орц гарц, гудам гаргасан шинэ кадастрын зурагтай маргахгүй байгаа. Шинэ кадастрын зургаар мэдээллийн санд оруулж өгөөч гэсэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргаж бүртгүүлнэ.” гэв.

8. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд орц, гарц, гудам байж болох байдлаар нь кадастрын зургаа гаргаж тохирсон. Кадастрын зурагт өөрчлөлт оруулах талаар хурлаар оруулж бүртгэл хийгддэг. Одоо эвлэрэх боломжтой байна. Аль ч тохиолдолд хурлаар оруулж кадастрын зураг бүртгэнэ. гуравдагч этгээд С.О****** илүү хашаалсан газрын кадастрын зургийг шууд бүртгэх боломжгүй. Дараа оны төлөвлөгөөнд оруулж шийдвэрлэнэ. А.З*********, Б.Б********** нарын шинэ кадастрын зургийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хурлаар оруулж шийдвэрлэх боломжтой.” гэв.

9. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх хурал дээр А.З**********Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр орц, гарц, гудам гаргаж талууд эвлэрэх талаар хэлэлцсэн. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулагчаас өмчилсөн газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр газрын хэлбэрт өөрчлөлт оруулсан кадастрын зургаар бүртгэх боломжтой гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба мэдээллийн санд мэдээллийг оруулна. Тухайн газрын кадастрын зураг яаж тогтоогдсон байна түүний дагуу манайхаас бүртгэж болно.” гэв.  

10. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь тухайн кадастрын зургийг гаргаж бүртгэж болохоор байна гэж үзэж байгаа тул татгалзах зүйлгүй байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эрх хэмжээнд байгаа.” гэв.

11. Бие даасан шаардлагын гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Манайх газрын хэмжээ өөрчлөгдөхгүйгээр орц гарц гаргаж газрын байршил өөрчлөгдөж кадастрын зургаа хийлгэсэн, энэ зургаар эвлэрэх хүсэлтэй байна. 4 метр өргөнтэй гудам гарч байгаа. Гудмаа шороо асгаж дүүргэж байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх захирамжийн үр дагаврыг ойлгосон.” гэв.

12. Гуравдагч этгээд С.О********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх орц гарц гудам гаргаж хашаагаа татаж байгаа. Орц, гарц, гудамж гаргасан кадастрын зураг ашиглаж эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй. Манайх эзэмших эрх аваагүй илүү хашаалсан газраасаа дотогшоо татаж кадастрын зураг хийлгэсэн, кадастрын зургаа өгч газар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ гэдгээ ойлгож байгаа. Гудам гаргаж эвлэрч байгаад татгалзах зүйлгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б*********** нь “орц гарц хааж А.З********* газар эзэмшүүлж, өмчлүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/252 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 дугаар захирамжийн А.З********** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  А.З*********** ****** тоот газрын өмчлөх эрхийн улсын бүтгэлийн Г-*********** дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.З********* нь “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжийн Б.Б********** газар өмчлүүлсэн хэсэгт Чингэлтэй дүүрэг, ***** хороо Булаг гудамж, ****** тоот хашааны орц гарцыг ***** тоот айлын адил **** ****тоотын хойд талын зүгээс орж ирдэг машин болон явган хүний замаар болгож өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б********, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.З******* болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий газар дээр орц гарц, гудам гаргах байдлаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчилсөн газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр орц гарцыг гаргаж А*******ХХК-иар 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр кадастрын зургийг хийлгэсэн, мөн гуравдагч этгээд С.О******** эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр илүү хашаалсан газрыг татуулан гудам гаргаж кадастрын зургийг шинээр хийлгэж эргэлтийн цэгийг газар дээр нь тогтоолгож, энэ хүрээнд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хариуцагч нар эвлэрч буйгаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн нь тэмдэглэлд тусгагдсан, ийнхүү нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хариуцагч нар эвлэрсэн нь бусад этгээдийн буюу гуравдагч этгээд С.О******** эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг тэрээр илэрхийлсэн тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Тодруулбал А********* ХХК-иар 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үйлдүүлсэн 9 эргэлтийн цэг бүхий А.З******** кадастрын зургаар уг газрын урд талаар гудам гаргасан, Б.Б******** 6 эргэлтийн цэг бүхий кадастрын зургаар орц гарцыг нь урагш гудам руу гаргасан, С.О********* илүү хашаалсан эзэмших хүсэлт гаргах 277 м.кв 7 эргэлтийн цэг бүхий газрын хойд талаар гудам гаргасан байх ба эдгээр кадастрын зургаар орц гарц гудам гаргахаар, мэдээллийн санд бүртгэхээр нэхэмжлэгч, бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээд, хариуцагч нар эвлэрсэн, энэ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өөрийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хариуцагч нар нь харилцан буулт хийж нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагаар тодорхойлогдох орц гарц гудам гаргах арга замыг тодорхойлж тохиролцон эвлэрснээ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж маргаанаа дуусгавар болгосон, 68.4-т зааснаар ийнхүү эвлэрсэн нь бусад этгээдийн буюу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, бие даасан гуравдагч этгээд, хариуцагч нарын “орц гарц гудам гаргаж А********ХХК-иар 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үйлдүүлсэн кадастрын зургаар нэхэмжлэгч Б.Б********, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.З********* нарын газрыг мэдээллийн санд бүртгэхээр” эвлэрснийг баталж, Б.Б********** нэхэмжлэлтэй, А.З******** бие даасан шаардлагатай, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар зүйлийн 50.5-д заасныг  баримтлан  нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын  тэмдэгтийн  хураамжид тус тус урдчилан төлсөн 70200 төгрөг буюу 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА