Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2022/0524/З/Т |
Дугаар | 128/ШШ2022/0433 |
Огноо | 2022-06-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2022/0433
2022 06 06 128/ШЗ2022/ 0433
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Н****** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Н****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн өдрийн А/506 дугаар захирамжийн “Т********” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: "Н*****" ХХК-иас Нийслэлийн Засаг даргад “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн өдрийн А/506 дугаар захирамжийн “Т******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий асуудлаар маргах шаардлагагүй болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлээс татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн өдрийн А/506 дугаар захирамжийн “Т***********” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн өдрийн А/506 дугаар захирамжийн “Т**********” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар
зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА