| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/432 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/432
2025 02 10 2025/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Э.Мөнхболд,
шүүгдэгч Т.Ө / өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
хохирогч Г.Г, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Т.Өт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай,
............ овогт Т.Ө /РД:......................./.
Холбогдсон хэргийн товч агуулга;
Шүүгдэгч ............ нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө С............... цахим тоглоомын газарт гар утсаар нь тоглоод өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн Г.Г эзэмшлийн айфоне 13 промакс загварын гар утсыг авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-ны шөнө ..................... тослоомын газарт "гар утсаа хэрэглүүлээч" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн Д.Мын эзэмшлийн айфоне 13 про загварын гар утсыг авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ................ утсыг нь 3 хоногийн хугацаанд ломбардад зээлийн барьцаанд тавиад буцаан өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн У.А эзэмшлийн айфоне 13 промакс загварын гар утсыг авч 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдснаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчоос гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ........... нь:
2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө ............. гар утсаар нь тоглоод өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн Г.Г эзэмшлийн айфоне 13 промакс загварын гар утсыг авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-ны шөнө С............................. "гар утсаа хэрэглүүлээч" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн Д.Мын эзэмшлийн айфоне 13 про загварын гар утсыг авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ................утсыг нь 3 хоногийн хугацаанд ломбардад зээлийн барьцаанд тавиад буцаан өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн У.А эзэмшлийн айфоне 13 промакс загварын гар утсыг авч 2.125.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Т.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрийтэй тоглоомонд донтсон байсан. Сая гарахын тулд 2 сар сэтгэл зүйчид үзүүлсэн одоо тоглохгүй байгаа ...” гэв.
Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохиролоо барагдуулж авмаар байна ...” гэв.
Хохирогч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохиролоо барагдуулж авмаар байна ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Г.Г “...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит гэх нэртэй пси тоглоомын газар ангийн хүүхдүүдийн хамт орж тоглосон. Тэгээд манай сургуулийг төгсөж байсан гэх Өсөхөө гэх залуу тэр дотор унтаж байсан ба бид хэд тоглож байхад Өсөхөө миний ард ирээд утсаа өгч байгаач фейсбүүк ороод буцаагаад өгье гэсэн ба би гар утсаа өгөөд явуулсан. Тэгээд дахиад тоглож байхад Өсөхөө дахиад ирээд гар утасныхаа id кодоо гаргаад өг покер тоглох гэсэн юм гэж хэлсэн ба би кодоо гаргаж өгсөн бөгөөд найзуудтайгаа тоглож байгаад унтсан байсан. Тэгээд өглөө сэрэхэд миний гар утас байхгүй байсан ба өглөө Өсөхөө ирээд чиний гар утсыг ломбардад тавиад алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө олж авах гээд Өсөхөөг дагаж гадуур явсан ба гар утсаа олж чадаагүй. Миний алдсан гэх гар утас нь айфоне 13 промакс загварын гар утас байсан ба жилийн өмнө 2.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утасныхаа имей дугаарыг мэдэхгүй ба одоо гар утсаа зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.М “...би 2024 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит гэх нэртэй писи тоглоомын газар найз Ган-Эрдэнэтэй хамт тоглож байсан. Тэгээд манай сургуулийг төгсөж байсан гэх Өсөхөө гэх залуу Ганаагийн утсаар фейсбүүк орно гээд авсан ба сүүлдээ Ганааг id аккуантаа гаргачих орой покер тоглох гээд гэж хэлээд утсыг нь аваад гарсан. Тэгээд бид хэд тоглож байхад Өсөхөө гэх залуу миний утсыг асуусан ба би утсаа өгтөл миний аккуант гараагүй. Тэгээд Өсөхөө гарч явчихаад буцаж орж ирээд миний утсыг дахиад асуусан ба би тэр үед гар утсаа өгөөд Ганаа бид 2 унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхэд Ганаа бид 2-н утас байхгүй Өсөхөө гэх залуу мөн байхгүй байсан. Тэгээд манай нөгөө найз болох Цолмонг дагуулаад Хан-Уул дүүрэгт байрлах ломбард руу явсан байсан ба Ганаагийн утсыг эхлээд ломбардад тавиад бет тоглоомд алдсан байсан ба дараа нь миний утсыг тавиад дахиад бет тоглоомд алдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,
Хохирогч У.А “... Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил болох Доргио бааранд байх үед Өсөхбаяр гэх залуу ирээд асуудалтай болчихоод байна гар утсыг чинь 3 хоног ломбардад тавьчихаад аваад өгье гэж хэлсэн. Тэгээд гуйгаад байхаар нь би өөрийн айфоне 13 промакс загварын гар утсаа өгөөд явуулсан ба тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл миний гар утсыг авч өгөлгүй өдийг хүрсэн ба өөр хэд хэдэн хүний гар утсыг ломбардад залилсан асуудал байгааг мэдсэн. Миний залилуулсан гэх газар утас нь айфоне 13 промакс /128гб/ загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дугаар тал/,
Гэрч Б.С “...Энэ зураг дээрх залуу манай ажлын утас болох 90828282 дугаар руу залгаж танайх ажиллаж байна уу гэж асуусан ба ажиллахгүй байна гэхэд би апплейкэшний өр дараад буцаагаад өгчих юм аа, гар утас тавих гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би ирээд тавьчих аа гэхэд манай гэрийн гадаа буюу Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 49 дүгээр байрны хажуу зогсоол дээр айфоне 13 промакс загварын утас 1.400.000 төгрөгт тавьсан. Тэгээд тухай залуу та түр хүлээж байгаарай гээд машинд суусан ба хүлээж байгаад гэр рүүгээ орсон. Тэгээд өглөө 6 цагийн орчим тэр залуу буцаж залгаад ах аа би тоглоом тоглоод мөнгөө алдчихлаа, дахиад нэг утас тавих гэсэн юм аа гэсэн. Тэгээд би за хүрээд ир гэхэд манай гэрийн гадаа ирээд айфоне 13 про загварын 1.000.000 төгрөгт тавьсан...Түмэнжаргал овогтой Өсөхбаяр гэсэн нэртэй байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
Эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1318 дугаартай “...зах зээлийн үнэлгээ 2.050.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-25 дугаар тал/,
Эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ нийт 1.775.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-65 дугаар тал/,
Эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн СБ1-24-1301 дугаартай “...зах зээлийн үнэлгээ 2.125.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99-102 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Шүүгдэгч Т.Өын “...Би 2024 оны 6 дугаар сарын 3-ны шөнө сургуулийнхаа 5 найзтай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит пси тоглоомын газар тоглож байсан. Тэгээд тоглож дуусаад өглөө 8 цагт ангийн багш дээр бие даалтаа аваачиж өгөөд Элит пси рүү буцаж ирээд шатны хажуу талын хар буйдан дээр унтсан. Тэгээд орой 00 цаг 30 минутын орчим манай таньдаг дүү Ганаа намайг сэрээсэн ба юу хийж байгаа талаар асуухад ангийнхантайгаа тоглож байна гэсэн. Тэгээд Ганаагийн утсаар фейсбүүк орох гээд авсан ба фейсбүүк ороод бичлэг үзээд сууж байгаад Ганаагийн утсыг тавиад бет тоглоё гэж шийдсэн. Тэгээд Ганаагаас очиж ID-аа гаргаад өгөөч гэхэд Ганаа гаргаж өгсөн ба Ганаагийн утсыг авч гараад фейсбүүкээр 24/7 гэх ломбард Сансарт байдаг гэж хараад 90828282 дугаар луу залгахад Хан-Уулын дүүрэгт байрлах 19-н Шөлөндөөгийн зогсоол дээр байна ирээд онлайнаар гэрээ хийгээд утсаа тавьж болно гэсний дагуу тэнд очоод Ub-24/7 гэх нэртэй ломбард ажиллуулдаг хүнтэй уулзаад 1.400.000 төгрөгөөр Ганаагийн Айфоне 13 промакс загварын утсыг тавьсан. Тэгээд тэр мөнгөөрөө бет тавиад алдсан ба буцаж Элит пси дээр ирээд Мөнх-Од гэх Ганаагийн найзаас утсыг нь гуйж аваад буцаад Цолмон гэх хүүхэдтэй нөгөө ломбард ажиллуулдаг ахын гэрийнх нь гадаа очоод Мөнх-Одын айфоне 13 про загварын гар утсыг 1.000.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Тэгээд тухайн мөнгөөрөө дахиад бет тавиад алдсан. Тэгээд буцаад нөгөө 2 дээр ирээд гар утсыг нь бет тавиад алдсанаа хэлсэн ба тэр 2 гэрийнхэн мэдэхээс өмнө хурдан аваад өгөөрэй гэж хэлсэн ... 11 хоногийн өмнө Азжаргал /утас:99293372/ гэх хүнээс айфоне 13 промакс загварын гар утас аваад Сансарын UB 24/7 гэх нэртэй ломбарданд 1.300.000 төгрөгөөр тавьсан ... би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба хохирол мөнгийг барагдуулна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 132-147 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Т.Ө нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” нэртэй цахим тоглоомын газарт гар утсаар нь тоглоод өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн Г.Г эзэмшлийн айфоне 13 промакс загварын гар утсыг авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” нэртэй тослоомын газарт "гар утсаа хэрэглүүлээч" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн Д.Мын эзэмшлийн айфоне 13 про загварын гар утсыг авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” шөнийн цэнгээний газарт утсыг нь 3 хоногийн хугацаанд ломбардад зээлийн барьцаанд тавиад буцаан өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болон итгэлийн урвуулан ашиглаж иргэн У.А эзэмшлийн айфоне 13 промакс загварын гар утсыг авч 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон түүний мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад нийт 5.950.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийг нэмж нэгтгээд, нийт 1 жил 10 сар 29 хоног зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хохирол төлөөгүй/ нөхцөл байдлыг тус тус харгалзан;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өыг 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.Өт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 354 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасан болно.
Шүүгдэгч Т.Ө нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр”-ээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг санууллаа.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гд 2.050.000 төгрөгийн, хохирогч Б.М 1.775.000 төгрөгийн, хохирогч У.А 2.125.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулаагүй байх ба тэрээр шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирол төлөх талаар хүсэлт гаргасан.
Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Т.Өаас хохирлын 2.050.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Гд, хохирлын 1.775.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М, хохирлын 2.125.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.А нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт Т.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад нийт 5.950.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.Өт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 354 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.
5. Шүүгдэгч Т.Ө нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр”-ээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Өаас хохирлын 2.050.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Гд, хохирлын 1.775.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М, хохирлын 2.125.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.А нарт тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ