| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/0087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сард, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ийг 60 нас 6 сартай байхад нь 3 удаагийн үйлдлээр хүлж, эрүүл мэндэд нь халдаж, харгис хэрцгий харьцаж, тарчлаан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 3 удаагийн үйлдлээр эхнэрээ хүлсэндээ их гэмшиж байна. Машин дотор хүлсэн шалтгаан нь эхнэрийнхээ болон зээгийнхээ мөн өөрийнхөө амь насыг давхар хамгаалсан гэж үзэж байна. Тухайн өдөр сумын төв дээр үйл ажиллагаа болоод эхнэр маань архи үнэртүүлсэн гарч ирсэн. Гэр лүүгээ явах замдаа эхнэр бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл эхнэр тэгвэл би машинаас буугаад өгье гээд хурдтай явж байсан машины хаалга онгойлгосон. Машинаа арай гэж замаас гаргаж зогсоосон. Зээ хүү маань урд суудал дээр хамт сууж байсан учир эхнэрээ хойд суудал дээр суулгасан. Тэгтэл машин барьж байгаа миний ардаас цохиод юм шидээд байсан. Би тоохгүй явж байтал дахин хаалга онгойлгосон. Тэгээд машинаа зогсоогоод эхнэрээ хүлсэн. Би буруу үйлдэл хийсэн.
гийнд байхад эхнэр маань тэр айлын нөхөртэй ноцолдоод, маргалдаад байсан. Тэгсэн айлын эхнэр та хоёр гарч зайл гээд бид хоёр гарсан. Гадаа харанхуй байсан учир эхнэр маань надаас зугтаад алга болсон. Тэгээд хадны цаана сууж байхаар нь айлд оруулж ирсэн. Айлд оруулж ирэхэд дахин маргалдаад гэрийг нь буулгаад байхаар нь айлын эхнэр нь наадхаа болиулаач, болиулж чадахгүй бол хүлээч гэхээр нь би хүлсэн. Манай эхнэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их ширүүн зантай болдог. Түүнээс үүдээд би мөн ширүүн хандаад байсан байна.” гэв.
2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дахь тал),
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын сумын төвөөс 78 км зайтай ******* багийн нутаг дэвсгэр иргэн *******ын өвөлжөөнд болсон байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дахь тал),
2.3. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай нөхрийн дүү , гэх залуутай хамт манайд 1 шил архи уусан. Орой нь үхэр тугал хийх гэсэн чинь намайг үхэр тугал хийсэнгүй цаагуур нь зөв явсангүй буруу явлаа, үхэр тугал үргээлээ гээд намайг газар унагаагаад миний хоёр гарыг урд нь гаргаж байгаад цагаан бүдүүн олсоор хүлээд миний нүүр лүү цохиж хамраас цус гаргаад гадаа хүйтэнд орхичхоод гэр лүү яваад орчихсон.
Би ганцаараа айгаад уйлж байгаад гарынхаа олсоо тайлах гэж зүүн гарын эрхий хурууны булчин, алганы доод талын арьс зулгартал оролдож байгаад арай ядан олсоо тайлаад хөлийнхөө уяаг тайлж уяагаа аваад хамраас цус гарч нүүрэнд наалдаж хүн харахад эвгүй, айж цочихоор байдалтай төрхтэй манай гэрээс 3-4 орчим километр зайтай ******* багийн гэх айлд очиход эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. Би од нөгөө ******* чинь намайг хүлж байгаад зодлоо, олон удаа ингэж байгаа юм гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Тэд нар ч юм дуугарсангүй. ын мотоциклоор хажуу айлын гэх айл дээр очиж утсаар нь эмчтэй ярьж цагдаагийн утас авч энэ талаар мэдэгдэж цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагатай хамт ирж намайг аваад явсан. Цагдаа, эмнэлгийн хүмүүс над дээр ирчхээд намайг аваад манай гэрт очоод намайг дагуулж ороод болсон явдлын талаар асуухад “”цагдаа, эмч дуудахаар онц юм болоогүй. Энэ хавийн айлууд наад эмэгтэйг чинь мэднэ гэж хэлсэн. Намайг “чи энэ хаалгаар гарч явах юм бол дахиж манай гэрийн хаалгаар орохгүй шүү, чи нэг мөсөн зайлаарай, үхээч, муу явахаар сайн үхээч” гэх зэргээр хурц үгээр дарамталж, цагдаа т “наад Гантөмөрийгөө сэтгэц мэдрэлийн эмнэлэгт аваачиж хэвтүүлээч” гэж хэлсэн.
Өмнө хэний айл гэдгийг нь санахгүй байна, хүмүүсийн хажууд “чи үхээч” гэж намайг хэд хэдэн удаа харааж хэлж байсан. Намайг өмнө нь буюу 2024 оны намар 10 сар орчимд байх машин дотор намайг хүлж байсан. Энэ хүн их сонин, зүв зүгээр ярьж байснаа уурлачихдаг, уурлаад намайг хүлж зодчихоод дараа нь юу ч болоогүй юм шиг байдаг, уурлахаараа пизда, өтөг, алцайсан ал, пизда гэх зэргээр аймшигтай хараадаг. Малаас дор мал гэх жишээний. Заримдаа зүв зүгээр явж байгаад юм асуухаар “эргүүтээд бай, пизда минь” гэх зэргээр хариулт өгдөг. Би толгой дотроо яг юу буруу асуучихсан юм болоо гээд гайхаад сонин санагдаад эргэлздэг. Жишээ нь манай мал энд явж байна, мөн үү гэхээр эргүүтээд бай гэх сонин хариулт өгдөг. Би гайхаад эргэлзээд сонин болдог. Би гэртээ нэг их юм ярьдаггүй юм. Ярихаар яаж ийж байгаад буруутан болчихдог, дуугарахгүй болохоор чи муу дуугарсангүй гэж намайг харааж загнадаг. Загнахаар нь би “чи бид хоёр юм ярихаар хэрүүл болчих гээд байгаа биз дээ” гэхээр намайг “чи ерөөсөө юм ойлгохгүй байна “гээд ер нь л намайг өөрийгөө арчаагүй амьтан мэтээр мэдрүүлэх гээд өөрийг буруутгахыг хүсээд байгаа мэт бүх зүйлд буруутгадаг. Айлд очоод юм ярихаар миний ярьсан зүйлийг дандаа үгүйсгэж, эсхүл худлаа ярьж байна гэж хүмүүст хэлдэг. Манай хүүхдүүдэд бид хоёр маргасан талаар намайг танай ээж чинь ингэж байна, энэ тэр гээд гэр бүл доторх миний байр суурийг хүүхдүүд дунд байхгүй болгоод байдаг.
2024 оны 12 дугаар сарын 23-нд байх *******ийн гэх айлд манай мал байсан тул тэднийд очиж дөрвүүлээ 1 шил архи хувааж уусан. Гэтэл намайг гийнд би ямар нэгэн зүйл хэлэхэд мөн л намайг үгүйсгэж хүмүүсийн хажууд эвгүй байдалд оруулж байгаад маргалдаж намайг бас л хүлээд мөр, гар луу цохисон. Толгой зүүн талаараа хавдсан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дахь тал),
2.4. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Х0В0725/237 дугаартай “1. ийн биед гэмтэл учирсан байна. ийн зүүн гарын 1 дүгээр хуруу, алганы ард гадаргуу, баруун гарын 3, 4 дүгээр хурууны 2-р үенүүдэд тус бүр зулгаралтууд, зүүн гуяны хажуу хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
2.5. Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийг хүлсэн гэх олсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-24 дэх тал),
2.6. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би нөхрөөсөө ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйсан. Нөхөр бид хоёр 40 жил хамт амьдарч байгаа. Хөгшин бид хоёр ойлголцсон. Миний бие хүснэгтээр гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Шүүх шинжилгээний төвөөр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
2.7. Хохирогч өөс гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 61 дэх тал),
2.8. Хохирогч ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал)
2.9. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед орой бүрий болох үед байх эгч бага зэрэг архи үнэртүүлсэн, гартаа олс барьчихсан, уйлчихсан, ******* намайг хүлж байгаад зодсон гэх агуулга бүхий юм хэлсэн. Манай гэрт байхдаа цагдаа, эмнэлэгт мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
2.10. Шинжээч эмч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний гаргасан дээрх дүгнэлт нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн гуяанд байх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),
2.11. Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* ах Гантөмөр эгчийн 2 гарыг нь урд талд нь хүлсэн. ******* ах унтаад өгсөн. ...Гантөмөр ах чинь унтсан уу гэж надаас асуухад би тийм ээ, ах унтсан гэж хэлэхэд чи эгчийнхээ хүлээсийг тайлаад өг гэж надад хэлэхээр нь би гарын хүлээсийг нь тайлаад Гантөмөр эгчид дээл авч ирж өгсөн. ******* сумын ******* багийн Үзүүрийн өтөг гэх газарт манай өвөлжөөнд болсон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал)
2.12. Мөрдөгчийн хохирогч ийн насыг нь тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 99 дэх тал),
2.13. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал),
2.14. Хохирогч т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дахь тал),
2.15. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээ сумын эмнэлгээр эмчлүүлсэн, гэм буруугийн асуудлаар маргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
2.16. Мөрдөгчийн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан цагаан өнгийн утсыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 81 дэх тал) тэмдэглэл болон бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
2.17. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал),
-Гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66, 68 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.18. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дахь тал),
-Хохирогч ийн “...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай нөхрийн дүү , гэх залуутай хамт манайд 1 шил архи уусан. Орой нь үхэр тугал хийх гэсэн чинь намайг үхэр тугал хийсэнгүй цаагуур нь зөв явсангүй буруу явлаа, үхэр тугал үргээлээ гээд намайг газар унагаагаад миний хоёр гарыг урд нь гаргаж байгаад цагаан бүдүүн олсоор хүлээд миний нүүр лүү цохиж хамраас цус гаргаад гадаа хүйтэнд орхичхоод гэр лүү яваад орчихсон. ...Намайг өмнө нь буюу 2024 оны намар 10 сар орчимд байх машин дотор намайг хүлж байсан. ... Гэтэл намайг гийнд би ямар нэгэн зүйл хэлэхэд мөн л намайг үгүйсгэж хүмүүсийн хажууд эвгүй байдалд оруулж байгаад маргалдаж намайг бас л хүлээд мөр, гар луу цохисон. Толгой зүүн талаараа хавдсан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дахь тал),
-Шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Х0В0725/237 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
-Шинжээч эмч гийн өгсөн “...Харин зүүн гуяанд байх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),
-Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийг хүлсэн гэх олсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-24 дэх тал),
-Гэрч ын “...Тухайн үед эгч бага зэрэг архи үнэртүүлсэн, гартаа олс барьчихсан, уйлчихсан, ******* намайг хүлж байгаад зодсон гэх агуулга бүхий юм хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
-Гэрч Д.гийн “...******* ах Гантөмөр эгчийн 2 гарыг нь урд талд нь хүлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дарах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч ийг 1) 2024 оны 10 дугаар сард машин дотор, 2) 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус гарыг нь хүлж зодсон, 3) 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нүүр хэсэгт гараараа цохиж, гарыг нь олсоор хүлж гадаа орхисон зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ийг өгсөн мэдүүлгийг үгүйсгээгүй, хохирогчийн гарыг нь хүлж, биед нь халдсанаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт болон эд мөрийн баримтаар тооцож, хурааж авсан цагаан өнгийн олсонд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж шүүх үзлээ.
3.3. Хохирогч нь 1964 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөх үед буюу 2024 оны 10 дугаар сард 60 нас 3 сартай, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 60 нас 6 сартай байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.4. Хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, хохирогч нар нь 1985 онд гэрлэсэн, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 41 дэх тал)
3.5. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь хохирогч ийг 3 удаа гар, хөлийг нь олсоор хүлж, зодсон хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
3.6. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан.
4.2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад уг хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулсан байна.
4.3. Хохирогч , шүүгдэгч ******* нар нь 1985 онд гэрлэсэн, хүүхдүүдийн хамт амьдардаг нөхцөл байдал тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.
4.4. Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна.” гэж зааснаар үзэхэд 60-аас дээш настай эрэгтэй, 55-аас дээш настай эмэгтэй хүн ахмад настанд хамаарч байна. Хохирогч нь гэмт хэрэгт өртөх үед 60 настай байсан учраас түүнийг ахмад настан гэж үзнэ.
4.5. Гэр бүлийн харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд тооцох ба энэ байдал давтагдаж байнга бие махбодын хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжид хамаарна. Тоон илэрхийллийн хувьд 3 буюу түүнээс дээш удаагийн давтагдсан үйлдэл нь байнга гэсэн хууль зүйн ойлголтод хамаарах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогч ийг 3 удаа биед халдаж зодож, гарыг нь олсоор хүлсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, тарчлаасан” гэсэн үндсэн шинжийг бүрдүүлсэн гэж дүгнэлээ.
4.6. Гэрлэгчид нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг хүлээдэг байтал шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, ахмад настан хохирогчийг үл хүндэтгэж, хохирогчийг машин дотор болон бусдын нүдэн дээр нэр төрийг гутаан доромжилж байнга зодож гарыг нь хүлэх, 2025 оны 01 дүгээр сард буюу ид өвлийн хүйтэнд гарыг нь олсоор хүлж гадаа орхих зэргээр сэтгэл санааны шаналал үүсгэж, эрх чөлөөнд халдаж, харгис хэрцгий харьцаж, тарчлаасан хэргийн нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “энэ гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
4.7. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд дээрх байдлаар халдсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.8. Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, ахмад настан хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, тарчлаасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед “хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж, хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байна.
5.3. Хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 62 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, мал малладаг, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 34-40, 54, 66-68 дахь тал),
2.4. Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” санал, дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр тэнцэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуульд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх /хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх/ зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, албадлагын арга хэмжээ хэрэглэдэг.
2.7. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.8. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
2.9. Шүүх эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, хөрөнгө, орлогыг хураах, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ зэрэг 3 төрлийн албадлагын арга хэмжээнээс сонгож хэрэглэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
2.10. Шүүгдэгч *******ын байнга хохирогчийн гарыг нь хүлж зодож ,гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаанд "зан үйлээ засах сургалтад” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтад 5 удаа хамрагдах үүргийг хүлээлгэв.
2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, эсхүл мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч *******д сануулах нь зүйтэй.
2.12. Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж, улсын яллагч болон шүүгдэгчийг өмгөөлөгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирол, төлбөр байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 метр 57 см-ийн урттай, цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэгчид тус тус даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийн *******д 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтад 5 удаа хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэгт эд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 метр 57 см-ийн урттай, цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК