| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2016/05554/И |
| Дугаар | 184/ШШ2017/01568 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2017/01568
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 184/ШШ2017/01568 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: нхс-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.С,
Хариуцагч: Ч.Д,
Хариуцагч: Г.А,
Хариуцагч: ДШ нарт холбогдох,
Т.Сгаас НХС сүмийн зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн 9,295,787 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцсыг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж, Дхийдэд очиж сууж, ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухайн хуулийн 6 дугаар зүйл болон 7 дугаар зүйлийн 7.5-т, 7.7-т, 7.8-т, 7.9-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-т заасныг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох,
Ч.Дгаас НХС сүмийн зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн 5,131,956 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцсыг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж, Дхийдэд очиж сууж, ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг тогтоолгох,
Г.Агаас НХС сүмийн зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн 5,025,051 төгрөгийг гаргуулах,
Дхийдээс нэхэмжлэгчийн зардлаар сургасан хүмүүсийг хийддээ суулгаж өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн, НХС сүмийн нэрийг барьж, салбар нь нээгдсэн мэтээр ярьж сүсэгтэн олныг хууран мэхэлж санаа сэтгэлийг үймүүлсэн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Т.Сгийн 62 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 1,861,600 төгрөг, Ч.Дгийн 110 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 10,309,600 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсан тушаалаа гаргуулах, Т.С, Ч.Д нарын нэр төрийг сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч НХС сүм-ийн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Т.С, Ч.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Г.А өмгөөлөгч М.А, хариуцагч Дхийдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, иргэдийн төлөөлөгч З.Нарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НХС сүм шашны байгууллагаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэнэмаа Т.Сг энгийн нэгэн байхад нь 1994 онд өөрийн сургалтын төвд авч 6-8 багш хөлслөн ном заалгаж Бага лүйжин гэнэн сахил, Хажид Их лүйжин ван, Хажид Дүртэд цэвээний ван, Банзар багш их лүйжингийн тойног, Зопо рембүчи хажид дэмчог сундуй жигжид, Далай багшаас Дамдин янсан ван, Жадой багшаас Хажидын ван улаан сахиус, Богд багшийн айлдвар, Ловон багшийн Сэндомын ван, Одсүрэн рембүчи багшийн Намхай гожид ван, Чойжин багшийн Базаргүр тарни тоолох лүн, Пүрэвийн айдас хүртсэн, Шунлай Балжинням багшийн Их лүүжингийн тайлбар, Ловон багшаас Жамсран сахиус жанан, 5 хааны жанан, Одсүрэн рембүчи Цогло хурлын ван, Лхамын мамтуган, ловонгийн ван найдан чогын лүн хүртээсэн, жил бүр нямбаны сургалт уншлага баясгал бодол зэрэг сургалтанд хамруулж ван авшиг авсан, хичээл заасан багш нарт цалин хөлс төлсөн, Лүйжин Ханд Хажид Дарь эхийн уншлагыг тусгайлан зааж сургасан юм.
Эдгээр сахил ван авшиг хүртээгүй лам хандмаа санваартан хурал ном хурах зан үйл бүтээх ёсгүй байдаг. Т.Сд эдгээр сахил ван авшиг авахад нь 1,713,787 төгрөг, хичээл заасан багш нарт цалин хөлс 1,582,000 төгрөг, тусгайлан Лүйжин Ханд Дарь эхийн уншлага заахад 6,000,000 төгрөг бүгд 9,295,787 төгрөг зарцуулж НХСд хохирол учирсан.
Гэтэл Т.С нь НХСийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчин манай сүмийн жигдэлсэн номын хувцасыг өмсөж, хурлын үйл ажиллагааны горим, засал гүрмийн зан үйлийг ашиглан, НХСийн салбар нээгдсэн мэтээр ярьж ойлгуулан сүсэгтэн олныг хууран мэхэлж, Бурханы шашны лам хуваргын ёс зүй дэг жаягийг алдаж дур мэдэн ажлын байраа сүмийн захиргаанд мэдэгдэлгүй, өргөдөл өгөлгүй орхин явж Баянхошууны баруун салаанд байрлах Р.Б хамба ламтай Дхийдэд Ч.Д, Г.А, Б.Б, Н нарыг дагуулан очиж манай хийдийн дэг жаяг, хувцас хэрэглэлийг ашиглан ном хурах болсон. Ажпын байраа орхин явж НХСийн үйл ажиллагааны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж сүмийн нэр хүндэд халдсан. Энэ утгаараа Т.С нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг тус бүр ноцтой зөрчсөн.
Хандмаа Ч.Д нь 1997 онд НХСд шавилан орж тэтгэмжтэйгээр суралцан Зопо рембүчи хажид дэмчог сундуй жигжид, Далай багшаас Дамдин янсан ван, Жадой багшаас Хажидын ван улаан сахиус, Богд багшийн айлдвар, Ловон багшийн Сэндомын ван, Одсүрэн рембүчи багшийн Намхай гожид ван, Чойжин багшийн Базаргүр тарни тоолох лүн, П айдас хүртсэн, Шунлай Б багшийн Их лүүжингийн тайлбар, Ловон багшаас Ж сахиус жанан, 5 хааны жанан, Одсүрэн рембүчи Цогло хурлын ван, Лхамын мамтуган, ловонгийн ван найдан чогын лүн хүртээсэн, жил бүр нямбаны сургалт уншлага баясгал бодол зэрэг сургалтанд хамруулж ван авшиг хүртээсэн юм.
Ч.Дд эдгээр сахил ван авшиг авахад нь 1,509,956 төгрөг, багш залж хичээл заалгаж багша нырын ажлын хөлсөнд 1,622,000 төгрөг, тусгайлан багш залж Лүйжин ханд Хажид Дарь эхийн уншлага заалгахад 2,000,000 төгрөг нийт 5,131,956 төгрөгний хохирол нэхэмжпэгч НХСд учирсан.
Гэтэл Ч.Д нь НХСийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчин манай сүмийн жигдэлсэн номын хувцасыг өмсөж, хурлын үйл ажиллагааны горим, засал гүрмийн зан үйлийг ашиглан, НХСийн салбар нээгдсэн мэтээр ярьж ойлгуулан сүсэгтэн олныг хууран мэхэлж, Бурханы шашны лам хуваргын ёс зүй дэг жаягийг алдаж дур мэдэн ажлын байраа сүмийн захиргаанд мэдэгдэлгүй, өргөдөл өгөлгүй орхин явж НХСийн үйл ажиллагааны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж сүмийн нэр хүндэд халдсан.
Г.Адъяа нь 2001 онд НХСд шавилан орж тэтгэмжтэйгээр суралцан 2006 онд Жадой багшаас Хажидын ван улаан сахиус, Богд багшийн айлдвар, Ловон багшийн Сэндомын ван, Одсүрэн рембүчи багшийн Намхай гожид ван, Чойжин багшийн Базаргүр тарни тоолох лүн, Пүрэвийн айдас хүртсэн, Шунлай Балжинням багшийн Их лүүжингийн тайлбар, Ловон багшаас Жамсран сахиус жанан, 5 хааны жанан, Одсүрэн рембүчи Цогло хурлын ван, Лхамын мамтуган, ловонгийн ван найдан чогын лүн хүртээсэн, жил бүр нямбаны сургалт уншлага баясгал бодол зэрэг сургалтанд хамруулж ван авшиг хүртээсэн юм.
Г.Ад эдгээр сахил ван авшиг авахад нь 1,443,051 төгрөг, багш залж хичээл заалгахад 1,582,000 төгрөг, тусгайлан багш залж Лүйжин Ханд Хажид Дарь эхийн уншлага заалгахад 2,000,000 төгрөг нийт 5,025,051 төгрөг зарцуулж НХСд хохирол учирсан.
Гэтэл Г.А нь НХСийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчин манай сүмийн жигдэлсэн номын хувцасыг өмсөж, НХСийн салбар нээгдсэн мэтээр ярьж ойлгуулан сүсэгтэн олныг хууран мэхэлж, сүмийн хурлын үйл ажиллагааны горим, засал гүрмийн зан үйлийг ашиглан, Бурхакы шашны лам хуваргын ёс зүй дэг жаягийг алдаж дур мэдэн ажлын байраа сүмийн захиргаанд мэдэгдэлгүй, өргөдөл өгөлгүй орхин явж НХСийн үйл ажиллагааны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж сүмийн нэр хүндэд халдсан.
Хамба лам Р.Б тэргүүтэй Дхийд нь НХСийн зардлаар номын сахил хүртсэн, уг сүмд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэнэмаа С, Ч.Д, Г.А, Б нарыг урвуулан дуудаж хийддээ манай сүмийн жигдэлсэн номын хувцасыг өмсүүлж, манай сүмийн хурлын үйл ажиллагааны горим, засал гүрмийн зан үйлийг хуулбарлан дуурайж, сүсэгтэн олонд манай сүмийн салбар хийд нээгдсэн мэтээр ойлгуулж хууль бус орлого олж байна. Мөн манай сүмд няраваар ажиллаж байсан ямарч номын сахил хүртээгүй Н гэгчийг номын сахил хүртсэн мэтээр түмэнд ойлгуулж манай сүмийн номын хувцасыг өмсүүлээд түмэн олны толгойг эргүүлж байна. Энэ утгаараа хариуцагч Дхийд нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6, 7, 8, 9 дүгээр зүйлийг тус бүр бүхэлд нь зөрчиж байна. Энэхүү хууль зөрчсөн байдлыг НХСийн тэргүүн П.Цээнэ, гэсгүй Н.Намжилмаа, умзад О.Зул нар газар дээр нь очиж үзээд ирсэн болно.
Иймд хариуцагч Т.Сгаас сахил ван авшиг авахад нь 1,713,787 төгрөг, хичээл заасан багш нарт төлсөн цалин хөлс 1,582,000 төгрөг, тусгайлан Лүйжин Ханд Дарь эхийн уншлага заахад 6,000,000 төгрөгийг НХСээс зарцуулсан зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нийт 9,295,787 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцас өмсгөлийг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж Дхийдэд очиж суун ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож,
Хариуцагч Ч.Дгаас сахил ван авшиг авахад нь 1,509,956 төгрөг, хичээл заасан багш нарт төлсөн цалин хөлс 1,622,000 төгрөг, тусгайлан Лүйжин Ханд Дарь эхийн уншлага заахад 2,000,000 төгрөгийг НХСээс зарцуулсан зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нийт 5,131,956 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцас өмсгөлийг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж Дхийдэд очиж суун ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож,
Хариуцагч Г.Агаас сахил ван авшиг авахад нь 1,443,051 төгрөг, хичээл заасан багш нарт төлсөн цалин хөлс 1,582,000 төгрөг, тусгайлан Лүйжин Ханд Дарь эхийн уншлага заахад 2,000,000 төгрөгийг НХСээс зарцуулсан зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нийт 5,025,051 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцас өмсгөлийг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж Дхийдэд очиж суун ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож,
Хариуцагч Дашчаглан хийд шашны байгууллага нь өөрөө сургалт явуулж лам хуварга нартаа сахил ван авшиг хүртээгээгүй атлаа НХСийн сургасан гэнэмаа нарыг урвуулан аваачиж хийд дугандаа суулган өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн, сүсэгтэн олныг НХСийн салбар нээгдсэн мэтээр ойлгуулж хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6, 7, 8, 9 дүгэээр зүйлийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Адъяагийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Тус НХС сүм нь 2001 онд байгуулагдсан гэх боловч төрийн эрх бүхий байгууллагад 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн /хавтас хэргийн 123 дугаар тал/ байна. Иргэний хуулийн 26.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан. Нэхэмжлэгч тал өөр байгууллагуудад хандаад үр дүнд хүрээгүй учир дараа нь шүүхэд хандсан талаараа ярьж байна. Хариуцагч нар нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн юм уу, эсвэл гуравдагч этгээд болох сүсэгтэн олныг хууран мэхэлсэн эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч нар гуравдагч этгээд болох сүсэгтэн олныг хууран мэхэлсэн юм бол нэхэмжлэгч нь тэдний өмнөөс нэхэмжлэл гаргасан байна.
Төр, сүм хийдийн харилцааны тухайн хуулийн 6-д сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг /цаашид энэ хуульд "сүм хийд гэх / шашны байгууллага гэнэ гэж заасан. Хариуцагч гэнэнмаа нар нь сурсан шашны номоо хаана унших нь тэдний шашин шүтэх эрхээ хэрэгжүүлж байгаа байдал юм. Нэхэмжлэгч шашны байгууллага нь Г.Аг ажилтнаа гэж үзэх боломжгүй юм. Талууд нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал зардал гаргасан санхүүгийн анхан шатны баримтаа хуульд заасан хэлбэрээр хавтаст хэрэгт өгөөгүй байна. Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад нийтлэг хэрэглэх анхан шатны бүртгэл маягтын зааврын дагуу нэхэмжлэгч баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч тал мөнгөн дүн бичсэн хүснэгтийг мөнгө зарлагадсанаа нотолж байна гэж үзэж байгаа бөгөөд манай талыг тайлан блансаа гаргаж өгөөч гэхэд гаргаж өгөөгүй.
Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 1994 оноос эхэлсэн үйл баримттай холбоотой мөнгийг нэхэж байгаа бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 23 жилийн өмнөх мөнгийг нэхсэн. Нэхэмжлэгч 2013 оноос хойших мөнгийг нэхэмжлэх эрхтэй ба мөн л хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Г.Агаас 2005 оны үйл баримттай холбоотой мөнгийг нэхэмжилж байна. Г.А нь 2011 онд нэхэмжлэгч сүмээс гарч Шашны их сургууль болон Оточ маарамба дээд сургууль суралцаж байсан нь тодорхойлолтоор нь нотлогдоно. Иймээс Г.А нь нэхэмжлэгчийн номын зардалд гаргасан мөнгийг төлөх боломжгүй юм. Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7.5-т заасныг хариуцагч нар зөрчсөнийг тогтоолгох гээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг хуулийн 7.7-д лам санваартан нь өөрийн шашныг эс шүтэгчдийг хуурсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Гэтэл гэрч нар бүгд Буддист гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байдаг. Бурханы шашныг эс шүтэгчдийг хууран мэхэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. НХС сүм яаж хууран мэхлэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар тусгасан байгаа бөгөөд нэхэмжлэгч нь мэдэж буюу андуурч хариуцагчийн өмнөөс өр төлбөрийг нь төлсөн тохиолдолд шаардах эрх үүснэ. Гэтэл нэхэмжлэгч сүм номын зан үйлээр багшид өргөл барьц барьсан байна. Иргэний хуулийн 496.2-т болон 496.3.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч гэнэнмаа нарт өөрийн буруугаас ердийн боломжид хугацаанд зардал гаргасан тухайгаа мэдэгдэх ёстой байсан. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж үзэх нь зүйтэй. Шашны байгууллагын зорилго нь шашин номыг дэлгэрүүлэх учир Г.А нь хууль бус үйлдэл хийгээгүй юм. Монголын Бурханы шашинтны төвийн лам нарын зөвлөлийн хурлаас баталсан дүрэм журмын эмхтгэлд дээл өмсөж ном хурна гэж заасан бөгөөд Бурханы шашны лам нарын өмсдөг дээл 1700 оны үед зохиогдсон загвар юм. Хариуцагч гэнэнмаа нарын хэлтгий захтай дээл өмсөж байгаа асуудал нь түүхэн болон хэлбэрийн талаасаа НХС сүмийн өмчийг зөвшөөрөлгүй хэрэглэж байгаа асуудал биш юм. Хариуцагч гэнэнмаа нар хэлтгий захтай дээл өмссөн нь нэхэмжлэгчийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн талаар баримт байхгүй бөгөөд тухайн сүм яаж хохирсон нь нотлогдохгүй байна. Шашны сүм хийдийн багшид өргөл барьц өгч байгаа, ном зааж байгаа болон дээл өмсөж байгаа нь хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой асуудал мөн эсэх нь эргэлзээтэй юм. Нэр хүндэд хандсан баримт байдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-д зааснаар иргэн хүн ажлаа хаяж явах эрхтэй бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Ажил олгогч нь ажилтнаа ажил хаяж явсан болохыг тогтоолгох боломжгүй бөгөөд шашны сүм хийдийн эрх зүйн зохицуулалт нь тухайн шашны дотоод асуудал юм. Нэхэмжлэгчийн хохирол учруулсан, хууран мэхэлсэн болохыг тогтоолгох асуудлыг иргэний хэргийн шүүх тогтоох боломжгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Дхийд шашны байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.С, Г.А, Ч.Д нар нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сурч боловсрох эрхтэй бөгөөд манай хийдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй зурхайн ухаанд суралцаж байсан юм. Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг манай хийд яаж зөрчсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлгээр манай хийдийн хамба лам нь нэхэмжлэгч сүмийн салбар нээгдсэн гэж яриагүй, нэхэмжлэгч сүмийн хаягийг хадаагүй нь тогтоогдоно.
Манай хийдтэй холбогдуулж хууль бус үйлдэл, захиргааны зөрчил, эрүүгийн хэрэг илрээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудас, тус дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол зэргээр нотлогдож байна. Манай тал нэхэмжлэгчийг Дхийдээс шаардах эрх үүсээгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Д, Т.С нарын төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Т.С нь 1993 онд 10 дугаар анги төгсөөд зарын дагуу НХС сүмд очиж суралцахаар шалгалт өгч ажилд орсон юм. НХС сүм нь Т.Сг очиж суралцахад 2 гэр л байдаг байсан. Т.С, Ч.Д нар нь тус сүмийг барихад биеийн хүчний ажил хийдэг байсан бөгөөд 1995 оноос хариуцагч нарыг нэхэмжлэгч нь орлого оруулж мөнгө ол гэсэн даалгавар өгч ном уншуулдаг байсан. Ингээд 2008 онд тухайн сүм шатсан бөгөөд ном уншлага нь устсан юм. Д.Мэндбаяр нь хариуцагч гэнэнмаа нартай догшин хэрцгий харилцаж үхээгүй бол одоо ир, үхвэл хүүрийг чинь гаргаж хаяна гээд өвдөж зовоход нь чөлөө өгдөггүй байсан ба Т.Сг мэх засалд орох, хүүхэд төрүүлэхэд нь эргэж тойрч байгаагүй. НХС сүм нь өдөрт 20,000 төгрөгөөс 3 сая төгрөг олж ашиг нь нэмэгдсэн ба Д.Мэндбаяр нь хөрөнгөжиж их хэмжээний зээл авдаг болсон. Нэхэмжлэгч сүм нь хариуцагч гэнэнмаа нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй ба Т.Стай 2015 онд 2 жилийн хугацаатайгаар байгуулж байсан. Т.С нь өөр багш нараас зурхай зурахыг заалгаж, тэргүүн унзад гэдэг цол авсан. Гэрчээр асуугдсан н.Шижиртуяа нь тухайн үед санхүүгийн баримтуудаа авч ирсэн гэж хэлж байсан боловч санхүүгийн эх баримтуудаа нэхэмжлэгч тал одоог хүртэл гаргаж өгөхгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч сүмд ван авшиг ном заалгахад нийт 30 гаруй лам, хандмаа байсан боловч зөвхөн хариуцагч 3 хандмаагаас мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч хандмаа нараас 9 жилийн хугацааны хадаг, цай хоол /манж цав/ ундны мөнгө эргүүлж нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэгч сүмийн захиргаа Монгол хэлтэй багш урьж ирүүлээд орчуулагч хөлсөлсөн мөнгө, таксигаар зөөгөөд унааны мөнгө, 5 охин дуулуулаад урлагийн тоглолтын мөнгө зэргийг хариуцагч гэнэнмаа нараас нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Далай багш болон бусад багш нарт нэхэмжлэгч сүм гарын бэлэг өгдөг байсан талаар 3 хариуцагч хандмаа мэддэггүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нараас мэдэхгүй мөнгийг нь нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Ван авшиг авахад их мөнгө өгдөггүй ба хадаг 1000 төгрөг өгөхөд болдог.
Хариуцагч Ч.Д нь 8 дугаар анги төгсөөд зарын дагуу нэхэмжлэгч сүмд сар бүр 100,000 төгрөг төлж баримт авахгүй 4 жил суралцаж, ажиллаж байсан юм. Ч.Д нь жилд 100,000 төгрөгийн сургалтын төлбөр төлдөг байсан хэрнээ нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байгаа. Тэрээр 7 хоног Төвд үсгээ заалгаж бүрэн сураагүй байхдаа ном уншиж орлого оруулж байсан. Ингээд 2008 онд тухайн сүм шатсан бөгөөд ном уншлага болон Ч.Дгийн бүх эд зүйл нь устсан. Ч.Д нь нэхэмжлэгч сүмийн харанхуй хүйтэн орчинд байсаар байгаад бөөрний хагалгаанд орсон ба Д.Мэндбаяр мөн л эргэж тойрч байгаагүй. Нэхэмжлэгч сүмийн дэргэдэх сургууль нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны зөвшөөрөлгүй сургууль. 5 охин дуулуулаад урлагийн тоглолтын мөнгө зэргийг хариуцагч гэнэнмаа нараас нэхэж байгаа нь үндэслэлгүй. Д.Мэндбаяр нь жилдээ 40 сая төгрөг олох ёстой байхад орлого багаслаа гээд нэхэмжлэгч сүмд 22 жилийн турш их хандив олж өгсөн Т.Сд уурлахад нь ажлаас гарах өргөдлөө өгч гарсан юм. Түүнийг нэхэмжлэгч сүмээс гарахад өмнө нь нийгмийн тусламж үзүүлж байгаагүй хэрнээ Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хандаж шалгуулсан. Мөн Ч.Д нь нэхэмжлэгч сүмийн ажилтан О.Зулаад өргөдлөө өгч ажлаасаа гарсан ба хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй юм. Хариуцагч Т.С, Ч.Д нар нь нэхэмжлэгч сүмийг урьдчилж хэлээгүй хэрнээ олон жилийн дараа сургалтын төлбөр нэхнэ гэдгийг мэдээгүй. Нэхэмжлэгч сүмийн захиргаа нь заасан хичээл номынхоо мөнгийг хариуцагч гэнэнмаа нараас нэхэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Сөрөг шаардлагадаа: ...Хариуцагч Т.Сгийн 62 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 1,861,600 төгрөг, Ч.Дгийн 110 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 10,309,600 төгрөгийг НХС сүмээс нөхөн гаргуулж өгнө үү. Мөн тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Бас тэд ажлаас халагдсан тушаалаа авахыг хүсэж байгаа бөгөөд холбогдох байгууллагаас нь ажилгүйдлийг тэтгэлэг гаргуулахыг хөөцөлдөх юм. Нэхэмжлэгч сүмийн хүмүүс Т.С, Ч.Д нарын нэр хүндийг олны дунд гутааж, зургийг нь дарж, мөрдөж хөөцөлдөж байгаа. Иймээс мөрдөж мөшгөж байгааг таслан зогсоож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор тэдний нэр төр сэргэх юм. Т.С, Ч.Д нарыг Далай багшийн номонд суухаар очиход НХС сүмийн хүмүүс хөөцөлдөж дагаж төвөг уддаг учир тэд нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байгаа гэв.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: ...Манай сүм Т.Стай 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэрээр 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл бичиж орхиод ажлаа хаяад, Дашчанлин хийдэд очиж суусан юм. Манай сүм түүний гэрээтэй ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн учир түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Түүний манайхыг Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулах асуудал, нөхөн бичилт хийлгэх асуудал, өөрийн авьяас чадвараар мэдлэг олж авсан гэх асуудал, хандад бичсэн гомдол, байнга их орлого оруулдаг байсан намайг гүтгэж байна гэх асуудал, манай байгууллагыг 2 цагаан гэрийн подвальд суулгаж байсан гэх зэрэг асуудал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй.
Т.С, Ч.Д нарын ном хурж байгаа гэрэл зургийг манай тал нотлох баримтаар өгснийг тэд нэр хүндэд халдлаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Т.С, Ч.Д нарын сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад орж тооцогдхооргүй байна. Мөн хуульд заасан ижил төрлийн нэхэмжлэл биш юм. Ч.Д нь манай сүмтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үндсэн ажилтан биш суралцагч байсан учир нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй юм. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Зохигч буюу нэхэмжлэгч НХС сүм шашны байгууллагаас хариуцагч Т.Сд холбогдуулан Сахил ван авшиг авахад нь 1,713,787 төгрөг, хичээл заасан багш нарт төлсөн цалин хөлс 1,582,000 төгрөг, тусгайлан Лүйжин Ханд Дарь эхийн уншлага заахад 6,000,000 төгрөгийг НХСээс зарцуулсан, уг зардлаар буюу өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нийт 9,295,787 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцас өмсгөлийг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж Дхийдэд очиж суун ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай,
Хариуцагч Ч.Дд холбогдуулан Сахил ван авшиг авахад нь 1,509,956 төгрөг, хичээл заасан багш нарт төлсөн цалин хөлс 1,622,000 төгрөг, тусгайлан Лүйжин Ханд Дарь эхийн уншлага заахад 2,000,000 төгрөгийг НХСээс зарцуулсан, уг зардлаар буюу өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нийт 5,131,956 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцас өмсгөлийг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж Дхийдэд очиж суун ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай,
Хариуцагч Г.Адъяад холбогдуулан Сахил ван авшиг авахад нь 1,443,051 төгрөг, хичээл заасан багш нарт төлсөн цалин хөлс 1,582,000 төгрөг, тусгайлан Лүйжин Ханд Дарь эхийн уншлага заахад 2,000,000 төгрөгийг НХСээс зарцуулсан, уг зардлаар буюу өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нийт 5,025,051 төгрөгийг гаргуулж, НХС сүмийн жигдэлсэн хувцас өмсгөлийг өмсөж тэдний салбар нээгдсэн мэтээр ярьж Дхийдэд очиж суун ном хурж сүсэгтэн олныг хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай,
Хариуцагч Дхийд шашны байгууллагад холбогдуулан Өөрөө сургалт явуулж лам хуварга нартаа сахил ван авшиг хүртээгээгүй атлаа НХСийн сургасан гэнэмаа нарыг урвуулан аваачиж хийд дугандаа суулган өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн, сүсэгтэн олныг НХСийн салбар нээгдсэн мэтээр ойлгуулж хууран мэхэлсэн болохыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6, 7, 8, 9 дүгэээр зүйлийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч Т.С, Ч.Д нараас нэхэмжлэгч НХС сүм шашны байгуулагад холбогдуулан Т.Сгийн 62 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 1,861,600 төгрөг, Ч.Дгийн 110 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 10,309,600 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсан тушаалаа гаргуулах, Т.С, Ч.Д нарын нэр төрийг сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нарыг бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн, сүсэгтэн олныг хуурч мэхэлсэн, хууль зөрчсөн болохыг тогтоолгоно, тэдний нэр төрийг гутаагаагүй, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалыг төлж байсан, одоо төлөх үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэлд тооцогдогүй, сөрөг шаардлага биш гэж,
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа ...Бусдын зардлаар хөрөнгөжсөн асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэгч тал шаардлагаа нотлоогүй, хууль зөрчсөн асуудлыг иргэний шүүх шийдвэрлэхгүй, ажиллаж байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулна, нэр төрөө сэргээлгэнэ гэж тус тус тайлбарлан маргадаг.
Үндсэн нэхэмжлэлд дурьдагдсан зохигчийн маргаж буй үйл баримт, хэрэгт цугласан бичгийн нотлох баримтаас үзэхэд зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа, мөн хөдөлмөрийн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг нотлоогүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлийн шаардлагад тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч НХС сүм нь Төр, сүм хийдийн харилцааны тухайн хуулийн 6 дугаар зүйлд заасан шашны байгууллага болох нь НХС сүмийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дотоод журам, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч НХС сүм нь шашны байгууллагын хувьд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйл, Сүм хийд, лам санваартны үйл ажиллагааны эрх зүйн үндэс-д заасан үйл ажиллагааг явуулах эрхтэй байна. Мөн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар хариуцагч Т.С, Ч.Д, Г.Адъяа, Дхийд шашны байгууллага нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шашны байгууллага, лам санваартны үйл ажиллагаа явуулах эрх бүхий болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт тус бүрт холбогдуулан гаргасан ...сүсэгтэн олныг хууран мэхэлснийг тогтоолгох, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасанд хамаарахгүй, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хэргийн харъяалал биш ба Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр тодорхой заасан, түүнчлэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хуулийг зөрчсөнөөр хариуцагч нар гэм хор учруулсан гэх тайлбараа нэхэмжлэгч тал нотлоогүй тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч НХС сүм нь хариуцагч Т.Сгийн сургалтанд нийт 9,295,787 төгрөг, хариуцагч Ч.Даариймаагийн сургалтанд нийт 5,131,956 төгрөг, хариуцагч Г.Адъяагийн сургалтанд нийт 5,025,051 төгрөг тус тус зарцуулсан ба хариуцагч нараас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тухайн зардлыг нэхэмжлэгч нь бодитоор гаргасан болохоо нотлоогүй, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээр хариуцагч Т.С, Ч.Д, Г.Адъяа нар болон Дхийд шашны байгуулага нь Иргэний хуулийн Тавин нэгдүгээр бүлгийн Гуравдугаар дэд бүлэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Нэхэмжлэгч нь хариуцагч Т.С, Г.Адъяа, Ч.Даариймаа нарыг өөрийн зардлаар сургасан гэж тайлбарлан хариуцагчдыг өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөнгөжсөн гэж маргах боловч үүнийг Иргэний хуулийн 496 дугаар зүйл, 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэсэн заалтад хамаарахгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан гэх зардал нь хариуцагчдын өр төлбөрийг сайн дураар буюу андуурч төлсөн гэх хуулийн үндэслэлгүй байх ба тухайн сургалт нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйл, 1 дэх заалт Шашны боловсролыг шашны сургууль, гэрийн сургалтаар олгоно гэсэн заалтад хамаарч байна.
Тухайн сургалтыг олгох арга журам, сургалтын төлбөрийн талаар талууд тохиролцоогүй ба шашны соёлын хэв маяг болон шашны сургалт олгох үүргийн дагуух, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 15 дахь хэсэг шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй байх зарчим, зан заншлын хүрээнд хийсэн үйлдэл гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...манай сүмийн жигдэлсэн номын хувцасыг өмсөж, хурлын үйл ажиллагааны горим, засал гүрмийн зан үйлийг хуулбарлан дуурайсан гэж тайлбарлах боловч Нэхэмжлэгч нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулахдаа Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 4.1-д заасан зохиогчийн эрхийг эдлэх эрх бүхий этгээд болохоо нотлоогүй ба зохиогчийн эрхийг эдлэх эрхгүй тухай хариуцагчдын гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн НХС сүм-ийн үйл ажиллагааны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж сүмийн нэр хүндэд халдсан гэж тайрбарлан маргадаг. Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйл, 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. заасан байх ба Хариуцагчид нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь чухам ямар эрх ашгийг хариуцагч нар хөндөж, нэр хүндэд чухам яаж халдасныг нотлоогүй ба нэр хүндэд халдаснаас үүссэн хохирлын хэмжээ нэхэмжлээгүй, гэм хор учруулсан гэх үйл баримт шалтгаант холбоогүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байна.
Хариуцагч Т.С, Ч.Д, Г.Адъяа нарт холбогдуулан нэхэмжлэгч тал нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гарган маргадаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.С, Ч.Д, Г.Адъяа нар нь лам санваартны хувьд, хариуцагч Дхийд нь шашны байгууллагын хувьд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хуулийн хүрээнд тусгайлан хориглосон үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байх ба мөн хуулийн 7 дугаар зүйл 2 дахь заалт Сүм хийд, лам санваартан нар бурхан тахилын зүйлс, ном судар бүтээх, шашны зан үйл үйлдэх, хурал ном хурах зэргээр сүсэгтэн олонд чөлөөтэй үйлчилнэ. мөн зүйлийн 3 дахь заалт Шашны зан үйлийг тухайн шашны уламжлалт ёс журмын дагуу энэ хууль, бусад хууль тогтоомжоор тусгайлан хориглоогүй газарт сүсэгтний хүсэлтээр тэдэнд зориулж чөлөөтэй үйлдэж болно. гэсэн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхэлсэн байна.
Иймд нэхэмжлэгч НХС сүм шашны байгууллага нь хариуцагч Т.С, Ч.Д, Г.Адъяа, Дхийд шашны байгууллага нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Т.Сгаас 62 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 1,861,600 төгрөг, Ч.Дгаас 110 сарын нийгмийн даатгалын шимтгэл болох 10,309,600 төгрөгийг нөхөн нэхэмжлэгч НХС сүм шашны байгууллагаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас халагдсан тушаалаа гаргуулах, нэр төр сэргээлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч НХС сүм шашны байгууллагын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг гаргуулах шаардлагатай тооцогдох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 496 дугаар зүйлийн 496.1, 497 дугаар зүйлийн 497.1 заасныг баримтлан нэхэмжлэгч НХС сүм шашны байгууллагаас хариуцагч Г.С, Ч.Д, Г.Адъяа, Дхийд шашны байгууллага нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Г.С, Ч.Д нараас нэхэмжлэгч НХС сүм шашны байгууллагад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С, Ч.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Г.НЯМСҮРЭН