Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 63

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 

           Улсын яллагч: Б.Мээпам  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Л.Баатар-Эрдэнэ, П.Адъяасүрэн, Н.Болд, А.Бүдханд, 

Хохирогч: А.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дунд жас овогт Ганбаатарын Отгонбаатар, Галынхан овогт Ганзоригийн Ган-Эрдэнэ, Төмөр овогт Мөнхдоржийн Чимэд-Очир, Балжин овогт Доржзовдын Буянбаатар, Нүдэн овогт Пүрэвдоржийн Доржбат, Саманд овогт Баасанжавын Жамцбал нарт холбогдох 201603000096 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 25-226 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Галынхан овогт Ганзоригийн Ган-Эрдэнэ /РД:ЙС98022619/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Төмөр овогт Мөнхдоржийн Чимэд-Очир /РД:ЙР96043013/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Дунд жас овогт Ганбаатарын Отгонбаатар /РД:ЙС92011211/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй “Этүгэн” их сургуулийн 3 дугаар курсийн оюутан,  ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Балжин овогт Доржзовдын Буянбаатар /РД:ЙС96061511/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1995 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол Улсын Их Сургууль”-ийн электроникийн сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Нүдэн овогт Пүрэвдоржийн Доржбат /РД:ЙС95082918/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинжлэх ухаан технологийн их сургууль”-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Саманд овогт Баасанжавын Жамцбал /РД:ЙС95072534/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Д.Буянбаатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 5а байрны гадна талд хохирогч Б.Цогтсүрэн, Г.Энх-Эрдэнэ нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож хохирогч Б.Цогтсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хохирогч Г.Энх-Эрдэнийн Самсунг маркийн гар утас, түрийвч, биет 20.000 төгрөг зэргийг дээрэмдэж 155.000 төгрөгийн, 

Яллагдагч Д.Буянбаатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал нар нь давтан үйлдлээр яллагдагч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого болох 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн, 

Яллагдагч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир нар нь яллагдагч Д.Буянбаатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын  түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгриөгийн шатахуун, борлуулалтын 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн, 

Яллагдагч Д.Буянбааатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Тэмээн цохио гэх газрын орчим иргэн А.Ганзориг, У.Мөнхбат нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож А.Ганзориг, У.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж А.Ганзоригийн  ширэн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт, биет 18.500 төгрөгийг, иргэн У.Мөнхбатын Нокиа 16-50 маркийн гар утас 1 ширхэг, ширэн түрийвч, биет 17.500 төгрөгийг дээрэмдэж, уг дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа “Бага Рашаант” ХХК-ны өмчлөлийн 69-00 АРА улсын дугаартай Х-Пронтер маркийн авто машины салхины шил, хоёр талын хаалганы нугас зэргийг санаатайгаар гэмтээж 307.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ганзоригийн өгсөн: Миний хувьд Б.Жамцбал, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, М.Чимэд-Очир, П.Доржбат нараас хохирол төлбөрөө авсан, эдгээр хүүхдүүдэд гомдол санал байхгүй. Харин Г.Отгонбаатарын зүгээс хохирол төлбөрөө төлөөгүй байгаа учраас Г.Отгонбаатараас миний хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү. Шүүхээс эдгээр хүүхдүүдэд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Залуу хүүхдүүд учраас өөрсдөө ойлгож байгаа байх гэв.  

 

201603000096 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Энх-Эрдэнийн өгсөн: 

“...2016 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед манай найз Цогтсүрэн манай гэрт ирсэн юм. Тэгээд бид 2 удаан хугацаанд уулзаагүй юм байна гээд орцонд хэсэг юм ярьж сууж байгаад дэлгүүр орж ундаа авахаар орцноос гараад байрны доод талын дэлгүүр орсон чинь манай байрны дэлгүүр хаачихсан байсан. Тэгэхээр нь бид 2  төв зам дагуу түцнээс 1 ундаа авчихаад эргээд манай байр руу алхаж явахад араас 3 залуу бид хоёрыг хөөе гээд дуудсан. Тэгэхээр нь би эргэж хараад яасан бэ гэж асуусан чинь тэр 3 залуу хоорондоо юм ярьж байснаа бид 2 дээр дөхөж ирсэнээ 13 дугаар байр хаана байдгийг нь мэдэх үү гэж асуусан тэгэхээр нь би тэр 3 залууд сайн мэдэхгүй байна гэж хэлчихээд бид 2 эргэж хараад явах гэсэн чинь нэг залуу миний өмсөж явсан куртикний малгайнаас арагш татаад намайг боож газар унагаасан. Тэгэхээр нь би нүүрэн хэсгээ 2 гараараа хамгаалаад газар хэвтсэн. Тэгэхэд нэг залуу нь миний курткикний халаасанд байсан түрүүвч, гар утсыг авч байсан. Энэ үед манай найз Цогтсүрэнг цаана хэдэн залуучууд нь зодоод байсан. Анх байсан 3 залуу дээр ахиж 2-3 залуу нэмэгдэж ирсэн байсан. Тэгээд тэр залуучууд бид хоёрыг дээрэмдэж цохиж зодож байгаад яваад өгсөн. Энэ үед би Цогтсүрэн дээр яваад очсон чинь Цогтсүрэнгийн нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тэгээд бид 2 цагдаагийн байгууллагад хандах болсон. Цогтсүрэн бид хоёрыг дээрэмдсэн гэх залуучууд нийтдээ 5-6 залуу явсан. Тэдгээр залуучууд автомашингүй явсан. Цаана нь автомашин байсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэдгээр залуучуудын нэг нь миний араас өмсөж явсан куртикний захаар боож унагаасан. Үүний дараа миний гэдэс рүү, элэг рүү 2 удаа өшиглөсөн, хэн өшиглөснийг нь би мэдэхгүй байна. Миний биед учирсан гэмтэл гайгүй би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, цаашид ч үзүүлэхгүй. Тухайн залуучуудын нэг миний араас боож унаган халаасанд байсан түрүүвч, мөн гар утас зэргийг авсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор тэр залуучуудын зүс царайг нь сайн харж чадаагүй. Тэгэхдээ 2 залууг харвал танина гэж бодож байна. Миний түрүүвчинд миний өөрийн иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, бэлэн 20.000 төгрөг, өөр бусад хэрэглээний бичиг баримтуд байсан. Миний түрүүвч “бакс” гэх бичиглэлтэй цагаан, улаан 2 судалтай арьсан түрүүвч байсан. Би дээрх түрүүвчээ 80.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан гэх гар утас Самсунг маркийн SMB-310 загварын 2 сим карт ордог гар утас байсан 55.000 төгрөгөөр үнэлнэ. Дээрх залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Гайгүй байсан байх. Цогтсүрэн бид 2 согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Бид хоёрыг дээрэмдсэн гэх залуучуудыг олж тогтоон миний алдсан эд зүйлийг олж өгнө үү.

Энэ хоёр бичиг баримтыг эд зүйл биш болохоор үнэлэхгүй. Дахин авахад иргэний үнэмлэх 3.500 төгрөг, виза карт 5.000 төгрөг болсон. Тийм учраас бэлэн мөнгөө нэхэмжилнэ. Би гар утсаа буцаан олж авсан. Одоо түрүүвчний үнэ болох 80.000 төгрөг, иргэний үнэмлэх, виза карт дахин авахад гарсан 40.000 төгрөг, түрүүвчинд байсан бэлэн 20.000 төгрөг нийт 140.000 төгрөг нэхэмжилнэ...” , хохирол төлбөрөө бүрэн авсан гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 482-483, 658-660 дугаар тал/

 

Хохирогч Б.Цогтсүрэнгийн өгсөн: 

“...би 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан юм. Цэргээс халагдсанаас хойш найз Г.Энх-Эрдэнэтэй огт уулзаагүй байсан юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед гэрээсээ гараад Энх-Эрдэний гэрт нь очиж байрных нь орцонд хэсэг юм ярьж сууж байгаад дэлгүүрээс ундаа авахаар гарсан чинь байрных нь дэлгүүр хаачихсан байсан. Тэгээд бид 2 төв зам дагуу байрлалтай түцнээс нэг ширхэг бидний кола ундаа авчихаад эргээд Энх-Эрдэний байр руу алхаад явж байхад 5а байрны гаднах тоглоомын талбайн хажууд 3 залуу бид хоёрын араас дуудсан тэгэхээр нь бид 2 эргэж хараад яасан гэсэн чинь нэг байр хаана байдаг бэ гэж асуусан. Тэгээд бид хоёр мэдэхгүй гэж хэлчихээд эргэж хараад явах гэтэл Энх-Эрдэнийн араас нь нэг залуу татаад газар унагаасан. Тэр үед зугтаах гэсэн чинь нөгөө 3 залуугаас өөр 2 залуу миний өөдөөс гарч ирээд нэг залуу нь намайг барьж аваад заамдаад араас нэг залуу намайг боосон. Тэгээд би газар унасан. Тэгээд би босоод эргээд харсан чинь Энх-Эрдэнэ над дээр ирж байсан. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад хандах болсон. Тэр үед миний нүүрэн хэсэг рүү олон удаа өшиглөж цохиж зодсон. Хамарнаас их хэмжээний цус гараад миний нүүрэн хэсэг битүү хавдаж хөхөрсөн байсан. Бид хоёрыг зодож дээрэмдсэн гэх залуучууд нийтдээ 5-6 залуу байсан. Тэр залуучууд автомашинтай явсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэдгээр залуучууд намайг газар унагааж тал талаас нүүрэн хэсэг рүү өшиглөж цохиж зодсон. Яг хэдэн хүн зодсоныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би толгой, хамар хаяа өвдөөд байгаа. Миний ямар нэгэн эд зүйлсийг дээрэмдээгүй харин манай найз Энх-Эрдэний гар утас түрүүвчийг нь дээрэмдсэн байсан. Дээрх залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Энх-Эрдэнэ бид хоёр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа болон цагдаагийн байгууллагаар шалгуулах хүн байхгүй байна. Тухайн үед гадаа харанхуй байсан. Тэгээд тэдгээр залуучуудыг сайн харж чадаагүй. Намайг зодсон гэх залуучуудыг олж тогтоож миний эмчилгээний зардалд гарсан төлбөрийг барагдуулж өгнө үү. Одоогоор эмчилгээний зардалд 500.000 төгрөг гарч байгаа.

Би гэмтсэн хамартаа эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. Натур эмнэлэгт томографийн шинжилгээг 80.000 төгрөгөөр хийлгэсэн. Хагалгаа болон эмнэлэгт хэвтэхэд 500.000 төгрөг зарцуулсан. Эмчийн бичиж өгсөн эмийг гадуур эмийн сангаас нийт 77.200 төгрөгөөр авсан. Хувиараа бариачид 30.000 төгрөг өгч толгойгоо бариулсан. Хувийн “ММЖЖ” эмнэлэгт 20.000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн. Нааш цааш явсан унааны зардалд 40.000 төгрөг зарцуулсан. Нийт эмчилгээний 747.200 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө буруутай хүмүүсээс нэхэмжилнэ...хохирлоо авсан гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 485-486, 663-665 дугаар тал/

Гэрч Г.Лхагвадуламын өгсөн: 

“...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр юм байна. Тухайн өдөр манай хичээл 11 цагийн үед тараад гэртээ ирэхэд манай гэрт манай ээжийн эгчийх нь хүүхэд Доржбат ах найз Жамцбал, Очироо, Буяа нарынхаа хамт манай гэрт ирсэн байсан. Намайг гэрт ороход Доржбат ах надад хандаж ахын дүү яагаад утас чинь холбогдохгүй байгаа юм бэ гэж надаас асуусан тэгэхээр нь би агаа миний утас эвдэрчихсэн ажиллахгүй байгаа гэж хэлэхэд хажуунаас нь найз Жамцбал нь ахын дүү утасгүй байгаа юм уу ахаасаа утас ав гээд надад хар хөх өнгийн самсунг маркийн товчлууртай гар утас өгсөн. Тухайн үед нь би та өөрөө хэрэглэдэггүй юм уу гэж асуухад ах нь хэрэглэхгүй чи барь гээд надад дээрх гар утсыг өгсөн. Тэгээд тэд нар гэрт удалгүй гараад явцгаасан. Би Доржбат ахаас хаачих гэж байгаа юм гэж асуухад холдохгүй ээ гэж надад хэлсэн. Тэгээд тэд нар хашааны гадна үүдэнд Жамцбалын приус маркийн цагаан өнгийн автомашинд нь суугаад байсан. Тэгээд би Доржбат ахыг гэртээ орохгүй юм уу гэж хэлэхээр очсон чинь тэд нар машин дотроо архи уугаад сууж байсан. Энэ үед Доржбат ах удахгүй гэртээ орлоо ахын дүү гэртээ ороод байж бай гэж надад хэлсэн. Тухайн үед хажуунаас нь найз Буяа нь ах нар нь явлаа ахиж ирэхгүй ч байж магадгүй гээд байсан. Тэгээд би гэртээ ороод хэсэг байж байгаад эргээд гараад ирсэн чинь тэд нар хөдлөөд явсан байсан. Тэрнээс хойш Доржбат ах болон найзуудтай нь огт уулзаагүй. Би өөрөө Өвөрхангай аймагт төрсөн Өвөрхангай аймагт 10 жилийн сургуулиа төгссөн Жамцбал, Очироо, Буяа нар бүгд Өвөрхангай аймгийн хүмүүс байгаа юм. Манай ах Доржбаттай 10 жилийн үеийн төгсөлтийн залуучууд байгаа юм. Тэд одоо 21-22 орчим настай залуучууд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 487-488 дугаар тал/

Хохирогч Ц.Бямбасүрэнгийн өгсөн: 

“...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим би Төв аймгийн Аргалант сумын Цав хангайн шатахуун түгээх газар дээр ажлаа хийгээд байж байтал жижиг цагаан өнгийн суудлын авто машин манай шатахуун түгээх станцын цонхон дээр ирж зогсоод жолооч талаас хүн бууж ирэхээр нь би цонхоо онгойлгосон чинь 20 гаран насны залуу масло байна уу гэхээр нь би 1 литртэй нь дуусчихсан 4 литртэй л байна гэж хэлсэн, үзье гэхээр нь би аваад үзүүлсэн тэгсэн нөгөө залуу за асуугаад хэлье гээд надад нөгөө маслыг буцааж өгсөн. Тэгтэл манай сумын Д.Хишигжаргал гэж охин ээжтэйгээ ирж бензин авъя гэхээр нь энэ хүмүүст масло өгчихөөд бензин өгье гэтэл нөгөө залуу масло авахаа болилоо гэхээр нь би Хишигжаргалд бензин хийж өгчихөөд нөгөө машин хаашаа явсан бэ гэж асуусан чинь Хишигжаргал зам өгсөөд явчихлаа гэсэн тэгээд би буцаж байрандаа ороод хогоо шүүрдээд байж байтал байрны цонх хүн тогшоод бензин авъя гэхээр нь би байрнаасаа гараад хэдэн литр бензин авах вэ гэсэн банк дүүрэгчихээ гэхээр нь би банкыг  нь дүүргэж өгсөн 50.500 төгрөг болоход картаар хийж болох уу гэж жолооч нь асуугаад нөгөө масло авъя гэхээр нь байр руугаа ороод масло авч эргээд хартал 3 залуу байранд орж ирчихсэн зогсож байсан. Би тооны машин дээр маслын мөнгө бензин нийлээд 81.700 төгрөг болж байна гэсэн чинь тэд карт унших уу гэхээр нь би ширээний араас картны машин авах гээд тонгойтол нэг залуу нь ёроолыг нь хагалсан улаан таглаагаар амсарыг нь таглачихсан архины шил барьчихсан “амин даа хайртай бол дуугай байгаарай бид нар шийдчихсэн улсууд” гэж хэлсэн чинь хажууд зогсож байсан залуу нь шууд намайг заамдаж аваад миний хоолойг гараараа боосон би тэгээд намайг дээрэмдэж байна гэдгийг ойлгоод газарт сөхөрч суугаад өмднийхөө халаасанд байсан мөнгөө бөөнөөр  нь гаргаж ирээд “энэ миний өнөөдрийн орлого энийг ав” гээд  өгсөн нэг залуу нь авсан. Тэгтэл тэр намайг боодог залуу араас миний хоолойг боосон миний хоолой хяхтнаж дуугараад амь тавьдагын даваан дээр нэг залуу нь гаднаас орж ирээд нөгөө залууг салгасан. Тэгээд нөгөө залуучууд машиндаа суугаад хөдлөхөөр нь би цонхоор хараад тэд нарын сууж явсан машины дугаарыг УБГ 23-29 гэж тэмдэглэж аваад түгээгүүрээ унтраагаад клонкийн хаалгаа түгжээд ферм дээр очиж хүмүүст хэлсэн. Миний ширээн дээр байсан Жи мобайлын утсыг аваад явчихсан байсан. Манай шатахуун түгээх станц камерийн билэг хийгддэггүй. Уг залуучууд 20 гаран насны 5 залуу байсан. Дахин харвал ерөнхийд нь танина. Нүүр амаа ямар нэгэн байдлаар халхлаагүй гартаа бээлий өмсөөгүй байсан. Нэг залуу нь гадаа зогсож байсан. гаргаж ирж айлгаж сүрдүүлсэн юм нь болохоор тэр шил байсан. Шил гаргаж ирээд аминдаа хайртай юм бол дуугай бай бид нар шийдчихсэн хүмүүс гэхээр нь дээрэмдэж байна гэдгийг ойлгосон. Өөр зэвсгийн чанартай зүйл бариагүй байсан. Би айж сандраад нарийн сайн харж чадаагүй, ямар хувцастай байсныг тус тусаар нь сайн санахгүй байна. Миний хоолойг боодог залуу нь шар куртиктай жижиг биетэй залуу байсан. Жолооч нь нөгөө хамт явсан залуучуудаас арай өндөр биетэй, колонкоор орж гараад байсан нэг залуу нь цагаан алаг пүүз өмссөн байсан. Унаж явсан машин нь суудлын тэрэг байсан би машины марк ялгаж мэдэхгүй машины улсын дугаарыг цаасан дээр тэмдэглэж авсан 23-29 УБГ улсын дугаартай байсан. Тухайн үед яг хэдэн төгрөг байгааг тооцоолж үзээгүй дээрэмдүүлснийхээ маргааш өглөө нь тооцож үзэхэд 370.000 төгрөг болж байсан. Надад бэлнээр яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байгаа юм. Өдрийн орлого халаасандаа хийж байгаад өглөө тооцоогоо хийчихдэг юм. Миний хоолой дээр улаан өнгийн ором гарсан байнга ам хатаад байдаг болсон. Үүнээс өөр гэмтэл байхгүй. Миний хоолойг боосон өөрөөр зодоогүй. Мөнхзул гэж захиралтай Жэй Эй Икс ХХК-ны шатахуун түгээх станц 3 ээлжээр гардаг. Нэг ээлж дээрээ нэг хамгаалагчтай нэг түгээгч гардаг юм. Дээрэмдэж авч явсан мөнгө болон гар утсаа нэхэмжилнэ. Гомдолтой байна.

Би дээрэмдүүлсэн утасныхаа маркийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан товчлууртай Жи мобайлын гар утас байсан. Энэ утсыг 8 жилийн өмнө сумаасаа худалдаж авч байсан ба тухайн үед 180.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин одоо тэр утсаа 60.000 төгрөгөөр үнэлж байна. Манай ШТС-аас тэр залуучууд 50.500 төгрөгийн бензин аваад мөнгөө өгөөгүй ба орлогын 317.000 төгрөг дээрэмдсэн. Тэгээд нийтдээ 367.000 төгрөг болж байсан. Би ажлаа хийж байгаад дээрэмдүүлсэндээ гомдолтой байна. Би дээрэмдүүлсний улмаас сэтгэл санаа маань тогтворгүй болоод ажлаасаа гарсан. Нэхэмжлэх зүйлийн хувьд дээрэмдүүлсэн гар утсаа нэхэмжилнэ. Дээрээс нь сэтгэл санаанд учирсан хохиролдоо 1.000.000 төгрөг нэхэмжилмээр байна.

Одоогоор би хохиролд мөнгө аваагүй байгаа. Манай итгэмжлэл хийж өгсөн компанийн хуулийн зөвлөх болох Баатар-Эрдэнэ хохирлын мөнгийг дутуу өгсөн байгаа гэсэн. Би гүйцээж байж бүрэн гүйцэд хохирлоо авна. Би энэ хэргээс болж сэтгэл санаа тавгүйрхээд ажлаасаа гарсан тул 3 сар ажилгүй байсан хугацааны цалин болох 1.350.000 төгрөг шинжилгээ өгсөн 150.000 төгрөг, 10 хоног сувилалд хэвтэж эмчлүүлсэн 250.000 төгрөг гар утасны 180.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би сарын 450.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Колонкийн байр руу орж ирээд хоолой боосон залуу дээрэмдсэний дараа хоолой боогоод байж байхар гаднаас нэг залуу орж ирээд салгаад авч гарсан. Тэр залуу сүүлд нь над руу утсаар ярьж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 24, 2 дугаар хавтасны 368-369,  370, 680-681 дүгээр тал/ 

 

Хохирогч А.Ганзоригийн өгсөн:

“...2016 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн төвөөс Өгийнуур сум руу цахилгаан бараа зарахаар хамт ажилладаг Ц.Мөнхбатын хамт 69-00 АРХ улсын дугаартай пронтер маркийн авто машинтай явсан. тэгээд Өгийнуур сум гэсэн самбартай хөтөл дээгүүр даваад зүүн тийш явж байтал урдаас нэг жижиг машин гэрэл дохиод явж байснаа тулж ирээд зам дээр хөндлөн болж зогссон. Тэгсэн тэр маншинаас нэг залуу бууж ирээд манай машины урд зогссон тэгэхээр нь би машинаасаа буугаад байж байхад нөгөө залуу Архангай орох зам мөн үү гэсэн тэгэхээр нь би мөн, энэ Өгийнуур орох зам мөн үү гэсэн, тэгсэн нэг залуу нь нөгөө хэдийгээ машинаас Болор архи аваад ир гэсэн, тэгээд архи авч ирж надад хийж өгсөн, тэгэхээр нь санаанд орохгүй нэг өгсөн архийг  нь уучихсан. Тэгсэн машинаас 5 залуу бууж ирээд нэг нь манай жолооч дээр очсон. Тэгэхээр нь би жолооч уухгүй шүү гэсэн чинь нэг залуу нь чи над руу юм ярьдаг юу юм бэ гээд хамар руу гараараа нэг удаа цохисон тэгсэн цаанаас нь нөгөө залуучууд нь ирж намайг газарт унагааж хэдэн талаас учир зүггүй өшиглөж бид нар дээрэм хийж байна мөнгөө гаргаад ир, бид нар Өгийнуурын клонкийг дээрэмдсэн, шийдсэн хулгайчууд байна гээд нүдээд байсан. Тэгээд босч зугтаасан чинь 3 залуу миний хойноос хөөж барьж аваад дахин нүдэж эхэлсэн. Тэгсэн чи ухаан алдаж унаад нэг сэрэхэд нөгөө машин над руу тулж ирж дайрах шахам харчихаад буцаж явсан. Тухайн үед би хөдлөлгүй хэвтээд өнгөрсөн хөдлөж босох юм бол машинаараа дайрах шинжтэй байсан. Тэгээд байж байтал Мөнхтбат намайг дуудсан. Би яваад очтол Мөнхбат нүүх, ам, хувцас нь тэр чигээрээ цус болсон машинаа түгжсэн зогсож байсан. тэгээд бид хоёр машинаа арай гэж асаагаад явж Өгийнуур сум орж эмнэлэг дээр нь ирж үзүүлсэн. Миний түрүүвчийг дээрэмдэж авсан, түрүүвчинд 20.000 орчим мянган төгрөг, иргэний үнэмлэх, Хас банкны карт, жолооны үнэмлэх зэрэг зүйлүүд байсан. Өөр зүйл аваагүй, бид хоёрыг машинаа асаагаад явахад машины урд салхины шилийг хагалсан, 2 хаалгыг доош нь унжуулж орхисон байсан. миний толгой тэр чигээрээ өвчтэй, уруул язарсан, 2 нүдний зовхи хавдаж хөхөрсөн, ар нуруу тэр чигээрээ өвчтэй даагдахгүй байгаа. Тэр үед цагаан өнгийн жижиг авто машин байсан. Би приус 11 маркийн авто машин юм уу гэж харсан. Улсын дугаарыг нь анзаараагүй. Нийт 6 залуу явсан тэр хэд насаар 20 гарч яваа болов уу гэмээр юм байна лээ. Би гомдолтой эмчилгээний гарсан зардал мөнгийг нэхэмжилнэ, одоо биеийн байдал тааруу байна. Би түрүүвчээ 30.000 төгрөгөөр, бичиг баримтаа зохих үнээр нь үнэлж байна.

Тэр үед манай машины кабин дотроос Мөнхбатыг гаргаад ирчихсэн унагаагаад 2-3 залуу нь зодож харагдсан. Мөнхбат бид хоёрыг тэр үед дээрх залуучууд зэрэг л зодоод байсан болохоор би машинаасаа баруун зүгт зугтаасан. Тэгтэл миний араас нөгөө залуучуудаас хөөгөөд байсан. Эргэж харахад нэг нь бүдэрч унаж харагдсан. Би зугтааж байгаад өөрөө бүдэрч унахад хэдэн хүн гэж мэдэхгүй байна ямар ч байсан 2 залуу намайг унасан байхад ирж зодсон. Яг тэр үед намайг зодож байгаа залуучуудын нэг нь “Дээрэм хийж байна, Өгийнуурын банк, клонк хоёрыг дээрэмдэж цусанд нь умбуулсан” гэж хэлсэн. Энэ үед тэр залуучуудын нэг нь гэдсээр бүслэсэн байсан түрүүвчийг авсан. Би өөрийнхөө машинаас 100 орчим метр зайтай зугтаасан байсан болохоор удалгүй нөгөө залуучуудын машин миний хэвтэж байсан газар руу ирсэн. Машинаас жолоо барьж явсан залуу нь бууж ирээд боль гээд намайг зодож байсан залуучуудыг машиндаа суулгаад Мөнхбатын машин байгаа зүг рүү явсан. Тэгээд нэг хэсэг ухаан алдсан байсан. нэг сэрэхэд Мөнхбат намайг дуудаж байсан болохоор би түүн рүү яваад очсон. Мөнхбат руу очиход түүний нүүр ам нь нил цус болчихсон явж харагдсан. Удаагүй бид хоёр машинаа асаагаад Өгийнуурын зүг хөдөлсөн. Намайг зодсон хүмүүс ямар ч шалтгаангүйгээр зодсон. Зодож байх үедээ миний түрийвчийг нэг залуу нь авсан. Түрийвчинд бэлэн 18.000 төгрөг байсан. Өмнө өгсөн байцаалт дээр сайн санахгүй байсан учир 20.000 орчим мянган төгрөг гэж мэдүүлсэн. Сүүлд тооцож үзэхэд яг 18.000 төгрөг байсан байна лээ. Би тэр залуучуудад зодуулах ямар нэгэн таагүй харилцаа гараагүй. Гар хүрсэн хүн ч байхгүй. Дээрх залуучуудыг хэн болохыг танихгүй учир намайг яг хэн хэн нь хэдүүлээ зодсон болохыг мэдэхгүй байна. Мөн тухайн үед харанхуй байсан. Миний жолооны үнэмлэх 1 ширхэг, хүрэн өнгийн ширэн түрийвч 1 ширхэг тус тусыг манай компанийн захирал Хүрэлхуяг зам дээрээс олж надад өгсөн. Одоо олж аваагүй зүйл  нь бэлэн мөнгө 18.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, виза карт зэргийг голоор нь хугалсан байсан. Би одоо 3.300.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгөө өгчихвөл надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. нэхэмжилж байгаа дээрх мөнгөнд ажиллаагүй 3 сарын цалин болох 1.500.00 төгрөг, эмчилгээний зардалд болон Улаанбаатар хот руу явахад үлдсэн мөнгийг зарцуулсан байгаа. Намайг машин дээрээ очиход л урд салхины шилийг  нь хагалаад хоёр хаалгыг нь урагш нь дэлгээд орхисон байсан. хэн нь тэгсэн болохыг мэдэхгүй.

Мөнхбат бид хоёр уг хэрэгт холбогдоод байгаа 6 залуугийн ар гэрээс эмчилгээний зардалд тус бүр 750.000 төгрөг авсан. Машины эвдрэлийг тэд нарын ар гэр өөрсдөө мөнгө гаргаад засаад янзлаад өгсөн. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхдээ 300.000 төгрөг төлж хэвтсэн. Дараа нь Улаанбаатар хот руу явж толгой болон нурууныхаа томографийн зураг, ЭХО-ын зураг авахуулж, Болор мэлмий эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Ингэж явахад надаас 980.100 төгрөг гарсан. Надад баримт нь байгаа. Мөнхбат бид хоёр хот руу явахдаа хүргэн ахаараа хувийн машинаар хүргүүлж яваад буцаад энэ машинтайгаа ирсэн. Бензиний зардалд 253.500 төгрөг гарсан. Бензиний баримт байхгүй. Хот руу Лексүс 470 маркийн машинаар явсан. Надаас нийт 1.533.600 төгрөгийн зардал гарсан. Би уг асуудлаас болж 3 сар ажлаа хийгээгүй. 3 сарын цалин болох би нийт 3.033.600 төгрөгийг нэхэмжилнэ. Өмнө нь авсан 750.000 төгрөгөө сэтгэл санааны хохиролдоо авсан. Нэхэмжилж байгаа 3.033.600 төгрөгийг өгчихвөл гомдолгүй. Хохирлоо би өөрийн Хаан банкны 5135302275 дансаар авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34, 35-36, 596 дугаар тал/

 

Хохирогч У.Мөнхбатын өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед манай ажлын менежер А.Ганзориг бид хоёр цахилгаан бараа зарахаар 69-00 АРА улсын дугаартай пронтер маркийн авто машинтай Өгийнуур сум руу явсан. Тэгэхэд төв замаасаа зүүн тийш Өгийнуур явдаг зам руу салаад яг 29 км зам туулж явж байхад урдаас нэг жижиг цагаан авто машин гарч ирээд урдуур зам хааж хөндөлдөж зогссон. Тэгсэн нэг залуу бууж ирээд Архангай явдаг зам мөн үү гэсэн тэгэхээр нь мөн гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу машинд “Болор” архи байгаа аваад ир гээд машины урд тулж зогссон тэгсэн цаанаас нь 5 залуу бууж ирж манай машины 2 талын хаалган дээр зогссон тэгсэн Ганзориг машинаас буухад архи аягалж өгч удалгүй над дээр ирж архи өгсөн. Би уухгүй гэсэн тэгсэн Ганзоригийг учир зүггүй хэдэн талаас нь газарт унагаж толгой руу нь олон удаа өшиглөж эхэлсэн. Тэгэхээр нь би машинаа хөдөлгөх гэтэл нэг залуу ирээд хаалганаас барьж аваад буугаад ир гэсэн тэгэхээр нь буусан чинь тал талаас нүдэж эхэлсэн. Тэнд бараг 40 минут орчим бид хоёр зодуулсан, тэр хэд ярихдаа бид хэд Өгийнуур сумыг цусанд нь умбуулчихаад явж байна, шийдсэн хүмүүс та хоёрыг ална бид нар шатахуун түгээх салбар, банк дээрэмдчихээд явж байна гээд л зодож эхэлсэн. Тэр хэд юу ачиж яваа, нэрээ хэл, мөнгө төгрөгөө гаргаж ир гээд нэг нь өшиглөж байхад нөгөө нь миний халаасыг нэгжиж гар утас авч, доош нь эргүүлж байгаад нөгөө халааснаас түрүүвч авсан. Тэгээд л толгой руу ээлжилж өшиглөөд, нэг өндийхөд л нэг нь ирээд толгой руу өшиглөж унагаана, тэгээд тэр хэд одоо би, одоо би гээд л ээлжилж нүдэж толгой руу өшиглөж, хоорондоо нэгийг нь бариад авсан гэж ярьж байсан. Би гараараа толгойгоо хамгаалсан боловч нэмэргүй, ёо, ёо гэхэд наадах чинь үхээгүй байна, амьд байна нүдээч гэж байсан. Тэгээд би ухаан алдаж сэрээд ах нь гомдол гаргахгүй болиоч дээ гэж уйлж гуйсан чинь чамтай хэзээ ах, дүү болсон юм гээд л нүдэж эхэлсэн. Тэгээд тэр хэд гэрэл гараад байх шиг байна явцгаая гээд явсан. Тэгээд би босч Ганзоригийг дуудсан чинь бүр цаана айн гэж дуугарч байсан. Бид хоёр арай гэж машинаа асааж Өгийнуур сумын төв орж эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Миний 2 нүд хавдаж, толгой нүүр тэр чигээрээ өвчтэй, гар хөл хавдаж биеийн энд тэнд зулгарсан, одоо бие сайнгүй байгаа. Миний нокиа маркийн гар утас, түрүүвч, түүн дотор 17.500 төгрөг байгаа мөн жолооны үнэмлэх байсан. Миний түрүүвч ширэн түрүүвч байгаа үнийг нь мэдэхгүй байгаа, жолооны үнэмлэхээ 13.500 төгрөгөөр үнэлж байна. Жижиг цагаан өнгөтэй, приус маркийн машин юм болов уу гэж харсан. Тэр хэдийг харвал танихгүй, гадаа харанхуй байсан. Бид хоёр архи дарс огт уугаагүй. Харин Ганзоригт нэг аяга архи уу гээд уулгасан. Би гомдолтой, зүгээр байж байгаад зодуулсанд, эмчилгээний зардал нэхэмжилнэ.

Намайг зодсон хүмүүс ямар ч шалтгаангүйгээр зодсон. Би тэр залуучуудад зодуулах ямар нэгэн таагүй харилцаа гаргаагүй. Яг хэдүүлээ зодсон гэдгийг одоо сайн санахгүй байна. тухайн үед харанхуй байсан учраас яг хэн хэн нь намайг зодсон болохыг мэдэхгүй байна. Миний жолооны үнэмлэх 1 ширхэг,бор өнгийн ширэн түрийвч 1 ширхэг тус тусыг манай компанийн захирал Хүрэлхуяг зам дээрээс олж авсан байсныг надад өгсөн. Одоо олж аваагүй зүйл нь гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 17.500 төгрөг. Би одоо 3.300.000 төгрөг нэхэмжилж байна. Тэр залуучуудын хэн нь эвдэж гэмтээсэн болохыг мэдэхгүй байна.

Уг асуудлаас болж надад нийт 900.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх хэвтэхдээ 300.000 төгрөг төлсөн. Дараа нь Улаанбаатар хот орж Мөнгөн гүүр эмнэлэгт толгой болон нурууныхаа томграфийн зургийг авахуулж, Болор мэлмий эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Тухай бүрт нь өөрөөсөө төлбөрөө төлж үзүүлж байсан. Баримтуудыг нь авчихсан байж байгаад алга болгочихоод олохгүй байна. Улаанбаатар хотод үзүүлэхэд 600.000 төгрөгийн зардал гарсан. Би 6 залуугийн ар гэрээс эмчилгээний зардалд 750.000 төгрөг авсан. Би 3.300.000 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгөнд миний 3 сарын ажлын цалин болох 2.400.000 төгрөг орж байгаа. Би уг  компанид 2016 оны 02 сарын сүүлээр сарын 800.000 төгрөгийн цалинтай ажилд ороод эхний 2 сумаар 7 хоног явчихаад ирсэн. Дахиад дараагийн сумдуудаар явах гэж гараад ийм асуудал болсон. Би өмнө нь авсан 750.000 төгрөгөө энэ нэхэмжилж байгаа мөнгөнөөсөө хасахгүй би уг 750.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд авсан. Нэхэмжилж байгаа 3.300.000 төгрөгийг авчихвал гомдолгүй. Хохирлоо би өөрийн Хаан банкны 5156007820 дансаар авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45, 46, 604 дүгээр тал/

 

Хохирогч Б.Хүрэлхуягийн мэдүүлэг: 

 

“...би Архангай аймгийн төвд Бага Рашаант ХХК-ийн захирлаар 2007 оноос эхлэн ажиллаж байна. А.Ганзориг нь миний эхнэрийн төрсөн дүү, У.Мөнхбат нь манай ажилтан байгаа. 69-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай Бага Рашаант ХХК-ийн өмчлөлд байдаг. 2015 оны 03 дугаар сард хувь хүнээс 3.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэрээ шилжүүлж аваагүй байгаа учраас нөгөө худалдсан хүний нэр дээр гэрчилгээ нь байгаа. Хэн гэдэг хүнээс авсан болохоо одоо сайн санахгүй байна. Дээрх автомашины урд салхины шил хагарсан. Хоёр талын хаалганы нугас гэмтсэн. Үнэлгээг мэдэхгүй байна. Хэрэг явдал болох тухайн үед байгаагүй болохоор энэ хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин маргааш нь санагдаж байна Өгийнуур сум руу явж 69-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аймгийн төвд авчирсан юм. Тэгж явах замдаа Өгийнуур сумын нутгаас яг ямар нэртэй газар гэдгийг мэдэхгүй байна. Мөнхбат, Ганзориг нарын явж байсан газрын орчмоос Ганзориг, Мөнхбат нарын түрийвч болон бусад бичиг баримтыг зам дээрээс олоод Ганзориг, Мөнхбат нарт буцаан өгсөн. Тэр хоёр буцаан авсан зүйлээ тоо бүрээр нь мэдэж байгаа байх. Би хүний эд зүйлс байсан болохоор нарийн сайн үзээгүй. Түрийвчинд нь мөнгө байгаагүй. Өөр ямар нэг зүйл мэдэхгүй. Миний автомашины эвдрэл гэмтэл бүрийг засаж бүрэн бүтэн болгож өгсөн байна лээ. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт намайг олон удаа дуудах хэрэггүй баймаар байна. Би шүүх хурал болон бусад ажиллагаанд оролцмооргүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Рэнцэнхорлоогийн өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын нутаг Сагзай толгой гэх газар үйл ажиллагаа явуулдаг Жэй Эй Икс ХХК-ын Сод Монгол ШТС-аас 23-29 УБГ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн машинтай 5 үл таних залуу гарч ирэн түгээгч Бямбасүрэнг архины шилны хагархайгаар айлга сүрдүүлэн боож унаган мөнгөө өг, утсаа өг, гэх зэргээр айлган сүрдүүлж орлогын бэлэн мөнгө 317.915 төгрөг, өөрсдийнхөө унаж явсан машинаа А-92 бензин 32.58 литр үнэ нь 50.500 төгрөг, түгээгчийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг 180.000 төгрөг зэргийг аваад ертөнцийн зүгээр баруун тийш явсан. Манай компанид орлогын мөнгө 317.915 төгрөг, өөрсдийнхөө унаж явсан машиндаа А-92 бензин 32.58 литр үнэ нь 50.500 төгрөг, түгээгчийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг 180.000 төгрөг, дээрх этгээдүүдийг хайхад гарсан бензин түлшны зардал болох 182.800 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Надад албан бичиг байгаа манай компанийн удирдлага намайг уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролц гэж үүрэг өгсөн. Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар болон бусад тийшээ хэргийн учир явахад гарсан зардлыг хэрэг шийдэх үед шинээр гаргаж өгнө. Би хэргийн газар байгаагүй манай түгээгч Бямбасүрэн л ганцаараа байсан. Хяналтын камер байхгүй. Гэмт халдалгад өртөж байгаагүй. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 2 дугаар хавтасны 373 дугаар тал/

 

Гэрч А.Уранчимэгийн өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 06-ны орой 23 цаг 25 минутад замд хүнд зодууллаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Намайг очиход 2 залуу хүлээн авах дээр ирсэн, нүүр ам нь цус болж хатсан, Мөнхбат гэх залуугийн дух, 2 нүд хавдартай, нүдний аяга тойрч хөхөрсөн, баруун духны дээд хэсэгт өвдөлттэй баруун нүдний уг язарсан, ярагдсан шархтай, зүүн гарын бугуй бага зэрэг хавдсан хөдөлөхөд эмзэглэлтэй хамрын нүхэнд цус хатсан, хэл өнгөртэй, чийглэг байсан. Ганзориг гэх залуугийн зүүн чих шалбарсан, нүүр, чих орчмоор хавдсан цустай, баруун бөөрөндөө эмзэглэлтэй, цээж гэдэс хэсгээр зулгаралттай байсан. Энэ 2 залуу өвдөлт намдаах, үрэвсэл дарах, тархинаас хаван хөөх тариа хийж өгөөд онош, тодруулахаар аймаг руу явуулсан. Тэр хоёр залуу аймгийн төвөөс цахилгаан бараатай ирж явахад замд нь нэг машин зогсоож буулгаж ирээд учир зүггүй зодсон гэж ярьж байсан. Би улсын дугаарыг нь харсан уу гэж асуухад урдуур хөндлөн зогссон болохоор хараагүй гэж байсан. мөн архи гаргаж ирээд уу гэж шахсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/

 

Гэрч Б.Түмэн-Очийн өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би ажил дээрээ гараатай байсан, орой 20 цаг 30 минутын орчимд манай шатахуун түгээх салбарын баруун талд цагаан өнгийн приус 11 маркийн 23-29 УБГ улсын дугаартай авто машин сумын төвөөс гарч ирсэн. Тэгээд нэг залуу надаас Архангай аймаг руу явах зам асуусан, тэгэхээр нь би зам зааж өгсөн. Тухайн үед тэр залуучууд согтуу явж байсан. Хойд суудал дээр 4 залуу урд нь нэг залуу, жолоочтойгоо нийт 6 хүн явсан. Тэр машины жолоочийн талын урд гүпер хагарсан байсан, би бүр ойртож харсан, тэр залуучууд ойролцоогоор 20 нас гарч яваа юм болов уу гэмээр хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/

 

Гэрч Г.Нарантуяагийн өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүрээс огт танихгүй гурван залуу орж ирээд 3 шил Болор нэртэй архи аваад явсан. Би хаашаа явсныг нь мэдээгүй, тухайн үед тэр 3 залуу их сандарсан өлссөн байдалтай, хоолтой газар байна уу гэж нэг залуу нь асууж байсан. Тухайн үед оройны 19 цаг болж байсан. Би ямар машинтай явсныг нь хараагүй, тэр хэд бага зэрэг согтуу байсан. Нийт архины мөнгө 63.000 төгрөг, мөн 2 лааз “сайра” лаазалсан загас авч дэлгүүр дотор идсэн. Түүний үнэ 5.600 төгрөг болж нийт 68.600 төгрөгийн тооцоо хийсэн. Тэр үед 20.000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/ 

 

Гэрч Д.Чанцалын өгсөн: 

 

“...Б.Жамцбал нь миний хүү байгаа юм. Г.Ган-Эрдэнэ гэх залууг танина манай хүүтэй найз гээд манайд ирж байсан. М.Чимэд-Очир гэх залууг огт танихгүй бусдыг нь танина нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би эдгээр залуучуудыг Төв аймгийн Аргалант сумын шатахуун түгээх салбар, мөн Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт 2 залууг дээрэмдсэн гэх хэрэгт холбогдсон талаар нь сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй. Б.Жамцбал нь манай том хүү байгаа 1995 оны 07 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, 2013 онд Хужирт сумын бүрэн дунд сургуулийг төгсөж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн уул уурхайн ангид элсэн орсон одоо 3-р курс, Жамцбал нь тусдаа гараагүй, одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9-р хороо 624 тоотод төрсөн эгчийн хамт оршин сууж байгаа. Зан байдлын хувьд уг нь их дөлгөөхөн даруу хүүхэд байгаа юм миний хажууд л архи дарс ууж байгаагүй гадуур нүднээс далдуур л найз нөхөдтэйгөө архи дарс уусан байж болох юм. Ийм учир л хэрэгт холбогдлоо. Ахуй амьдралын хувьд манайх дундын л айл байгаа. Манай хүү 2016 оны 01 сард Даа хүрээ техникийн зах дээрээс 23-29 УБГ улсын дугаартай приус 11 маркийн цагаан өнгөтэй авто машин 6.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Одоо машинаа нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. Б.Жамцбал цагаан сараар ирээд явсан түүнээс хойш уулзаагүй, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би Жамцбал руу утсаар ярьсан чинь би сургууль дээрээ байна гэсэн түүнээс хойш холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/

Гэрч Ж.Дэжидсүрэнгийн өгсөн: 

 

“...М.Чимэд-Очир нь миний хүү байгаа юм. Д.Буянбаатар, Отгонбаатар хоёрыг нь танина бусдыг нь танихгүй. Эдгээр залуучуудыг хүн зодож дээрэмдсэн гэх талаар л сонссон өөр мэдэх зүйл байхгүй. Манай хүү М.Чимэд-Очир нь 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 20 настай, 2013 онд Хужирт сумын бүрэн дунд сургуулийг “А” үнэлгээтэй төгсөж шилдэг сурагч болж байсан. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Монголын үндэсний их сургуульд сурдаг байгаа одоо 1-р курс, зан байдлын хувьд их л төлөв даруу, хүнтэй зөв боловсон харьцдаг, сурлага сайн, архи дарс уудаггүй яриа хөөрөө сайтай залуу байгаа. Манайх ахуй амьдрал дундаж, дутагдаж гачигдах зүйл бол гайгүй одоо сургуулийнхаа төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байгаа. М.Чимэд-Очир Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Чулуун овоо 07-159 тоотод бид нар хамт амьдардаг. Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр М.Чимэд-Очир хичээлээ тарж ирээд байж байтал түүний найз Буянбаатар залгаад байсан тэгсэн энэ дугаарыг авахгүй гээд байснаа ээж би сургууль орчихоод ирье гээд гараад явсан. Тэр орой 18 цаг 30 минутад би хаана явна гэж залгасан чинь ээж би найз нартайгаа явж байна гэсэн тэгэхээр нь эрт ирээрэй гэсэн чинь за гэсэн. Тэгээд тэр шөнө гэртээ ирээгүй залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд 2016 оны 03 сарын 07-ны орой Буянбаатарын ээж нь надад хүүхдүүд хэрэгт холбогдсон байна чи ирэх хэрэгтэй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/ 

 

Гэрч Ш.Гармаагийн өгсөн: 

 

“...Д.Буянбаатар нь миний ганц хүү байгаа юм. Г.Ган-Эрдэнэ гэх залууг танихгүй бусдыг нь танина нэг нутгийн хүмүүсийн хүүхдүүд байгаа юм. Дээрх залуучуудыг хүн зодож дээрэмдсэн гэх талаар л сонссон өөр мэдэх зүйл байхгүй. Манай хүү Д.Буянбаатар нь манай ганц хүү 1996 оны 06 дугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 20 настай, 2013 онд Хужирт сумын бүрэн дунд сургуулийг “А” үнэлгээтэй төгсөж Улаанбаатар хотод Этүгэн анагаах ухааны их сургуульд элсэн орж суралцаж байгаа одоо 3-р курс, гэр бүл байхгүй тусдаа гараагүй. Зан байдлын хувьд их л төлөв даруу сурлага сайн, сургуульдаа маш их сонирхолтой эмч болно гэдэг, архи дарс уудаггүй дуу шуу муутай, хүний үгэнд оромтгой залуу байгаа, манайх ахуй амьдрал сайн дутагдаж гачигдах зүйл байхгүй айл байгаа. Ийм хэрэгт холбогдсон талаар нь би маш их гайхаж байна. Д.Буянбаатар нь Улаанбаатар хотод 10-р хороололд хамаатныхаа байранд амьдардаг, урд өмнө нь ямар нэг хэрэг төвөгт орж байгаагүй хүн байгаа. Би боловсролын газарт 20-иод жил ажиллаж байгаа хэн ямар хүүхэд бэ гэдгийг нь мэднэ. Д.Буянбаатар цагаан сараас хойш гэртээ ирж амарч байгаад 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 02-нд утсаар ярьсан, түүнээс хойш яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/ 

 

Гэрч Н.Сосорбурамын өгсөн: 

 

“...П.Доржбат нь миний хүү байгаа юм. Г.Ган-Эрдэнэ, Г.Отгонбаатар гэх 2 залуу танихгүй, бусдыг  нь танина нэг нутгийн хүмүүсийн хүүхдүүд байгаа юм. Эдгээр залуучуудыг шатахуун түгээх салбар дээрэмдсэн мөн Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт хүн зодож дээрэмдсэн гэх талаар л сонссон өөр мэдэх зүйл байхгүй. Манай хүү П.Доржбат нь 1995 оны 08 дугаар сарын 29-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, 2012 онд Хужирт сумын бүрэн дунд сургуулийг “А” үнэлгээтэй төгсөж Улаанбаатар хотод Монгол улсын их сургуулийн инженерийн ангид элсэн орж суралцаж байгаа одоо 3-р курс, гэр бүл байхгүй, тусдаа гараагүй. Зан байдлын хувьд их л төлөв даруу сурлага сайн, архи дарс уудаггүй, дуу шуу муутай залуу байгаа, манайх ахуй амьдрал дундаж, дутагдаж гачигдах зүйл бол гайгүй гэж бодож байгаа би өөрөө цалингийн болон малчны зээлтэй хүүхдийнхээ сургалтын төлбөрийг жилд нь хувааж төлдөг, П.Доржбат Улаанбаатар хотод гандангийн тэр хувьд манай ахынд сууж байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр П.Доржбат над руу утсаар ярьж эмнэлгийн хоол цай зөөж байна та 6.000 төгрөг явуулах боломж байна уу гэж ярьсан тэгэхээр нь би дансанд нь 10.000 төгрөг шилжүүлсэн тэгээд маргааш нь над руу ярьж ээж би Төв аймгийн Батсүмбэр суманд найзуудтайгаа явж байна гэж утсаар ярьсан, тэгэхээр нь би чи Жамцбалтай яваа юм биш биз гэж хэлсэн тэгсэн үгүй гээд байсан. Өмнө нь тэр хэд нийлж байдаг багийн найзууд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/ 

 

Гэрч С.Чимгээгийн өгсөн: 

 

“...Г.Ган-Эрдэнэ миний хүү байгаа юм. Жамцбал гэх залууг сонссон Ган-Эрдэнэ би танилцсан гэж ярьж байсан. Бусдыг нь огт танихгүй юм. Г.Ган-Эрдэнэ нь манай том хүү байгаа 1998 оны 02 дугаар сарын 26-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 18 настай, 28 дугаар сургуулийн 12А ангид сурдаг сурагч хүүхэд. Зан байдлын хувьд их л төлөв даруу, хүнтэй зөв боловсон харьцдаг, сурлага сайн, архи дарс уудаггүй яриа хөөрөө сайтай хүүхэд байгаа. Манайх ахуй амьдрал дундаж, дутагдаж гачигдах зүйл бол гайгүй хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өглөө хичээлдээ явж ирээд өдөр нь ирээгүй. Тэгээд би 17 цагт ярьсан чинь би хүнтэй уулзаж байна гээд утсаа тасалсан утсаар ярьж байхад цаана нь хүн шуугилдах чимээ гарч байсан. Тэгсэн маргааш нь залгасан чинь би найзуудтайгаа Төв аймагт Жамцбалтай явж байна гэсэн. Тэгээд маргааш нь залгасан чинь машин саатлаа гарч чадахгүй нь гэсэн тэгээд маргааш нь дахин залгасан ээж хүү нь таньтай ярих боломж байхгүй гээд утсаа тасдаад түүнээс хойг холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/ 

 

Гэрч У.Должинсүрэнгийн өгсөн:

 

“...би Архангай аймаг дахь Боловсролын их сургуулийн 2 дугаар курсын оюутан орой чөлөөт цагаараа тус аймгийн Наран бааранд зөөгчийн ажил хийдэг. 2016 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим санагдаж байна намайг тус аймгийн Наран бааранд зөөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байхад гаднаас 6 залуу орж ирээд тэдгээр залуучууд нэг нэг пиво аваад ширээнд суусан. Тэр шөнө би өөрөө текэн дээр ажиллаж байсан. Дээрх зургаан залуу хэсэг сууж байгаад нэг залуу нь текэн дээр байсан шилэн аягыг баруун гараараа санагдаж байна эргээд хагалсан. Тухайн үед би нилээн зайтай байсан болохоор тэр залууг ямар зорилгоор шилэн аягыг хагалсан болохыг мэдэхгүй байна. Шилэн аягыг гараараа хагалсан залуугийн гарнаас тухайн үед нилээн цус гарч байсан болохоор түүнтэй хамт явсан найзууд нь түүнийг аваад явсан. Ийм л асуудал болсон. Тэр залуу ямар санаа зорилгоор шилэн аягыг хагалсан болохыг мэдэхгүй байна. Шилэн аяга хагарах үед би зарим хүмүүсийг гаргаж ширээ рүү явж байсан болохоор сайн харж чадаагүй. Манай байгууллагад одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учраагүй. Тэр залуугийн найз нь гээд хамт явсан нэг залуу аяганы мөнгө болох 20.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болохоор одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар тал/

 

Гэрч Л.Баатар-Эрдэнийн өгсөн: 

 

“...би энэ хэргийн талаар хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй. Сүүлд нь манай колонкийн түгээгч Бямбасүрэн надад ярихдаа Аргалант сумын Сагсай тогой дахь шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхад цагаан өнгийн жижиг машинтай залуучууд ирээд бензин аваад 2 нь масло авна гээд ажлын байр руу дагаж хоолой боож байгаад шил тулгаж байгаад орлогын бэлэн мөнгө гар утсыг дээрэмдэн авч явсан. Би их айсан гэж хэлсэн. Нийт 551.215 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг өмнө нь албан бичгээр баримтаа өгсөн байгаа. Тухайн үед дээрэмдүүлсэн хохиролд оруулж тооцсон гар утас нь Бямбасүрэнгийн өөрийнх нь юм байна лээ. Би одоогоор дээрмийн хэргийн хохиролд Буянбаатараас 400.000 төгрөг, Доржбатаас 200.000, Жамцбалаас 413.000 төгрөг тус тус аваад байгууллагадаа 551.215 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 461.785 төгрөгийг Бямбасүрэнд бусад хохирлыг нь гүйцээж авч байгаад нэг мөр бөөнд нь хүлээлгэн өгөх гэж байгаа. Бямбасүрэн хохирлоо өөрөө биечилж авахгүй надаар дамжуулан авахаар тохирч итгэмжлэл хийлгэсэн. Бямбасүрэн нь эмчилгээ хийгэсэн 250.000 төгрөгийг шинжилгээ өгсний 150.000 төгрөг, гар утасны 180.000, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болох 1.350.000 төгрөгийг нийт 1.930.000 төгрөгийг холбогдсон хүмүүсээс нэхэмжилж байгаа. Бямбасүрэн хэрэг гарсны дараа хэд хоног ажиллаж байгаад эмчилгээ хийлгэх гэж чөлөө авч байж байгаад одоо хүртэл ажилдаа ороогүй байгаа. Компанийн хохирлыг барагдуулсан учир гомдол саналгүй. Залуу насны хүүхдүүд хүнд гэмт хэрэгт холбогдсон учир харамсалтай байна. Шүүх хуралд биечлэн оролцоно. Уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан нягтлан бодогч Рэнцэнхорлоог өөрчилж хуулийн зөвлөх намайг томилж итгэмжлэл олгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 685-686 дугаар тал/ 

 

Сэжигтэн, яллагдагч Д.Буянбаатарын өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай найзууд болон Чимэд-Очир, Жамцбал, Ган-Эрдэнэ, Доржбат бид нар Улаанбаатар хотоос ярилцаж байгаад Төв аймгийн Батсүмбэр суманд найз Отгонбаатар дээр ирсэн. Тэгээд тэнд 3 хоноод Архангай аймаг руу явсан. Бид хэд явахдаа мянганы замаар хойгуураа ирсэн. Бид хэдийг ирж байх замд нэг шатахуун түгээх салбар таарсан тэнд бид нар машиныхаа банкийг дүүргүүлээд гадаа нь би машинтайгаа сууж байхад нөгөө хэд шатахуун түгээх салбарын байр руу нь тооцоогоо хийнэ гээд орсон. Тухайн үед би жолоо барьж явсан. Тэгээд тэр хэд хэсэг хугацааны дараа гарч ирээд одоо явцгаая гээд Архангай аймгийн Өгийнуур сумын төвд 19 цагийн орчимд ирсэн. Тэгээд сумын төвд нэг дэлгүүрээс 3 шил Болор архи аваад Архангай аймгийн төв рүү гарсан. Замд явж байтал нэг пронтер маркийн авто машинтай хоёр залуу таарахаар нь зам асуусан. Тэгээд юм яриад байж байтал хажууд нь сууж явсан нэг ах пиво авч бууж ирээд бүгдээрээ хуваагаад ууя манай жолооч уудаггүй юм гэсэн. Тэгээд нөгөө пивоноос нь бид хэд уучихаад нэг Болор архиа задалж өгсөн. Тэгээд байж байтал тэр хэд хоорондоо маргалдаж зодолдсон тэгээд наашаа Архангай аймгийн төв рүү явж 23 цаг 00 минут өнгөрч байхад орж ирээд бид хэд нэг бааранд орж пиво ууцгааж байгаад нэг зөөгчтэй нь маргалдаж эхэлсэн. Тэгсэн Жамцбал уур нь хүрээд ширээн дээр байсан шилэн аяган дээр гараараа цохиж хагалсан. Тэгээд аймгийн эмнэлэг дээр ирж гараа үзүүлээд байж байхад цагдаа нар ирж бид нарыг барьж авсан. Тухайн үед би эд зүйл дээрэмдсэн эсэхийг нь мэдээгүй байсан юм дараа нь гар утсыг нь дээрэмдсэн гэж ярьж байсан. Би хамт явсан болохоор айгаад цагдаад хэлээгүй. Би харж байсан зодоонд оролцоогүй, гэртээ хурдан салж харихыг бодож байсан.

Би дээрх хуулийн заалтыг ойлгож мэдлээ. Яллагдагчаар татагдсан тогтоолыг сонслоо. Би Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасныг тус тус хүлээн зөвшөөрөхгүй харин дээрмийн зүйл ангийг хамт явсан гэдгээр нь зөвшөөрч байна. Би сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө хэлж мэдүүлсэн одоо мэдүүлээд хэлэх зүйл байхгүй.

Надад ял сонсгож байгаа зүйл ангиудаас би эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Бусад ял сонсгож байгаа зүйл ангиадыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би бусдыг танхайрч зодоогүй. Бусдын машины шил болон бусад эд ангийг гэмтээгээгүй. Мөн хүний бичиг баримт урж тасдаагүй. Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхгүй. Өмгөөлөгчөө ирэхээр хэргийн талаар мэдүүлэг өгнө.

Би Төв аймаг болон Архангай аймагт үйлдсэн хэргийнхээ талаар өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тийм учраас энэ хоёр үйлдэл дээрээ нэмж ярих зүйл байхгүй. сүүлд илэрсэн хэргийнхээ талаар мэдүүлэг  өгнө. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орой 23 цагийн үед Доржбат, Жамцбал, Ган-Эрдэнэ бид дөрөв Улаанбаатар хотод Баянгол дүүргийн Бичил хороололд аркаар орж явж байгаад 2 залуутай таарсан. Ган-Эрдэнэ Жамцбал хоёр энэ хоёрыг дагаж явъя, та хоёр цаагуур нь тойроод хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залууг Ган-Эрдэнэ, Жамцбал хоёр дагаад явсан. Доржбат бид хоёр тоглоомын хашааны цаагуур тойроод ирэхэд Ган-Эрдэнэ, Жамцбал нэг залууг нь бариад авсан байсан. Нэг залуу нь Доржбат бид хоёртой мөргөлдсөн. Мөргөлдсөн залуу намайг эхлээд уруул руу цохисон. Миний уруул язарсан. Тэгээд би зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Доржбат мөн араас нь толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо жаахан маргаж байгаад явсан. Тэгсэн Ган-Эрдэнэ, Жамцбал хоёр нөгөө залуугаас түрүүвч, гар утсыг нь авчихлаа гэж хэлээд мөнгийг нь аваад түрүүвчийг нь шидсэн. Утас нь Самсунг маркийн 2 сим ордог товчлууртай жижиг цэнхэр өнгийн утас байсан. Тэгээд бид дөрөв Доржбатынд очсон. Тэгээд тэндээсээ тарцгаасан. Дээрэмдье гэж ярилцаагүй. Тэнд явж байгаад Ган-Эрдэнэ, Жамцбал хоёр энэ хоёрыг дагаад явъя гэж ярилцсан. Тэр хоёроос зайтай байсан болохоор хараагүй. Би түрүүвчин доторх зүйлсийг нь хараагүй. Ган-Эрдэнэ мөнгийг нь аваад шууд түрүүвчийг нь хаясан. Гар утсаа Доржбатын хамаатны дүүд Жамцбал өгсөн. Би бол хараагүй. Хэн хагалсныг нь мэдээгүй. Тэр машин дотор Доржбат ороод суучихсан байсан. Би тэр машин дээр Доржбатыг авах гэж очсон. Тэгж очиход машины шил хагарсан эсэхийг нь би мэдээгүй. Төв аймгийн колонкийн хохирогчид 400.000 төгрөгийг өмгөөлөгчид нь шилжүүлсэн. Баримт нь байгаа. Мөн Архангай аймгийн 2 хохирогчид машины эвдэрлийн мөнгө болон эмчилгээний зардлаас төлөлцсөн. Яг хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй байна. Бид нарын буруу байсан учраас гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Тэр үед миний уруул дотор талдаа хэгзэрсэн байсан. Одоо эдгэчихсэн. Одоогоор миний биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй.

Мөнхбат, Ганзориг хоёрыг зодчихоод би нөгөө тавыгаа машиндаа суулгаад хөдлөх гэж байхад Ган-Эрдэнэ түрүүвчийг нь авчихлаа дотор нь мөнгө байхгүй байна. Бичиг баримтыг нь хугалчихлаа гэж ярьж байсан. Тухайн үед би машин бариад явж байсан. Арын суудал дээр Ган-Эрдэнэ сууж байсан. Тийм болохоор Ган-Эрдэнэ тэр ахын түрүүвчийг аваад дотор нь байсан бичиг баримтыг хугалж гэмтээсэн байх гэж бодож байна. Тийм зүйл болоогүй. Зургуулаа хамт явж байгаад л баригдсан. Өөр хүнтэй уулзсан зүйл байхгүй, эд  зүйлсийг нь өөр хүнд өгсөн зүйл байхгүй. Би хугалаагүй. Жамцбал худлаа ярьж байна. Хохирогч Ганзоригийн бичиг баримтуудыг Ган-Эрдэнэ л хугалсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142, 260-261, 570, 609-610, 604 дүгээр тал/  

 

Сэжигтэн, яллагдагчаар М.Чимэд-Очирын өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай найз Буянбаатар, Жамцбал, Доржбат нар манай сургууль дээр ирээд бүгдээрээ хөдөө яваад ирье Төв аймгийн Батсүмбэр сум орж Отгонбаатарыг авч ирье гэсэн. Тэгээд бид хэд Г.Ган-Эрдэнэ дээр очоод хамт Батсүмбэр сум руу явсан. Тэр суманд очиж Отгонбаатар дээр ирээд тэднийд байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 06-ны өглөө Улаанбаатар хот руу явж байгаад 22-ын товчоо ороод буцаж төв замаараа явсаар Лүн сумын цаана Сод монгол нэртэй нэг шатахуун түгээх салбар дээр ирж машиндаа бензин дүүргүүлээд түгээгч гээд нэг эгч байхаар нь бид хэд ороод тэр эгчийг би араас нь барьж авч боогоод Жамцбал архины шил хагалж байгаад 300.000 орчим мянган төгрөг дээрэмдэж авсан. Тэгээд бид хэд баруун тийшээ Архангай аймаг орохоор явсан тухайн үед бид нар архи уусан байсан. Тэгээд явж байх замдаа нэг дэлгүүрээс архи, хүнсний зүйл аваад явсаар байгаад Архангай аймгийн Өгийнуур сумын төьд харанху болсон хойно ирсэн. Тэгээд нэг дэлгүүрээс 3 шил болор архи нөгөө хэд авсан байсан. Тэгээд Архангай аймгийн төв рүү явж байх замд нэг пронтер маркийн машинтай таарсан. Түүнээс зам асуусан чинь нэг залуу боргио пиво бариад бууж ирсэн. Тэгэхээр нь түүнийг хувааж уугаад машинаасаа нэг шил Болох архи гаргаж ирж уугаад нөгөө хоёр залууг бид хэд зодож түрүүвч, гар утас зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн. Тэр хоёрын түрүүвчинд нийлээд 20.000 гаруй мянган төгрөг байсан. Тэгээд бид хэд аймгийн төвд орж ирж нэг бааранд сууж байгаад Жамцбал шилэнд гараа эсгээд бид хэд эмнэлэг дээр ирсэн. Тэгээд байж байтал цагдаа нарт баригдсан. Бид нар Жамцбалын 23-29 УБГ улсын дугаартай приус 11 маркийн цагаан өнгийн автомашинтай явсан.

Надад ял сонсгож байгаа зүйл ангийг би ойлгож байна. Би надад ял сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан ялуудыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Ганзориг гэдэг бичиг баримтыг устгаагүй. Ганзориг, Мөнхбат хоёрын унаж явсан машиныг эвдээгүй. Тухайн үед би машиныг хэн эвдэж, хэн бичиг баримтыг нь устгасныг нь хараагүй. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Отгонбаатар, Доржбат, Буянбаатар, Жамцбал, Ган-Эрдэнэ бид зургаа Жамцбалын приус 11 маркийн машинаар Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар хот руу гарсан. Явэ байх замдаа бид нар Архангай аймаг оръё гэж ярилцаад мөнгө байхгүй юм чинь замдаа колонк дээрэмдье гэж ярилцаж тохиролцсон. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын Сод Монгол нэртэй колонк дээр ирээд машиндаа бензин дүүргүүлж хийлгээд түгээгч нь мөнгөө гэхээр нь Жамцбал түгээгчтэй хамт байр руу нь орсон. Би машин дотор байсан архиныхаа шилийг хагалаад хагархайг нь бариад араас нь орсон. Колонкийн байранд ороод уучлаарай эгчээ бид нарт мөнгө байхгүй байна гэж хэлээд надаас шилний хагархайг авсан. Жамцбал тэр эгчид шилний хагархайг тулгахад сандрахдаа эгч нь бүгдийг нь өгье гээд халааснаасаа мөнгөө гаргаж ирж өгсөн. Эгчид нь байгаа нь энэ гээд өгсөн. Тэгээд Жамцбал мөнгийг нь авсан. Тэр эгч их сандарч тэвдээд байхаар нь би бариад араас нь тэврээд авсан. Жамцбал мөнгийг нь аваад гарахаар нь би араас нь гарсан. Жамцбал бид хоёрыг байран дотор байхад Ган-Эрдэнэ, Доржбат хоёр ороод ирсэн харагдаж байсан. Тэгээд бид нар шууд хөдлөөд Архангай аймгийн зүг явсан. Замдаа мөнгөөр нь зөндөө архи авч уусан. Би архиндаа согтоод урдаас машины гэрэл гараад зогсчихсон байсан. Тэгээд манай хэд шуугилдаад гадаа зодоон болж байсан. Нэг хүн зугтаж байсан. Араас нь Жамцбал гүйж байсан. Би юу болсныг нь мэдээгүй. Жамцбалын араас дагаж гүйсэн. Зугтаж байсан хүн нь газар унасан. Жамцбал очоод өшиглөсөн. Тэгэхээр нь би наанаас очиж нөгөө хүнээс Жамцбалыг салгаж аваад явцгаая юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машиндаа суусан. Нөгөө хэд гүйж ирээд машиндаа суусан. Тэгээд шууд Архангай аймгийн төв рүү явсан. Архангай аймагт хү зодож дээрэмдэх талаар бид ярилцаж тохиролцоогүй. Намайг машиндаа унтаж явж байгаад сэрэхэд ийм асуудал болж байсан. би тэрийг мэдээгүй. Машинд суугаад явж байхдаа юу болсон талаар асуухад Буянбаатар замд зөрсөн машиныг гэрлээр дохиж зогсоогоод уулзахад маргалдаад зодолдсон гэж хэлсэн. Ачааны пронтер машин байсан. Тэр машиныг хэн эвдсэнийг би мэдэхгүй, хараагүй. Хоёр машин тулаад зогссон байсан. Гэрлүүд нь тусчихсан нүд рүү гялбаад байсан. Хажуу тийшээ зугтаж байгаа хүн л тодорхой харагдаж байсан. Нөгөө хэд зугтаж байсан хүний эсрэг талд харанхуйд шуугилдаад байсан. Харагдахгүй байсан. Манай ээж л мэдэж байгаа байх. Ган-Эрдэнэ надад энэ гар утас байна гээд энгийн зүгээр жи мобайлын хар өнгийн товчлууртай утас өгсөн. Тэгэхээр нь би хүний гар утсаар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд машины цонхоор гаргаж шидсэн. Тэр залуу хар өнгийн куртиктай байсан. Би өөрөө бор шаргал өнгийн өвлийн урт куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Жамцбал саарал өнгийн богино куртиктэй байсан. Ямар өмдтэй байсныг нь санахгүй байна. Жамцбал бид хоёр дээр Буянбаатар машинаа бариад ирсэн. Тэгэхээр нь Жамцбал бид хоёр шууд машин руугаа суусан. Нөгөө машин руу очоогүй. Отгонбаатар, Ган-Эрдэнэ, Доржбат гурав машин руугаа араас хүрч ирээд суусан. Бүгдээрээ энэ талаар ярьж тохиролцсон. Жамцбалын араас намайг шил хагалаад ороорой гэж тохиролцсон байсан. Буянбаатар, Жамцбал хоёр урд суудал дээр сууж явсан. Тэр хоёрын нэг шил хагалж орох талаар хэлсэн. Хэн нь хэлснийг одоо снахгүй байна. Би сүүлийн дээрмийн асуудал машины шилийг хагалж, хүний бичиг баримтыг авч хугалж хаяагүй.

Хохирогч Ганзоригийг Жамцбал эхлээд хөөгөөд гүйсэн. Би машин дотроос хараад буугаад араас нь очсон. Тэгээд би Жамцбалыг салгаж аваад зогсож байхад Буянбаатар араас машинтай ирээд машинаасаа буугаад түрүүвч, мөнгө төгрөг чинь байна уу гэж хохирогчоос асууж байсан. Би Жамцбалыг машин руу суулгасан. Араас Буянбаатар машиндаа суусан. Тэгээд бид зургаа тэндэс хөдлөөд явж байхад Буянбаатар Ган-Эрдэнэ хоёр хоорнодоо түрүүвчин дотор нь карт , мөнгө, үнэмлэх байсан гэж ярьж байсан. Тийм болохоор би тэр хохирогчийн түрүүвчийг Буянбаатар авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159, 590-592, 602-603 дугаар тал/ 

 

Сэжигтэн, яллагдагчаар П.Доржбатын өгсөн: 

 

“...би бүлэглэн хүн зодож, эд зүйл дээрэмдсэн хэрэгт шалгагдаж байгаа. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 03 сарын 06-ны өглөө 09-10 цагийн үед би найз Буянбаатар, Жамцбал, Ган-Эрдэнэ, Чимэд-Очир, Отгонбаатар нарын хамт Архангай аймгийн Чулуутын хавцал гэдэг газар очиж үзэхээр Жамцбалын 23-29 удсын дугаартай приус 11 маркийн цагаан өнгийн машинтай Улаанбаатар хотоос гарсан. Хотоос гарахдаа бид нар 0.75 литрийн Шим нэртэй 1 шил архи уугаад согтуу гарцгаасан. Тэгээд замдаа бензин мөнгөгүй гээд колонк дээрэмдье гэж ярилцсан. Явж байгаад Лүнгээс зүүн зүгт нилээн зайдуу байх нэг колонк дээр зогсоод машиндаа 51.700 төгрөгийн бензин хийлгэсэн. Тэр колонк дээр түгээгч нь гээд нэг эмэгтэй байсан. Колонкийн байр руу Жамцбал, Ган-Эрдэнэ, Чимэд-Очир гурав орсон. Араас нь Отгонбаатар бид хоёр орсон. Тэгсэн манай гурав мөнгийг нь авсан байсан. Тэр колонкоос шууд хөдлөөд явсаар байгаад замдаа дэлгүүрээс архи, идэж уух юм аваад Дашчилэнгээр салаад Архангай аймгийн зүг явсан. Замдаа пронтер машинтай хүнээс Архангай явах зам асуухаар зогссон. Пронтер машины буруу талын хаалганаас нэг савтай пиво барьсан согтуу эрэгтэй хүн бууж ирсэн. Бид нар архиа уучихсан согтуу байсан учраас тэр пивоноос нь уугаагүй. Тэр пиво барьсан хүнтэй муудалцсан. Пронтер машины жолооч залуу буугаад ирсэн. Тэгээд тэр хоёр залуутай бид нар зодолдсон. Тэр хоёр залуугийн нэг рнь бид нарт зодуулаад зугтсан. Үлдсэн нэг нь бид нарт зодуулсан. Тэгээд бид нар Архангай аймаг руу явсан. Архангай аймгийн төв орж ирээд Нептун гэдэг бааранд орсон. Нептун бааранд ороод нэг шил архи, хүн хүний нэг нэг пиво авсан. Жамцбал баарны текэн дээр суудаг хүнтэй маргалдаад өөрөө стакан руу гараараа цохиод гараа эсгэсэн. Тэгээд цусыг нь юмаар боотол цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэг явсан. Жамцбал цус алдаад ухаан алдчихсан. Буянбаатар машин барьж явсан. Буянбаатар эмнэлэг дээр ирээд буруу хаалган дээр нь зогсчихсон байсан. Би Жамцбалыг авч буугаад ухаан орохгүй болохоор нь хүн байна уу гээд орилтол нэг цагдаа эмнэлгийн тэр хавиас гарч ирсэн. Тэгээд эмнэлэг рүү оруулж өгсөн. Эмнэлэг дотор ороод Жамцбалыг нэг өрөөнд оруулчихаад гараад ирэхэд дахиад нэг цагдаа ирчихсэн байсан. Манай хэд эмнэлгийн гадаа машинаасаа гараад ирчихсэн зогсож байсан. Тэгээд бид нарыг цагдаа дээр авчирсан. Бензиний мөнгөгүй учраас бүгдээрээ колонк дээрэмдье гэж ярилцаж байгаад дээрэмдсэн. Бид нар 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөртөө багтаж үхье гэж ярилцсан байсан. Хүн болгоны хувийн асуудал болохоор ямар учраас үхэх гэж байснаа хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Пронтер машинтай явж байсан хүнээс зам асуусан. Тэгээд согтуу хүмүүс хоорондоо маргаж зодолдсон. Пронтер машинтай 2 хүнээс юм дээрэмдээгүй. Хотоос Архангай руу гараад явж байхдаа Лүн сумаас зүүн зүгт зам дагуу байдаг колонкийг дээрэмдсэн. Ямар нэртэй байсныг нь би хараагүй. Жамцбал, Ган-Эрдэнэ, Чимэд-Очир гурвын нэг нь л авсан. 20.000 гаран мянган төгрөг авсан гэж ярьж байсан. Нарийн сайн тоог нь мэдэхгүй байна. Мөн гар утсыг нь авсан гэж байсан. Нокиа 3500 маркийн ягаан өнгөтэй гар утас байсан. Энэ гар утсыг замдаа замын хажуу руу хаясан.

Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Мэдүүлэг өгөхөд ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна, бүрэн дунд боловсролтой. Би дээрх зүйл ангиас 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр үйлдлүүдэд оролцоогүй. Харин 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар зүйлийн зодоонд оролцсон болохоор хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас Архангай аймаг орохоор Жамцбалын приус 11 маркийн автомашинтай Отгонбаатар, Буянбаатар, Ган-Эрдэнэ, Чимэд-Очир, Жамцбал бид зургаа өглөө 10 цагийн үед гэрсэн. Архангай явах гол зорилго нь Архангай аймгийн Төвд байх Чимэд-Очирын эхнэр хүүхэдтэй уулзах явдал байсан. Бид явсаар байгаад үдэш 20 цагийн үед Өгийнуур сумын ямар нэртэй газар байсныг мэдэхгүй байна нэг газар цагаан өнгийн санагдаж байна пронтер маркийн автомашинтай хоёр хүнтэй таарсан. Тухайн үед цас их орсон болохоор уг автомашинтай зөрөх боломжгүй байсан учир Буянбаатар зам асуухаар нөгөө пронтер маркийн машин руу ганцаараа эхлээд очсон. Тэгтэл цаад автомашины жолоочийн эсрэг талаас нэг гартаа пиво барьсан хүн бууж харагдсан. Тухайн үед Чимэд-Очироос бусад нь бүгд дээрх машин руу очсон. Чимэд-Очир согтуу машиндаа унтаад үлдсэн. Тэр үед нөгөө машины хоёр хүн бид хэд нийлээд архи, пиво уусан. Нөгөө автомашины жолоочийн эсрэг талын хүн нилээн согтсон байсан учир манай Отгонбаатартай маргасан. Тэгтэл Отгонбаатарыг нөгөө хүн цохиод авсан болохоор зодоон үүсч бид хэд бүгд л тэр хоёр залуутай зодолдсон. Тэгээд хэсэг зодолдож байгаад бид хэд машинд суугаад цааш явж шөнийн 12 цагийн орчим Архангай аймгийн төвд ирээд хоол идэх зорилгоор Нефтунь гэх бааранд орсон. Бааранд бүгд л орсон. Ороод бүгд л нэг нэг пиво, 1 шил архи авсан. Пивоо уугаад сууж байтал Жамцбал баарны тек дээр зогсож байгаа хүнтэй муудалцаж улмаар тек дээр байсан стаканыг дээр нь гараараа цохиж хагалаад гараа гэмтээсэн болохоор бид нар Жамцбалыг аваад хүн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод Жамцбалыг үзүүлээд тэнд байхдаа цагдаад баригдаж цагдаа дээр ирсэн. Ийм л асуудал болсон. Тухайн үед хэн авсан гэдгийг мэдээгүй. Архангай аймаг руу явж байх замдаа Ган-Эрдэнэ, Буянбаатар хоёр зодолдож байх үед түрүүвч нь газар унасан болохоор авсан гэж ярьж байсан. Манай машины арын суудал дээр Жамцбал, Чимэд-Очир, Отгонбаатар, Ган-Эрдэнэ нар сууж явсан. Мэдэхгүй байна. Цонх өмнө нь хагархай байсныг мэдэхгүй байна. Би жолоочийн эсрэг талд сууж явсан хүнийг цохиж зодсон, нөгөө хүнд нь гар хүрээгүй.

Би надад ял сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж тодруулж ярих зүйл дээрээ л мэдүүлэг өгнө. Дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхгүй. Миний хувьд нэмж ярих зүйл гэвэл 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилэих шөнө Жамцбал,Ган-Эрдэнэ, Буянбаатар гуравтай 3-4 дүгээр хороололд байрнуудын дунд зогсож байтал бид нарын хажуугаар 2 залуу гарч явсан Ган-Эрдэнэ тэр хоёр залуу дээр явж очоод нэгийг хавсраад унагаасан. Буянбаатар нэгтэй нь зодолдсон. Хэсэг хугаца өнгөрсний дараа би Буянбаатарыг очиж салгад бид нар машиндаа суугаад явсан. Тэгсэн Ган-Эрдэнэ нөгөө унагасан хүнээсээ түрүүвч, гар утсыг нь авсан байсан. Энэ үед миний бие ханиад хүрсэн муу байсан. Тийм учраас гэртэ хүргүүлсэн. Би энэ хэрэгт оролцоогүй. Харин ч хохирогчийг Буябаатар зодож байхад нь салгасан. Энэ хэрэгт дээр өөр ярих зүйл байхгүй. Дараа нь үйлдсэн Төв аймагт колонк дээрэмдсэн хэрэг дээр нэмж ярих зүйл гэвэл колонкийн гадаа бид нар машинтайгаа явж очоод зогстол Буянбаатар, Жамцбал хоёр надад чи ороод түгээгчийн хоолойг боо гэж хэлсэн. Надад ингэх зориг, зүрх сэтгэл байхгүй болохоор би чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн түгээгчийг дагаад Жамцбал, Чимэд-Очир хоёр колонк руу тооцоо хийхээр орсон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Буянбаатар намайг колонк руу ороод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд колонк руу ортол Чимэд-Очир түгээгчийн хоолойг боогоод, Жамцбал ширээ түшээд хажууд нь зогсож байсан. Би тэгээд түгээгчийг Чимэд-Очироос салгаж орхиод Чимэд-Очирыг хөтлөөд гарсан. Хэрвээ би түгээгчийг салгаагүй бол тэр хүнд аюул учирч бидний хэрэг одоогийнхоос хүндрэх байсан байх гэж бодож байна. Энэ хэрэг дээр өөр ярих зүйл байхгүй. Дараагийн хэрэг буюу Архангай аймгийн Өгийнуур суманд үйлдсэн хэрэг дээр надад нэмж ярих зүйл байхгүй. Өмнө энэ хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Замдаа бензин түлшний мөнгө байгаа юм уу гэж хоорондоо ярьж байсан. Тэрнээс биш колонк дээрэмдэх талаар яриагүй байсан. Колонк дээр ирээд машиндаа бензин хийлгэсний дараа намайг түгээгчийн хоолойг боогоорой гэж хэлсэн. Дээрэм хийе гэж яриагүй. Жамцбал, Буянбаатар, Ган-Эрдэнэ манай гэрт ирээд намайг дуудаж гаргаж ирээд Буянбаатар 2 мөнгөн аяга ломбарданд тавьсан ээж нь хөдөөнөөс ирээд мэдэх гээд байна мөнгө байна уу гэж асуусан. Тэгээд манай гаднаас хөдлөөд машинтай 3, 4 дүгээр хороолол руу явсан. Би тэр үед ханиад хүрсэн байсан учир явах дургүй байсан. ТЭр хэд эхлээд над руу утасдаад гараад ир гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгснээ манай гадаа ирээд машинаа сигналдаад байхаар нь би гарч хамт явсан. Яг ямар ямар эд зүйл авч байгааг нь би хараагүй. Машиндаа суугаад дараа нь явж байхад Ган-Эрдэнэ самсунг гэсэн бичигтэй цэнхэр өнгийн товчлууртай уас, нэг түрүүвч гаргаж ирж байсан. Түрүүвчийг нь хальт харсан. Ган-Эрдэнэ урд сууж явсан болохоор би араас нь харж амжаагүй. Түрүүвчинд нь юу байсныг нь мэдэхгүй. Надад харуулж үзүүлээгүй. Тэр талаар яриагүй байсан. Замд явж байхад өөдөөс замаар машин гарч ирээд зам тавьж өгөхгүй байсан. Тухайн үед цас их ороод бид нар жижиг тэрэгтэй замаас гарах боломжгүй байсан учир тулж зогссон. Хамгийн анх Отгонбаатартай нэг залуу маргалдаж цохиж авснаас болж зодолдсон. Дээрэмдсэн асуудал болоогүй. Зодолдоод өнгөрсөн. Тэрийг нь мэдээгүй, хараагүй. Машины шилийг Буянбаатар шил арчигчийг нь татаж байгаад цохиж хагалахыг нь би харсан. Би удаан өнгийн ноосон малгайтай, цэнхэр өнгийн куртиктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай явсан. Хотод болсон хэргийн үед дээрх хувцаснаас өмд, гутал нь өөр байсан. Шар өнгийн канттай хөх өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн пүүзтэй явсан. Тэр талаар би мэдээгүй. Манай аав, ээж л мэдэж байгаа байх би энд хориотой байгаа учраас юу ч мэдэхгүй байна. Хотод зодуулж байхад салгасан хохирогч болон колонкийн түгээгч эмэгтэйг салгасан энэ хоёрыг асуулгамаар байна.

Би өөрийн нүдээр тэр түрүүвчийг хэн авсан, хэн картыг хугалсныг хараагүй. Өгийнуур суманд хэрэг болсон газраас наашаа Архангай аймаг руу явж байх замд машин дотор Ган-Эрдэнэ зодоон болж байхад нэг түрүүвч газар байсан дотор нь мөнгө төгрөг байхгүй байна лээ, тэгэхээр нь бичиг баримтыг нь хаясан гэж хэлсэн. Ийм л яриа гарсан. Би хоригдож байхдаа энэ талаар сонсоогүй. Бид нар бүгд нэг нэг камерт тусдаа байсан. Машин дотор хугалсан бол арын суудал дээр сууж явсан Жамцбал, Ган-Эрдэнэ, Отгонбаатар, Чимэд-Очир нар мэдэж байгаа байх. Би өөрөө машины урд суудал дээр сууж явсан. Буянбаатар машин барьж явсан. Би Буянбаатарыг бичиг баримт хугалахыг хараагүй. Би Улаанбаатар хотын хоёр хохирогчид нийтэд нь 223.000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Төв аймгийн колонкийн хохиролд 200.000 төгрөг 2 тасдаж өгсөн. Надад 2 баримт байгаа, өгч хэрэгт хавсаргуулъя. Архангай аймгийн хоёр хохирогчид эмчилгээнд явах үед нийтэд нь 300.000 төгрөг өгсөн. Мөн машиных нь эвдрэлийн мөнгийг эцэг эхчүүд тусад нь гаргаж өгч байгаад машиныг нь янзлаад өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173, 254-257, 579-581, 606 дугаар тал/  

 

Сэжигтэн, яллагдагчаар Г.Ган-Эрдэнийн өгсөн: 

 

“...2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найзууд болох Жамцбал, Буянбаатар, Чимэд-Очир, Доржбат нар ирээд бид хэд хөдөө явах гэж байгаа чи машин жолоодоод яваад өгөөч гэсэн тэгээд бид хэд Жамцбалын цагаан өнгийн приус 11 маркийн автомашинаар Төв аймгийн Батсүмбэр суманд ирсэн. Тэнд бид хэд Отгонбаатар гэх найз дээрээ ирж 3 хоноод буцаж Улаанбаатар хот руу явсан. Бид хэдийг буцаж явж байхад Жамцбалын хүргэн ах нь бид нартай хамт явж байсан. Тэгээд 22-ын товчооноос бид нар зугтааж шууд хойгуураа мянганы замаар явж Аргалант гэх сумын төвд ирээд нэг шатахуун түгээх газарт ирж машиныхаа банкыг бензинээр дүүргүүлж шатахуун түгээх салбарын байр руу нь орж нэг эгч байхаар нь бид хэд бүгдээрээ орж нөгөө эгчийг байгаа мөнгөө гаргаж өг гээд Жамцбал архины шил хаглаж нөгөө эгч рүү тулгасан. Тэгэхэд Чимэд-Очир нөгөө эгчийн араас нь боосон тэгсэн нөгөө эгч мөнгөө гаргаж өгсөн. Тухайн үед 300.500 төгрөг байсан. тэгээд бид хэд наашаа явсаар Архангай аймгийн Өгийнуур суманд ирж нэг дэлгүүрээс 3 шил Болор архи аваад Архангай аймгийн Төв рүү явсан тэгээд замд явж байтал нэг пронтер маркийн авто машинтай 2 залуу таарсан. Тэр хоёроос зам асуусан тэгсэн нэг залуу нь пиво барьж машинаасаа гарч ирээд дүү нартай пиво ууя гээд бид нарт пиво гаргаж өгсөн. Түүнээс нь бид нар уучихаад нэг шил Болор архи гаргаж өгсөн. Тэгээд байж байтал Жамцбал нөгөө хоёр залуугийн нэгтэй нь маргалдсан тэгсэн нөгөө залуу Жамцбалын нүүрэнд нь нэг удаа цохисон тэгсэн Жамцбал, Чимэд-Очир, Отгонбаатар, Доржбат нар нөгөө хоёр залууг тал талаас нь зодож эхэлсэн. Тэгээд тэр хоёр залуугийн түрүүвч, гар утас зэрэг зүйлийг нь авсан. Тэр хоёрын түрүүвчинд нийлээд 23.000 төгрөг л байсан. Тэгээд бид нар шууд Архангай аймгийн төвд ирээд нэг бааранд орж пиво ууцгаасан. Тэгээд сууж байтал баарны ажилтан нь ирээд та нар аятайхан бай гэсэн. Тэгсэн нэг эгч ирээд бид нарыг үгээр дайрч цагдаа дуудна гээд байсан, тэгсэн Жамцбал цагдаа дууд гээд ширээн дээр байсан шилэн аяган дээр гараараа цохисон тэгсэн гарнаас нь цус их хэмжээгээр гарч бид нар аймгийн эмнэлэг дээр авч ирсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирж бид нарыг барьж авсан. Бид нарт мөнгөний хэрэг болоод дээрэм хийсэн. Бид нар Жамцбалын 23-29 УБГ улсын дугаартай приус 11 маркийн цагаан өнгөтэй автомашинтай явсан.

Би Д.Эрдэнэцэцэг өмгөөлөгчийг сонгон авсан байгаа. Би дээрх зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр санагдаж байна намайг Улаанбаатар хотод гэртэй байхад манай найз Жамцбал миний 94944150 гэсэн дугаарын утас руу залгаж хэлэхдээ Төв аймаг явах ажил гарчихлаа Отгонбаатарыг авч ирэх хэрэг байна гэсэн болохоор би түүнд хандаж тэр хэд явсан юм өөрсдөө ирж чадахгүй байгаа юм уу гэхэд бүгд согтуу байна ирж чадахгүй болоод миний машины дугаар явж болохгүй өдөр гэсэн учир за тэгвэл хүрээд ир би одоо гэрээс гарлаа гээд өдөр 14 цагийн орчим Бичил хороололд Жамцбал түүний хоёр найз нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд Буянбаатар, Доржбат, Чимэд-Очир бид хэд уулзаад үдээс хойш 17 цагийн орчим бид хэд Төв аймгийн Батсүмбэр сум руу Жамцбалын машинаар Отгонбаатар руу очихоор гарсан. Тэгээд тэр өдрөө Батсүмбэр суманд ирээд Отгонбаатарын байгаа айлд бид хэд очсон. Отгонбаатарын байгаа айлын хажууд нэг хашаанд байх манай өвөөгийн ахын хүүхэд болох Билэг гээд эгчийндээ би хоносон. Маргааш нь бид хэд Улаанбаатар хот руу буцах гэтэл цас ороод зам хаасан байсан болохоор явж чадаагүй тэр өдрөө архи уугаад өнжсөн. Тэр өдөр Жамцбал, Доржбат, Буянбаатар тэр гурав гэнэт алга болчихсон байсан. Орой 21 цагийн орчим миний дугаар руу Жамцбал яриад хамгийн сүүлийн удаа найзуудтайгаа ярьж байна. Бид гурав машинтайгаа амиа хороллоо гэсэн болохоор нь Чимэд-Очир бид хоёр Жамцбалын эгч рүү залгаад болсон зүйлийг хэлээд хамт тэр хэдийг хайхаар болж сумын төвийн ойр орчмоор хайсан. Хайгаад олоогүй болохоор Чимэд-Очир бид хоёрыг Жамцбалын эгч зам дээр буулгаад ингээд харьчих гэсэн. Чимэд-Очир бид хоёр Отгонбаатарын байсан айлд очсон очоод удаагүй байхад Жамцбал их согтуу ганцаараа орж ирсэн болохоор нөгөө  хоёр чинь яасан юм гэж асуухад тэр хоёр машинд тасраад унтаж байна гэсэн. Гараад харахад Доржбат, Буянбаатар хоёр машиндаа унтаж байсан. Маргааш нь дахин архи уугаад Батсүмбэр сумаас явж чадаагүй өнжсөн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 06-ны өглөө Жамцбалын эгчийн нөхөр болон Даваажав нь Улаанбаатар хот руу явна гээд бид хэд тэр ахтай хамт цуг явахаар болсон. Даваажав ах нь өөрийнхөө машинаар явсан. Замдаа бид нарын бензин дуусаад Даваажав ахын машинаас бензин хийгээд ойролцоох сумын шатахуун түгээх станц дээр зогсож бензин хийгээд цааш хөдөлсөн. Тухайн үед Буянбаатар, Жамцбал, Доржбат тэр гурав бензин хийгэчихээд машиндаа суухдаа за ярвсан даа шүү гээд байсан. Тэгээд Улаанбаатар явж байгаад 22 товчооны наанаас буцаад эргэсэн. Яах гэж байгаа юм бол гээд тэр хэдээс асуутал Чимэд-Очир миний 2 ихэр хүүхэд Архангай аймагт байдаг тэнд очиж уулзаад бүгдээрээ Чулуутын хавцал дээрээс машинтайгаа нисэж үхье гээд байсан. Тэр үедээ үгүй гэж хэлж чадаагүй тэгээд бүгдээрээ хамт явахаар болсон. Замдаа Атарын ойролцоох нэг шатахуун түгээх станц дээр зогсоод Буянбатар машин барьж явсан болохоор тэр өөрөө бензин түгээгчид хандаж банк дүүрэгчих гэж хэлээд банзаа бензинээр дүүргэсэн. Бензин хийх үеэр Жамцбал машинаас буугаад нөгөө түгээгч эмэгтэйтэй юм яриад байсан. Бензин хийж дуусаад Чимэд-Очир, Жамцбал хоёр түгээгчийг дагаад байр руу нь орсон. Араас нь Доржбат орсон. Машинд Буянбаатар, Отгонбаатар бид гурав үлдсэн. Тэр гурав ороод гарч ирэхгүй байсан болохоор Отгонбаатар бид хоёр яаж гэж бодоод араас нь орох гэтэл тэр гурав өөдөөс гарч ирсэн. Энэ үед Жамцбал колонк дээрэмдсэн хурдан яваарай гэж хэлсэн. Буянбаатар бид хоёр юу яриад байгаа юм гэхэд Жамцбал тэр гурав бид хэд хаашдаа шийдсэн хүмүүс гээд л цаашаа явцгаасан. Лүн сум өнгөрөөд Өвөрхангай аймаг руу явдаг зам болон Дашинчилэн рүү явах замын уулзвар дээр зогсоод тэнд байх дэлгүүр рүү Жамцбал, Чимэд-Очир хоёр ороод хоёр шил архи, хоёр ундаа, хоёр хайрцаг тамхи, нэг талх аваад гарч ирсэн. Бид нар цааш явж байх замдаа авсан архиа хувааж уусан. Замаараа Төв аймгийн нэг сумаар дайрч дэлгүүрээс дахин дөрвөн шил архи авсан. Би авсан архинаас нь уугаагүй явж байгаад хэсэг унтаад өгсөн. Нэг сэрэхэд Өгийнуур суманд ирсэн байсан. Өгийнуурт ирэхэд 20 цаг орчим болж байх шиг байсан. Өгийнуураас 3 шил архи аваад хөдөлсөн. Өгийнуураас гараад Архангай аймгийн төв чиглэлд явж байгаад замаасаа аймгийн төв орох замыг машинтай хүнээс асуугаад явсан. Явж байх замд бид нарын урдаас нэг пронтер маркийн машин ирж яваад гэрлээрээ дохисон болохоор бид хэд зогстол жолоо барьж явсан хүн нь энэ зам Өгийнуур явах зам мөн үү гэж асуусан хариуд ньЖамцбал мөн гэсэн эхлээд Жамцбал тэр машины хоёр хүнтэй уулзсан. Араас нь Доржбат, Отгонбаатар, Чимэд-Очир, Буянбаатар бид тав бууж нөгөө машинтай хүмүүс дээр очсон. Очоод байж байтал жолоочийн хажуу талын хүн машин дотроосоо пиво бариад бууж ирсэн. Тэгээд Жамцбал, Доржбат тэр хоёр ууж байсан архиа авчраад тэр хэд архи болон пиво уусан. Буянбаатар бид хоёр машиндаа суугаад архи уугаагүй. Тэгээд сууж байтал Буянбаатар зодоон болж байна гээд ирж хэлсэн болохоор Буянбаатар бид хоёр буугаад гүйгээд очтол Отгонбаатар, Доржбат хоёр нөгөө машины жолоо барьж байсан хүнийг зодож байсан. Жамцбал, Чимэд-Очир хоёр байхгүй байсан болохоор Буянбаатар машинтайгаа Жамцбал, Чимэд-Очир хоёрын араас машинтайгаа явсан. Тэр үед би Доржбатыг нөгөө зодуулж байгаа хүнээс салгахад Доржбат нөгөө пронтер машинд суугаад дайраад алчихъя гээд байсан учир би түүнд хандаж боль гэсэн. Удаагүй Жамцбал, Чимэд-Очир, Буянбаатар гурав машины баруун талаас гарч ирсэн. Отгонбаатар тэр үед нөгөө машин барьж явсан хүнийг зодоод байсан болохоор би дахин салгасан. Доржбатыг пронтер маркийн машинаас буулгаад бид хэд машиндаа суугаад цаашаа явсан. Архангай аймгийн төв орж ирээд Чимэд-Очирын хоёр ихэр охинтой уулзах гээд гэрт нь очиход гэртэй байхгүй байсан болохоор бид хэд хоол идье гээд нэг газар орсон. Тэндээсээ пиво болон архи аваад бид нар бүгдээрээ уусан. Тэгээд байж байтал Жамцбал, Отгонбаатар хоёр текний урд зогсоод юм яриад байсан. Тэгж байтал тас гээд стакан хагарах шиг болсон хартал Жамцбалын гарнаас цус гараад Жамцбал хойшоо унах гээд байсан учир тэнд Жамцбалын гарыг боож өгөөд хагалсан стаканы мөнгийг төлчихөөд бид нар эмнэлэг очихоор явсан. Хэн стаканы мөнгийг төлсөн болохыг мэдэхгүй байна. Эмнэлэг ороод Жамцбалыг үзүүлж байгаад бид нар цагдаад баригдсан. Ийм л асуудал болсон. Миний харснаар пронтер маркийн машины жолоочийг Отгонбаатар, Доржбат хоёр зодсон. Нөгөө хүнийг нь хэн зодсон болохыг хараагүй. Учир нь тэр хүн надаас зайтай байсан. Миний бодож байгаагаар Жамцбал гэж бодож байна. Тэр ер нь нөгөө хэдийгээ дуудаж уриалаад байсан. Бид нарт бэлэн мөнгө байгаагүй болохоор Даваажав ахын машинаас буюу бензины савнаас бензин авч машиндаа хийсэн. Мөн шатахуун түгээх станц дээрээс Даваажав ах өөрийнхөө мөнгөөр бензин хийсэн. Жамцбал виза карт гаргаад ирсэн болохоор түүгээрээ бензин авах гэж байна гэж ойлгосон. Өмнө нь Жамцбал яагаад виза картнаасаа мөнгө аваагүй болохыг би мэдэхгүй байна. Жамцбал, Буянбаатарын виза картыг дээрэм хийсэн шатахуун түгээх станц дээр байхдаа аваад байсан. Өөр мэдүүлэх зүйл байхгүй.

Дахин мэдүүлэг өгөхөд Эрдэнэцэцэг өмгөөлөгчийг оролцуулах шаардлага байхгүй. Би Өмгөөлөгчтэйгөө ярилцаад ганцаараа мэдүүлэг өгөхөөр болсон. Би мэдүүлэг өгнө. Архангай аймгийн төвд цагдан хоригдож байх хугацаанд Д.Буянбаатар надад өөрөө хэлэхдээ би тэр машины урд салхины шилийг хагалаад хоёр хаалгыг нь жийчихсэн гэж ярьсан болохоор би түүнээс лавлаж чи тэгээд яах гэж тэгсэн юм бэ гэж асуухад Доржбат тэр машинд сууж байсан болохоор түүнийг буулгах гээд тэгсэн гэж хариу хэлсэн. Өөр ямар нэг зүйл яриагүй.

Би өмнө нь өөрийн өмгөөлөгчийн хамт Архангай аймаг болон Төв аймагт үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн байгаа. Энэ хоёр хэрэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Баянгол дүүрэгт үйлдсэн хэргийн талаар мэдүүлэхэд. 2016 оны 03 сарын 02-ны орой Жамцбал, Буянбаатар, Доржбат бид дөрөв Жамцбалын ахтай уулзахаар Баянгол дүүргийн Бичил хороололд явж байсан. Тэгээд явж байхдаа байрны дунд бид дөрөв 2 залуутай таараад би тэр хоёр залуугаас хэддүгээр байр хаана байдаг билээ гэж асуусан. Тэр үед би нэг тоо хэлээд асууж байсан, одоо түүнийгээ санахгүй байна. Тэр хоёр залуугийн нэг нь надад сайн мэдэхгүй байна, ямар ч байсан энэ байрны цаад талынх нь байр билүү гээд зааж өгч байсан. Тэр хоёр залуу цаашаа эргээд алхтал Жамцбал тэр хоёр залууд хандаж би юм асууж дуусаагүй байна гэж хэлээд нэг залууг нь заамдаж аваад цаашаа түлхэлцээд явсан. нэг залуу нь цаашаа гүйгээд явангуут нь Буянбаатар, Доржбат хоёр араас нь яваад бариад авах шиг болсон. Жамцбал нөгөө барьцалдаж авсан залуугаа газар унагачихсан надаас 3-4 метр зай д байсан. Би дөхөөд очтол наад гар утас, түрүүвчийг нь авчих гэж хэлсэн. Гар утас, түрүүвч нь газар унасан байсан. Тэгэхээр нь би гар утас, түрүүвч хоёрыг нь аваад Жамцбалын хамт Буянбаатар, Доржбат хоёрын явсан зүг явтал тэр хоёр ч гэсэн урдаас хүрээд ирсэн. Тэгээд бид дөрөв зугтаж гүйгээд Жамцбалын машин дээр машиндаа суусан. Би гар утас түрүүвч хоёрыг нь Жамцбалд өгсөн. Би харилаа гээд Жамцбалаар гэртээ хүргүүлсэн. Ийм л асуудал болсон. Жамцбал, Буянбаатар, Доржбат гурав хаашаа явсныг нь мэдэхгүй. Дээрэмдье гэсэн зорилго бодол байгаагүй, Жамцбалын ахтай уулзаад мөнгө авна гээд явж байсан. Жамцбалын барьж авсан залуугаас гар утас, түрүүвч хоёрыг нь л авсан. Гар утас нь жижгэвтэр товчлууртай утас байсан. Би тэр гар утсыг сайн харж үзээгүй. Бор өнгийн арьсан түрүүвч байсан. Дотор нь юу байсныг нь би үзээгүй. Шууд Жамцбалд өгсөн. Би ерөөсөө гар хүрээгүй. Жамцбал гар утас, түрүүвчийг нь дээрэмдсэн залуугаа барьж аваад цааш нь түлхэж явж байгаад нүүрэнд нь гараараа 1-2 цохиод хавираад унагачихсан. Буянбаатар, Доржбат хоёр нөгөө зугтсан залууг нь яаж зодсоныг би хараагүй. Сүүлд нь өөрсдөө ярихдаа Буянбаатарыг нөгөө залуу нь нэг цохихоор нь зөрүүлээд нэг мөргөөд, толгой руу нь нэг удаа өшиглөсөн, хажуугаас нь Доржбат нэг удаа цохиж авсан гэж ярьцгаасан. Энэ залууг Жамцбал, Чимэд-Очир хоёр хөөж гүйсэн. Энэ хоёрын нэг нь авсан байх. Би хараагүй. Би машиныхаа хажууд байсан. Хэн хугалсныг нь мэдэхгүй. Би бичиг баримтыг хугалсан талаар Архангай аймагт Баттогтох байцаагчид байцаалт өгөхдөө энэ талаар мэдсэн. Тухайн үед машин руу Доржбат орж суугаад дайрч ална гээд орилоод байсан. Би Отгонбаатарыг тэвэрч аваад зогсож байхад Доржбатыг буулгах гээд Буянбаатар машин руу очсон. Буянбаатар өөрөө цагдан хориход байхдаа би тэр машиных нь цонхыг хагалсан гэж ярьж байсан. Тийм болохоор Буянбаатарыг хагалж эвсэн байх гэж бодож байна. Би өөрөө Буянбаатар болон өөр хэн нэгнийг тэр машины салхины шилийг хагалж, хаалгыг нь унжуулж татаж байхыг нь хараагүй. Отгонбаатар Батсүмбэр суманд байна гэж утсаар ярьж байсан. Чимэд-Очир хаана байсныг нь мэдэхгүй, гэртээ байсан байх. Өөр хүн байгаагүй. Бид дөрөв л авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 199-200, 267-269, 270, 600-601 дүгээр тал/

 

Сэжигтэн, яллагдагчаар Г.Отгонбаатарын өгсөн: 

 

“...би дээрмийн хэрэгт шалгагдаж байгаа. Би өмгөөлөгч аваагүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2016 оны 02 дугаар сарын 26, 27-ны үеэр ажил олж хийхээр Улаанбаатар хот руу Өвөрхангай аймгийн Хужирт суманд байх гэрээсээ явсан. Би Улаанбаатар хотод ирээд ажил хөөцөлдөөд нэг барилгын ажил хийхээр болсон. Тэр ажил маань 02 сарын 15-ны өдөр эхэлнэ, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хотод өөрийнхөө ахынд байж байхдаа 03 сарын эхээр нутгийнхаа Жамцбал, Буянбаатар, Доржбат, Ган-Эрдэнэ нартаа таарч уулзсан. Найзууд өрөнд орчихсон гэж ярьж байсан. Тэгээд би хотод байж байхдаа өөрийн ахын найз Батаа ахын эмээ дээр очиж золгохоор Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. Батсүмбэрт Гаваа эмээгийнд байж байтал манай найзууд над руу яриад очлоо гээд над дээр 03 сарын 03-ны өдөр Жамцбал, Буянбаатар, Доржбат, Чимэд-Очир, Ган-Эрдэнэ нар машинтай ирсэн. Тэгээд бид нар Гаваа эмээгийнд 3 хоносон. Тэднийд байж байхад тэд нар өрөнд орсон асуудлаа яриад, хэцүү байна гэж байсан. Тэгээд бид нар 03 сарын 06-ны өглөө эрт хот орохоор Батсүмбэрээс гарсан. Замдаа тэд нар өрөнд орчихсон хэцүү байна, амиа хорлоно гээд байхаар нь би ганцаараа үлдээд яах вэ гэж бодоод хамт амиа хорлоё, өнөөдөртөө багтаж амиа хорлоё гэж хэлсэн. Тэгээд бид нар Архангай аймгийн Чулуутын хавцал гэдэг газар очиж хавцал руу үсэрч үхье гэж ярилцаж тохирсон. Чимэд-Очир, Доржбат хоёр Архангай аймагт барилга болон зам дээр ажиллаж байсан тийшээ явъя гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу дөнгөж ороод 22-ын товчооноос Архангай аймаг руу гарсан. Замдаа явж байхад бензингүй болж байна гэж машин барьж явсан Жамцбал хэлсэн. Тэгэхээр нь бид нар колонк дээрэмдье гэж ярьсан. Тэгээд зам дагуу байсан МТ-ийн колонк дээр зогсоод машиныхаа банкыг дүүргүүлсэн. Мөнгийг нь дээрэмд гээд Чимэд-Очир, Жамцбал, Ган-Эрдэнэ, Доржбат дөрөв колонкийн байр руу орсон. Тэнд түгээгч нь гээд нэг эмэгтэй байсан. Буянбаатар бид хоёр машин дотроо үлдээд, удалгүй нөгөө дөрөв мөнгийг  нь гар утастай нь авчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд шууд давхиад Архангай аймгийн зүг явсан. Замдаа дэлгүүрээс архи, идэж уух юм авсан. Архиа уусан, би архиндаа согтоод унтсан. Нэг мэдэхнээ машин зогсчихсон манай хэд машинаасаа буучихсан. Пронтер машинтай 2 хүнтэй пиво ууж байсан. Тэр хоёр залуутай зодолдоод байх шиг байсан. Нэг нь зугтаагаад байсан. Би өөрөө архиндаа их согтсон байсан учир яг тэнд юу болсныг сайн санахгүй байгаа. Тэндээс хөдлөөд шууд Архангай аймгийн төвд орж ирсэн. Орж ирээд бид нар Нептун бааранд орсон. Тэнд ороод бид нар 0.5 литрийн нэг шил Хар Чингис архи, нэг нэг 0.5 лиртийн лаазтай птво аваад сууж байтал Жамцбал баарны нэг эгчтэй маргалдаад ширээн дээр байсан стакан руу гараараа цохитол гараа зүсчихсэн. Тэгээд цус алдаад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд бид нар цагдаад баригдсан. Бензингүй болчихоор нь бензин хийлгэж аваад мөнгө дээрэмдэж авъя гэж ярилцаад дээрэмдсэн. Колонкоос 300.000 төгрөг дээрэмдсэн. Жамцбал орж ирээд тоолоход 300.000 төгрөг байсан. МӨн нэг гар утас авсан гэж хэлсэн. Тэр утсыг нь цонхоор шидсэн. Ямар маркийн гар утас байсныг би хараагүй. Пронтер машинтай 2 залуугаас юм аваагүй байх би юу авсныг нь мэдэхгүй байна. Бид нар Жамцбалын цагаан өнгийн приус 11 маркийн машинаар гарсан. Улсын дугаарыг нь би сайн мэдэхгүй байна 23-аар эхэлсэн дугаартай. Бид нар 2016 оны 03 сарын 06-ны өглөө Батсүмбэрээс Улаанбаатар хот руу явж байх замдаа машин дотроо ярилцсан. Хэн нь яаж орсноо хэлээгүй. Өрөнд орчихсон гээд байсан.

Надад ял сонсгож байгаа зүйл ангиудыг би ойлгож байна. Би ял сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Бусад зүйл ангийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би танхайраагүй, харин ч тэр хоёр залууд зодуулсан. Би тэр залуучуудын машины шилийг хагалж эвдээгүй мөн бичиг баримтыг урж таслаагүй. Буянбаатар цагдаа дээр ирснийхээ дараа надад би тэр машиных нь шилийг хагалсан шдээ гэж ярьж байсан. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр намайг Төв аймгийн Батсүмбэр суманд таньдаг ахындаа байж байтал Доржбат, Буянбаатар, Жамцбал, Ган-Эрдэнэ, М.Чимэд-Очир нар над дээр хүрч ирсэн. Тэгээд бид зургаа тэнд 3 хоночихоод 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хот орох замдаа гэнэтхэн Архангай аймаг орно Чимэд-Очирын хоёр ихэр хүүхэд Архангайд байдаг очиж харна гэж хэлсэн. Тэгээд Архангай аймаг явахаар болоод Архангай аймгийн зүг явсан. Замдаа колонк таарвал бензин хийнэ гэж ярьсан. Төв аймгийн нутагт замд таарсан колонк дээр зогсоод машиндаа бензин хийлгэсэн. Жамцбал бас масло авна гээд асууж байсан. Тэгээд Жамцбал, Чимэд-Очир хоёр колонкийн түгээгч эгчтэй масло үзнэ гээд дотогшоо орсон. Араас нь Ган-Эрдэнэ, Доржбат хоёр орсон. Тэгээд удалгүй тэр дөрөв гарч ирээд явъя гэж хэлсэн. Явж байтал Жамцбал би мөнгийг нь авсан 300.000 төгрөг байна гэж ярьсан. Ган-Эрдэнэ бас нэг гар утас авсан гээд гаргаж ирсэн. Гар утсыг нь Чимэд-Очир цонхоор шидсэн. Тэгээд замдаа дэлгүүрээр ороод идэж уух юм, архи аваад идэж ууж явж байгаад орой болсон. Харанхуй болсон байхад зам дээр цэнхэр өнгийн пронтер маркийн машин зогсчихоод 2 хүн гараа өргөөд зогсож байсан. Тэгээд бид нар буугаад Архангай ордог зам аль зэрэг ойрхон байна вэ гэж асуусан. Тэр хоёр залуу нэг савтай пиво барьчихсан байсан. Бид нар нэг шил архи авч буугаад тэрийгээ ууцгаасан. Надад тэр хоёр ахын нэг нь архи хийж өгөхөөр нь би уухгүй, би больчихсон гэж хэлтэл тэр ах миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулаад унасан байсан. Тэгтэл нэг нь зугтсан. Босоод иртэл пронтер машины урд Ган-Эрдэнэ нэг залуутай нь зодолдож байсан. Удалгүй нөгөө талаас Жамцбал, Чимэд-Очир нар хүрч ирээд явъя гээд машинд суусан. Буянбаатар машин барьчихсан байсан. Тэгээд Ган-Эрдэнэ, Доржбат бид гурав машиндаа суугаад хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад би хэсэг унтсан байсан. Би тэд нарыг юм авч бичиг баримтыг урж тасдсаныг мэдээгүй. Би нэг сэрэхнээ Архангай аймгийн цагаан хаалгаар орж ирж байсан. Тэд нар Чулуутын хавцал орж үхнэ гээд байхаар нь би яах юм бэ хоолонд оръё гэж байгаад бааранд авч орсон. Ийм л асуудал болсон. Хотоос гарах замдаа колонк дээрэмдье гэдэг санааг Жамцбал, Доржбат, Буянбаатар, Ган-Эрдэнэ дөрөв гаргасан. Энэ дөрөв өртэй, хэцүү байна үхье гэж яриад байсан. Энэ дөрөв хотоос гараад колонк руу ирэх замдаа дээрэм хийх талаар ярьсан. Би тоглож байгаа байлгүй гэж бодоод яах юм бэ гэж хэлсэн.  Дахиж дээрмийн хэрэг хийх талаар яриагүй байсан. Өмнөх колонк дээрэмдэж олж авсан мөнгөөрөө архи авч уугаад их согтуу явцгаасан учир замд таарсан хүнтэй маргалдаж зодолдсон юм. Тэр зодолдсон 2 залуугийн түрүүвчийг манай тавын хэн нь яаж авсныг би хараагүй. Би юу авсныг мэдээгүй, хараагүй энд шалгагдаад ийм зүйл анги сонсоод юм авсан талаар мэдэж байна. Хэн нэгэн түрүүвч, бичиг баримт мөнгө авсан талаар надад хэлээгүй. Хэн нь бичиг баримтыг нь урж тасдсаныг нь би хараагүй, мэдээгүй. Тэр үедээ би хараагүй. Маргааш өглөө нь цагдаа дээр байхад Буянбаатар би шилийг нь хагалсан гэж ярьж байсан. Би согтуу байсан болохоор тэнд болж байсан үйл явдал миний толгойноос орж гараад байсан. би тэр машинд орж суугаагүй. Миний харснаар цус гараад түүнийгээ цасаар арчаад өөрийнхөө машины хажууд зогсож байсан. Миний харснаар Жамцбал, Чимэд-Очир хоёр нэг залууг нь хажуу тийшээ хөөгөөд гүйсэн. Нөгөө залуутай нь Ган-Эрдэнэ дээр доороо ороод зодолдоод байсан. Гадаа харанхуй байсан болохоор хэн нь хэнийгээ яаж цохиж зодсоныг нь би хараагүй. Би тэр хоёрын залууд гар хүрээгүй. Мэдэхгүй би тийм яриа сонсоогүй. Үлдээгүй бүгд буусан. Чимэд-Очир зугтаж байсан нэг ахыг нь Жамцбалтай хамт хөөж байсан. Би мэдэхгүй байна. Манай эгч мөнгө өгсөн байх гэж бодож байна.

Би тэр талаар мэдэхгүй. Эхлээд маргалдаж байх үед нь би машинаас бууж буцаад машиндаа ороод унтсан. Тэгээд нэг мэдэхнээ Архангай аймгийн төв рүү орж ирдэг цагаан хаалган дээр ирээд сэрсэн. Бичиг баримтыг хэн нь авсныг нь мэдэхгүй. Би түрүүвч бичиг баримтыг нь авсныг мэдээгүй байж байгаад хоригдсон байхад мөрдөн байцаагч Баттогтох ирж байцаалт авах үед нь мэдсэн. Ингэж байцаалт авахдаа хэн бичиг баримтыг хугалсан юм бэ гэж асууж байсан. Би тэр талаар сонсоогүй. Би ганцаараа цаад талынх нь жигүүрт тойроод байдаг камерт хоригдож байсан. Нөгөө тав маань наад талд байсан камеруудад байсан. Тийм яриа гарсан бол тэд нар л байгаа. Манай эгч Мөнхцэцэг нь Өгийнуур суманд болсон хэргийн машины эвдрэлийн хохирлоос мөн хохирогч Ганзориг, Мөнхбат нарыг эмчилгээнд явахад өгсөн мөнгөнөөс төлж барагдуулсан гэж хэлсэн. Яг хэдэн төгрөг гаргасныг би одоогоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 222-223, 594-596,605 дугаар тал/

 

Сэжигтэн, яллагдагчаар Б.Жамцбалын өгсөн: 

 

“...би 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бусадтай бүлэглэн, үл таних 2 залуугийн эд зүйлийг дээрэмдэн зодсон гэх хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдэж байна. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өглөө манай найз Отгонбаатар, Чимэд-Очир, Буянбаатар, Ган-Эрдэнэ, Доржбат бид нар Төв аймгийн Батсүмбэрэл сумын нутгаас приус 11 маркийн 23-29 УБГ улсын дугаартай цагаан өнгийн автомашинтай Улаанбаатар хот руу явж байгаад хот руу оролгүйгээр 22-ын товчооноос наахан буцаж эргээд Архангай аймаг руу гарсан бид нар явах замдаа Лүн сумын цаана байх нэг шатахуун түгээх салбар дээр ирж машиндаа бензин дүүргүүлж шатахуун түгээх салбарын байр руу нь орж түгээгч нь гээд нэг эгч байхаар нь барьж авч хоолойг нь боож байгаад байгаа мөнгөө гаргаж өг гэж шаардсан тэгсэн тэр эгч 300.500 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь бид хэд түүнийг нь аваад наашаа явсан. Тэгсэн нөгөө эгч хаалгаа хаагаад бид хэдийн араас хараад үлдсэн. Тухайн үед Чимэд-Очир архины шил хаглаж барьж орсон. Тэгээд бид хэд наашаа явсаар төв замаасаа хойшоо салсан газарт байх дэлгүүрээр орж 0.75 литрийн Соёрхол архи 2 шилийг авч мянганы замаар явсаар Архангай аймгийн Өгийнуур сумын төвд ирж нэг дэлгүүрээс 3 шил Болор архи авч замдаа ууцгаасан. Тэгээд Архангай аймгийн төв рүү явж байтал замд портер гэмээр машинтай хоёр залуу таарсан тэр хоёр залуугаас зам асуугаад машинаас нь буулгаж ирээд бид хэд хамжиж зодоод гар утас, түрүүвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж аваад шууд аймгийн төв рүү ирсэн. Тэгээд бид хэд нэг бааранд орж пиво авч ууцгаасан. Тэгээд байж байтал тэр баарны зөөгчийг нь би түрүүний явж байсан дууг дахиад тавчихаач гэсэн чинь дууг нь тавьж өгөхгүй байсан. Тэгэхээр нь ширээн дээр нь байсан шилэн аягыг нь баруун гараараа цохисон чинь миний гар эсгэгдсэн. Тэгээд аймгийн эмнэлэг дээр ирж гараа боолгоод байж байтал цагдаа нар ирээд бид хэдийг барьж авсан. Бид нарт мөнгөний хэрэг болоод дээрэм хийсэн, бид нар хоорондоо ярилцаж байгаад дээрэм хийсэн. Бид нар багийн найзууд байгаа юм ажил төрөл, мөнгө төгрөг олдохгүй болохоор нь ар гэрээ зовоогоод яах юм гэж ярилцаад бүгдээрээ Архангай аймгийн Чулуутын хавцал руу машинтайгаа нисч амиа хорлох гэж байсан юм. Тэгээд юу ч хамаагүй хийхээр шийдсэн. Бид нар миний 23-29 УБГ улсын дугаартай приус 11 маркийн цагаан өнгөтэй авто машинтай явсан.

Би зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Би өөрийн өмгөөлөгчөөр Бат-Эрдэнэ өмгөөлөгчийг сонгон авсан байгаа. Би одоо мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгч хаана байгааг мэдэхгүй байна. 

2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар орохоор гарсан. Тэгээд явж байх замдаа Ган-Эрдэнэ, Буянбаатар, Доржбат, Отгонбаатар, Чимэд-Очир, бид зургаа хоорондоо яриад Доржбат үхье гээд байсан учир Чимэд-Очир Чулуутын хавцал найдвартай тэнд очиж үхье гээд бид нар тохирсон. Замд Доржбат колонк дээрэмдэе гээд яриад байсан. Тэгээд Улаанбаатар орохоо болиод 22-ын товчооны наанаас буцаж эргээд Архангай аймаг орохоор явсан. Архангай авах замдаа нөгөө тав машиндаа архи уугаад байсан. Өдөр 15 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нэг колонк дээр ирсэн. Тухайн үед би өөрөө машин барьж явсан. Колонк дээр ирэхэд хойноос нэг нь наад колонк руу ор эхний колонкийг дээрэмэе гэж бид нарт хэлсэн. Би тус колонкийн байшин руу машинтайгаа очоод масло хэд вэ гэж асуусан. Масло асуучихаад байж байтал колонк руу цагаан өнгийн суудлын машин орж ирсэн болохоор би машинаа хөдөлгөөд шатахуун түгээх станцаас цааш баруун зүгт 500 метр орчим явахад хойно сууж явсан манай хэдээс нэг нь Буянбаатарт машинаа өгчих гээд байсан. Тэр үедээ л хойно сууж явсан. Тэр хэд колонк руу яаж орохоо яриад байсан. Тэгээд би машинаа Буянбаатарт өгөөд тэр миний машиныг жолоодоод нөгөө колонк руу очсон. Колонк дээр очоод машинаас Доржбат, Чимэд-Очир, Ган-Эрдэнэ бид дөрөв буугаад машинд Буянбаатар, Отгонбаатар хоёр үлдээд манай машины банкыг дүүргүүлсэн. Тэр даруй машинаас буусан хэд колонк руу ороод тооцоо хийе гээд шатахуун түгээх станцын эгч болон Ган-Эрдэнэ, Доржбат, Чимэд-Очир бид дөрөв хамт орсон. Ороод хэд болж байна гэж тооцоогоо асуухад нөгөө эгч тэд болж байна гэсэн. Тэр үед Чимэд-Очир ардаа архины хагархай шил барьчихсан байсан болохоор би түүнээс шилийг нь авч гартаа бариад нөгөө колонкийн эгчид хандаж уучлаарай эгчээ мөнгөө өгчих гээд зогссон. Тэгтэл Чимэд-Очир нөгөө эгчийг хойноос нь очоод бариад авсан. Энэ үед тэр эгч, эгч нь өөрөө мөнгөө өгье гээд халааснаасаа өөрөө мөнгөө гаргаж ирсэн. Тэгээд би мөнгийг нь аваад гараад гүйсэн. Миний араас Доржбат, Ган-Эрдэнэ хоёр гарч ирсэн. Чимэд-Очир колонк дотор үлдсэн байсан. Тэгээд машиндаа суух гэтэл Чимэд-Очир колонкоос гарч ирэхгүй байхаар нь түүний араас Ган-Эрдэнийг оруулсан боловч гарч ирэхгүй байна гээд Ган-Эрдэнэ ганцаараа гарч ирсэн. Тэгээд Доржбатыг араас нь оруулсан, удаагүй Доржбат, Чимэд-Очир хоёр колонкоос гарч ирээд машинд суугаад бид зургаа Архангай аймгийн зүгт хөдөлсөн. Замаараа Төв аймгийн Лүн сумаас мянганы замаар салдаг уулзвар дээр ирж дэлгүүрээс архи, идэж уух юм аваад Өгийнуур руу явсан. Замдаа авсан архиа бүгдээрээ хувааж уугаад дахин нэг сумаас 4 шил архи авч мөн л бүгдээрээ хувааж уусан. Тэр архийг ууж байгаад би машин дотроо тасраад унасан. Тэгээд нэг сэрэхэд хаана гэдгийг нь мэдэхгүй байна миний машин зогсоод машины зүүн гар тал руу өөдөөс нэг портер маркийн автомашин зогсож харагдсан. Намайг сэрэхэд машинд хүн байгаагүй бүгд машинаас гараад нөгөө портер машины хоёр хүнийг надтай хамт явсан Доржбат, Ган-Эрдэнэ, Чимэд-Очир, Буянбаатар, Отгонбаатар нар зодож байсан. Намайг харахад зарим нь зодоод зарим нь тойроод зогссон байсан. Тэгээд би тэр хэдийг машиндаа суулгаад цааш явсан. Буянбаатар машин жолоодоод явсан. Шөнө хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. Архангай аймгийн Нептун бааранд бид нэр хоол идэх гэж ороод тэндээсээ пиво авч уугаад би Дижи текний хүнээс дуу захиалчихаад буцаж эргэх үедээ гараа саваад текний дээд талд байсан шилэн аягыг гараараа цохиод өөрийнхөө баруун гараа гэмтээмсэн. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирээд ухаан алдсан байсан. Ийм л зүйл болсон. Доржбат амиа хорлоё гээд Архангай аймаг явахаар болж машинд бензин тосны мөнгө хэрэг болоод колонк дээрэмдсэн. Миний төрөл садны ахын нэр дээр байдаг боловч миний өөрийн хувийн өмчийн автомашин байгаа юм. Улсын дугаар нь 23-29 УБГ. Миний баруун гар өвдөөд байгаа учир намайг батлан даалтанд гаргаж өгөхийг хүсэж байна. Тэгээд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна.

Надад ял сонсгож байгаа зүйл ангиудыг би ойлгож байна. Харин би эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан ялуудыг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Ганзоригийг иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картыг хугалж тасдаагүй. Хэн хугалж тасдсаныг мэдэхгүй. Буянбаатар машины шилийг хагалсан. Би холбогдсон хэргүүдийнхээ Төв аймагт колонк дээрэмдсэн хэргээ өмнө нь дэлгэрэнгүй ярьсан байгаа. Өмнө нь ярьсан дээрээ нэмж ярих зүйл гэвэл бүгдээрээ колонк дээрэмдье гэж ярилцаж байгаад орцгоосон. Бүгд энэ хэрэгт оролцоотой. Архангай аймгийн Өгийнуур суманд үйлдсэн хэргийнхээ талаар өмнөх байцаалтандаа мөн дэлгэрэнгүй ярьсан байгаа. Нэмж ярих зүйл гэвэл би тэр хоёр залуугийн нэгийг нь нэг удаа хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн. Буянбаатар цагдан хориход орж ирснийхээ дараа би машиных нь шилийг хагалсан гэдгийг өөрөө ярьж байсан. Яг хэрэг болох үед шил хэн хагалсныг би хараагүй байсан. Энэ хэрэг дээр өөр ярих зүйл байхгүй. Улаанбаатар хотод дээрэм хийсэн хэргийн талаар гэвэл Буянбаатар нь гэрийнхээ 2 мөнгөн аягыг ломбарданд тавьчихсан байсан. Аяга хаачсан юм бэ гээд Буянбаатарын ээж нь залгаад аашлаад байсан. Тэгээд яаж мөнгө олж аягыг нь авах билээ гэхэд Ган-Эрдэнэ, Доржбат бид хоёр дээрэм хийе гэж ярилцаад хороолол ороод байрны дунд тоглоомын талбайн хажууд 2 залуутай таарсан. Буянбаатар нэгтэй нь шууд очиж зодолдоод Ган-Эрдэнэ нэг залууг нь хавсарч унагаад гар утас, түрүүвчийг нь авсан. Доржбат бид хоёр хараад зогсож байсан. Доржбат бид хоёрыг Буянбаатарыг боль боль гэж хэлээд бид дөрөв зугтсан. Тэгж дээрэмдэж авсан гар утсаа маргааш нь Доржбатын хамаатных нь дүү гар утасгүй гэхээр нь өгчихсөн. Түрүүвчин дотор нь Ган-Эрдэнэ 15.000 төгрөг байна гэж байсан. Мөнгийг нь аваад түрүүвчийг нь хогийн сав руу хаячихсан. Мөнгөөр нь пиво аваад уучихсан. Банкны виза карт байна гэж байсан. Би түрүүвчин дотор юу байсныг нь би хараагүй. Би хоригдож байгаа олохоор хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Манай ээж хохирлыг барагдуулж байгаа гэсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, батлан даалтад гарч гараа эмчлүүлмээр байна.

Би бол аваагүй. Би Ганзоригийн түрүүвч бичиг баримтыг авсан хүнийг яриагүй. Бид нар цагдан хориход хоригдож байх үед Ган-Эрдэнэ нь би Ганзоригийн түрүүвчийг авсан, тэгээд Буянбаатарт өгсөн, Буянбаатар бичиг баримтыг нь хугалсан гэж ярьж байсан. Мөн Ган-Эрдэнэ нь уг хэрэг болсон газраас Архангай аймгийн төв рүү явж байх замдаа машин дотор түрүүвчин дотор нь 18.000 төгрөг, 15.000 төгрөг байна гэж ярьж байсан. Тэгээд түрүүвчийг нь Буянбаатарт өгсөн гэж мөн ярьсан. Буянбаатар өөрөө бичиг баримтуудыг нь хугалсан гэж цагдан хориход байхад бас ярьж байсан. Тийм болохоор Буянбаатар л бичиг баримтуудыг хугалсан гэж бодож байна. Өөр хүн байгаагүй. Бид нар дөрвүүлээ л явж байсан. Чимэд-Очир гэртээ байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 236-237, 246-247, 248-252, 586-587, 689 дүгээр тал/

 

* Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3159 тоот шинжээчийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1. Цогтсүрэнгийн биед зүүн хоншоор ясны хөндийн өмнөд хана /нүдний ухархайн доод ирмэг, хана дайрсан/, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Аль гэмтэл цохигдсоноос, аль гэмтэл хазагдсанаас үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 490 дүгээр тал/

   

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1 У.Мөнхбатын биед тархи доргилт, нүүр, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын таславчийн муруйлт, хамар, духанд зулгаралт, баруун нүдний нулимсны сувгийн орчим жижиг шарх, баруун бугалга, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 76 дугаар тал/ 

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

 

 Дүгнэлтэд: “...1. А.Ганзоригийн биед тархи доргилт, нүүр, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, доод уруулын гадна талд язарсан шарх, дух зүүн хацар, чих, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 79 дүгээр тал/

 

* Төв аймгийн Засаг даргын дэрэгдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1. Ц.Бямбасүрэнгийн биед хүзүүний булчинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 375 дугаар тал/  

 

* Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 6 дугаар тал/ 

* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 8, 69 дүгээр тал/ 

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14, 17 дүгээр тал/ 

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16, 18-20, 362-363, 383 дугаар тал/ 

* Хохирогч А.Ганзоригийн бичиг баримтанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр тал/ 

* Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл /хх-ийн 52 дугаар тал/

* Д.Буянбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146, 147,699, 700 дугаар тал/

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай тодорхойлолт /хх-ийн 149 дүгээр тал/

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хх-ийн 150 дугаар тал/

* Д.Буянбаатарын сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 153-156 дугаар тал/

* М.Чимэд-Очирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162, 163, 164 дүгээр тал/ 

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хх-ийн 167 дугаар тал/

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хх-ийн 167 дугаар тал/

* М.Чимэд-Очирын сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 168-170 дугаар тал/

* П.Доржбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179, 180, 181 дүгээр тал/ 

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-ийн 183 дугаар тал/

*  П.Доржбатын бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 185 дугаар тал/ 

* П.Доржбатын сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 188-194 дүгээр тал/

* Г.Ган-Эрдэнийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 217-219 дүгээр тал/ 

* Г.Ган-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 220, 221 дүгээр тал/ 

* Г.Отгонбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 226, 227 дугаар тал/ 

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт /хх-ийн 230 дугаар тал/

* Г.Отгонбаатарын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 231-234 дүгээр тал/ 

* Б.Жамцбалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 240, 241 242 дугаар тал/ 

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай тодорхойлолт /хх-ийн 286 дугаар тал/

* Өвөрхангай аймгийн Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт /хх-ийн 287 дугаар тал/

* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 359-361 дүгээр тал/ 

* Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 376 дугаар тал/

* Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 480 дугаар тал/, шүүгдэгч Б.Жамцбалын өмгөөлөгч А.Бүдхандын шүүхэд гаргаж өгсөн 35 хуудас баримт, шүүгдэгч Г.Отгонбаатарын өмгөөлөгч Н.Энхжаргалын шүүхэд гаргаж өгсөн 4 хуудас баримт, шүүгдэгч В.Удвалын шүүхэд гаргаж өгсөн 6 хуудас баримт, шүүгдэгч М.Чимэд-Очирын өмгөөлөгч Н.Болдын шүүхэд гаргаж өгсөн 6 хуудас баримт, шүүгдэгч Б.Жамцбалын шүүхэд гаргаж өгсөн 1 хуудас баримт, шүүдэгч Г.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхбаярын шүүхэд гаргаж өгсөн 3 хуудас баримт, шүүгдэгч Д.Буянбаатарын шүүхэд гаргаж өгсөн 1 хуудас баримт, эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Д.Буянбаатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 5а байрны гадна талд хохирогч Б.Цогтсүрэн, Г.Энх-Эрдэнэ нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож хохирогч Б.Цогтсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хохирогч Г.Энх-Эрдэнийн Самсунг маркийн гар утас, түрийвч, биет 20.000 төгрөг зэргийг дээрэмдэж 155.000 төгрөгийн, 

Шүүгдэгч Д.Буянбаатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал /давтан үйлдлээр/, Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир нар нь, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого болох 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн, 

Шүүгдэгч Д.Буянбааатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Тэмээн цохио гэх газрын орчим иргэн А.Ганзориг, У.Мөнхбат нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож А.Ганзориг, У.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж А.Ганзоригийн  ширэн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт, биет 18.500 төгрөгийг, иргэн У.Мөнхбатын Нокиа 16-50 маркийн гар утас 1 ширхэг, ширэн түрийвч, биет 17.500 төгрөгийг дээрэмдэж, уг дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа “Бага Рашаант” ХХК-ны өмчлөлийн 69-00 АРА улсын дугаартай Х-Пронтер маркийн авто машины салхины шил, хоёр талын хаалганы нугас зэргийг санаатайгаар гэмтээж 271.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Г.Энх-Эрдэнийн “...бид 2 эргэж хараад явах гэсэн чинь нэг залуу миний өмсөж явсан куртикний малгайнаас арагш татаад намайг боож газар унагаасан. Тэгэхээр нь би нүүрэн хэсгээ 2 гараараа хамгаалаад газар хэвтсэн. Тэгэхэд нэг залуу нь миний курткикний халаасанд байсан түрүүвч, гар утсыг авч байсан. Энэ үед манай найз Цогтсүрэнг цаана хэдэн залуучууд нь зодоод байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Цогтсүрэнгийн “...Энх-Эрдэний араас нь нэг залуу татаад газар унагаасан. Тэр үед зугтаах гэсэн чинь нөгөө 3 залуугаас өөр 2 залуу миний өөдөөс гарч ирээд нэг залуу нь намайг барьж аваад заамдаад араас нэг залуу намайг боосон. Тэгээд би газар унасан. Тэгээд би босоод эргээд харсан чинь Энх-Эрдэнэ над дээр ирж байсан. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад хандах болсон. Тэр үед миний нүүрэн хэсэг рүү олон удаа өшиглөж цохиж зодсон. Хамарнаас их хэмжээний цус гараад миний нүүрэн хэсэг битүү хавдаж хөхөрсөн байсан. Бид хоёрыг зодож дээрэмдсэн гэх залуучууд нийтдээ 5-6 залуу байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Бямбасүрэнгийн “...нэг залуу нь ёроолыг нь хагалсан улаан таглаагаар амсарыг нь таглачихсан архины шил барьчихсан “аминдаа хайртай бол дуугүй байгаарай бид нар шийдчихсэн улсууд” гэж хэлсэн чинь хажууд зогсож байсан залуу нь шууд намайг заамдаж аваад миний хоолойг гараараа боосон би тэгээд намайг дээрэмдэж байна гэдгийг ойлгоод газарт сөхөрч суугаад өмднийхөө халаасанд байсан мөнгөө бөөнөөр  нь гаргаж ирээд “энэ миний өнөөдрийн орлого энийг ав” гээд  өгсөн нэг залуу нь авсан. Тэгтэл тэр намайг боодог залуу араас миний хоолойг боосон миний хоолой хяхтнаж дуугараад амь тавьдагийн даваан дээр нэг залуу нь гаднаас орж ирээд нөгөө залууг салгасан. Тэгээд нөгөө залуучууд машиндаа суугаад хөдлөхөөр нь би цонхоор хараад тэд нарын сууж явсан машины дугаарыг УБГ 23-29 гэж тэмдэглэж аваад түгээгүүрээ унтраагаад колонкийн хаалгаа түгжээд ферм дээр очиж хүмүүст хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч А.Ганзоригийн “...би жолооч уухгүй шүү гэсэн чинь нэг залуу нь чи над руу юм ярьдаг юу юм бэ гээд хамар руу гараараа нэг удаа цохисон тэгсэн цаанаас нь нөгөө залуучууд нь ирж намайг газарт унагааж хэдэн талаас учир зүггүй өшиглөж бид нар дээрэм хийж байна мөнгөө гаргаад ир, бид нар Өгийнуурын колонкийг дээрэмдсэн, шийдсэн хулгайчууд байна гээд нүдээд байсан...” гэх мэдүүлэг, хохирогч У.Мөнхбатын “...Ганзоригийг учир зүггүй хэдэн талаас нь газарт унагаж толгой руу нь олон удаа өшиглөж эхэлсэн. Тэгэхээр нь би машинаа хөдөлгөх гэтэл нэг залуу ирээд хаалганаас барьж аваад буугаад ир гэсэн тэгэхээр нь буусан чинь тал талаас нүдэж эхэлсэн. Тэнд бараг 40 минут орчим бид хоёр зодуулсан, тэр хэд ярихдаа бид хэд Өгийнуур сумыг цусанд нь умбуулчихаад явж байна, шийдсэн хүмүүс та хоёрыг ална бид нар шатахуун түгээх салбар, банк дээрэмдчихээд явж байна гээд л зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Уранчимэг, Б.Түмэн-Од, Г.Нарантуяа, Д.Чанцал, Ж.Дэжидсүрэн, Ш.Гармаа, Н.Сосорбурам, С.Чимгээ, У.Должинсүрэн, Л.Баатар-Эрдэнэ нарын мэдүүлэг болон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93, 94 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, П.Доржбат нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, фото зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, П.Доржбат нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, бусдын амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж  2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байх тул шүүхээс шүүгдэгч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, П.Доржбат нарын бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэх үйлдэл нь шинэ 2015 оны эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байх бөгөөд шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бусдад 271.300 /хоёр зуун далан нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ болон хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд уг гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхаар хуульчилсан ба шүүгдэгч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, П.Доржбат нарын бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинжгүй болсон байх тул тэдэнд холбогдох бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, мөн тэдэнд холбогдох хэрэгт Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгч Б.Жамцбал, П.Доржбат, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, М.Чимэд-Очир, Г.Отгонбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, П.Доржбат нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт төлөх хохирол төлбөрийг төлж барагдуулсан, зэргийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  давтан, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, П.Доржбат нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон, шүүгдэгч нар нь хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 1 сартай, шийтгэх тогтоол гарах үед 19 нас 5 сартай байх ба түүнийг өсвөр  насны хүн гэж үзэн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч М.Чимэд-Очирын 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс  2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 191 хоногийг,  

Шүүгдэгч Б.Жамцбалын 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 156 хоногийг,  

Шүүгдэгч П.Доржбатын 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 191 хоногийг,  

 Шүүгдэгч Г.Отгонбаатарын 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 215  хоногийг,  

Шүүгдэгч Д.Буянбаатарын 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 93 хоногийг,  

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож, тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 ны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 23-29 УБГ улсын дугаартай Приус 11 маркийн автомашиныг Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Саманд овогт Баасанжавын Жамцбалд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархай 1 ширхэг, кардон цаасны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жамцбал, П.Доржбат, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, М.Чимэд-Очир, Г.Отгонбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Архангай аймгийн Прокурорын газраас Б.Жамцбал, П.Доржбат, Д.Буянбаатар, Г.Ган-Эрдэнэ, М.Чимэд-Очир, Г.Отгонбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

3. Шүүгдэгч Дунд жас овогт Ганбаатарын Отгонбаатар, Галынхан овогт Ганзоригийн Ган-Эрдэнэ, Төмөр овогт Мөнхдоржийн Чимэд-Очир, Балжин овогт Доржзовдын Буянбаатар, Нүдэн овогт Пүрэвдоржийн Доржбат, Саманд овогт Баасанжавын Жамцбал нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дунд жас овогт Ганбаатарын Отгонбаатарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Төмөр овогт Мөнхдоржийн Чимэд-Очирыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар,  Балжин овогт Доржзовдын Буянбаатарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Нүдэн овогт Пүрэвдоржийн Доржбатыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Саманд овогт Баасанжавын Жамцбалыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.3 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Галынхан овогт Ганзоригийн Ган-Эрдэнийг 100 /нэг зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жамцбал, П.Доржбат, Д.Буянбаатар, М.Чимэд-Очир, Г.Отгонбаатар нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай. 

7. Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоосугай. 

 

8. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбаатарын цагдан хоригдсон 215 хоног, шүүгдэгч Д.Буянбаатарын цагдан хоригдсон 93 хоног, шүүгдэгч М.Чимэд-Очирын цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч П.Доржбатын цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч Б.Жамцбалын цагдан хоригдсон 156 хоног, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 76 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 ны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 23-29 УБГ улсын дугаартай Приус 11 маркийн автомашиныг Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Саманд овогт Баасанжавын Жамцбалд буцаан олгосугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархай 1 ширхэг, кардон цаасны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жамцбал, П.Доржбат, Д.Буянбаатар, М.Чимэд-Очир, Г.Отгонбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

14. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

15. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Жамцбал, П.Доржбат, Д.Буянбаатар, М.Чимэд-Очир, Г.Отгонбаатар нарт авсан цагдан хорих, Г.Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ГАНДОЛГОР