Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/01278

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/01278

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, баруун дэнж 24-13 тоотод оршин суух, Цагаан азрага овогт Дамдиндоржийн Сарантуяа /Регистрийн дугаар: ФД77041603,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 11-11 тоотод оршин суух, Хилэнгүүд овогт Гомбосүрэнгийн Туул /Регистрийн дугаар: ФМ81121346,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 11-11 тоотод оршин суух, Жагар овогт Оюунгэрэлийн Энхтөр /Регистрийн дугаар: ГН86012316/ нарт холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгэлд 9,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь иргэн түүний нөхөр нарын хүсэлтээр Мэнд Амар ХХК-д хүүхдийн тоглоомын лангуу ажиллуулж байхад нь данстай иргэн ээс үсчин аар батлан даалгаж удаа дараа хүүтэй мөнгө авч байсан. Туул нь 12 дугаар сард лангуун дээрээ сууж байхдаа аар батлан даалгахгүйгээр өөрийн нөхөр өөр батлан даалгаж хэдэн хувийн хүүтэй байсан ч хамаагүй 10,000,000 төгрөг олоод өгөөч бид хоёр таны итгэлийг алдахгүй, одоо хэрчсэн гурилын цех, цагаан сар болоод бууз банш хийж байгаа болохоор цаг хугацаанд нь төлж дуусгана гээд өдөр бүр цаг тутамд утасдаад гуйгаад байсан. ээс мөнгө байна уу гэхэд гаргах мөнгө одоогоор алга гэж байсан. Тэгээд данстай аас 2019 оны 01 дүгээр сарын 03-нд 5,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 23нд 3,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 30нд 1,000,000 төгрөгийг авхуулаад өөрийн боломжоор цувуулж өдрөөр нь төлж байгаад 2019 оны 2 дугаар сараас хойшоо өгөхгүй одоог хүрлээ. , хоёр нь утсаа авахгүй, гэрийн хаягаа хэлэхгүй алга болсон. Мөн хэл амаар доромжилж шүүхдээд аваарай гэж хэлсэн. Би ын өмнөөс хүний хэл амнаас айхдаа сүүлийн 1,000,000 төгрөгийн хүүг 3 сар төлж хохирсон. Мөн Эрдэнэ багийн зохион байгууллагч нь , хоёр нь компьютерт шивэгдээгүй байхад буруу шүүж манай багт бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн буруу албан бичиг явуулсанаас болж хэргийг хэрэгсэхгүй болгосныг дахин шийдвэрлэж иргэн болон өөс 9,000,000 төгрөгийг нэхэмжлэн гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид гэр бүлийн хүмүүс билээ. Бид *******гаас мөнгө зээлээр авч төлж байсан нь үнэн билээ. Гэвч мөнгөний дүн зөрүүтэй байна. Бид мөнгөө 5093058648 тоот дансаар авч, төлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрө гэсэн нь 5090757717 тоот данснаас 3,434,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг гэсэн нь 5093086483 тоот данснаас 2,700,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1,000,000 төгрөг гэсэн нь 630,000 төгрөг тус тус шилжин орж ирсэн билээ. Ингээд нийт 9,000,000 биш 6,764,000 төгрөг зээлсэн билээ. Үүнээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 19 хоног өдөрт 110,000 төгрөг төлсөн 2,090,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөрт 176,000 төгрөгөөр 7 хоног 1,232,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 198,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 198,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 175,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 18-ны 170,000 төгрөг тус тус дансаар төлсөн. Бэлнээр АТМ дээр очирлож байхад нь 176,000 төгрөг, ажил дээр нь 198,000 төгрөг, гадаа 198,000 төгрөг, Мэнд-Амарын гадаа 198,000 төгрөг, 3 сарын 04-нд 110,000 төгрөг төлсөн билээ. Ингээд нийт 4,943,000 төгрөг төлсөн байна. Одоогоор бид ажилгүй, орох гэр оронгүй болсон. Шүүхийн дагуу төлөх мөнгө төлнө. ******* нь хэл амаар доромжилж зугтаж алга болсон гэсэн байна. Биднийг гэртээ байхад өөрөө хүмүүстэй ирж хаалганы цоож эвдэж хэл ам хийж байсан. Тэгээд нүүж очсон хаягаа хэлж өгөөгүй юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , нараас зээлийн төлбөр 9.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь данстай аас 2019 оны 01 сарын 03-нд 5.000.000 төгрөг, 2019 оны 01 сарын 23-нд 3.000.000 төгрөг,2019 оны 01 сарын 30-нд 1.000.000 нийт 9.000.000 төгрөгийг хариуцагч , нарт зээлдүүлсэн боловч мөнгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд мөнгөний дүн зөрүүтэй байна. Нэхэмжлэгчээс 9.000.000 төгрөг биш, 6.764.000 төгрөг зээлсэн. Үүнээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр 23-ны өдрийг хүртэл нийт 19 хоног өдөрт 110,000 төгрөгөөр 2,090,000 төгрөг төлсөн, 2019 оны 01 сарын 23-ны өдрөөс өдөрт 176,000 төгрөгөөр 7 хоног нийт 1,232,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 198,000 төгрөг, 2019 оны 02 дугаар 01-ний өдөр 198,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 175,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 170,000 төгрөг тус тус дансаар төлсөн. Мөн бэлнээр АТМ дээр оочерлож байхад нь 176,000 төгрөг, ажил дээр нь 198,000 төгрөг,гадаа 198,000 төгрөг, Мэнд-Амарын гадаа 198,000 төгрөг,3 сарын 4-нд 110,000 төгрөг нийтдээ 4,943,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Зээлдүүлэгч ******* нь зээлдэгч , нарын өмчлөлд мөнгө шилжүүлсэн, зээлдэгч , шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байх ба, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч хариуцагчид 9,000,000 төгрөг зээлсэн гэж нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 12,000,000 төгрөгний зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. Гэвч хариуцагчид нийт 7,034,000 төгрөг зээлсэн байх ба 9,000,000 төгрөг зээлсэн гэдгээ нотолж чадахгүй байна.

Ийнхүү хариуцагч нь дээрх 7,034,000 төгрөгнөөс хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар нэхэмжлэгчид дансаар нийт 4,155,000 төгрөг төлж барагдуулсан болох нь талуудын дансны хуулгаар нотлогдож байна.

Харин бэлнээр нийт 880.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь бэлнээр мөнгө аваагүй гэж тайлбарлаж байх тул төлбөрөөс хасаж тооцох боломжгүй байна.

Талууд 2019 оны 1-р сарын 30-ны өдөр 4.000.000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай өдрийн 88.000 төгрөг төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 10 хувийн алданги бодохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу нэхэмжлэхгүй гэж байна.

Харин 2019 оны 1-р сарын 3-ны өдөр талууд 5 сая төгрөг, 2019 оны 1-р сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй,эхний гэрээгээр өдрийн 110.000 төгрөг төлөх, дараагийн гэрээнд өдрийн 66.000 төгрөг хоног хэтэрвэл 10 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна.

Ийнхүү зохигчид бичгээр гэрээ байгуулсан боловч хариуцагч хэдний өдөр хэдэн төгрөг төлсөн, энэхүү төлсөн мөнгөнөөс хүү болон үндсэн зээлд хэдийг нь тооцсон, хариуцагч хэдийнээс хугацаа хэтрүүлсэн гүйцэтгээгүй үүргийн нийт дүн хэд болох нь тодорхойгүй байх тул алданги тооцох боломжгүй байна.

Иймд тухайн үед нь авсан зээлийн үнийн дүнгээр 2 сарын 10 хувийн хүү тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр талууд сарын 10 хувийн хүү төлөхөөр тохирсон гэж байгаа боловч мөнгийг өдөр өдрөөр тогтмол дүнгээр төлж байсан болох нь харагдаж байна. Гэвч энэ тухай нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэн нь тодруулж тайлбарлаагүй боловч өдрөөр тооцож үндсэн зээл болон хүүг төлж байжээ. Ийнхүү хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,879,000 төгрөг, хүү 1,406,000 төгрөг нийт 4,285,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан , нараас 4,285,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,715,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 83,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН