| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/434 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/434
2025 02 10 2025/ШЦТ/434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Шүүгдэгч А.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
Хохирогч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........овогт А.Ат холбогдох эрүүгийн ...............дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
........овогт А.А, регистрийн дугаар .............,
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч А.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Ул..........улсын дугааргүй мотоциклыг жолоодон ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.2.“Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикп зэрэгцэн явж болно” гэх заалтуудыг зөрчиж үргэлжилсэн хос шугам дээгүүр явж зорчих хэсгийн гарцгүй хэсгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.А /РД:............./-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хэргийн цаг нь буруу байна. 10-11 цагийн хооронд энэ хэрэг болсон. 22 цаг өнгөрч байхад цагдаагаас намайг дуудсан. Мөргөлдөөд би цагдаа дуудсан тэгсэн хоёр цагдаа ирээд аль дүүрэг нь авахаа мэдэхгүй байна гээд явсан хохирогч бас эмнэлэг дээр байсан ...” гэв.
Хохирогч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эмчилгээний зардалаа нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохиролыг нэхэмжилж байгаа ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Аын “...Тухайн өдөр би хүнсний 1-ийн Зоос гоёлын орчимд баруунаас зүүн зүг рүү явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. Тэр үед урагшаа урууддаг чиглэлд гэрлэн дохион дээр машинууд зогсож байсан учир би машинууд дундуур зам хөндлөн гарч байгаад үргэлжилсэн хос шугамын ойролцоо нэг мопедонд мөргүүлсэн. Тэгээд уулзвар дээр байсан цагдаа ирсэн. Би 103-т, жолооч 102-т дуудлага өгсөн. Би зам хөндлөн гарч байхдаа гүйгээгүй, хурдан хурдан алхаж байгаад цагаан шугам дээр 1-2 секунд зогсоод эсрэг урсгалаа харахад машингүй байхаар нь зүүн зүг рүү 1 алхаад мөргүүлсэн. Би тэр үед яарч байсан мөн машинууд гэрлэн дохион дээр зогссон байсан учир би яараад гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан ... Мопед миний биеийн зүүн талаас мөргөсөн, мопедны толь үрүүл хэсэг нь миний дал хэсэгт хүрч мөргөсөн байх мөргүүлээд газарт унахдаа би өвдөглөж доошоо харсан байрлалтай унасан... Тухайн үед би мопед ирж байгааг хараагүй. Би урагшаа явдаг чиглэлтэй замыг хөндлөн гарч дуусаад үргэлжилсэн цагаан шугам хүртэл явсан учир тэр урсгалаа ахиж хараагүй эсрэг урсгалаа л харсан... Ослын улмаас миний зүүн далны яс хугарсан, яг мөргүүлсний дараа миний зүүн гар цээж мөр бүхэлдээ өвдөлт ихтэй байсан. Харин маргааш өглөө нь зүүн мөр булчин, зүүн хөл мөн хөхөрсөн байсан... Эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилмээр байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Дугаар 11790 дүгнэлтэнд: “Э.Аын биед зүүн дал ясны гадна дотор ирмэг, их бие дайрсан зөрүүтэй хөндлөн далд хугарал зүүн мөр, бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэжээ /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Г.Мядагмаагийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 2924 дүгнэлтэнд “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, улсын дугааргүй, LS2TCAJF9K2406745 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Техникийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөх эвдрэлгүй байна. Хөлийн тавиурын баруун тал хагарч дээш цуурсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Урд, хойд тоормос нь тусдаа ажиллах шингэн дамжуулгатай байна. Тоормос бүрэн ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, улсын дугааргүй, LS2TCAJF9K2406745 арлын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож шалгахад тоормосны мөр зам дээр үүсэж байна. Хөдөлгүүрийн багтаамж 149 см3 байна. Мопед ангиллын 50 см3 ээс хэтэрсэн тул мотоцикл ангилалд хамаарна. Асуултад дурдагдаагүй нэмэлт зүйл илрээгүй ...” гэжээ /хавтаст хэргийн 29-32 дугаар тал/,
Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулангийн ШУТИС-н Механик, тээврийн сургуулийн №24-01ЗС дугаартай сертификатыг хавсарган 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 1734 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд “...Явган зорчигч Э.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12.Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 5.2. Жолооч Алтантүлхүүр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно; гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэжээ /хавтаст хэргийн 43 дугаар тал/,
2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 51 минутын “... Спиртийн агууламж: 0.139%... Нэр: Аптантүлхүүр ...” гэх согтуурал шалгагч Quen Alcodetect Pro багажийн хэвлэмэл хуудас /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй... Ангилал: В ...” гэх А.Аийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/,
2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн зам орчны байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв ...” гэх тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дүгээр тал/,
Шүүгдэгч А.Аийн “...Би тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 09 сарын 04-ний өдөр 11 цагийн үед 100 айлын тэндээс хувь хүнээс тухайн мопедыг худалдаж аваад 100 айлаас ард кино театрын тийшээ очих гээд явж байсан юм. Хүнсний 1-р дэлгүүрийн тэнд байдаг Зоос гоёлын харалдаа ирэх үедээ хойноос урагш чиглэн замын голын үргэлжилсэн цагаан шугам дээгүүр явж байсан юм тэгтэл миний баруун гар талаас түгжрээд зогсож байсан машинуудын дундуур нэг эмэгтэй хүн эсрэг тийшээ хараад би өөрөө бас мопедтойгоо унасан. Тэгээд урдуур нь гүйсэн машины ах гарч ирээд намайг болон нөгөө мөргөсөн эмэгтэй бид хоёрыг түшээд замын эсрэг талын хашлага руу гаргаж өгөөд явсан. Тэгээд хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар дээр зохицуулалт хийж байсан цагдаа ирээд намайг цагдаад дуудлага өг, нөгөө хүнийг түргэн дууд гэж хэлээд явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд түргэн ирэхийг хүлээж байсан. Тэгээд түргэний машин ирээд тэр мөргүүлсэн хүнийг үзчихээд ойрхон эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь тэр хүний найз нь хүрч ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Тэгээд би ганцаараа үлдчихсэн тэгэхээр нь би мопедоо унаад явсан. Орой нь цагдаагаас залгаад Чингэлтэй дүүргийн цагдаагаас залгаж байна гэж хэлээд ирж байцаалт өгөөрэй гэж хэлсэн дараа нь 22 цаг 30-40 минутын үед Замын цагдаагаас залгаж байна ослын газраа хүрээд ир үзлэг хийх гээд байна гэж хэлсэн тэгээд би очиж ослын газраа зааж өгч хэмжилт хийлгэсэн юм. Тухайн үед Замын цагдаагийн бүрэлдэхүүн намайг үлээлгэхэд 0,13 хувь гарч байсан. Би осол болсны дараа 18-19 цагийн үед найзтайгаа гэрийнхээ гадаа 1 лааз пиво уусан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 60-63, 64-66 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж, Хүнсний 1-р дэлгүүрийн зүүн талын замд улсын дугааргүй мотоциклыг жолоодон ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.2.“Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикп зэрэгцэн явж болно” гэх заалтуудыг зөрчиж үргэлжилсэн хос шугам дээгүүр явж зорчих хэсгийн гарцгүй хэсгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.А /РД:................../-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Дугаар 11790 дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Г.Мядагмаагийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 2924 дүгнэлт /хавтаст хэргийн 29-32 дугаар тал/, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулангийн ШУТИС-н Механик, тээврийн сургуулийн №24-01ЗС дугаартай сертификатыг хавсарган 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 1734 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 43 дугаар тал/, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 51 минутын “... Спиртийн агууламж: 0.139%... Нэр: Аптантүлхүүр ...” гэх согтуурал шалгагч Quen Alcodetect Pro багажийн хэвлэмэл хуудас /хавтаст хэргийн 10 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй... Ангилал: В ...” гэх А.Аийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн зам орчны байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв ...” гэх тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:
Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч А.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж, Хүнсний 1-р дэлгүүрийн зүүн талын замд улсын дугааргүй мотоциклыг жолоодон ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.2.“Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикп зэрэгцэн явж болно” гэх заалтуудыг зөрчиж үргэлжилсэн хос шугам дээгүүр явж зорчих хэсгийн гарцгүй хэсгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.А /РД:УК94022509/-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1.604.300 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохиролд 8.580.000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах, мөн шүүгдэгчээс 194.682 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулах саналтай ...” гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүх Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг оруулж байна ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аийг ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг санууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул,
шүүгдэгч А.Ат оногдуулсан эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Гурав: Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 1.604.300 төгрөгийн баримтыг гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээс хохирол төлөх талаар хүсэлт гаргасан.
Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь 1.650.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,
дөрөв дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ. Энэ нь шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гуравдугаар зэрэглэл /хх 73/-ээр тогтоогдсон.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэт учирсан хохиролын хэмжээг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хавсралтаар буюу 3 дугаар зэрэглэлд заасан “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжэг 13 дахин нэмэгдүүлнээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоох...” гэснээс энэ тогтоолын 3.8-д заасан үндэслэлийг харгалзан 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, мөн уг зэрэглэлээс хамаарч түүний хувь хэмжээг 15 хувиар тогтоож шийдвэрлэлээ.
Иймд шүүх хохирогчид учирсан хохирлыг харгалзан түүнд учирсан сэтгэл санааны гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 8 580 000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч А.Аээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж хохирогч Э.Аад олгохоор,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул,
шүүгдэгч А.Аээс 194.682 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар тус тус шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аийг ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Аээс 194.682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулж, хохирогчийн сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохиролд 8 580 000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Э.Аад олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ