| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0380/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/728 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/728
2025 3 19 2025/ШЦТ/728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сүлжих машины оператор мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай хэрэг хариуцах чадвартай, Урьд
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн.
М овогт Д-ын Б /РД:...........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо, ........................ иргэн Э.Уг өшиглөх байдлаар зодож, түүний биед зүүн богтос ясны дунд 1/3-ийн далд хугарал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн ...............тоотод Г.Гыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, толгойгоороо мөргөх зэргээр зодож зүүн чихний дунд дэлбэнд зулгаралт, баруун зүүн зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн чихний дээд дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Алдаатай зүйлс зөндөө байна. Нэлээн согтуу байсан тул юу болсноо сайн мэдэхгүй байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
сарын 22-ны өдрийн 10844 дүгээр шинжээчийн байгууллагад хандах гэсэн боловч амралтын өдөр таараад мөн буруу газарт өргөдөл өгч байгаад хугацаа алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/,
Гэрч Э.Агийн өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих өдөр манай гэр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24-30 тоотод би манай урд байрны танил болох Х гэх эмэгтэй, мөн танил болох Б бид 3 байж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэтэл Б надад “У гаднаас ирж байгаа” гэж хэлээд удалгүй У ирсэн. Тэгээд байж байтал Б нь агсам тавих гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Б нь гараад зугтсан тэгээд байж байтал Б буцаж ирээд хаалга тогшоод онгойлгож өгөхгүй байж байтал гаднаас цагдаа нар ирээд аваад явсан удалгүй дахиж ирээд манай гэрт орж ирээд дахиж агсам тавиад У боль гэхэд Уг зодоод, өшиглөөд байсан гэхдээ яг нарийн хааш нь хэдэн удаа цохисныг би сайн мэдэхгүй байна тэгээд дахиад цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10844 дүгээр шинжээчийн
Э.Угийн биед зүүн богтос ясны дунд 1/3-н далд хугарал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, механизмаар үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй бөгөөд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт, /хх-ийн 18,19 дэх тал/
Хохирогч Г.Гын өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр танил айл Агийн гэр болох Чингэлтэй дүүргийн .........................тоотод би ганцаараа очсон. Намайг очиход А /дугаарыг нь мэдэхгүй байна/ ганцаараа байсан. Бид 2 тухайн өдрөө 2 шил архи хувааж уучхаад унтаад өгсөн. 2024 оны 5 дугаар сарын 24-ний өглөө эрт сэрээд байж байтал гаднаас танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн ороод ирсэн. Тухайн 2 согтуу орж ирсэн. Энэ 2 хүний араас миний танил болох Б гэх залуу ороод ирсэн. Б мөн адил согтуу байсан. Орж ирээд үгийн зөрүүгүй миний зүүн чих рүү гараараа 1 удаа цохихоор нь би уурлаад босоод ирсэн чинь Б дахиад миний хамар хэсэг рүү 1 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гарахаар нь би хамраа дараад доошоо суусан чинь миний зүүн хавирга хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү ороод цусаа угаачхаад гэр рүүгээ явсан. Цагдаагийн байгууллагад удаж хандах болсон шалтгаан нь босож явж чадахгүй, бөөлжөөд толгой эргээд өвдөөд гэртээ хэд хоног хэвтэж биеэ тэнхрүүлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 82 дахь тал/,
Гэрч Э.Агийн өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Г “зочид буудалд байна” гэхээр нь Гын байгаа буудалд /Энхтайван найрамдлын ордны баруун талд байсан буудалд/ очоод тэгээд бид 2 манай гэр рүү явсан. Намайг очиход Г эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би “манайх руу явъя” гэж хэлээд манай гэр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24-30 тоотод ирсэн. Тэгээд бид 2 манай гэрт 2 шил архи хувааж уучхаад унтаад өгсөн. Өглөө нь сэрээд буюу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Г бид 2 байж байтал гаднаас Б, У 2 орж ирсэн /тухайн асуудал олон сарын өмнө болсон болохоор эрүүл орж ирсэн согтуу орж ирсэн үгүйг нь сайн санахгүй байна/ орж ирээд У, Б, Г бид 4 байж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Б нь Гыг найз эмэгтэй Утай хардаад учир зүггүй зодож эхэлсэн. Гэхдээ би хаашаа хэдэн удаа яаж цохисон талаар нь мэдэхгүй байна. Тэгээд “цагдаа дуудлаа” гэхээр гараад явчихсан. Араас нь Г бас гараад явчихсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 87 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7295 дугаар шинжээчийн
Г.Гын биед зүүн чихний дунд дэлбэнд зулгаралт, баруун, зүүн зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн чихний дээд дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 90, 91 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...............тоотод иргэн Э.Уг өшиглөх байдлаар зодож, түүний биед зүүн богтос ясны дунд 1/3-ийн далд хугарал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн ...............тоотод Г.Гыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, толгойгоороо мөргөх зэргээр зодож зүүн чихний дунд дэлбэнд зулгаралт, баруун зүүн зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн чихний дээд дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч ******* нь иргэн Э.Уг өшиглөх байдлаар зодож, түүний биед зүүн богтос ясны дунд 1/3-ийн далд хугарал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн Г.Гыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, толгойгоороо мөргөх зэргээр зодож зүүн чихний дунд дэлбэнд зулгаралт, баруун зүүн зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн чихний дээд дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь иргэн Э.Уг өшиглөх байдлаар зодож, түүний биед зүүн богтос ясны дунд 1/3-ийн далд хугарал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн Г.Гыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, толгойгоороо мөргөх зэргээр зодож зүүн чихний дунд дэлбэнд зулгаралт, баруун зүүн зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн чихний дээд дэлбэн, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Угийн өгсөн: “Харин үг хэлээрээ доромжлоод хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би “боль” гэж хэлсэн чинь миний хөл рүү 1 удаа өшиглөсөн, гар руу 2-3 удаа өшиглөсөн. ...2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ГССҮТ-д очиж үзүүлсэн чинь “гар бугуйн савхан ясны нэг яс нь хугарсан байна” гэсэн” гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч Э.Агийн өгсөн: “...” гэх мэдүүлэг, /хх 15/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10844 дүгээр шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 18,19/
Хохирогч Г.Гын өгсөн: “Тухайн 2 согтуу орж ирсэн. Энэ 2 хүний араас миний танил болох Б гэх залуу ороод ирсэн. Б мөн адил согтуу байсан. Орж ирээд үгийн зөрүүгүй миний зүүн чих рүү гараараа 1 удаа цохихоор нь би уурлаад босоод ирсэн чинь Б дахиад миний хамар хэсэг рүү 1 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гарахаар нь би хамраа дараад доошоо суусан чинь миний зүүн хавирга хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, /хх 82/,
Гэрч Э.Агийн өгсөн: “Өглөө нь сэрээд буюу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Г бид 2 байж байтал гаднаас Б, У 2 орж ирсэн орж ирээд У, Б, Г бид 4 байж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Б нь Гыг найз эмэгтэй Утай хардаад учир зүггүй зодож эхэлсэн” гэх мэдүүлэг, /хх 87/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7295 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 90, 91/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь хардалтын шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч Э.У, Г.Г нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.
Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол баримтаар нэхэмжилсэн зүйлгүй.
Хохирогч Э.У нь Эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан 196,380 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Гын сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэл /хх 95/ сэтгэцэд учирсан байх бөгөөд Г.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй” гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн…”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан өөртөө дүгнэлт хийгээгүй, хохирол төлбөр нөхөн төлөгдөөгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт [cg1] зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгрөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт [cg2] зааснаар оногдуулсан 1,000,000 ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгрөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 321,142 төгрөг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгосугай.
6. Хохирогч Э.У, Г.Г нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА