| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01094/И |
| Дугаар | 142/ШШ2019/01190 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2019/01190
| 2019 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2019/01190 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг Залуучуудын гудамжинд байрлах *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, *******,*******,*******/-д холбогдох
2,006,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолын дагуу Чацаргана хөтөлбөр батлагдан хэрэгжилт нь 2010 оноос эхлэсэн бөгөөд хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь аймгийн *******,*******н газраар дамжуулан хэрэгжүүлж, Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ байгуулан ажилласан.
Аймгийн *******,*******н газар нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн тендерийн материалыг хүлээн авч төсөлд сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан иргэд, аж ахуй нэгж байгууллагатай Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ байгуулан чацарганы суулгацыгтоо ёсоор нь хүлээлгэн өгч ажилласан.
******* нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ дугаар: 4-12/01/04 гэрээгээр таван жилийн хугацаатай, 2,006,000 төгрөгний үнэ бүхий 1,000 ширхэг чацарганы суулгацыг, мөнгөн хэлбэрт шилжүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүлээн авсан. ******* нь 2.006,000 төгрөгийг эхний 2 жилд эргэн төлөх хувиарт хугацаа тогтоогоогүй, 3 дахь жил буюу 2014 оны 10 дугаар сарын 07-нд 668,660 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 668.660 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 668,660 төгрөгийг тус тус Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд буцаан төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлөлгүй аймгийн *******,*******н газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохироож байна.
Иймд *******оос 2,006,000 төгрөгийг гаргуулан авч өгч аймгийн *******,*******н газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2012 онд Чацаргана хөтөлбөрт хамрагдаж 1000 ширхэг суулгац авч, Булган аймгийн Хангал сумын Бөхөнгийн өвөрт байдаг хувийн ногооны 1 га талбайд суулгацыг суулгаж тарьсан. Тэнд оршин суудаг малчдын мал хашаа руу орж бүх суулгацыг идсэн. Би тухайн үед нь Аймгийн **************н газрын мэргэжилтэнд хэлж байсан. Би энэ суулгацыг тарах шалтгаан нь Орхон аймгийн боксын Эрдэнэт клубын хүүхдүүдэд амин дэм өгөх зорилготой тарьсан боловё ургаагүй, бусад мал идсэн болно. Би усалгааны систем болгож Ёмкос худалдан авч суулгацыг гараараа усалдаг байсан. Энэ суулгацыг тарихад миний зүгээс нилээн мөнгө гарсан. Хамаатны хүнээ хүртэл цалинжуулж суулгацаа харуулж байсан. Тухайн үед нь **************н газрын мэргэжилтэн шалган тогтоож, зөвлөгөө заавар өгсөн бол иргэн надад мөнгө төлөхөд гомдолгүй байсан болно. Энэ суулгацыг авснаас авахуулаад мөнгө зарцуулагдаж ирснийг тогтоож өгөхийг хүсч байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн **************н газар нь хариуцагч *******оос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,006,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Хариуцагч нь өөрийнхөө 1 га талбайд суулгацыг суулгаж тарьсан, суулгац ургаж байтал тэнд оршин суудаг малчдын мал хашаанд орж бүх суулгацыг идсэн, суулгацыг тарихад маш их зардал гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Зохигчдын хооронд 2012 оны 05 сарын 11-ны өдөр Чацарганы суулгац зээлээр олгох гэрээг бичгээр байгуулж хариуцагч ******* нь 1000 ширхэг чацарганы суулгацыг 2.006.000 төгрөгөөр, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан 2012 оны 05 сарын 11-нь өдрийн Чацарганы суулгац зээлээр олгох гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 дахь жил буюу 2014 оны 10 сарын 07-нд 668.660 төгрөг, 2015 оны 10 сарын 07-ны өдрийн дотор 668.660 төгрөг, 2016 оны 10 сарын 07-ны өдрийн дотор 668.660 төгрөгийг тус тус Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд буцаан төлөх ёстой байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчээс 2019 оны 3 сарын 18-ны өдөр зээлийг эргэн төлөх мэдэгдэл өгсөн боловч эргэн төлөлт хийгээгүй байна.
Хариуцагч нь дээрх чацарганы суулгацыг Үйлдвэр,*******н яамны чацарганы суулгац зээлээр олгох төсөл сонгон шалгаруулалтанд сайн дурын үндсэн дээр оролцож сонгон шалгарсан тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж чацарганы суулгацыг зээлээр авах эрхтэй болжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний зээлдуүлэгчийн үүрэг гэсэн 3.2.1-д "Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн чацарганы аж ахуйн талаар технологи.арга зүйн зөвлөгөө.шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх чиглэлийн мэдээллээр хангаж ажиллах.холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хоорондын уялдаа холбоог хангаж ажиллана гэсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж хариуцагч нэхэмжпэгчийг буруутгаж байгаа боловч энэ талаар тэрээр хүсэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 2,006,000 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгох үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч *******оос 2,006,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн **************н газарт олгосугай.
2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч *******оос 47,046 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН