| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2024/0178/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1055 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1055
2025 04 24 2025/ШЦТ/1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч П.О,
шүүгдэгч Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунболд нарыг оролцуулан
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** нарт холбогдох эрүүгийн “*****” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу **** ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, *****” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ***** нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О*, Э.М*н нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу * ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн пр***отокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “*” ТББ-ын Капитрон банкны ***тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэх,
Шүүгдэгч П.О****** нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Ц**ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны * дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч” буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “**" ТББ-ын Капитрон банкны “*****” тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000, төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “***” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.М*ийн хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэх,
Шүүгдэгч Э.М* нь нийтийн албан тушаалтан буюу * байсан Э.Ц*ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ***” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “***о” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “**” ТББ-ын Капитрон банкны ***тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд, М*з”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “*” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг П.О*ын хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: *оны *дугаар сарын 09-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Э.Ц*, Э.М*, П.О* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, тэдний өмгөөлөгч Г.Оюунболд, Д.Энхцэцэг нар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч
Шүүгдэгч Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу **** ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, *****” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ***** нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О*, Э.М*н нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу * ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн пр***отокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “*” ТББ-ын Капитрон банкны ***тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэх,
Шүүгдэгч П.О****** нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Ц**ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны * дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч” буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “**" ТББ-ын Капитрон банкны “*****” тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000, төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “***” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.М*ийн хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэх,
Шүүгдэгч Э.М* нь нийтийн албан тушаалтан буюу * байсан Э.Ц*ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ***” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “***о” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “**” ТББ-ын Капитрон банкны ***тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд, М*з”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “*” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг П.О*ын хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.У*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар томилсон. Н** манайхаас шийдвэрлэдэг. Нийслэлийн засаг даргын 2020 оны * дугаар захирамжаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх чиглэлд тусгагдсан зүүн хойд азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталсан. Тухайн захирамжийн хавсралтад Нийслэлийн соёл урлагийн газарт “****” үйл ажиллагаанд 108,900,000 төгрөг баталсан. * дугаар захирамжийн 2 дугаар хэсэгт тухайн арга хэмжээг хариуцан ажиллахыг * “*” ажлыг зохион байгуулах ажлыг өөрөө хариуцан зохион байгуулахаар даалгасан байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ. Одоогоор санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
Гэрч Н.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2020 оны сүүлээр гэртээ байж байтал түүх, уламжлал, өв соёлын редакцын тухайн үеийн дарга П.А*над руу утсаар яриад “Монголын өв соёл нэртэй цуврал нэвтрүүлгийн тайлбарыг та уншаад өгөөч, 1 сая төгрөг өгье” гэж хэлж тохиролцоод 10 дугаар бүхий цуврал нэвтрүүлгийн тайлбарыг уншсан. Тухайн ажлын урамшуулал болох 1 сая төгрөгийг миний төрийн банкин дахь “*” тоот дансанд шилжүүлж өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын үед манай байгууллагын хүний нөөцийн ажилтан С гэх эмэгтэй над руу утсаар залгаад “Баярмаа эгчээ танд сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна” гэж анх мэдэгдсэн. Тэгэхээр нь би түүх, уламжлал, өв соёлын редакцын дарга П.А* буюу анх тухайн нэвтрүүлгийг унших санал тавьсан хүнтэй холбогдож “Яагаад надад сахилгын шийтгэл оногдуулж байгаа юм бэ?” гээд асуусан чинь “Уучлаарай ийм юм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би өөр юм ярилгүй чимээгүй өнгөрсөн. Учир нь П.А*надаас уучлалт гуйчихсан болохоор тухайн үедээ би тайвшраад өөр зүйл бодолгүй өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,
Гэрч Ч.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд урлагийн хэлтсийн дарга Э.Ц** нь Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил бүрэн болсон гэж надад танилцуулснаар би гүйцэтгэлд гарын үсэг зурсан. Надад үзүүлсэн хоёр баримтыг харахад П.О нь Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын ажлын албаны дарга гэсэн байна. Гэрээ байгуулах үед харж байсан байхаа, сайн санахгүй байна. Гэрээний төслийн урлагийн хэлтсийн дарга Э.Ц* зуруулахаар оруулж ирж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,
Гэрч П.А* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сард Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр П.О*, Э.Ц* хоёр ирээд Ё* ахтай уулзсан байсан. Дараа нь П.О*, Э.Ц* 2 хажуудаа *билүү мэргэжилтэн Ж* ахтай хамт ирээд Соёлын биет болоод биет бус өвийн 7 ай савын тухай цуврал 7 нэвтрүүлгийг хамтарч хийх талаар ярилцсан. 2020 оны 9 дүгээр сарын нэвтрүүлгийг хийж эхлээд 2020 оны 11 дүгээр сард *** телевизийн эфирээр цацаж эхэлсэн ба эхний 4 нэвтрүүлгийг цацаад үлдсэн 3 нэвтрүүлгийг эфирээр цацаагүй. Сүүлийн 3 нэвтрүүлгийг эфирээр цацаагүй нь телевизтэй гэрээ байгуулаагүй, эфирийн төлбөрийг аваагүй, эфир, тайз бүх зүйлийг үнэгүй ашиглуулсан гэсэн асуудал гараад улмаар тэр үедээ би болон найруулагч Ч*, Б* бид гуравт сахилгын арга хэмжээ авсан. Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Тэгээд энэ гэрээн дээр байгаа П.А*гэж миний нэрийг бүтнээр хар өнгөөр бичиж гарын үсэг зурсан нь миний гарын үсэг биш байна. Учир нь би гарын үсгээ хэзээ ч бүтнээр бичдэггүй зөвхөн П.А* гэж ташуу байдлаар бичдэг. Энэ гарын үсэг босоо бичигтэй хүний гарын үсэг байна. Гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан мэтээр хуурамч гарын үсэг зурсан байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар тал/,
Гэрч Д.Г*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай уран бүтээлчид болон тайзны гэрээ зэрэг ямар нэгэн гэрээг 2020 оны 9 дүгээр сард огт ямар нэг төрийн бус байгууллагатай байгуулаагүй. Сайт дээр тавигдсан шиг манай ажилчид нэг хүн 5 сая төгрөг гэх зэргээр авахаар гэрээ хийгдсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр тэр төрийн бус байгууллага хуурамч гэрээ байгуулаад тэрийгээ ***рт өгөөд 108,000,000 төгрөг авсан байх гэж бид нар ойлгоод байгаа юм. Тэгээд нэвтрүүлгийг хийж дууссаны дараа манай уран бүтээлчдээс нөгөө урамшууллаа өгөх гэсэн юмаа иргэний үнэмлэхийн хуулбараа өгчихөө бид нарт бас баримт үлдэх ёстой гэж хэлээд манай уран бүтээлчдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан байсан. Яг хэдэн хүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд энэ асуудлыг Э.Ц* мэдэж байх ёстой гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар тал/,
Гэрч Г.Г* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай уран бүтээлчид бид нар ямар нэгэн гэрээ байгуулж гарын үсэг зураагүй, харин урамшуулал өгмөөр байна гэж Э.Ц* хэлээд бид нарын иргэний үнэмлэхийг авсан гэж хэлж байсан. Гэтэл манай уран бүтээлчид төрийн бус байгууллага гэрээ байгуулсан гэрээний хуулбар, Н*аас ирж байсан. Манай телевиз нь *ийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан олон нийтийн өмчит төрийн бус байгууллагын статустай онцлог бүхий байгууллага боловч худалдан авах үйл ажиллагаа нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагддаг. Мөн дээрх хуулийн дагуу төсөл бичиж тендерт оролцож болдог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87- 88 дугаар тал/,
Гэрч Ж.Д* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэр үедээ гүйцэтгэлийн тайлангийн материалуудыг шалгаад цэгцэлж байхад *тэй хамтарч хийсэн 108 сая төгрөгийн үнийн дүнтэй тайлангийн материалаас дутуу материал байхаар нь түүнийг ирүүлэх талаар Монголын үндэсний олон нийтийн телевиз рүү албан бичиг хүргүүлсэн. Тэгтэл *ээс танай *тай манай телевиз хамтарч 108 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил зохион байгуулж гэрээ хийгээгүй, энэ нэвтрүүлэг нь манай Монголын *ийн хуваарьт нэвтрүүлэг, зөвхөн телевизийн өөрсдийн төсвөөр хийгдсэн шалгаж үзээд ийм ийм хүмүүст цалин хассан сахилгын арга хэмжээ авсан гэсэн хариу ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,
Гэрч Н.Ч*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Надтай Э.Ц*гэдэг хүнийг танилцуулж байсан. Тухайн үед Ц* нь О*гэдэг хүнтэй хамт ирсэн. Э.Ц* нь *т ажилладаг гэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг соёл урлагийн газарт ажилладаг юм байна гэж бодсон. Яг ямар албан тушаалтай гэж танилцуулж байсан эсэхийг нь санахгүй байна. Тэр 2 “*р нь ялгаж үзэгчдэд хүргэх сонирхолтой байна, хийх бололцоо нөхцөл байгаа юу?” гэж байсан. Үүнийг *Ш.Ё*, продюсер П.А*2 нь уламжлан над дээр дагуулж ирсэн байсан. Тэгэхээр нь би энэ нэвтрүүлэгт орох материалууд надад байсан учраас би саналыг хүлээж аваад хамтран ажилласан. Миний хувьд үндсэн ажлын үүрэг чиглэлийнхээ хүрээнд өв соёлоо сурталчлах, өвлөн уламжлагчдын өвийг хальсанд буулгаж авах, олон түмэнд сурталчлах зорилгоор 2014 оноос хойш “* хөтөлбөрийг тогтмол б*******элтгэн явуулж эдгээр хөтөлбөр нь 7 хоногт нэг удаа төрөл бүрээр явуулж байсан учир олон төрлийн тоо хэмжээтэй нэвтрүүлгүүд бэлтгэгдэж цацагдаж байсан. 2020 онд Соёл, урлагийн газраас манай байгууллагад “Энэ нэвтрүүлгийг хийхэд хамтарч ажиллаач” гэсэн утга агуулгатай хүсэлт ирэхэд нь надтай уулзуулсан байсан. Надад энэ нэвтрүүлгийн талаар эх материалууд хангалттай байсан учир би зөвшөөрч хамтарч ажилласан. “*******” нэвтрүүлэг нь бүгд миний хийсэн бүтээлүүд байгаа юм. Би энэхүү бүтээлүүдээ Ц*, О*нартай хамтарч хийхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, миний зүгээс найруулагчаар оролцсон, найруулагчаар ажилласны хөлсөнд урамшуулал гэж манай продюсер П.А* нь 700,000- 800,000 төгрөг дансаар өгсөн шиг санагдаж байна. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн бүтээл байгаа юм. Харин тэр хоёрын зүгээс энэ нэвтрүүлэгт 7 ай саваар хиймээр байна гэдэг санаа л гаргасан. Тэрнээс бол шинээр санаачилж гаргасан бүтээл байхгүй. Одоо санахад Соёл урлагийн газраас нэвтрүүлэгт оролцох хүмүүсийн нэрс ирснийг бид харилцан ярилцаж шийдээд оролцуулж байсан. Мөн манайхаас оролцсон хүмүүс байгаа. Э.Ц*, П.О* нар нь тайзанд ашигласан том бичвэр болон зургуудыг авчирч байсан. Мөн энэ нэвтрүүлгүүдээ Англи хэл дээр олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлмээр байна гээд Англи хэл дээр тавьж байсан. Би тэдгээрийн санаачилсан 7 ай сав нэвтрүүлгийг бүгдийг бэлдээд зөвхөн 4-ийг нь эфирт явуулсан. Учир нь 5 дахь эфир явуулахаас өмнө асуудал үүсэж телевизийн удирдлагын зүгээс нэвтрүүлгийг явуулахыг хориглосон. Одоо болтол үлдсэн 3 нэвтрүүлгээ явуулаагүй байгаа. Миний бүтээл боловч оюуны өмч нь манай Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн өмч байгаа юм. Энэхүү бүтээлийг би ажил үүргийнхээ хуваариар өөрөө санаагаа гаргаж өөрөө хийж бүтээж байсан. Контентын зураглаач Б.Н*, Зураглаач С.Л*, Зураг авалтын эвлүүлэгч Ц.С* гэдэг хүмүүс манай байгууллагад байхгүй, нэрийг нь ч сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,
Гэрч Ш.Ё* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Гүйцэтгэгч компаниар ямар байгууллага оролцсон эсэхийг мэдэхгүй. Э.Ц* гэдэг залуу л энэ асуудлын талаар уулзаж байсан. Ер нь бол энэ нэвтрүүлэг нь өмнө хийгдсэн байсан материал ашигласан болохоор мөнгө төгрөг зарцуулагдаагүй байх. Миний хувьд дээрх нэвтрүүлгийг хийхдээ орон нутаг руу томилолтоор явж сурвалжлага хийсэн зүйл байхгүй. Гэрээнд зурагдсан гарын үсгийг харлаа, энэ миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Мөн би П.О*гэх хүнийг танихгүй, хараагүй, уулзаж ч байгаагүй. Харин Э.Ц* гэдэг хүнийг мэдэж байна. Нэвтрүүлэгт орсон бүтээлүүдээс харахад орон нутагт хийгдсэн бүтээл нь өмнө нь Ч* найруулагчийн телевизийн төсвөөр хийсэн бүтээл байгаа, харин студид л хийсэн ярилцлага нь тухайн үед хийгдсэн. Студид ярилцлага хийх үед цаад дундуур нь өмнө нь Ч*найруулагчийн хийж бүтээсэн бүтээлүүдээс дүрс бичлэгийг ашигласан..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,
Гэрч Б.Н* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсад байсан. Тухайн үед “Ковид-19” цар тахал өвчин гарч онлайнаар суралцаж байсан үе. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *д ажиллаж байсан. Энэ төрийн бус байгууллагад намайг манай найз О*ийн нөхөр М******* нь холбож өгсөн. Би энэ төрийн бус байгууллагад 1 cap л ажилласан. Ажиллах хугацаандаа тухайн төрийн бус байгууллагын ажлын тайлан гаргаж байсан. Одоо би ямар ямар тайлан гаргаж байсан эсэхээ сайн санахгүй байна. Намайг энэ төрийн бус байгууллагад ажиллаж байхад О* гэдэг хүнтэй оффист хамт суудаг байсан. Харин захирал Ц* гэдэг хүн байсан шиг санагдаж байна. Би ажиллаж байх хугацаандаа тэгж ойлгосон. Яагаад тэгж ойлгосон бэ гэхээр надад тайлан бичих хүснэгтийг өгч тайлангийн ажлын явцтай танилцаж заавар зөвлөгөөг 1 удаа өгч байсан. Би энэ төрийн бус байгууллагад 1 cap ажиллаад 1 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкны “*******” дугаарын дансанд авч байсан. Утгыг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар Улаанбаатар гэсэн логотой тайлан гаргаж байсан. Тэрнээс яг ямар нэртэй тайлан гаргаж байсан эсэхээ санахгүй байна. Уг тайланг гаргахдаа би бичмэл болон зурган тайланг гаргаж байсан. Би П.О*тай ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй. Би зураглаачийн ажлыг мэдэхгүй, ямар учраас миний нэрээр гэрээ хийсэн эсэхийг мэдэхгүй. Би уг төрийн байгууллагад тайланг л гаргаж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “...6 дугаар хавтас нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт 12 cap гэж хаягласан хавтас байх ба уг хавтасны 1-273 дугаар хуудсанд *аас 108,900,000 төгрөгийн өртгөөр Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлал контент болгон бэлтгэн түгээх ажлыг гүйцэтгэхтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, бичмэл болон зурган тайлан зэрэг байв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 116-119 дүгээр тал/,
Нэг талаас * Э.Ц* нөгөө талаас *ТББ-ын ажлын албаны дарга П.Отгонбаатар нар харилцан тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн *дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн протокол /1 дүгээр хавтаст хэргийн 133-250 дугаар тал/,
Э.Ц*ийг ажилд томилох, чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолт, төрийн захиргааны зэрэг дэв, нэмэгдэл олгох тухай захирамж тушаалууд /5 дугаар хавтаст хэргийн 198-250 дугаар тал/,
Шүүгдэгч Э.М* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Уг гэрээнүүдээс Б.Н*, П.А*, Ё* нарын өмнөөс гэрээнд гарын үсгийг зурсан. Гарын үсэг зурахдаа би өөрсдөөс нь зөвшөөрөл авч байгаад зурсан. Э.Ц*ийн хувьд ерөнхийдөө энэ ажлыг санаачилсан. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэхэд зохион байгуулалтын ажил хариуцсан. Э.Э* нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. П.О*нь ажлын албаны дарга гэдэг утгаараа *телевиз дээр хийгдэж байгаа контент бүтээх ажлыг зохион байгуулсан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.Ц* Тухайн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хүмүүст хэдэн төгрөгийг хэзээ өгсөн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг Э.Ц* л мэднэ...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/,
Шүүгдэгч П.О*р* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар өөрийн найз С.Л*ээс өөрөөс нь асууж байгаад иргэний үнэмлэхийнх нь зургийг ар өвөргүй даруулж фейсбүүк чатаар авч байгаад гарын үсгийг нь өмнөөс нь зурсан. Харин бусад үлдсэн гэрээ хийсэн иргэдийн гарын үсгийг М* бид хоёрын аль нэг л зурсан. Гэхдээ хоёулаа хүмүүсийн өмнөөс гарын үсэг зурсан. Уг гэрээнүүдэд Э.Ц*ийн зурсан гарын үсэг ч байгаа байх. Э.Ц* энэ ажлыг гүйцэтгэхэд санхүү болон бүх зохион байгуулалт буюу хийх ажлыг зохион байгуулсан. Э.Э* нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. Гэхдээ студийн тайз чимэглэлд ашигласан Монгол бичгээр бичсэн 3 зураг нь Э.Э*ынх түүнд Э.Ц* 500,000 төгрөгийг өгсөн гэсэн. Харин Э.М* нь бичиг цаас боловсруулахтай холбоотой ажлуудыг хариуцаж хийсэн. Миний хувьд зөвхөн телевизийн студи дээрх ажлыг л зохион байгуулж ажилласан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.Ц* л байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Ц* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэрэг 3 жил орчмын хугацаанд үргэлжилж байна. Давж заалдах шатны шүүхээс прокурор солигдсон байсан тул өөрийгөө тодорхой ойлгуулж чадаагүй. Одоо товч хэлье. Манай гэрт шалгалт ороод намайг 12 цагт цагдан хорьсон. Гарч ирээд юунаас болж хоригдсон талаараа мэдэхээр өмгөөлөгч авсан. Энэ ажил маань захирамж дээрээ * Б*д үүрэг олгосон. Үүний дагуу ажиллагаа хийгдсэн. Сонгогдсон байгууллагатай гэрээ байгуулсан. Эхлээд 12 сард дуусахад нь над дээр гомдол өгөөд байгаа Д* гэх хүн А/65 тушаалаа өөрөө гаргасан байдаг. 108,000,000 төгрөгийг гаргаж өгсөн. Энэ шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргасан хүн нь Б* дарга, гэрээ байгуулсан хүн нь Д*. Гэтэл намайг яллаж байгаад гомдолтой байна. Дараа нь Д*ийн мэдүүлэг байгаа. Энэ ажлыг хүлээж авахад хангалтгүй байсан тул би гомдол гаргаж байна гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед энэ ажил үнэхээр асуудалтай байсан бол тушаал гаргахгүй байсан байх. Гэнэт ухаан орсон мэт 2021 оны асуудлыг сөхсөн нь цаанаа зорилготой гэж бодож байна. Энэ асуудлыг 99,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэсэн хүмүүс очсон байна гэж дүгнэсэн хэдий ч нийт мөнгө болох 108,000,000 төгрөгөөр яллаж байгаа. Үүнийг нотлох баримтууд мөн гэрчийн мэдүүлгүүд олон байгаа. Тэр хүмүүс бүгд ажиллаж гүйцэтгээд мөнгөө авсан. Гэтэл мэдүүлэг дээрээ 500,000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн үүнийг нягтлахгүй байгаа тул намайг бүхэлд нь буруутгаад байна. Дараагийнх нь албан тушаалаа урвуулан ашиглах надад ямар ч боломж байхгүй. Ингэж яллаад байгаа мөртлөө нэвтрүүлгийн шинээр байгуулаад ажиллаж байсан нөүтбүүкийг мөрдөн шалгах ажиллагааны дундаас нь алга болгосон. Өнөөдөр болтол шүүхэд тухайн нотлох баримт болох нөүтбүүк ирээгүй. Энэ хэрэг 2023 оны 11 дүгээр сард шүүхэд ирсэн. Тэгээд энэ асуудлыг тодорхой болгохоор буцаасан боловч явсаар байгаад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болоод буцаад ирж байна. Яг дээрх нөхцөл байдалтайгаар хүсэлт өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт хугацаа хэтэрсэн гээд аваагүй. Тиймээс дээрх хэргийг хэрэгсэхгүй болгоод өгөөч гэх хүсэлттэй байна. Албан тушаалын тодохойлолтонд заасан чиг үүргийнхээ дагуу хий гэсэн ажлыг нь хийгээд гэмт хэрэгтэн болчихоод 3 жилийн хугацаанд явж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх,
Шүүгдэгч П.О* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх,
Шүүгдэгч Э.М* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх ба улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт холбогдсон цаг хугацаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан.
Иймд Э.Ц* нарт холбогдох хэрэгт журамлан хэрэглэвэл зохих зүйл заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан болон эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Ц*ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
П.О*ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
Э.М*г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4.“нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд 4.1. Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 хэсгийн 3.1.2 дахь заалтад “Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж,
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж,
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Ц* нь *** томилогдон ажиллаж байсан байна. Уг албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан албан тушаалтанд хамаарч байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч Э.Ц* нь нийтийн албан тушаалтан буюу **** томилогдон ажиллаж байхдаа Нийслэлийн засаг даргын 2020 оны * дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “****” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “*" төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “*”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “*о” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О* Э.М* нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу * ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны ****тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан.
Гэрч Н.Ч*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...Надтай Э.Цэнд-Аюуш гэдэг хүнийг танилцуулж байсан. Тухайн үед Ц* нь О* гэдэг хүнтэй хамт ирсэн. ...Би энэхүү бүтээлүүдээ Ц*, О* нартай хамтарч хийхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, миний зүгээс найруулагчаар оролцсон, найруулагчаар ажилласны хөлсөнд урамшуулал гэж манай продюсер П.А* нь 700,000-800,000 төгрөг дансаар өгсөн шиг санагдаж байна. Э.Ц*, П.О* нар нь тайзанд ашигласан том бичвэр болон зургуудыг авчирч байсан....” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, гэрч П.А*ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...2020 оны 9 дүгээр сард Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр П.О*, Э.Ц* хоёр ирээд Ё* ахтай уулзсан байсан. Дараа нь П.О*, Э.Ц 2 хажуудаа * Ж* ахтай хамт ирээд * 7 нэвтрүүлгийг хамтарч хийх талаар ярилцсан. ...Тэгээд энэ гэрээн дээр байгаа П.А* гэж миний нэрийг бүтнээр хар өнгөөр бичиж гарын үсэг зурсан нь миний гарын үсэг биш байна. Учир нь би гарын үсгээ хэзээ ч бүтнээр бичдэггүй зөвхөн П.А*гэж ташуу байдлаар бичдэг. Энэ гарын үсэг босоо бичигтэй хүний гарын үсэг байна. Гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан мэтээр хуурамч гарын үсэг зурсан байна...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар тал/, гэрч Ч.Б*ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...Миний хувьд урлагийн хэлтсийн дарга Э.Ц* нь ** байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил бүрэн болсон гэж надад танилцуулснаар би гүйцэтгэлд гарын үсэг зурсан. Надад үзүүлсэн хоёр баримтыг харахад П.О* нь * ажлын албаны дарга гэсэн байна. Гэрээ байгуулах үед харж байсан байхаа, сайн санахгүй байна. Гэрээний төслийн урлагийн хэлтсийн дарга Э.Ц*зуруулахаар оруулж ирж байсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал/, шүүгдэгч Э.М*ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...Уг гэрээнүүдээс Б.Н*, П.А*, Ё*нарын өмнөөс гэрээнд гарын үсгийг зурсан. Гарын үсэг зурахдаа би өөрсдөөс нь зөвшөөрөл авч байгаад зурсан. Э.Ц*ийн хувьд ерөнхийдөө энэ ажлыг санаачилсан. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэхэд зохион байгуулалтын ажил хариуцсан. Э.Э* нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. П.О* нь ажлын албаны дарга гэдэг утгаараа Үндэсний телевиз дээр хийгдэж байгаа контент бүтээх ажлыг зохион байгуулсан...” гэх /6 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар тал/, шүүгдэгч П.О*ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...Миний санаж байгаагаар өөрийн найз С.Л*ээс өөрөөс нь асууж байгаад иргэний үнэмлэхийнх нь зургийг ар өвөргүй даруулж фейсбүүк чатаар авч байгаад гарын үсгийг нь өмнөөс нь зурсан. Харин бусад үлдсэн гэрээ хийсэн иргэдийн гарын үсгийг М* бид хоёрын аль нэг л зурсан. Гэхдээ хоёулаа хүмүүсийн өмнөөс гарын үсэг зурсан. Уг гэрээнүүдэд Э.Ц*ийн зурсан гарын үсэг ч байгаа байх. Э.Ц* энэ ажлыг гүйцэтгэхэд санхүү болон бүх зохион байгуулалт буюу хийх ажлыг зохион байгуулсан. Э.Э* нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. Гэхдээ студийн тайз чимэглэлд ашигласан Монгол бичгээр бичсэн 3 зураг нь Э.Э*ынх түүнд Э.Ц* 500,000 төгрөгийг өгсөн гэсэн. Харин Э.М* нь бичиг цаас боловсруулахтай холбоотой ажлуудыг хариуцаж хийсэн. Миний хувьд зөвхөн телевизийн студи дээрх ажлыг л зохион байгуулж ажилласан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.Ц* л байсан...” гэх /6 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.М*, П.О*нар нь уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь хөдөлбөргүй нотлогдож байгаа болно.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь *т 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт их хэмжээний хохирол гэж “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл их хэмжээний хохирол гэж 50,000,000 төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгох ба шүүгдэгч нар нь 108,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь “Их хэмжээний хохирол”-д хамаарна.
Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосон байх тул шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан цагаатгах өмгөөллийн дүгнэлт няцаан үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ц*д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч П.О*т 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.М*д 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Ц*д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 6,000,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч П.О*т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Э.М*д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Э.Ц*ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж, нийт биечлэн биелүүлэх торгох ялын хэмжээг 5,970,000 төгрөгөөр тогтоож,
Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Шүүгдэгч Э.Ц*, П.О*, Э.М* нар нь “Н*”-т учирсан хохирол болох 108,900,000 /нэг зуун найман сая есөн зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүр 36,300,000 /гучин зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцааны данс /Төрийн сан */-д байршуулсан байх тул шүүгдэгч Э.Ц*, П.О*, Э.М*нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *****буцаан олгож, нэг ширхэг зөөврийн хард диск, Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа модель “NP530U4B” дугаартай саарал өнгийн “Samsung” маркийн зөөврийн компьютер зэргийг ******** буцаан олгож, 3 ширхэг диск /7 дугаар хавтаст хэргийн 36, 40, 55 дугаар тал/-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэм буруутай,
Шүүгдэгч П.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай,
Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч П.О*т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Э.М*д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ц*ийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоёр хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож түүний нийт эдлэх торгох ялаас хасаж, нийт биечлэн биелүүлэх торгох ялын хэмжээг 5,970,000 /таван сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн**** хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД