Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 112/ШШ2023/0001

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* Г.Бд  холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ:  Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан хаагч ******* Г.Б нь “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны Н.Г нь хууль бусаар 3 ширхэг тарвага тээвэрлэж явсан...” гэх зөрчлийн .............дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч Н.Г-т ............ дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

            Гэвч эрх бүхий албан тушаалтан Г.Б нь Н.Г-ийн гаргасан зөрчлийн шинжийг хангаагүй буюу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг ”, 1.3-т “агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчлөөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

           Учир нь: Хэрэгт цугларсан баримтуудаар зөрчилд холбогдогч Н.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хууль бусаар 3 ширхэг тарвага агнаж, тээвэрлэсэн болох нь холбогдогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

           Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаартай “Тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг Монгол улсын хэмжээнд 3 жилийн хугацаагаар хориглосон ба энэ шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

          Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж нарийвчлан хуульчилсан.

         Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэж заасан тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь хуульд нийцнэ.

          Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* Г.Бы “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            ******* Г.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гийн прокурорын дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлтэнд заасан холбогдох хуулийн зүйл заалттай маргах зүйл алга байна. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0035507 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж дахин шийдвэрлэнэ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* Г.Бы “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0035507 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

 

          Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* Г.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023  оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

          Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль очрны хяналтын улсын байцаагч Г.Бы  2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ............... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ